Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

МОНГОЛ ЦУНАМИ
Японы зүүн хойд эрэгт газар хөдөлж, цунами боллоо. Монголчууд бид зурагтын хэдэн сувгийнхаа буянаар дэргэд нь байгаа юм шиг бүгдийг бүр эхнээс нь харлаа, сүрдлээ, шогширлоо, айлаа, үймлээ.
Японы зүүн хойд эрэгт газар хөдөлж, цунами боллоо. Монголчууд бид зурагтын хэдэн сувгийнхаа буянаар дэргэд нь байгаа юм шиг бүгдийг бүр эхнээс нь харлаа, сүрдлээ, шогширлоо, айлаа, үймлээ. Зарим нь бүр тархиа алдчихсан гүйж явна. Нөгөө нь тархиа ажиллуулчихсан сууна. Харин япончууд хээв нэг амьдарсан хэвээр...
Тэр өдөр манай хоёр ч сувгаар гадаад эх сурвалж ашиглан үйл явдлыг шууд дамжуулав. Хэдхэн минутын бичлэгийг хэдэн цагаар нь залгуулан гаргаж, шууд утсаар үзэгчдийн сэтгэгдэл сонсон, их шуурхай ажиллалаа. Өглөгийн гар нь үргэлж дэлгээтэй явдаг япончуудын төлөө халаглагчаас аваад Халх голын явдлыг цээжиндээ хадгалж явдаг хараагч ч хүртэл холбогдох аж. Гэр дугуйлах газаргүй болсон хөөрхий япон айлд хувийнхаа 0.7 га газраас илүүчлэх буянтан тодорсны хариуд бурхнаас ч харамлах учиртай Монголын атга шороог өгөхгүй гэх харамч бас төрөв. Монголын нэг телевизийн хөтлөгч хэнхэг нь хэнээрхэл болж хүндэрсэн үзэгчтэй нийлж, Наран улсын хувь заяаг дэнслэн байх нь үнэнхүү аугаа дур зураг. Ялтын гэрээ ч дэргэд нь жулдмаар санагдана. Хийрхүү зангийн цунами эрүүл саруул ухааныг хөрсөөр нь нэг мөсөн эргүүллээ.
Ердөө л маргааш өглөө нь энэ гаригийн хүмүүст элдэв зовлон гамшиг тохиолдох тоолонд хийморь нь сэргэдэг нэг солиотой амьтан “Би энэ талаар сануулж л байсан. Одоо бушуухан надад ирж, мөнгөө цаасаа өгөхгүй бол Монголд ийм гай гамшиг нүүрлэнэ” гэх утгатай юмаа ярьж дарамтлав. Ноднин Гайтид газар хөдлөхөд тэр нөхөр “Монголд болох байсан гай зовлонг би зайлуулсан. Тэнгэр угсаатай монголчуудын өмнөөс Гайтигийн харууд үхсэн” гээд сууж байсан билээ. Өөрийгөө тодруулсан бас нэг жалгын дүвчин “Би Монголд төрсөн тулдаа л газар хөдлөхгүй байгаа” гэж сониноор дүүрэн ярив. Голын хий хөдөлгөсөн солиорлын цунами газар авлаа.
Үргэлжлэлийг уншихыг хүсвэл энд дар