Зэвсэгт дээрэмчид үү, партизан уу, журамт цэрэг үү.
1921оны өвөл, хавар Монголд хууль ёсоор , дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөр
1921оны өвөл, хавар Монголд хууль ёсоор , дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөр Богд хаант Монгол улс, хааны зарлигаар байгуулагдсан Манзушир хутагт Цэрэндоржийн засгийн газар ажиллаж байв. Гэтэл хойд хил Хиагт орчмоор Орос, Монголын зэвсэгт дээрэмчид, дээрэм тонуул хийгээд ,цэрэг цуух дайчлаад болдоггүй гэсэн мэдээ хилийн харуулуудаас ирж Богд хааны чихийг халууцуулаад байдаг болов. Бүүр Хиагт хотыг дайрч шатаалаа ч гэх шиг... Богд тэр “зэвсэгт дээрэмчид”ийг сайн мэдэж байсан юм. Ардын намын Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Чагдаржав нар жилийн өмнө шахуу улаан Оросоос зэвсэг гуйгаад ирнэ. Ирээд Нийслэл Хүрээг гамингаас чөлөөлнө. Тэгээд тусгаар Монгол улсаа мандуулж шашин үндэс юугаа аварна гэсэн ойлгоцтой байлаа. Тэднийг хойд зүг улаан Оросоос аврал эрэхээр яваад жил болход Хүрээнд байдал бүүр өөр болсон байв. Барон Унгерн Нийслэл Хүрээг гамингаас чөлөөлчихсөн байдаг. Гамин намын цэргүүд хойд хил руу дайжин мөн л улаан Оросоос тусламж гуйн Хиагт, Минж харуул , урагшаа Хаалган руу зугтаагаад явчихсан байдаг.
Харин улаан Оросууд, Коминтерн болхоор гамин нам”Дундад иргэн улс Гэ мин до”-д туслана , Монголыг дахин Хятадын мэдэлд өгнө гэж гэрээ байгуулсан тухай мэдээ бас дэлхийд цацагдчихаад байдаг.”Зөвлөлт засгийн газрын гадаад хэргийн ардын комиссар Г.Чечерний тушаалаар Карахины гэрээ гэгчээр Монгол дахь Хятадын суверн эрхийг буцааж өгнө”. Баабар “Нүүдэл суудал”, У-Б 2006 он. 416 дугаар хуудсанд үз". Түүхийн ийм л хэцүү үе байжээ. Богд хаан, Ерөнхий сайд Цэрэндорж нар Хиагтад газар дээр нь очиж байдлыг тодорхойлох, Коминтернд Барон Унгерны цэргийн хүч зэр зэвсгийн тухай мэдээ өгөх, нэгэнт Хүрээнд гамин цэрэг үгүй болсон тул Монгол цэргүүдээ аван үтэр түргэн буцан ирэх даалгавартай төлөөлөгчдийг томилж явуулав. Төлөөлөгчдийн тэргүүнээр цэргийн яамны түшмэл Д.Бодоо, бүрэлдэхүүнд зайсан лам Ээндэнданзан, буриад Эрдэнэбат хаан нарын гурван хүнийг явуулжээ. Муу л бол Бодоо байдаг түүхтэй хойно манай коммунист түүхчид Бодоог Барон Унгерны штабт тагнуулаар ажиллаж байсан гэж гүтгэдэг юм. Уг нь Бодоо Цэрэндоржийн засгийн газрын гадаад харилцааны түшмэдээр ажиллаж байсан байна Г.Д Богдын засгийн газрын томилолттой гурван нөхөр гурван сарын эхээр Минж харуулаар Монгол Оросын хил давж Коминтернд нөгөө бичгээ өгөөд хил гарч ирээд Д.Сүхбаатар , Х.Чойбалсан, Чагдаржав, Данзан нартайгаа уулзсан байна.
Бодоо тэргүүтэй Богд хааны төлөөлөгчид 1921 оны гуравдугаар сарын 6-нд Хүрээнээс гарч 11-нд Минж харуулд ирсэн . Богд хааны элч Бодоогийн эл явалтын талаар “Дальне Восточная правда” сонины 1921 оны гуравдугаар сарын 22 дугаарт өгүүлсэн байна””. Бас энэ үед Улаан армийн сонинд Хиагтын хэрэг явдлын тухай мэдээ гарсан байдаг. Орос Монголын партизан цэргүүд Монголын хилийн Хиагт хотыг эзлэн авлаа гэж бичигдсэн. Бодоо тэргүүтэй Богд хааны төлөөлөгчид Д. Сүхбаатар нартай уулзаад Бодоо тэд нартайгаа үлдэж Ээндэн лам , Эрдэнэбатхаан нар гэдрэг буцсан байна. Харин Бодоо Хүрээнд байгаа Засгийн газартаа Хиагт орчмын цагийн байдлын талаар хоёр тайлан бичсэн байна. Эрхэм уншигч та нартаа Бодоогийн нийслэл хүрээний Засгийн газарт бичсэн нэгэн тайланг бүрэн эхээр нь толилуулъя. 1921 оны гуравдугаар сарын нэгнээс гурванд Оросын Хиагтад 17 хүнтэй хурал гурав хоног болсон. Гуравдахь өдөрөө 26 хүнтэй байсан. Олонхи нь Орос Г.Д МАН-ын анхдугаар хурал гэдэг нь энэ. Энэ хурлаас засгийн газар байгуулсан. Ерөнхий сайд Чагдаржав. Цэргийн ерөнхий штабын даргаар Д.Сүхбаатар, Цэргийн штабт 5 хүн байхаар тохиролцож гурван Монгол, хоёр Орос хүн оруулав. Мөн цэргийн Яамны зөвлөх бөгөөд түшмэдүүдэд Х.Чойбалсан, Беретте,Бадем,Литвинцев, Давданов нарыг томилжээ. Ж.Заанхүү, Т.Алтанцэцэг. Монголын түүхийн лекцүүд. У-Б 2004 он. 285-286 дугаар талд үз”””” Нэг иймэрхүү л засгийн газар байгуулж Монголд хоёр засгийн газартай болох нь тэр.
Тэгээд Хиагтыг чөлөөлөв. Хэрвээ түүх үнэнээрээ бичигдэх цаг ирвэл Богд хааны зарлигаар байгуулагдсан Манзушир хутагт Цэрэндоржийн засгийн газар, Оросын Хиагтад байгуулагдсан Чагдаржавын түр засгийн газар хоёрын аль нь олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны засгийн газар вэ гэдгийг хүлээн зөвшөөрхөөс эхлэх ёстой. Чагдаржавын засгийн газар хууль ёсных бол Хиагтыг эзэлсэн хэрэг явдал хувьсгал болж Ардын намын журамт цэргүүдүүдийг мандуулах хэрэгтэй. Хэрвээ Богд хаант Монгол улс Цэрэндоржийн засгийн газрыг хүлээн зөвшөөрвөл улаан Оросын тоглоомоор байгуулагдсан тоглоомын засгийн газар Хиагтын хэрэг явдал ч Оросын зэвсэгт түрэмгийлэл зэвсэгт дээрэмчид болно. Улаан Оросын засгийн газар коминтерн тэр үед ч олон улсын хэм хэмжээг ойлгодог зальтай байсан тулдаа “Орос, Монголын партизан цэргүүд сайн дурынхан” гэж түүхэнд тэмдэглүүлсэн байх юм. Монголоо тусгаар тогтносон улс байлгаж гамингийн савраас эгнэгт салгаж, шашин төр юугаа мандуулах гэж зорьсон жижигхэн буурай орны эх орончдыг коммунистууд яаж хуурч, доромжилж,алж хядаж байсан үнэн түүх хэзээ нэгэн цагт бичигдэх ёстой. 90 жилийн өмнө Орос Монголын хилийн ар өвөр Хиагтад болсон хэрэг явдал тэр тулаанд оролцсон хүмүүс Зэвсэгт дээрэмчид үү. Партизан уу. Журамт цэрэг үү бүү мэддээ.
Халхын ван , гүн, лам нар толилмуу, Анхааран болгоомжилж толилуулхын учир.
Мөнөөхөн миний бие тушаалыг дагаж Хиагтын газар хүрч ирээд уг албан бичгүүдийг их Орос улсын комиссарт хүргэсэн нь учир зүйлийг зайсан, лам Ээндэн бэлэхнээ бичиг хүргэн таниулахаар эгсэн бөгөөд санавал энэ засвар хэрхэн учрыг лав анхааран томилсон ажгуу. Миний бие ч их Орос улсын зөвлөлт засгийн хариу хайрлахыг хүлээн атал санаандгүй Алтан хэмээх газар Монголын ардын Түр Засгийн газар байгуулсаныг сонсон цочиж ажиглан үзэхүл, бие хэдий хомс үзэгдэвч хүчин нэн зузаан болоод, мөн ч алхах гишгэх байдлыг харвал, харин ч хэвлүүн бөгөөд уужим, хэлэх үг, зарлах тунхагуудыг үзэхүл, худал үг, хуурмаг явдлыг гээж, үнэн мөр олны тусыг олохоор зорьсон учир илэрхий үзэгдсэнээ, хатаж гандсан бишрэл зориг минь дэвтэж, сарниж тархсан санаа бодлого минь нийлэлцээд нэгэн зэргээр хүчин санал хамтдаж гамин Хятадыг хөөн Хиагт хотыг эзлэн авч, мөнхүү Засгийн газрын гадаад хэргийг эрхлэх тушаалыг хүлээгээд ,илгээн сануулсан ёсоор Хүрээний засгийн газраас төлөөний хүн ирэх болов уу хэмээн өдөр шөнөгүй горьдож хүлээн харвал бидний харсан зүгээс эрс ниссэн болжмор ч үзэгдэхгүй тул Хүрээ Халхыг аанай урьдын адил дотоод гадаадын харгисуудын гар саварт орсныг сая ухамсарлан мэдээд тэрхүү базсан төмөр саврыг хайлуулах нүүрс хөөрөг бэлтгэж нэгэнтэйгүүр, харьяат Түр засгийн газрын уул зорилгыг ард түмэнд тунхагласан нь харин санаандгүй түвд, монгол, цахар харчин, барга, өөлд, буриад, орос, хөдөлмөр ажилчны хичнээн олон хүн сайн санаагаар дагаар ирж амь биеийг хайрлахгүй зүтгэсүгэй хэмээн гуйн ирсэнд хэдийгээр их баярлах боловч Хиагт хэмээвээс угаас хилд байгуулсан багахан хот, түүний дээр гамин иргэд цугларч идэх зүйл хомсдон ба санааны гаднах галын аюулд бараглан шатсан тул манай их цэргийн ард түшмэд олон нийтийн зовлон зүдүүрийг арвилан өршөөх гэгээн энэрэл Гадаад монгол буй хэмээн хов хоосон газар горилж Хүрээнээс хүн ирэхийг олон хоног хүлээн хуралдан цуглар ч өнө удаан идэх байтугай, түр зуур орших орон байшин ховордож буйн дээр басхүү үүний хамт хүргүүлсэн их орос улсын Зөвлөлт засгийн газрын гадаад хэргийн комиссар Караханаас хүргэж ирсэн цахилгаан мэдээг хянавал, бас ч цэрэг түрж оруулах цаг холгүй үзэгдэх байтугай, угаас манай Монгол халхын ван, лам нар ба Ардын намын зорьсон заллага бүхий гүрэн төрийн цэргүүд мөн болох учир бид нар саатуулж хориглох эрхгүйд хүрээд өөрсдөө ч эгнэгт энд удаан суух аргагүй болох учирт хавчигдах тул харьяат цэргүүдийг удирдан урагш давшуулж Хүрээнд ойртуулан суулгахыг бодохоос өөр аргагүй болж байгаа эл учрыг гаргаж, үүний тул толилуулав.
Г.Х.ЭТ.<Гадаад хэргийн эрхлэсэн түшмэл> Бодоо ёслов гэжээ.
Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он хаврын сүүл сарын
Шинийн таван .
Эх үүсвэр
“Х. Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид. /Монгол Ардын үндэсний хувьсгалын үүсэж байгууллагдсан товч түүх/. Хоёрдахь
удаагийн хэвлэл ./. УБ., 1979. 208 дахь талд””””.
Ж.Заанхүү, Т.Алтанцэцэг. Монголын түүхийн лекцүүд. У-Б 2004 он. 285-286 дугаар талд үз”””
“Дальне Восточная правда” сонины 1921 оны гуравдугаар сарын 22 дугаарт өгүүлсэн байна””
Баабар “Нүүдэл суудал”, У-Б 2006 он. 416 дугаар хуудсанд үз".

Дамба
зочин
шээбэр
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bebe
Зочин
Зочин
Би
Зочин
jnbjh
Ìîíãîë
шээбэр
ард-2
ард
мрнгол
Монгол хүн
Алтанхүү
Зочин
mandal
Нар
Оргил
Оргил
хх
uncle
uncle
Zochin
çî÷èí
Зочин
Зочин
¯ð ñàä
хосоо
neg l tom ulsuud
neg l tom ulsuud
bilgee
Ард түмэн
Ард түмэн
Ард түмэн
man
Д.Сүхбаатар
Daoshi- Lyu-Tseng buyu dashrenten amaa tat
Unen uu huuye
Зочин