Улстөрд ам барих урлаг
“Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно” гэж үг бий.
“Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно” гэж үг бий. Хятадын коммунист экс удирдагчийн энэ үгэнд ардчилсан Монголын улстөрчид баттай итгэдэг бололтой. Итгэх яах вэ, хувь хүний гэнэн үйлдэл л биз. Харин олон түмнийг цагаан цаас адил басамжилдаг улстөрчидтэй байгаа нь, тэднийг улстөрчид гэж өргөмжилж суудаг нь нэг талаар бидний сонголтын алдаа ч юм шиг. Цаг дулаарч, хаврын синдром нь эхэлж байгаа юм байлгүй, ард түмнийг цагаан цаас адил эндүүрсэн улстөрийн үйл явдлууд ар араасаа хөвөрлөө. Энэ тухай гуравхан жишээ өгүүлье.
Жишээ 1.
Хувь улстөрч, албан тушаалтнуудын тохиролцооны өмнө төрийн хууль хүчгүйдэх нь бий. Төрийн түшээг гэмт хэрэгт шалгах үндэслэл байна, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавихад УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа гэнэ. Туг барьж яваа эрсийг улстөрийн захиалгаар тугал хариулуулах гэлээ гэж хуулийн байгууллагаа намнана. Эцэстээ асуудал оруулж ирсэн хуулийн байгууллага нь буруутан, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн дор хоргодон үлдэж байгаа нь ардын баатар болдог, албан тушаал дэвшдэг. Ингэж УИХ-ын хамгаалалт дор үлдсэн хүмүүсээс өнөөдөр Л.Гүндалай парламентад дахин сонгогдож, Т.Бадамжунай, Г.Занданшатар нар сайд, У.Хүрэлсүх МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. УИХ хамгийн сүүлд АТГ-ын даргыг албан тушаалтай нь авч үлдлээ. Энд АТГ-ын даргыг хугацаанаас өмнө өөрчлөх Ерөнхийлөгчийн санаачилга, түүнийг гэмт хэрэгт холбогдуулж шалгасан прокурорын санал онь холбон дайрсан ч Ч.Сангарагчааг албан тушаалд нь авч үлдэх МАН-ын улстөрийн шийдвэр дийлсэн юм. Энэ үйл явдлын дараа Улсын ерөнхий прокурор, Дээд шүүхийн ерөнхий шүүгч хоёр хуулийн хугацаанаас өмнө ажлаа өглөө. Тэд өөрийн хүсэлтээр гэх боловч Ерөнхийлөгчийн оролцоо шахалт хүчтэй байсан нь тодорхой. Ерөнхийлөгч хууль, шүүхийн байгууллагын бие даасан байдалд халдсан байж ч болох. Гэхдээ л ерөнхий прокурор М.Алтанхуяг, ерөнхий шүүгч Батдэлгэр нар Ч.Сангарагчааг бодвол албан тушаалыг авч өгч үзсэн эр улс бололтой. Эргэж буцаж намаасаа хамгаалалт гуйж гүйсэнгүй. Ерөнхийлөгчтэй үзэж нэг их “хэвлэлийн од” ч болсонгүй. Тэднийг томилуулсан нам нь ч Ч.Сангарагчаагийн дайны хамгаалсангүй. Магадгүй, МАН-д ерөнхий прокурор, ерөнхий шүүгч хоёроос АТГ-ын дарга илүү чухал байж болох. Гэтэл МАН-ынхан өөрийн хүсэлтээр улсын ерөнхий прокуророос чөлөөлөгдсөн М.Алтанхуягийг Үндсэн хуулийн Цэцийн даргаар тавиулах гэж улайн цайм зүтгүүлэв. Үүнээс болж Цэц эзэнгүйдэж, Үндсэн хууль бараг “манаач”-гүй явна. Зарим эх сурвалж М.Алтанхуягийг Цэцийн дарга болгох болзолтойгоор өргөдлийг нь өгүүлсэн гэх. Төрийн өндөр албан тушаалтны, ялангуяа улстөрийн намаас хараат бус хуулийн салбарын томилгоог ингэж улстөрчдийн тохиролцоо, болзлоор хийж болох уу. С.Батболд МАН-ын даргаар С.Баярыг залгамжлах нь тухайн намын дотоод асуудал. Намын дүрэм журмаар л явна. С.Баяр Ерөнхий сайдаа С.Батболдод шилжүүлэх нь бас дүүрч. Ерөнхий сайд бол Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ч, улстөрийн шалгуураар сонгогддог учраас л эрх баригч намаас хамааралтай гэдгээр зөвтгөж болох. Харин дээрээ хөх тэнгэрээс өөр эзэнгүй Цэцийн даргыг ингэж улстөрчдийн тохиролцоогоор томилж болдог юм уу. Цэц бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хуулийг Монголын залуу ардчиллын манаач ч гэдэг. Энэ утгаар нь Цэц бол Үндсэн хуулиар дамжаад Монголын ардчиллын манаач. М.Алтанхуяг прокурор ажлын туршлагатай, чадвартай хуульч байж болно. Гэхдээ ерөнхий прокуророор ажиллахгүй гэж өөрөө өргөдлөө өгсөн хүнийг бүр илүү чухал албанд томилуулах гэж зүтгүүлэх нь ёс зүй, зарчим талаасаа эрүүл үзэгдэл мөн үү. Биш л баймаар. Гэтэл МАН-ынхан дургүй ламд дарж байж сахил хүртээхийн адил ганцхан М.Алтанхуягийг хоёр сарын турш зүтгүүлэх нь түүнд ямар нэгэн өр төлөх гэж байгаа юм шиг л харагдаж байна. Ер нь МАН М.Алтанхуягт ямар өртэй юм бэ. Хуульчийн илүүдэлтэй Монголд, боловсон хүчний арвин нөөцтэй гэх МАН-д М.Алтанхуягаас өөр нэр дэвшигч байхгүй хэрэг үү. Энд нь цөөн хүний эрх ашиг, сонирхол л байгаа болохоос нийгмийн олонхид таалагдахгүй байгааг мэдэрмээр л юм.
Жишээ 2.
Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын санаачилгаар саяхан “Намуудын задрал ба нэгдэл” нэртэй уулзалт болов. Зохион байгуулагчид үүнийгээ онол практикийн бага хурал гэж нэрлэн цуврал болгон явуулах юм гэнэ. Хэвлэлээс харвал тэнд нь задарсан гэхээсээ МАН, АН- хоёроос хөөгдөж гарсан, орон зайгүй болоод өөрөө явсан, энэ хоёр намын аль нэгэн бүлэглэлд шахагдсан гомдогсод голдуу цугларчээ. Монголд улстөрчдийн амбийц зөрчлөөс болж намууд задардаг, сонгуульд суудал авахын тулд саналаа хуваахгүй гэж нэгддэгийг олон нийт сайн мэднэ. Түүнээс бус, намуудын задрал, нэгдлийг онолын төвшинд ярьж хэлэлцэнэ гэж юу байхав. Намууд задарч нэгдэхэд онолсоод ч байх юм байхгүй. Байлаа гэхэд намууд нь задрахдаа хүртэл онолын дагуу задардаг дээрээ тултал Монголын улстөр хөгжчихөөгүй байна. Энэ арга хэмжээ бол МАХН гэх дөрвөн үсгийн товчлол дор улстөр хийх хүсэлтэй хэсэг хүмүүсийн ээлжит цугларалт. Намаа задалж байгаа Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гол тоглогчдын хувийн тоглолтыг Монголын улстөрийн нийтлэг дүр төрх мэт болгож харагдуулах гэсэн PR-ийн л нэг хэсэг байв.
Жишээ 3
МНН гэж сонгуулиар сэрж, бусад цагт ичдэг намуудын л нэг байлаа. 2008 онд тус нам 18 жилийн түүхэндээ анх удаа парламентад суудалтай болж намын дарга Д.Энхбат нь УИХ-д сонгогдов. Ингэснээр МНН улстөрийн гурав дахь хүчний орон зайд байж болох болохгүй тухай улстөрчдийн дунд албан ёсоор яригдах болов. ИЗН-тай нэгдэхээр болж гурав дахь хүчний орон зайн төлөө бодитой ажиллаж эхэллээ. Сонгуульд эн тэнцүү үздэг, ялж ялагдаж явсан МАН, АН хоёр засагт эвсч байгаагийн дэргэд МНН, ИЗН хоёр нэгдэл нь дэндүү жижиг эрх ашгийн төлөө, дэндүү жижиг үйл явдал л даа. Тэд үсрээд л парламентад бүлэг байгуулах хэмжээний суудал авахын төлөө нэгдэж байгаа. Гэтэл энэ жижиг үйл явдлын эхлэл зарим хүний “том” эрх ашгийг хөндсөн бололтой. Намаа аврахаар хөдөлгөөн байгуулав. Их хурлаас сонгогдсон намын дарга Д.Энхбатыг нэг хүний гарын үсгээр намаас нь хөөв. Үүнийгээ нэг хүний засаглалыг нэг хэсэг хүн түлхэн унагачихсан мэт хөөргөдөх юм. Монголын улстөрийн намууд задарч бутарч, будилж явсан ч намын даргаа яг ажиллаж байхад нь намаас хөөсөн тохиолдол өнгөрсөн 20 жилийн түүхэнд байгаагүй юм. Анхдагч нь МНН болсноор тус нам МАН, АН-ын арван хувьд ч хүрч төлөвшөөгүй жижиг хэвээр яваагаа харуулав. Эсвэл нам дотроо ордны маягийн эргэлт хийж буй тэдгээр хүмүүс МНН-ыг хувийн компани гэж үздэг бололтой. Тийм бол их улстөрөөс мөн ч хол хоцорч дээ.
1990-ээд оны эхээр монголчууд 801-үүлээ нам байгуулж тоглодог байснаа өнөөдөр намаа хагалж, намаас хөөж тоглодог болжээ. МНН-ыг тойрсон үйл явдлыг харвал Д.Басандорж, О.Бум-Ялагч тэргүүтэй хүмүүсийн ярьж хэлж буйд зөв юм байгаа нь мэдээж. Харин хэлснээ хэрэгжүүлж байгаа арга, хийж буй үйлдлүүд нь буруу байна. Нэгдэж нийлэхийг эсэргүүцсэн, бүр тас хориглосон хүн хэзээ ч гоё харагдахгүй. Ногоон намыг ИЗН-тай нэгтгэхгүй, МНН-д УИХ-ын суудал хэрэггүй гэх юм. Үүнийг байгаа байхгүй нь мэдэгддэггүй, сонгуулиар хааяа нэг сэрдэг 18 жилийн амьдралаа эргэн санагалзжээ гэж үзэхээс өөр арагагүй. Илжиг модон хударгандаа дуртай гэдэг энэ ажээ. Монголд гуравдахь хүчин МАН, АН хоёрыг эсэргүүцснээр, шүүмжилснээр гарч ирэхгүйг өнгөрсөн 20 жилийн улстөр харуулсан. Тийм учраас намын дарга Д.Энхбат намаа ИЗН-тай нэгтгэж МАН, АН хоёртой эн тэнцүү өрсөлдөх холын зорилготой гуравдахь хүчний орон зайн төлөө явж байна. Харин түүнийг эсэргүүцэгчид Ногоон намыг урьдын адил МАН, АН хоёрын араас гуравдугаарт явдаг нам байлгая гэх. Гэхдээ чансаагаар гуравдугаарт биш шүү, Дээд шүүхийн бүртгэлээр гуравдугаарт байж байдаг нам хэвээр байлгах сонирхолтой бололтой. Энэ нь хэсэг хүний л сонирхол болохоос Ногоон намын нийт гишүүнийх биш байх л даа. Гуравдахь хүчин, гуравдугаарт явдаг нам гэдэгтэй адил ногоон үзлийн талаархи ойлголтын зөрүү ч энэ намынхан дотор байдаг нь ил боллоо. Ер нь МАН буюу хуучнаар МАХН гэхээр төр, АН гэхээр эрх чөлөө нүдэнд харагдаж сэтгэлд буудаг. Энэ дүр зураг ялангуяа орон нутагт, сумдад бүр нийтлэг. Засаг дарга, сургуулийн захирал нь МАН-ынхан байхад, гудамжаар ажилгүй сэлгүүцэгчид нь АН-ынх байх жишээтэй. Үүнтэй адил Ногоон нам гэхээр л байгаль хамгаалагчид байх ёстой мэт хатуу ойлголтыг намаа аврагчид ярих юм. Гэтэл мод огтлохгүй, голын усанд орж болохгүй гэх хуучин цагийн ойлголт орчин цагт ногоон үзлээр солигдож байна. Ялангуяа сүүлийн арван жилд байгалийг хашаа хатгаж биш, ашиглаж хамгаалдаг болжээ. Энэ л Д.Энхбатын ярьдаг ногоон үзэл юм байна. Өөрөөр хэлбэл, хүний нийгэм өөрөө байгальд ээлтэй хөгжих, хүмүүс байгальд хоргүйгээр ажиллах амьдрах аргыг ногоон үзэл гэдэг байна. Хэрвээ байгаль хамгаалах хуучин цагийн ойлголтоор бол Тавантолгой, Оюутолгойг ашиглаж ухаж болохгүй. Харин Тавантолгой, Оюутолгойд байгальд халгүй өндөр тенхологи ашиглах, нөхөн сэргээлт явуулах зэрэг нь ногоон үзлийн тухай ойлголт ажээ. Намын дотоод асуудлаасаа хальж, үзэл бодлын зөрүүгээрээ хүртэл талцсан МНН-ынхны маргаан гэхдээ улстөрд доргилт болж чадахгүй л дээ.
Чухамдаа энэхүү гурван жишээ шиг илэрхий үйлдлүүд дээр л ард түмнээ юу ч мэдэхгүй, ойлгохгүй юм шиг басамжлан улстөр хийхийг, талцаж хуваагдахыг улстөрд ам барих урлаг гээд байгаа юм. Учир нь урлаг судлаачид дуучдыг ам барьж дуулахыг үзэгчдээ доромжилж байгаа үйлдэл гэдэг юм билээ. Монголын улстөрийн, улстөрчдийн үзэгчид нь ард түмэн шүү дээ. Олон түмэн Цэцийн даргын томилгоо юунаас болж гацаж буйг, Н.Энхбаяр яагаад МАХН нэрийг авах гээд байгааг, өчигдрийн “дайсан”-ууд нь өнөөдөр яагаад түүний хамтрагч-андууд болчихов, МНН гэж ямар нам байж байсан, одоо хаана яваа, Д.Энхбат ба түүнийг эсэргүүцэгчид хэн болохыг мэдэхтэйгээ гадарлахтайгаа шүү дээ.
Харин ард түмнийг мэдэхгүй, санахгүй гэж басамжилж байгаа иймэрхүү улсөрийг, намын доторхи болон хувь хүмүүсийн зөрчлийг сэтгүүлчид бид нэг их дэвэргэж, хөөргөхгүй юмсан. Заримдаа уншигч, үзэгчээ залхаамаар улстөрч-сэтгүүлч хоёрын хамсаатан мэт хоршил явах л юм. Ард түмний, ардчиллын “хоточ нохой” байх ёстой сэтгүүлзүй улстөрчдийн “бууны нохой” болчихгүй юмсан даа.