Хүүхэд насны дурсамж: Чавхны эрзээн
Чавх хийхэд үндсэн дөрвөн төрлийн деталь хэрэгтэй. Ац хийх бүдүүндүү төмөр утас, тохиромжтой сайн эрзээн, чулуугаа жийрэглэж хавчих савхи за болохгүй бол гайгүйхэн ледрин, хамгийн сүүлд эдгээрийгээ бэхэлж боох нарийн зэс утас.
Чавх хийхэд үндсэн дөрвөн төрлийн деталь хэрэгтэй. Ац хийх бүдүүндүү төмөр утас, тохиромжтой сайн эрзээн, чулуугаа жийрэглэж хавчих савхи за болохгүй бол гайгүйхэн ледрин, хамгийн сүүлд эдгээрийгээ бэхэлж боох нарийн зэс утас. Арван хоёр гуравтай жаалууд тоглон наадахын хажуугаар гудамжнаас бүдүүн төмөр утас хайна. Чавхны ац болчихмоор хар төмрөн утас хаа сайгүй ч хэвтэхгүй шүү. Газраас нэгийг олсоноо “Энүүгээр хийчих үү, өөөө энэ сдаа гантай болохоор тахийхгүй юм байна дөөөө” гээд буцааж хаяна. Явж явж азтай нэг нь хар төмрөн утас олж ирээд бүгдээрээ хаздаг бахиар хавчиж байгаад дээрээс нь алхаар цохин хэдэн хэсэг тасалж нэг нэгээр нь авна. Жижигхэн гараа эвэршүүлж, төмөрний бал шингэтэл нь өнөө муусайнуудайгаа үзэлцэж өөрсдийн ацнуудтай боллоо. Одоо эрзээн хэрэгтэй.
Хөөрхийдөө аргаа барсандаа тэр жаал хуучин өмдний эрзээнээр чавх хийсэн юм байлгүй, хүүхдүүдэд шоолуулаад л. “Зуслангийн найзууд” кинон дээр “Өлзий чи ч хэлгүй л хүүхэд өмөөрнө дөө өө хөхөхө өөө хөхөхө” гэж хөхрөлддөг шиг “Энэ сдаа бандаашныхаа эрзээнийг чавхандаа хийгээ шаачиж аа хахаха ааа хаха” гээд л шаагилдана. Байнга онч мэргэнээ үзэж элдвийн шил, чулуу өрж тавиад харваж наадах нь тухайн үедээ үнэнхүү таашаалтай. Кармаагаараа дүүрэн жижигхэн чулуу чихээд л хир хол харвах вэ гэдгээ үзнэ. Эгц дээшээ чиглүүлэн харваад хир өндөрт гарахыг нь үзнэ. Гэхдээ надтай нийлдэг бацаанууд лав айлын цонх хагалвал өрөнд орно гэдгээ ойлгодог тул ямар нэг “гэмт хэргийн” сэдэлтэй зүйл хийж байсангүй, болжмор тагтаа онохыг эс тооцвол.
Чавхны эрзээн их амархан тасардаг болохоор түүнийг байнга шинэчлэх хэрэгтэй. Бапришикны хаймар, унадаг дугуйны олгой хаймар, бөмбөгний дотор талын хаймран хэсэг гэх мэтээр чавхандаа аль олдсон эрзээнээ хийдэг. Хамгийн тааруухан нь дугуйны бапришикийг зүсч хайчилж авсан хар эрзээн. Хатуу, суналт муу учир татахад хэцүү, чулуу хол явдаггүй, амархан тасардаг. Гэхдээ элбэг олддог нь учраас ихэнхидээ л тэр муу хар эрзээнийг чавхандаа хөвчлөнө. Ер нь тухайн үед дугуйны бапришкаар Монголчууд их л олон зүйл хийдэг байсан даа. Булж будаад тоглоомын талбайд тавьчихна, хайчилж цоолоод ялааны алуур болгочихно.
Бөмбөгний дотор талынх нь ч билүү, унадаг дугуйны олгой хаймар ч билүү ямартай ч чавх хийхэд хамгийн сайхан тохиромжтой шар эрзээнийг нэг таньдаг хүнээс гуйж гуйж авч билээ. Зөөлхөн, сунамтгай шар эрзээнтэй чавх хар эрзээнтэй чавхнаасаа хоёр дахин хол харвадаг, үзэмжтэй, гар ядраахгүй, нэг ёсны “тансаг хэрэглээ”. Дүүд бас өөртөө нэг нэг шар эрзээнтэй чавх хийж хүүхдүүдэд гайхуулах.
Мэдээж арай гэж олсон “лаг” эрзээнээ харамлалгүй яахав. “Энэ эрзээнээс өөр хүнд яаж ч гуйсан хэзээ ч битгий өгөөрэй” гэж дүүдээ захиж хэлээд найзуудтай “соонийдохоор” гарлаа. Цаг тоглоход 700 төгрөгний үнэтэй Сооний PlayStation, харин моодноос гарч буй Сээгаа цаг нь 300. Тухайн үед талх 240 төгрөг, хуушуур 100 төгрөг байснйг тодхон санаж байна. Чийг үнэртсэн тав тухгүй падволд модон вандан сандал дээр сууж гурван талх, долоон хуушуур авах мөнгөөр ганцхан цаг Twist Metal аар алалцнаа. Бөөн сэтгэлийн таашаал.
Соонийдож дуусаад гэртээ ирлээ, нөгөө гоё чавхныхаа эрзээнийг хамгийн түрүүнд дүүгээсээ асууж бүрэн бүтэн байдлыг “тодруулав”. Яг л миний хэлсэнээр хэнд ч өгөөгүй гүрийжээ, сайн бацаан. Хүүхдүүдтэй тоглохоор гаръя гэтэл дүү гарахгүй гэнэ, яагаад гэдгийг нь асуусан ч үгүй хувцасаа сольж чавхаа кармаалаад арилж өгөв. Хүүхдүүдтэй уулзаад дүү яагаад гэрээс гарахгүй байсныг нь ойлголоо. “Танай Энхээ ёстой новширсон ш дээ хогийн эрзээн маниусаас харамлаад” гээд бүгд дүүд уурлажээ. Угтаа бол миний үгээр л өгөхгүй гүрийсэн хэрэг.
Дүүгээ өмөөрөх ёстой атал “мань даа л даа, мань даа л даа” гэх хүүхдүүдийн ятгалганд ах хүү тэр дороо автаж өнөө жаахан эрзээнээсээ гаруудад тараах нь тэр. Яасан байх нь уу, ах хүү бол сайхан өгөөмөр, гоё чавхны эрзээн найзууддаа өгсөн.
Ингээд л би хүүхдүүдтэй шинэ лаг чавхаараа “цэнгэн хөгжилдөж” харин дүү гэртээ ганцаараа уйтгарлан суусан юм даа. Муу хүүхэд байж дээ би ч. Бага насны гэмгүйхэн нэг дурсамж гэнэт орж ирсэнийг сийрүүллээ.

Bileg
Sarnai
zaya
wa
76
Зочин
Зочин
bb
uncle
123
123
ganaa
Dondog
Зочин
nyamaa
klop
kkk
teveg
ene 90-eed on bna
Arawsal
Зочин
Зочин
eebii
Зочин
irgen
dino
Hovdiin chavhchin
Зочин
sartuul
Зочин
Guest
Guest
Зочин
Ner
Зочин
Erdenetiin chawxchin
zochin
Зочин
Зочин
HUN
HN
ner
zochin
Зочин
kkkkk
Зочин
test
zochin
unshigch
60 aad oniihon
Японоос
guzee
Koba
Зочин
zochin
Зочин
УНШ БИЧЭЭЧ ЭЭ
Зочин
Зочин
Зочин
boldoo
Зочин
zaluu
Төмөр ац
korea-s
Зочин
Зочин
Зочин
Зочин
hamlet
19ийн гар
Goyo
f
Зочин
Dok