Одоогийн байдлаар насанд хүрсэн Монгол эрчүүдийн бараг тал хувь нь элэг, зүрхний хүнд хөнгөн өвчнүүдэд нэр­вэгдэн бие лагшин тун "энхрий" байдалтай бай­на. "Элэг зүрхнээсээ уяа­тай энхрий монгол хүн" эрчүүддээ зориулж да­раахь нийтлэлийг хү­рэгсү.

Монголчуудын элэг эрс муудсан шалтгаан нь халдварт шар өвчин тарх­с­анаас үүдэлтэй гэ­дэг. Тухайн үед дахин буцал­гах замаар ариут­гадаг тариурыг өргөн хэ­рэглэж байсан бөгөөд үүнээс үүдэлтэй "Шпри­цийн шар" гэсэн оноштой элэг­ний өвчлөл тодорхой ху­вийг эзэлдэг байсныг бид мартаагүй л байна. Бага байхдаа шарлаж байгаа­гүй, том болоод шартаж үзээгүй хэн бай­гаа билээ. Энэ хоёр овоо хараа нийл­сэн байхад ямар ч төмөр шиг биетэй хүний элгийг нам авч бай­на. Намнаад ч эхэллээ.

Гэвч сүүлийн жилүү­дэд тодорхой болон то­дорхой бус шалтгааны улмаас элэгний өвчлөл ихсэн, хүндрэл  дагуулж, залуужиж байгаа нь аюу­лын харанга дэлдэж байна

Элэгний өвчнөөс урьд­чилан сэргийлэх, гай­гүй байгаа дээрээ үз­лэг шинжилгээнд хамраг­дах зэргээр эрүүл хүмүүст зориулсан арга хэмжээг хангалттай мэдээлж ухуулж байна. Харин нэ­гэнт өвчин туссан хүнийг одоо яах вэ? Арга чарга бий юу? Элээний элэг түүхийгээр идэхээс эх­лээд Эрээн, Бээжин, Син­гапур эмнэлэг гээд наа­шаа гэсэн болгоныг горь­доно. Нэг төрлийн өвчин боловч хүн хүн дээр өөр учир нөхцөлөөр тусдаг болохоор эмнэлэг болгон таарах таарахгүй, эдгэх эдгэхгүй гээд маш ээд­рээтэй замыг туулдаг юм билээ.

П.Солонго гэдэг эмэг­тэйн өөрт туссан энэ өв­чин­тэй хэрхэн тэмцсэнийг бусдад хэрэг болж магад­гүй гэсэн үүднээс бичиж байна л даа. Анх оюутан байхад нь нэг удаа гэнэт түүний хамраас цус алд­жээ. Өөр хүн бол хамраа хөвөнгөөр бөглөөд л тэр­хэн үедээ аргалчихдаг. Элэг дүлий эрхтэн гэдэг болохоор эхэн үедээ өв­дөж хавдаад сүйд бол­доггүйд нь дандаа хуур­тагдсан байдаг. Харин Солонгын хувьд биеэ үзүүл­сэн байна. Тэрээр нэгдүгээрт Эрхүү хот дахь анагаахын дээд сур­гуульд сурч буй ирээдүйн эмзүйч болох хүн. Хоёр­дугаарт мөн л багадаа шарлаж "коом" болж бай­сан тул шинжилгээ өгчээ. Тэгээд өвчнөө ч мэдэж авч. Зохих эмээ ч тас­ралтгүй уугаад яваад байж. Бие нь гайгүй бо­лоод байхаар нь хичээл­дээ анхаарна биз дээ. Бие муутай ч зүтгэсээр байгаад хүүхдээ долоон сартайд нь "хийсвэрээр" төрүүлж юм юм л болж. Хичээл, сургууль хүүхэд гэсэн ачааллыг бие нь даалгүй өвчин нь сэдэрч бүр улам дор орсон бай­на. Нэг л өдөр жигнэсэн мах идэж сууснаа шууд хордлого авч бөөлжөөд хэвтрийн хүн боллоо. Хаа очиж боломжтой айлын хүүхэд болохоор хавийн эмнэлгийг гүйцээж аваад Тайландад элэгний сайн эмнэлэг бий гэж сонссон байна. Тэнд яваад очсон чинь эдгээр эмнүүдийг уугаад гурван сар болоод ир гэжээ. Өвчтөн өөрөө эм зүйч болохоор тэдгээр эмнүүдийг мэддэг учир бичсэн эмийг заавраар нь уусаар, буцаасаар энэ явдал гурвантаа давтагд­жээ. Энэ хоорондох зар­дал ч нэлээд гарлаа. Тэ­гээд мөнгөө авч ханасан уу, өрөвдсөн үү, наад элгээ өөр эмнэлэгт очиж солиул манайд дахиж ирээд хэрэггүй гэжээ. Хүн боломжтой бүх эмнэлэг эмчилгээг хайсаар энэ мэтчилэнгээр өчнөөн цаг хугацааг алдаж хамгийн харамсалтай нь уг өвчин улам бүр даамжирсаар үхэлд ойрхон очдог юм байна гэдгийг захиж бай­на билээ.

Одоо элэг солих да­раа­гийн арга хэмжээндээ орлоо. Хаана сайн гэнэв. Саяхан элгээ солиулсан олны танил нэгэн эрхэм дээр очиж сураглалаа. Өвчин зовлонгоо хамаа­гүй хүнд хэлдэггүй юм байна. Зүгээр яахав нэг тойм чиг хэлж өгсөн. Гэх мэтчилэнгээр уйгагүй су­раг­лаж шилж сонгосоор гадны нэг эмнэлгийг олоод авлаа. Дансанд эхлээд 10,0 мянган дол­лар хийчих тэгээд яах гэж ирсэн тухайгаа ярья  гэсэн гэнэ.

Солонго энэ мэтчи­лэн­гээр дотоод, гадаад­гүй уйгагүй явсан байгаа юм. Сүүлдээ бие нь үр­гэлж янгинан өвдөж, ид­сэн ууснаараа огиулан бөөлжөөд байх боллоо. Өдөржин шөнөжин орон дээр хэвтэнэ. Хүн харахад унтаж л байна. Нүд анин­гуут элдвийн муухай хар дарсан зүүд зүүдлэн тар­чилж, унтана гэхээс зүрх­шээнэ. Шал угааж байгаа цэвэрлэгч эгчийг хараад мөн ч их атаархдаг байж билээ. Түүн шиг эрүүл байж хөлсөө гаргаад шал угаагаад явж үзэх юмсан. Хүн эрүүл байна гэдэг ямар сайхан, ямар их аз жаргалтай вэ гэж мө­рөөд­­нө. Гадаадын мөнгө хүүлэгч эмнэлгүүдийг гүй­цээгээд дотоодын үлдсэн эмнэлгүүд рүү зовлон­гийн мөр хандсан юм. Орчин үеийн анагаах ухаа­­ны ном үзсэн боло­хоор арай ч бөө, лам, оточ маарамбадаа тул­сангүй. Харин улсын ал­бан ёсны байгууллага болохоор нь Уламжлалт анагаах ухааны элэг суд­лалын төвийн "элэгний"  Хатанбаатар эмчтэй уулз­сан. Тэднийх манай байгууллагаас эм тариа авдаг бас энэ хүн элгээ­рээ дагнан элэг судла­лаар олон жил ажиллаж байгаа болохоор зөвлө­гөө авахаар очсон юм. Тэрээр өвчний түүхтэй танилцаад бүх юм ойл­гомжтой болсон байгааг хэн хэн нь мэдэж байгаа. Өвчин чинь амар биш үедээ аль хэдийнэ орчих­жээ. Эдгэдэг юм аа гэхэд урт удаан хугацаа орно.

Манай эмнэлэгт уламж­лалт монгол эм­нэл­гийн нарийн жороор бүтээгдсэн элэгний өвч­лөлд хэрэглэдэг олон сайн эм бий. Орчин үеийн өвчний нян энэ эмийг таньж дарангуйлж чадах­гүй. Тэгсэн атлаа амьд организм өөрийн эд эс мэт хүлээгээд авчихдаг.

Тэгэхээр манайд уламжлалт анагаах ухаа­ны чиглэлээр ажиллаж ирсэн олон жилийн турш­лага  дадлага дээрээ бо­лон орчин үеийн анагаах ухааны шилдэг ололт дээр тулгуурлан шинэ эм танг гарган авч эмчилгээ оношилгоондоо нэвт­рүү­лээд байгаа, үүнээс ууж үзэх үү гэлээ. Ёстой юу ч хэрэглэж яахаас ч буца­хаа байсан үе болохоор бараг хэлж дуусаагүй байхад нь тэр "Зэндмэнэ 139" гэдэг эмийг заллаа. Улсын эм юм болохоор хямдхан юм. Хямдхан ба­раг толгойны эм шиг үнэ­тэй болохоор ач хол­бог­дол нэг их өгсөнгүй. Уугаад эхэллээ. Гэтэл надад байнга илэрч бай­даг зовиурууд арилаад байх шиг, нойртой хонож бие хөнгөрөөд байгаа нь мэдэгдэж байлаа. Хоол ундандаа ч сайжран хар дарж зүүдэлдгээ ч боли­лоо. Гэтэл өмнө өгсөн Шанхайн шинжилгээний хариу гарч ирж элгээ со­лиул гэлээ. Очоод сүү­лийн шинжилгээгээ өгөөд байтал тэндхийн эмч нь их гайгүй хүн таарсан. Тэрээр "За миний дүү солиод хэрэг ч байна уу даа. Би орлогоо бодоод сольж чадна.

Саяны шинжилгээний хариуг харсан чинь бас ч гэж тэгтлээ сольчих хай­ран гэхээр дүн гараад ирлээ. Ямар хачин юм. Түрүүнд бол өөрийн чинь элэг аймаар байсан даа" гэдэг юм байна. Би эм­чийн амнаас ийм үгийг сонсох гэж 1996 оноос хойш бүтэн 14 жил тэмцэж хүлээсэн юм. Цөхрөнгөө барж дууссан намайг бур­хан мартаагүй байсан юм байлгүй дээ. Анх удаа хоёр нүднээс минь бая­рын нулимс асгарч сэтгэ­лээрээ бараг эдгэчихсэн юм шиг л болоод явчихав. Тэгээд бушуухан Монгол руугаа буцаж Хатан­баа­тар эмчийн удирддаг "Богд уул" эмнэлэг сувил­лын газар хэвтэв. Энэ хугацаанд энэ эмнэлэгт хийлгэж байсан эмчилгээ 60 хоног тасарсан. Эм­чил­гээгээ тууштай хийл­гэх­гүй гэж дурамжхан байсан боловч ахин эм­чилгээ эхэллээ.

Танайхаас илүү сайн эмнэлэг хайж яваад бүт­сэнгүй эргээд ирлээ гэл­тэй биш. Би чинь бүтэн хоёр сар таг чиг явж бай­гаад ирсэн нь энэ байлаа. Тэгээд яахав дээ анх удаа бүтэн нойртой хонох, хоо­лоо амтархан идэж болох зэрэг нь ямар сайхан гэж бодно. Эрүүл хүн бол энийг ойлгохгүй л дээ. Эндхийн эм эмчилгээ хоёр нь их удаан үргэлж­лэх гэсэн. Тэгээд бүр­мөсөн эдгэнэ гэж байгаа. Тэр хугацаа ямар хамаа байхав.  Би өөрөө эм зүйч мэргэжилтэй. Дээр нь энэ элэгний өвчин хийгээд түүнд хэрэглэдэг эм та­рианы бүхэл бүтэн лав­лах товчоо болчихсон хүн шүү дээ. Би элэгний чиг­лэлийн бүх эмийг мэднэ. Одоо ч надад сая төгрө­гөөр үнэлэгддэг ховроос нь өгсүүлээд бүх эм гэрт байгаа. Хэрэгтэй хүн бай­вал надаас ирээд авч болно. Хаа очиж жинхэнэ ориг эмнүүд нь байгаа шүү гэлээ. Одоо тэр эм­нүүдийг би уухгүй "Зэнд­мэнэ" гэх нэрийн доорх таван ч эм найруулж на­дад өгч байгаа. Энэ эм­ний найрлага учрыг би одоо болтол олохгүй гайх­даг. Яах аргагүй биед үйлчлээд байгаа нь мэ­дэгдээд байгаа юм гэлээ. Солонгын туулсан амьд­рал бол бараг тэр чигээ­рээ өвчинтэйгээ тэмцсэн түүх л байлаа.

Тэгвэл  энэхүү "Хатан­баатарын" гэх нэрээр олонд нэрлэгдсэн  эмнэ­лэг нь хэдэн зууны тэр­тээгээс уламжлагдан ир­сэн уламжлалт анагаах ухааныг цогцолбороор нь хөгжүүлэхийн төлөө  өнөөдрийг хүртэл ам­жилт­тай хөдөлмөрлөж, уламжлалт анагаах ухаа­ныг үндсэн онолын дагуу хүний биеийг болон сэтгэ­лийг эрүүлжүүлэн хүн байгалийн  бүтээгдэхүүн  байгалиас хараат на­рийн шүтэлцээтэй байд­гийн хувьд нь байгалийн эмт ургамлыг зөв зохис­той авч ашиглан бас ч үгүй байгальд нь нөхөн сэргээх тарималжуулах ажлуудыг хийж байгаа юм гэсэн. Аливаа юмыг ул үндсээр нь цогцоор нь авч үзэж байж амжилттай бай­даг. Хүнийг биетэй нь сэтгэлтэй нь, байгалийг хүнтэй нь холбон шүтэлцээнийх нь дагуу авч үзэж эмчилдгээрээ энэ эмчилгээ нь үр дүнтэй болсон гэж бодогдож бай­на. Бидний дундаас ийм амьдралыг туулж яваа хүн ганц нэгээр тогтохгүй нийтийг хамрах аястай болоод байгаа юм.

Олон монголчууд эл­гээр өвдөөд эхэлбэл энэ нь үндэсний аюулгүй бай­далд жинхэнээсээ нө­лөөлж буй хэрэг. Тэгэхээр одоо яах вэ. Энэ олон өвчтэй хүнд зориулсан эмнэлгийн асуудлыг аш­гийн төлөөх хувийн бизне­сийнхэнд даатгаад орхих уу. Ашгийн бус хувийн байгууллага, тийм шашны газар ч байхгүй. Мөнгөгүй бол элэггүй гэсэн үг үү. Бид байгаа гэсэн улсын байгууллагаа элдвээр ад үзэж хавчин гадуурхаад байр савыг нь хүтэл булааж оронд нь баар, зочид буудал барих зөвшөөрөл өгөөд яваад байх уу. Удахгүй цагаан сарын дараа олон хүн хурц хоолонд хямарч, бас шартаж элэг цөсөө муутгана.

Манай орны хамгийн том дайсан энэ элэгний өвчинг яаж дарах сөнөөх вэ таминь ээ. Хүн ам газар нутгийн талыг эзэлчихээд ханахгүй давшилтаа улам эрчимжүүлж байна. Тэрний эсрэг тэмцэж бай­гаа хэдэн эмнэлэг хүчин мөхөсдөж явна. Хүчин мөхөсдөхийн хэрээр өн­дөр үнэтэй гадаадын эм­нэлгийн бизнесүүдийн анхааралд илүү өртөх ба дотоодын ид шидтэнгүүд толгойгоо өндийлгөж иргэ­дийг улам үймүүлж байна. Цагаа тулахаар монголчууд мөнгийг бод­логогүйгээр цацдаг гэнэн тэнэг гэдгийг хүртэл мэд­дэг болжээ. Ийм байх юм бол хичнээн баян бай­гаад яах юм?  "Элэг зүрх­нээс уяатай" гэж дуулах биш уйлах нь байна шүү.