Нам төрийн жолоодогч З.Энхболд танаа
Цаг ямагт авилгач, хулгайч, луйварчин, өлсөж хатаж үхлээ гэх арилдаггүй усан бороо мэт мэдээлэлд нэвширч гутарсан иргэд сүүлийн үед Чингис бондын санхүүжилтээр баялаг бүтээж буй том үйлдвэр, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн амжилт бүтээлийг телевизээр харахад сайхан байв.
Цаг ямагт авилгач, хулгайч, луйварчин, өлсөж хатаж үхлээ гэх арилдаггүй усан бороо мэт мэдээлэлд нэвширч гутарсан иргэд сүүлийн үед Чингис бондын санхүүжилтээр баялаг бүтээж буй том үйлдвэр, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн амжилт бүтээлийг телевизээр харахад сайхан байв. Монголчуудад боломж олдвол юм хийж чадах л хүмүүс аж. Дандаа муу муухайгаа хэтрүүлэн харааж, зүхэж байснаас бас хааяа ч болохноо ингэж өөдрөг талаа мэдээлж баймаар юм. Үйлвэрлэлийн гүнд тань шиг ингэж ороод заавар зөвлөлгөө өгөөд явж буй удирдагчийг ардчиллын жилүүдэд харсангүй. Урьд нам засгийн удирдагчид социализмын бүтээн байгуулалтаа байн байн ингэж шалгадаг сан. Та бол нам засгийн удирдагч бус нам төрийн удирдагч юм даа. Гэхдээ ямар ялгаа байхав.
Одоо та Чингис бондын 255 сая доллараар Ухаа худаг-Гашуун сухайтын 267 км төмөр замын даланг тавьж буй бүтээн байгуулалтыг ойрын үед өөрийн биеэр шалгаж буйгаа ард олондоо харуулна уу. 255 сая доллар гэдэг ядуу Монголд дэндүү их мөнгө тул араас нь тавих хараа хяналт чухал гэдэг үүднээс танд хандаж буйг минь ойлгоорой. Ухаа худаг-Гашуун сухайт төмөр замын бүтээн байгуулалтад баяссан таны инээмсэглэлийг удахгүй цэнхэр дэлгэцээрээ харна гэдэгт итгэж буй. 7-8 жил дуншиж буй манай эдийн засагт онц чухал энэ замын талаар хөгшин хонины насгүй өвгөн зохиолчийн сэтгэл ирээдүй хойчоо бодоод зовж явдгийг та буруутгахгүй биз. 267 км уурхайн энэхүү төмөр замын гацаанд ард түмэн зовж байдаг гэж хэлэх зүрх надад алга. Би ард түмний өмнөөс ярих нь байтугай 50 гаруй жил ханилсан эмгэнийхээ өмнөөс ярих дургүй. Тэр минь бие даасан бас нэг бодь гал учир өөрөө ярих ёстой. Тиймээс Чингис бондын 255 сая долларын араас жижиг дунд аж ахуйгаа эргэсэн шигээ эргэх нь “зөв”, “бурууг” уншигчид өөрсдөө жиргэнэ буй зээ.
“Нам засгийн удирдагч мандтугай” хэмээн лоозогнож заншсан хөгшчүүд-бид саяхнаас “нам төрийн удирдагч мандтугай” гэж хуучин сурцаа дагаад хэлэхэд хэлэнд их эвтэйхэн байгааг уламжилъя. Том жижиг ямар ч гүрний жолоодогч шог зохиолчийнхоо буруу зөв үгийг сонсож явдаг тавилантайг та эрхбиш гадарласан байж таарна. Удахгүй өмнийн говиос цэнхэр дэлгэцээр баярлаж хөөрсөн дүрээ ард түмэндээ харуулахыг ерөөе.
2015-09-01
Гана
Зочин
Зочин
batt
hutsdag zonog
zohin
zochin
Зочин
z
Зочин
AN (0)))
Зочин
Зочин
Baagii
Наран
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
255 сая доллар
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zaluu irgen
Monglian sarah
Гитлер
Нэргүй б
Зочин
Зочин
Монос
Зочин
ядаад
Зочин
Зочин
Гишүүн
БААБАР
DVARKHAN-SELENGE
Зочин
Больдоо
Больдоо
Зочин
ккк
Тулуй
Тулуй
ссс
Ard
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батсайхан
Зочин
Зочин
bi
Зочин
od
Зочин
т
Зочин
Sodoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Jaga
Зочин
zochin
Тайрдас
Зочин