Цагаан сарын үеэр л юм даг
Одоогоос хорин жилийн өмнө ”Багш нарын өдөр”-ийн дараа ”Малчдын сайн өдөр” гэсэн ажил мэргэжлийн чигийн бололтой даруухан ёслолыг нам засгаас албан ёсоор мэдээлдэг байв.
Одоогоос хорин жилийн өмнө "Багш нарын өдөр"-ийн дараа "Малчдын сайн өдөр" гэсэн ажил мэргэжлийн чигийн бололтой даруухан ёслолыг нам засгаас албан ёсоор мэдээлдэг байв. Тэр даруухан өдрийг бүх шатандаа анхааран хяналт шалгалтыг эрчимжүүлж, цэрэг, сургууль, албан байгууллагын чөлөө олголтыг зогсоон, эмнэлгийн актны бичигт хүртэл хяналт тавиад эхэлдэгсэн. Энэ бол цагаан сарын үе эхэлж буйн шинж. Ард түмнээс цагаан сарыг нь салгаж хаяхын тулд Зөвлөлт Оросын нөлөөнд хэт автсан манай коммунистууд ингэж олон жил дайсагнасан. Хөөрхий нас дээр гарсан эцэг эх дээрээ жилдээ ганцхан удаа очоод золгох эрхгүй тийм эх оронд бид амьдардаг байж дээ.
Дараа нь сайн цаг ирж цагаан сараа өргөн олноороо тэмдэглэдэг эрх чөлөөтэй боллоо. Гэвч сайн нэрийг бас л дуулсангүй. Цагаан сар дөхөхөөр юмны үнэ нэмэгдлээ, арай хавтгайрсан олон баярын дэргэд энэ бас юу вэ?, ууцгүй, хэвийн боовгүй, нэгэндээ бэлэг гээд Эрээний хулхи бараа солилцолгүй тэмдэглэдэг болцгооё. Айл хэсэж ханиад тарааж байна. Нэгэндээ баянаа гайхуулж ядарсан бусдыг хөлдөө чирч байна. Хуучин цагт буюу манайхаас өөр оронд ийм балай баяр хийдэггүй байсан гэх мэт ухаалаг санаачилгууд энд тэндээс гарч, цагаан сарын хар талыг олж нээх явдал бүр Д.Нацагдоржийн үеэс үүдэлтэй. Хүмүүс цагаан сараа хийнэ үү, байна уу, хүн дуурайж хөөрөөд дараа нь гэрээ ломбарданд тавина уу яана ямар хамаа байна. Цагаан сараар яахыг нь хүртэл заадаг тэр солиотой нийгмийн үед ч иймэрхүү номлогчдын өөдөөс "Түй май чи" гэдэг байсан. Бүх нийтээрээ давалгаалж байгаа үйл явдлын өөдөөс ганцаараа гараа алдлаад зогсож болдоггүй юм. Газар нутаг, цаг агаар, бидний өнөөгийн амьдралын онцлогт яг тохирсон баяр бол цагаан сар ба цагаан сарын үе гэж бодогддог. Дэлхий дээр болдог бусад улс үндэстнүүдийн баяр бүжиг танц, дуу хуур, жагсаал цуглаан, уралдаан наадгай, салюттай болдог байхад манайх шаал өөр. Зориуд өвөрмөц болгох гэж тийм хөтөлбөрүүдийг хасаагүй, угаасаа амьдрал нь өөрөө тэгж наргих орон зай гаргадаггүй. Социализмын үед цагаан сарыг устгах зорилгоор шинийн нэгэнд нийтийн бүжиг хийх гэж яаж ч оролдоод бараагүй юмдаг.
Юмс элбэгшиж улам амарчлагдах тусам амьдрал яахав сайхан л болж байна. Амьдрах хэтэрхий амархан болчихоор амт, үнэр, хөлс болон өөр гоё наргиантай драмууд алга болчих нь нэн уйтгартай. Одооны цагаан сард ийм байдал харагдаад байгаа юм. Мөнгө нь байвал сар шинийн баяр зүдэх юмгүй бэлэн. Мөнгө нь байхгүй бол бүүр амархан. Хийхээ л больчихно биз. Эцсийн эцэст цагаан сар хийсэн ч утгагүй, хийгээгүй ч утгагүй болох тийм гунигтай цаг үе рүү шилжих гээд байна. Энэ том утгаараа амьдралыг өөрийг нь баясал сонирхолгүй болгочих вий дээ. Хаашаа юм. Бид зөвхөн ажил хийх зориулалтаар төрсөн улс арай ч биш байх. Тийм байлаа ч гэсэн хахир өвлийн урт шөнүүдэд Монгол нутагт хийх ямар ажил байдаг юм. Заримдаа сайхан амарч, дулаан гэр орондоо алхайн хэвтэхээс өөр ажилгүй болох үе ч бас бий. Хаваржаандаа гарч, малаа төллүүлэн, тариа ногоогоо тарьцгаан цөм завгүй болохын өмнөх хүлээлтийн хэсэг хугацааг цагаан сар гэж явсаар байгаад нэг мэдэхэд өнгөрөөсөн байдаг. Амьдралын уламжлалт ийм хэв маяг орчин цагт их өөр болсон ч өвлийн улирал, цаг агаар хоёрыг өөрчилж чадаагүйгээс хойш хуучинтай ялгаа юун. Үлгэрийг өвөөгөөс биш интернэтээс сонсож буй нь тийм гайхамшигтай хөгжил, өөрчлөлт биш.
Цагаан сар нь талбай, жин, цаг хугацааны хязгаар байхгүй хүч үздэг үндэсний бөхийн барилдаан шигээ урт удаан үргэлжилдэг цогц баяр юм.
Гадаадын жуулчинд тайлбарлаж байгаа юм шиг ингэж бичих нь уг нь илүү үг л дээ.
Бидний багад цагаан сар дөхсөний анхны дохио бол бууз баншаа хийх зар түгдэгсэн. Ёстой гоё. Тэднийх орой ирж гурил элдэж өгөөрэй гэвэл бөөн баяр. Цагаан сарын бууз баншийг шөнө хийж хөлдөөх ба голлох үүргийг олон хүүхдийн хүчээр нугалдаг. Ингээд байсгээд л нэгнийдээ цугларан галын дэргэд чөтгөр шулмасаас өгсүүлээд од гариг ертөнцийн тухай хүртэлх эцэс төгсгөлгүй яриаг ах эгч нарынхаа амнаас сонсон суух нэн жаргалтай.
Бууз чимхэлтийн үеэр хөөрхөн хөөрхөн ёс заншлууд болно оо. Анхны жигнүүр буузнаас мөнгө, торго, будаа энэ тэр таарвал азтай. Залуу гэр бүлийн ах нар онгирон хүүхдүүдэд эцэг эхээс далд байгаа дээр нь нууж бараашиг аягална. Хүүхэд байхдаа яадаг байснаа дурсан ярьж хөхрөлдөцгөөнө.
Дараа нь удалгүй хэвийн боовоо хийх ажлан баяр залгана. Аль эрт хоршооноос аваад жоорлосон цав цагаан гурил оруулж ирээд зуурна даа. Аавыгаа гал тогооны ажилд ямар мундгийг анх удаа хараад гайхаж билээ. Амьдралдаа ганц гамбир ч хайрч байгаагүй мань эр бүх юмыг ухаалаг, төгс төгөлдөр хийж гүйцэтгэх нь гайхалтай. Энэ нэр хүндтэй ажилд ээж бол шууд гологдоно. Ажаа маань гарч орж ирэх тоолондоо гараа нямбай гэгч нь угаагаад л, орц поорцыг нь жин тан тааруулж, хэвэнд цутгасан юм шиг адилхан бэмбийнүүд таслан гар гарт бариулаад нухуулна.
Авдраа ухан хадганд ороолттой нандин хэв, өөр бас хоёр саваа мод гаргаж ирээд эхний боовыг хэвлэн падхийтэл алгадан нэг сунгаад л тавина. Тогоотой тос халан дотор нь хийсэн боовон могой, самар нэг ил гарч нэг далд орон шожигнон буцална. Боов хийдэг өдөр гэр төдийгүй хашаа нэлдээ "Талх чихэр" компанийн хажуугаар яваа юм шиг гоё боов ханхлаад арааны шүлс асгаруулна.
Шөнө дундаас эхэлсэн боов оппераци тэр өдрийнхөө үдээс хойш сая өндөрлөдөг. Энэ удаад хүүхэд цөөн, томцуул зонхилсон бүрэлдэхүүн оролцдог. Бас л сайхан яриа хөөрөө, гэрийн халуун, хоолон дээр задалсан "ганц юм" хоёр нийлээд хүмүүсийг улаа бутруулан улам сайхан ааштай болгоно. За хө, тэгье хө, ингэе ээ хө л гэсэн хүмүүс. Зүгээр архидаад дуу дуулаад орилолдож байгаа улс биш маш чухал ажил хийж байгаа болохоор ингээд тарахгүй суугаад байгаасай гэмээр. Цагаан сарын боов, бууз баншны ажилд дуудагдах нь томоохон нэр хүндийн асуудал. Муу энергитэй хүнээр ажлаа туслуулбал боов түүхийрэхээс эхлээд муу ёрууд салахгүй.
Авгай хүүхнүүдийн дунд дээл хувцас оёхдоо хорших нөр ажлууд бас явагдана. Тэнд бас өөрийн гэсэн дэс дараалал, баяр гуниг өрнөдөг нь тодорхой. Баярт зориулж нэгнийдээ хамтын бүтээл туурвих нь "Цагаан сар ба хар нулимс" биш баярын өмнөх баяр л болдог байсан ш дээ.. Монголчууд идэр гурван есийн урт шөнийг ийн өнгөрүүлцгээнэ.
За тэгээд битүүний ууц чанах, идээ тавгаа засах зэргийг ярих ч юм биш. Битүүний урд өдөр айлууд гаднаа адуугаа хурааж ирнэ. Намар гүү тавьснаас хойш барааг нь хараагүй морьдын зүс танигдахын аргагүй өөрчлөгдөн эргээд зэрлэг амьтан болчихоо юу гэмээр тачигналдан хашаа хороо нураана. Сараар унах гэж барьсан морьд энд тэндгүй уяан дээр тогтож ядан эргэлдэн цавчилж, хангинатал янцгаалдах нь цагаан сарын шинийн нэгэн тэнгэр бурхнаас айсуй гэлтэй. Цасан дээгүүр хөөцөлдөн өдрийг барах банхар маань хүртэл нэг үйл явдал болох гээд байгааг гадарлан баяртайгаар зөөлөн гасалж хов хүргэнэ.
Аливаа баяр дараа өдрөөс хуучирдаг бол цагаан сарын золголт манайд хэн ирнэ тэр тоолонд ёслолоо эхнээс нь үргэлжлүүлэх эцэс төгсгөлгүй. Айл гэр л болсон хойно аав ээж хоёр хэг ёг хийгээд сууж байхад нь золгохоор гаднаас хүн ирэхэд уур уцаараа хойш тавихгүй гээд яахав. Тэгээд харилцан бэлгэ дэмбэрлийн үг хэлэлцсээр байгаад түүндээ уусан дорхоноо уярна. Гэрийн доторх эд хогшил хүртэл өнгө орох мэт тунгалагшина. Түрүүхэн "Түлээ оруулаад ир гэж хэд хэлүүлдэг лүд вэ чи" гэж байсан ээж зочноо дагаад боловсорчихсон "Миний хүү, ижийдээ нэг завандаа түлээ дөхүүлчихээрэй хөө..." гэх жишээтэй.
Гэхдээ амьдрал тарчиг үед сар шинэдээ бэлдэх нь харзны хүйтэн ус руу өвлөөр нүцгэн үсрэх гэж буй мэт олон айл халгадаг байсаан. Нэгэнт золгуут эхэлсний дараагаас хойш хүүхдээсээ томцуул нь бүр илүү хөөрөн догдолж ойрд уулзаагүй садан төрлөө өссөн өндөр сайхан болсныг нь, өтлөөгүй ануухнаараа байгааг нь гайхацгаан жинхэнээсээ баярлацгаана. Олны сайхан ерөөлд байгаль дэлхий хүртэл уярдаг ч юмуу, санаа дагаад тэр үү, удтал хүлээсэн хаврын тогтуун налгар өдөр шинийн нэгний өглөө босоход хүрээд ирчихсэн байдаг даа. Тэр өдрүүдэд ер барагддаггүй хөдөөний бахь идээ ажлуудыг хэн нэгэн нь хийгээд өгчихсөн мэт сул чөлөөтэй болцгоон аз жаргал амтагдана. Шинийн гурванд тавгаа хураах үед жаахан гуниг төрж тэрнээс цааш цагаан өвлийн цагаан сар оочин цоочин цоохортсоор зургаан сарын бантан гэхэд аль хэдийнэ сураг алдарна. Өвөл жавар цас гурвыг амжилттай даван туулж ард хоцорсныг амбаарт байгаа бууз гэсэн наалдаж, хураасан битүүлэгнээс шүүс дусах урин дулаан цаг хэлж өгнө. Одоо гэрийн мухар сахин хоцрох, гал түлж бууз чимхэх сонирхолтой биш болж цөм гадаа гарцгаана. Өдөр гэрт ороход тас харанхуйлж өөдөөс чийг даана.
Бөмбөрцгийн энэ хэсэг дайдад өвөл эхлэхээс өмнө шувууд дайжин зугтаж, амьтас хөрсөнд ичиж шурган, хөр цас, хүйтэн жавар дор монгол хүн, морь хоёр л торойн нутгаа сахин хоцорсон байлаа. Мянга мянган жил ийм л байсан, байсан юм чинь байж л таараа. Адуу туурайгаараа цас малтан хойд энгэрт тургилна. Хүмүүс шувуудын араас нисээгүй, баавгайны хойноос газрын гав руу шургаагүй. Дулаан цаг ирэхийг хүлээн гадаа ажлаа зогсоож гэр зуураа. Энэ үед өдөр хоногуудыг хурдан бөгөөд сайхан өнгөрөөхийн тулд цагаан сарыг зохиосон болов уу. Харин дараа нь залгуулаад "Март"-лах зав ч гарахгүй, бэл ч дууссан байна.
Шувууд ирж, ичигсэд хөдлөхөд хээр талд адуу унагална, бид намар орхисон ажил дээрээ эргэж ирцгээнэ. Одоо баяр хэрэггүй. Наргиж болсон. Сайхан байлаа.
Цагаан сарын үеэр л юмдаг... хэмээн эхлэх монгол эр хүний дуртгалууд тийм нэг гэгээн явдлыг хүүрнэсэн байх нь дандаа.

Зочин
Энхтор
gerlee
888
Зочин
hi
bi
gamba
Odko
zochin
sosko
Б.Бямба
Зочин
Зочин
Khentii
korea-s
Swiss
Khentii
Khentii
dursamj
dursamj
dursamj
Baljir-köln-hotoos
Зочин
Зочин
Зочин
ai huurhii
энхээ
huh uvgun
Mash sain
Зочин
Зочин
Arvai
zochin
билэгбэх
Sengyyr
hitse
BC
Зочин
Багаа
зочин
Зочин
Зочин
ttt
buddhist logyc
Зочин
z
zz
сайхаан сайхан
hehe
Зочин
tsagaan sar
baatar london
baatar london
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Arhi zohistoi heregleerei
Зочин
Сайхан бичжээ
zolguut
zolguut
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Unshigch Jo
Unshigch Jo
nohort
хөдөөний монгол
zochin Bo
Мичид
bi Mongol
Зочин
Зочин
bi
Зочин
altuna
Самбуу
Зочин
Зочин
Зочин
Тунгалаг
зочин
Muugii
Zochin
Sambuu
choi
choi
Зочин
Гоё