Татвар авна гээд л байх юм. Хотод төрсөн, хөөрхөн төрсөн нь миний буруу юу?
Татвар авалгүй яахав. Өгөлгүй яахав. Гэхдээ яасан гэж, ямар учир шалтгаанаар гэдгийг маргахгүй байхаар тайлбар хийж өгөөрэй
Татвар авалгүй яахав. Өгөлгүй яахав. Гэхдээ яасан гэж, ямар учир шалтгаанаар гэдгийг маргахгүй байхаар тайлбар хийж өгөөрэй.
Саяхан манайд ярилцлага өгсөн О.Машбат гэдэг хуульчийн яриагаар бол "Нийслэл хот татвартай байх..." хууль аль 1994 онд гарсан гэж байна. Энэ хуулийг цааш нь боловсруулж, хэрхэн татвар авах талаар хотын мэр Г.Мөнхбаяр ноднин ажлын хэсэг гарган үүрэг өгчээ.
Ажлын хэсгийнхэн нь ажилдаа орж юун түрүүн хотод шилжин ирэгсдээс хураамж авах, хотын байнгын оршин суугчдаас тогтмол татвар авч байх, бүр нарийн яривал цалингийн доод хэмжээний 20 хувьтай тэнцэх мөнгө төлдөг байх, хотын төвд амьдрагсдыг өндөр төлбөртэй болгоод зах алсдуугаас нь бараг татвар авахгүй харж үзэх чиглэлийн бодлого боловсруулсан гэнэ. Утга нь гэвэл татвараар дамжуулж төвлөрлийг сааруулах, татвараар дор хаяж арван мянган тэрбумыг жилдээ босгоод тулгамдсан асуудлаа шийдээд явчих боломжтой болох нь гэж тооцоолжээ.
Татвар гэнгүүт зөвхөн мөнгө бодож, хэнээс нэхвэл амархан олдох, угсруулаад олсон татвараараа ингэж тэгж "идэж уух"-аа л яриад унасан байна. Ийм ялгавартай татвар аваад эхлэхээр хотынхон төвөөсөө зугтан дайжиж бөглөрлийн түгжээ арилах ба, агаарын бохирдлыг арилгах зөндөө мөнгөтэй болно гэчихжээ. Татвар төлөгчдийн мөнгийг тонож амьдраад гаршчихсан гаруудаас энэнээс өөр олигтой сэтгэлгээ яавч гарахгүй. Яахлаараа хотын захад амьдрагсад татвар төлдөггүй юм. Тэнд хэн ирсэн билээ. Агаарын бохирдол хотын төвөөс гараад байна уу, захаас гараад байна уу. Нийгмийн тулгамдсан асуудал Дөчин мянгатад уу, Толгойтын баруун салаанд илүү байдаг уу.
Хоёр идэхгүй ч хоосон хонодоггүй хотын төвийнхнийг өөрөөр хэлбэл унаган хотынхныг татвараар дарамталж мөнгө босгоод хамаг малаа бараад модоо түлээд орж ирсэн цагаачдыг тэжээнэ гэсэн үг юм байна. Нэг иймэрхүү хачин хандлага байсгээд л яригддаг. Ялангуяа тэр нэг хоёрдугаар бүс гээчид оршин суугчдыг ер амар суулгахгүй, газарт оруулах, элдвээр шахах, төрийн нэрээр дарамтлах явдал бүх л үед давтагдсаар ирсэн байдаг. Хотынхонд ч гэсэн унасан газар угаасан ус гэж бас байдаг юм шүү. "Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх" гэдэг байсан бол одоо "Хөдөөнөөс ирээд хот минийх, хотод ирээд газар нь минийх" гэх боллоо. Арай даварч байгаа юм биш үү?
Хэрэв бодлого, шударга хоёроо баримталъя гэвэл нийслэлийн иргэдээс дээрхийн эсрэг байдлаар татвар авах нь зүйтэй. Хотын захад амьдрагсдаас илүү өндөр төлбөр авах ёстой. Тэр төлбөрөөр нь тэнд нь хар зам, сургууль эмнэлэг барих учраас тэр. Тэр төлбөр нь Толгойтын арын, Гачууртын өврийн модыг хяргаж түлсний төлөөс болог. Тэр нь хотод нүүж ирсний татвар нь хамт шийдэгдэж байгаа хэрэг. Хотын хаяанд буугаад төлбөрөө төлж барахгүй бол нутгаадаа буцна биз. Хотын бидэн шиг ямар явъя гэсэн ч очих нутаггүй улс биш. Хэрэв төвлөрлийг үнэхээр сааруулах гээд байгаа юм бол ийм л арга бий. Хэдэн үеэрээ дөрвөн уулаа түшээд амьдарсан улаанбаатарчууд ба Төв аймгийнхныг төрсөн тоонотоосоо холдсонгүй гэж торгох нь л дээ. Хотын төвийнхнийг төвлөрлийг сааруул гээд хаашаа нүү гэх гээв.
Улаанбаатар хотод хэрэггүй, хотын амьдралд ямар ч хамаагүй зөндөө олон салбар, нэгж байгууллага, хувь хүн, айл өрх байна. Тэндээс татвар авах ёстой. Тухайлбал чаа гэх ямаагүй энэ хотод байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг арьс ширний үйлдвэрүүдийг татвараар дарамталж хотоос хөөж гаргах хэрэгтэй байна. Хотын баруун талыг нэлд нь өмхийртэл шир идээлж Туулыг бохирдуулж дууслаа. Тариан талбай байдаггүй энэ орчинд гурилын үйлдвэр биш гурил нь байх ёстой. Хотод мал биш мах байвал уг нь зохимжтой юм шиг санагддаг. Сүүний үйлдвэрүүд үнээнийхээ дэргэд хөдөө байж яагаад болдоггүй юм. Энэ бүгдээс л татвар авах ёстой байхгүй юу. Мөн хотод үйл ажиллагаа явуулдаг тэр аймгийн тэр сумын нутгийн зөвлөлүүдээс хураамж авах нь шударга ёсонд нийцнэ. Цоллуулах магтуулах болохоороо тэр аймаг, сум, баг болчихдог энэ олон бөхчүүдээс бүр их татвар нэх. Тэд өөрсдийгөө хотынх гэхээс их ичдэг гэсэн. Иргэний бүртгэлд хамрагддаггүй, хороо хорин тодорхой бус айл өрхүүд, одоо болтол хурууны хээгээ өгөхгүй хотынх болж жүжиглээд байгаа хөдөөний хармааны хулгайч нараас наад татвараа нэхээч. Энэ бүгд мөнгө олохдоо гол биш, төрийн бодлого, хотын бодлого ухаалгаар сууж байгаа эсэхэд оршино.
Улаанхуарангаас I хороолол хүртэлх "А" бүсэд амьдрагсдын амьдралын өртөг тэртэй тэргүй өндөр байдаг. Гэрэл цахилгаан, дулаан, ус, бохирын төлбөрийн дарамтаас бултах ямар ч гарц байхгүй. Цаашид ч өсөн нэмэгдэнэ. Тэрэн дээр нь тэнэг юм шиг нэмж татвар нэхэж яах нь вэ. Төв хэсэгтээ татваргүй юм байна гээд одоогийнх дээр нэмээд ороод ирье гэж бодоход ганц айлын ч гэрийн сул буурь хаана байна.
Татвар төлөлгүй яахав. Гэхдээ "Чи яасан их хотын хүүхэд юм" гэж хэлүүлэн төлөөс өгөх нь гомдолтой байна. Манайхан сүүлийн 370 жил Төв аймгаасаа гарч нүүж үзээгүй. Одоо хаачих вэ? Нэг л буруу үйлдэл хийж торгуулаад байгаа юм шиг энэ татвар чинь ойлгогдоод байх юм. Мөнгийг нь өгч чадахгүйдээ биш. Дор хаяж 400000 хүн, түүний үр хүүхдийг өссөн төрсөн орчиндоо байгааг буруутгасанд зэвүү хүрээд байна.

Бууз
Gangaad
ZOCHIN
zochin
Personally i think,
Зочин
P
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
dorjookhuu
Zaisangaas
Zaisangaas
Zaisangaas
Зочин
Зочин
Зочин
Ikar
Зочин
joomnuud ,
Зочин
Зочин
xa xa
sahius
Зочин
gangaa pizda
zochin
irgen
irgen
zochin
Cupid
Cupid
Зочин
Зочин
Freelance-д
gg
Зочин
Зочин
golognvvdee
uncle
golognvvdee
urgeljlel ni
uncle
Зочин
urgeljlel ni
urgeljlel ni
urgeljlel bii
what do u know bout Urban life?
hodoonoos hotod suurishigch freelance d
Зочин
Зочин
tolgoi ildeg togtoltsoo
hodoonoos hotod suurishigch freelance
hodoonoos hotod suurishigch freelance
Зочин
HODOONOOS HOTOD SUURISHIGCH FREELANCE
hodoonoos hotod suurishigch freelance
P
zochin
Italy
xotiin tobiinxon
Зочин
Zov zov
зочин
Зочин
Зочин
зєв
xm
haha
mer
Зочин
Зочин
зочин
зочин
Хүндэт зочин
зочин
зочин
zochin
Гоё бичиж
Zochin
Zochin
unagan hotiin hun
dorj-д
Зочин
eee
Gangaaiin zuv
Зочин
Зочин
dorj