Японы Хоккайдо арал дээр мөсөөр зочид буудал барьсан нь ихээхэн орлоготой бай гаа гэнэ. Мөсөн ор, ширээ суудалтай өрөөнд нэг хоноход 500 ам.долларын үнэтэй ч буудлын бүх өрөөнүүд олон сарын өмнө борлогдож дууссан ажээ. Ийм эрэлт бол Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд сай хан боломж гэлтэй.

Мөсөн буудалд орж чадахгүй байгаа бүх япончуудыг урьж ирээд гэртээ хо нуулахад л болоо. Ямар ч зардал гар гахгүйгээр нэг хүнээс 100 доллар авахад л Улаанбаатар хотынхон баяжина. Яагаад гэвэл 130 мянган байрны ихэнх нь Японы тэр мөсөн буудлаас дутахгүй хүйтэн. Улаанбаатар хотын орон сууцанд оршин суугчид ихэнх нь 13 градусаас доош хүйтэнд зутарч, хөр вийн аргаар амьдарч байна. Бид гэртээ гадуур хувцастайгаа бээвийж, хувцсаа тайлахгүй унтаж байна. Нялх хүүхдүүд өвдөж хатгалгаа авч байна. Гэрээсээ гараад хорт утаанд цохиулж байна.

Сүхбаатар дүүргийн гурав, дө рөвдүгээр хорооны иргэд энэ тухайгаа гомдол гаргаж бүх шат, дамж лагаар явсан боловч ямар ч үр дүн гараагүй бөгөөд байр сууцанд нь дулаан ирэхгүй байгаа тул мөсөн хон гилд өвөлжиж байна. Орон сууцны контор, дулаан түгээх газар бие бие рүүгээ буруугаа чихэж суудаг бөгөөд дулааны төлбөрөө харин иргэдээс бүтнээр нь, хүчээр хурааж авсаар байгаа билээ.

Улаанбаатар хотын гол шугамуудыг Дулааны шугам сүлжээ ний газар, салаа шугамуудыг Орон сууцны контор, харин босоо шугамуудыг СӨХ буюу сууц өмчл өгчдийн холбоо хариуцдаг. Бүх шугамын ашиглалтын зардлыг оршин суугчид төлж, түүнийг дээрх байгууллагууд шат шатандаа хувааж авдаг. Төлсөн мөнгөнийх нь оронд тэд хэрэглэгчдээ дулаацуулах биш, хөлдөөх үйл ажиллагаа явуулдаг болоод удаж байна. Тухайн нутаг дэвсгэрт жаахан зай, боломж л гарвал ямар нэг шинэ объект гэнэт баригдаж, ямар ч төлөвлөлтгүйгээр бүх дулааныг нь шинэ шугам татан ховх сорчихдог.

Энэ бүх амбааруудын цаана улс, хот, дүүргийн аль нэг даргын нэр дуулдах юм. Мөсөн гэр бий болсны шалтгааныг хайвал дулааны хангалт хариуц сан тухайн байгууллагуудын удирдлага, ажилтнуудын хариуцлагаг үй үйл ажиллагаа илрэн гарч ирнэ. Тэдний үйл ажил ил тод биш учир хэрэглэгчид хохирч, тодорхой этгээдүүд завшиж байгаа хэрэг.

Тэд нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд хувийн сонирхлоо нийтийнхээс дээгүүр тавьж, ашиг сонирхлын зөрчил гаргасаар байгаа. Жишээ нь: Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5 дугаар хороодын нутаг дэвсгэрийн I-40 мянгат, 50 мянгат, 220 мянгат, V хорооллын орон сууцны 192.3 мянган ам метр талбай бүхий 100 байрны 4655 өрх, 14163 хүн, 330 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний гурван төвийг хамарч үйлчлэх үүрэгтэй ОСНАА-н I контор хувьд шилжиж, “САНКОМФОРТ” ХХК болсон. Энэ компани зүй нь хувийн биш, хувьцаат компани байх ёстой.

Энэ болон бусад төстэй бусад компаниудын орлого, зарлагын тайлан бүх нийтэд ил тод байх учиртай. Нийт орлогоосоо хэдийг нь дулааны шугам сүлжээнд төлж, хэдээр нь хэчнээн хоолой шинэчилж, солихоор төлөвлөж, тэр нь яаж хэрэгжиж байгааг иргэд мэдэж байх ёстой. Иргэдээс цуглуулсан мөнгийг хаана хад галж, юунд ашиглаж байгааг эзэд нь мэдэж байх ёстой нь хэнд ч ойлгомжтой. Яг ийм шаардлагыг бүх СӨХ-д бас тавих ёстой.

Энэ бүх мэдээллийг багтаасан тус тусын вэб хуудас гаргаж, тогтмол шинэчлэх боломж бүх газарт байна. Ийм үйл ажиллагаа нэг гар утаснаас ч бага зардалтай болжээ. Хот, дүүргийн удирдлагууд эдгээрийг удирдан зохион байгуулахын оронд сул чөлөөтөй зай, газар хаана байгааг хайж, ил далд зарахыг л хичээсээр ирсэн. Мэдээллийг ил тод байлгах сонирхол хот, дүүргийн удирдлагуудад ОСНАА-н конторуудыг хувьчлахаас эхлээд, бүр эхнээсээ байгаагүй юм.

Нийтийн засаглалыг тунгалах байлгах хүсэл эрмэлзэл хэзээ ч тэдэнд байдаггүй бөгөөд харин хаалттай, иргэд ойлгохгүй байвал тэдэнд ашигтай. Хот, орон нутгийн удирдлага оршин суугчдаас сонгогддоггүй, улс төрийн намаас томилогддогт гол ээдрээ шалтгаан байгаа юм. Тэдний хувьд намдаа тал засах нь оршин суугчдад үйлчлэхээс дээгүүр зорилго.

Тэднийг иргэд биш, намын дарга л сольж чаддаг учраас тэр. Иргэд гэртээ хэдэн градуст амьдарч, хэд нь хөлдөж үхэх гэж байгаа нь тэдний хувьд зөвхөн статистик. Цөөхөн этгээд ийнхүү улаанбаатарчууд бидний амьдралаар тоглоом тохуу хийж байна.

Бидний ихэнх нь гэртээ байсан ч, гадаа байсан ч ялгаагүй даарч осгон, хорт утаанд хордож, хөлдүү автобусанд шахалдан гэссээр олон өвлийг өнгөрүүлж байна. Цаашид бид ер нь хэдэн өвлийг тэсэн өнгөрөөх болж байна?