Өнөө орой буюу 11 сарын 14-нд сар жирийн үеийхээс 14 хувиар том харагдана гэнээ. Энгийн нүдээр яг хэдэн хувь том харагдаж байгааг өмнөх өдрийхтэй харьцуулж харах хараад ч мэдэх боломжгүй тул эрдэмтэдийн энэ үгэнд итгэхээс аргагүй. Энэ сарыг бүгд харвал уг нь зүгээр. Учир нь өмнө нь сар ингэж том харагдахад унтаад болон тасраад гэх зэрэг шалтгаанаар  өчнөөн хүмүүс хараагүй өнгөр сөн бөгөөд тэдгээр хүмүүс бүгд амиа алджээ. Аргагүй дээ тэр нь 1920-оод онд бас нэг ингэж том харагдсым шиг байлээ. Харин энэ сарыг хараагүй хүмүүсийн амьдралд муугаар нөлөөлнө гэснийг одоо хүртэл эрдэмтэд зөн билэгчид удганууд тогтоогаагүй байгаа гэнэ. Цааш нь сайтар судалж үзвэл энэ сарыг харсан болон бүүр хамгийн удаан харсан хүн нь гэнэт сугалаанд хожоонд асар их хэмжээний мөнгө хожсон, шалгалтууддаа сайн дүнд авч ирээдүйн улсын ерөнхийлөгч болсон, улсынхаа хамгийн үзэсгэлэнтэй хүүхэнтэй суусан зэрэг ямарч мэдээлэл байхгүй байна. Гэхдээ яахав юмыг яаж мэдэх вэ дээ. Сар нөлөөлөх ч юм билүү.





1.    Мөнгө нэгт байх ёстой. Түрийвчээрээ далал. Ингэснээр хэдэн ч төгрөгний зардал гарахгүй тул сайн далал хэдэн цагаар далал. Бүүр мөнгөө над дээр ирээчээ гэж уйлж чарла. Зүгээр саранд далалдаг хүмүүс 14 хувь том сар сүртэй байж мэднэ. Үнэхээр мнгө олох юм шиг санагдвал төмпөнгөөр далал, шуудайгаар бүүр ёнкосоор далалсан ч яадгын. Угаасаа саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Бидэнд бэлээхэн том сар, сав хоёр байна одоо саваа томсог. Бусдын даллаад өөрлүүгээ оруулж байгаам шиг санагдвал замаас нь тэрийг нь даллаж ав. Ер нь тэгээд өөрөө болдогүймаа гэхэд бусад нь болоод яадын гэдэг болоод байна шүү дээ.

2.    Саранд хүслээ хэл. Юу ч яадын бээ. Тэртэй тэргүй хүсэл чинь тэд байх ёстой тэдээс илүү гарах ёсгүй, хэлээд биелэхгүй бол цаашид биелэхгүй гэсэн ямар нэг нөхцөл байхгүйм чинь ёстой хэлж өг. Хашгир. Угаасаа хэдэн цаг болхын гэсэн энэ сар. Тэхээр эртнээс хүслээ жагсааж бичиж байгаад хэлээд бай. Төрсөн өдрийн лаанаас дор хүсэл биелүүлэв гэж. Энэ чинь сар шүү дээ. Хүсэл эерэг бас жоохон сөрөг ч байж болно бүх хувилбараар нь хэл. Тэхээр намайг тураадгүймаа гэхэд бусдыг нь таргалуулаад өг гэсэн хүсэл ч байж болхын билүү хэн мэдлээ.

3.     Хүүхэд олох хүсэлтэй хүмүүс сэгс хий. Гэхдээ шууд нөлөөлөхгүй ч монголчууд нэг тийм сартай шөнө мөнө гээд яриад байдаг. Юмыг яаж мэдэх вэ дээ Чингис хаан ч төрхийн билүү. Гэхдээ сөрөг үр дагавар гарвал угаасаа хэн ч хариуцдаггүй бөгөөд үнэхээр Чингис хаан төрчүүл Гаампын нийтлэл тус болсон гэдгийг бүү март.Бас тийн сар угаасаа шалиг ч билүү Ромео Жулэтта дээр гардаг билүү. Тэхээр цаадах чинь сээгс хийгээсэй гэж хүсэж л байгаа айхтар хүүхэд гарах цондон ч юм билүү.

4.    Зургийг нь ав. Угаасаа мэргэжлийн ландгар апррааттай хүмүүсээс эхлээд хар цагаан нокио утас авсан бүгд зураг авах болно. Тэднээс урьтаж өөрийн фээсбүүк твийтэртээ оруулах нь зураг авахын гол утга учир юм. Гэхдээ зарим сэргэлэн хүмүүс гүүглэ дээрээс хайж байгаад сайн зураг оруулсан нь илүү хүмүүст хүрж ч мэдэх юм. Хамгийн гол нь энэ үеэр сайн сошлоо ухвал харж явдаг хайртай дуртай хүнээ эмсвэл гэриг нь ухаж алт мөнгийг нь хулгайлах гэж байгаа хүн байгаа бол гэрийг нь сарны зураг хаанаас авсанаар нь баримжаалан олох боломжтой.

5.    Сар гарнаа золбоо. Хаягдаж гологдож хайр дурлал нь бүтэлгүйтсэн хүн байвал мэссэжээр ч болтугай Сар гарчлаа хэнээ гээд хэлж болно. Хэрэв юу солиороод байгаан бэ гэвэл Би чамд хайртай 2 киног үзүүл. Уг  киноны одоо хүртэл ойлгохгүй байгаа алдарт өгүүлбэр бол Сар гарнаа Золбоо гэдэг заналхийэдтэй үг юм. Тэхдээ өнөөдөр гарсан шиг сар гарахнээ. Тэхээр жоохон томроод төр засагт гомдолтой байдаг хүмүүс сар гарчлаа ерөнхий сайдаа гэж тавлангуй инээвхийлэнж ч болох юм. Юу вэ сар гарахаар хараал хийхжаагаам шиг болчвуу. Гэхдээ гадныхан сараар нэг хараал чатга за за бичиж байгаад өөрөө айчлаа.