Монгол булангийн орон болох уу?
2025 он гэхэд Монголын эдийн засаг булангийн орнуудын хэмжээнд хүрнэ гэж Азийн эдийн засгийн шинжээчид үзэж байгаа ажээ.
Цөлийн шинэ үндэстэн
2025 он гэхэд Монголын эдийн засаг булангийн орнуудын хэмжээнд хүрнэ гэж Азийн эдийн засгийн шинжээчид үзэж байгаа ажээ. Гагцхүү энэ түвшинд хүрэх эсэх нь Монголын төр засгийн газрын ажиллагаанаас ихээхэн шалтгаална гэж хэлэхээ ч мартахгүй байна. Монгол зөвхөн эдийн засгийн хувьд ч бус бүхий л талаараа булангийн орнуудтай адил болох төлөвтэй. Юуны өмнө булангийн орнуудын эдийн засаг газрын тосны экспортод тулгуурласантай адил Монгол зэс, нүүрсний экспортод тулгуурласан эдийн засагтай болох төлөвтэй. Бас үндэстний ландшафт өөрчлөгдөж хувьд цөлийн үндэстэн болох нь.
Өнөөдөр Монголын газар нутгийн 70 гаруй хувь цөлжчихөөд байна. Ирэх 20 жилд цөлжилт энэ байдлаараа үргэлжилбэл газар нутгийн 90 гаруй хувь цөлжинө. Ингэхээр Хөвсгөл аймгийн нутаг, Сэлэнгийн сав, хойд хилийн дагуух зурваст л “хангай” үлдэх нь байна.
Цаг уурын энэ гэнэтийн хурдацтай өөрчлөлт дэлхийн геополитикийн ирээдүйн загварыг ч гайхалтай хурц дүгнэлтээр сэлбэж байна. Жишээ нь энэ зууны дунд үе гэхэд Сибирь газар тариалан эрхлэхэд туйлын таатай бүс нутаг болох гэнэ. Тиймээс Хятад өнөөдрөөс Сибирийг шохоорхож, яг өнгөрсөн зууны эхээр Монгол \Өвөр монгол ч үүнд хамаарна\, Манжуурт хятадуудыг нүүлгэн шилжүүлсэн шигээ өөрийн иргэдээ ОХУ-ын Сибирийн бүс нутаг руу түлхэж байгаа ажээ. Өнөөдөр Сибирь, Алс дорнодод ОХУ-ын 6 сая гаруй иргэн амьдарч байгаа бол албан бус тоогоор цагаач хятадын тоо үүний тэн хагастай тэнцэж байгаа гэнэ. Оросын судлаачид үүнийг халаглан бичихдээ “Бид Монголчуудаас ихийг сурах ёстой юм байна” гэж дүгнэжээ. 3000 жилийн турш Хятадтай хөрш явсан Монголчууд Хятадын түрэлтээс өөрийгөө хамгаалах талаар Оросуудын дагуулахгүй мундаг байгааг тэд анзаарчээ.
Хятадууд Монголд олшров, цөөрөв
Гэхдээ л хэдхэн жилийн өмнө Монгол дахь гадаад иргэдийн асуудал хамгийн хурц туссан нутаг нь Сэлэнгэ аймаг болчихоод байсан билээ. Ерөнхий сайд Н.Энхбаяр мянганы замыг ямар ч аргаар хамаагүй тавихыг хичээхдээ ашигт малтмалын ордуудыг Хятадын компаниудад өгч байсан ба Хятадын компаниуд эндээс олсон ашгаараа Монголын хэвтээ тэнхлэгийн замыг тавьж байсан билээ. Иймэрхүү замаар Монголын газар нутгийн 56 хувь нь ашигт малтмалын лицензээр дамжин гадныхны мэдэлд ороод байсан юм. Дээрээс нь “Гадаадын иргэн харъяатын тухай” хуулиар БНХАУ-аас ажиллах хүч авахыг хязгаарласан Монголчууд өмнөд хилээ бэхэлсэн ч гэнэт ар талдаа үй олон Хятад ажилчинтай болчихсон байж билээ.
Учир нь тэр хятадууд Оросоор дамжин Монголд орж ирсэн байв. Тухайн үед Монголд байгаа гадаад ажилчдын тоог зуун мянгаар тоолж болох тухай ярьж байв, гэхдээ энэ нь үндэслэл багатай. Албан ёсны тоогоор 30 гаруй мянган хятад иргэн Монголд тэр дундаа нутгийн хойд талд ажиллаж байв. Дэлхийн эдийн засгийн хямрал, лиценз цэгцэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр хятад ажилчдын тоо албан дүнгээр хоёр дахин цөөрсөн байна. Гэхдээ албан бусаар хэд дахин олон байгааг тооцоолох аргагүй юм.
Иргэний хөдөлгөөнүүдийн хүчтэй шаардлага, шахалтын үр дүнд Засгийн газар лицензүүдийг цэгцэлж эхэлсэн бөгөөд өнөөдөр иргэний хөдөлгөөнүүдийн хүч чадал суларсан ч нэгэнт батлагдсан хуулийн дагуу арга хэмжээ үргэлжилсээр байна. Саяхан ЭБЭХ-ний сайд Д.Зоригт 250 гаруй компанийн лицензийг цуцалснаар хэвлэлийн дайрлагад өртөөд байна. Гайхалтай нь түүнийг дэмжиж буй хэвлэл цөөн ажээ. Уг нь энэ бол зайлшгүй хийх ёстой алхам юм.
Хамгийн түрүүнд энэ лицензүүдийг цуцаснаар гадаадаас тэр тусмаа Хятадаас үй олноороо орж ирдэг хямд ажиллах хүчний тоо эрс цөөрнө. Хятад хар ажилчид Монголын зам барилгын салбар, байгаь орчин хөнөөлтөй жижиг уурхайнуудад маш бага хөлсөөр ажилладаг. Монголын өргөн уудам талын хаа нэгтэй огт хяналтгүй ашигт малтмал олборлодог маш олон хятадын компаниуд бий болсныг бид бараг өдөр бүр илрүүлж байна. Тэд ажиллах хүчнээ өөрсдөө оруулж ирдэг ба ашигт малтмалын лицензийг орон нутгийн авилгачдыг хахуульдах замаар гартаа оруулж аваад орон нутгийн эрх баригчид, цагдаагийнхны хамгаалалт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл Хятадуудыг орогнуулагч нь Монгол хүн өөрөө.
Нийслэлд хүчирхэгжсэн иргэний хөдөлгөөнүүдийн шахалтын дор эрх баригчид “Ашигт малтмалын хуулийг” өөрчлөхдөө орон нутагт эрх мэдэл өгөх замаар хяналтаас зайлахыг оролдсон байна. Тэр цагаас орон нутгийн эрх баригчид чухал ач холбогдолтой болсон бөгөөд улстөрчид орон нутагт өөрийн хүмүүсийг гаргах замаар хяналтгүй баялаг эзэмшигч болон хувирч байсан юм. Өнгөрсөн жил Монголын ЗГХЭГ-аас аймгуудын Засаг дарга нарыг оролцуулсан айлчлалыг Бээжинд хийжээ. Гэтэл орой болоход зочид буудалд ЗГХЭГ-ийн ажилтнууд л үлдсэн бөгөөд аймгуудын Засаг дарга нар бүгд урилгаар хаа нэг тийшээ одож, шөнө хагаслан шал умаахан амьтад бөөн бэлэг тэврэн хүргүүлж ирж байжээ. Хамгийн гол нь айж эмээхээ мартсан тэд үүгээрээ Засгийн газрынханд бардамнах маягтай байсныг наадуул нь зэвүүрхэн ярьж байв.
Энэ хэрээр иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл орон нутаг руу шилжсэн ба нутаг ус, гол мөрнөө хамгаалах орон нутгийн хөдөлгөөнүүдийн тоо гэнэт олширсны цаад шалтгаан энэ юм. Эцэстээ тэмцэл хурцдаж, хүний амь сүйдсэн хэрэг ч гарсан бөгөөд зарим хөдөлгөөнүүд зэвсэглэн ашигт малтмал олборлогчдын техникийг сүйтгэхийг завджээ. Английн хөрөнгөтний хувьсгалын өмнөх машин эвдэгчдийн хөдөлгөөнөрхүү энэ үйл явц лицензүүдийг цөөрүүлж, ашигт малтмал олборлогчдыг хямгадахгүй бол зөрчил улам даамжирах төлөвтэйг сануулсан юм. Тиймээс өнөөдөр орон нутгийн эрх мэдлийг буцааж төвлөрүүлэх, улмаар бүх жижиг уурхайнуудыг хаах шаардлага урган гарч иржээ. Миний сонссоноор бол зөвхөн “Пураам” ч биш “Бороо гоулд” ч довтолгоонд өртсөн юм билээ. Гэхдээ “Бороо гоулд” үйл явуыг нуужээ. Яагаад гэвэл ХК. Өөрөөр хэлбэл “Бороо гоулд” Монголын хөдөлгөөнүүдийн халдлагад өртсөн гэсэн мэдээлэл тарах л юм бол хувьцааных нь ханш унаж балрах байв.
Баруун төв нутгийн цөлжилтийн шалтгаан
Цөлжилт Монголд хурдацтай тэлэх шалтгааны нэг нь уул уурхайн компаниуд юм. Хэдхэн жилийн өмнө Монголын уул уурхайн компаниудын хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүсүүдийн нэг нь Хангай нуруу, Онги голын эх, сав газар байсан билээ. Тус бүсэд алт олборлогч компаниуд голын эхний ай савыг бүрмөсөн сүйтгэсэн бөгөөд сүйтгэл үүгээр дуусаагүй, өнөөдөр ч нинжа нар газар сэглэсээр байна. Өвөрхангайгаас эхэлсэн алтны хумхаа Хөвсгөлийн таг хүрч тархсан бөгөөд Хөвсгөл аймгийн засаг захиргааны санаа зовдог гол асуудал нинжа нар болчихоод байна.
Үүнээс ч ноцтой асуудал бий. Ганцхан жишээ. Онги гол бол Өвөрхангай аймгийн урд талын нутаг, Өмнөговь аймгийн баруун нутгийн экологийн тэнцвэрийг хангагч байсан юм. Хангай нуруунаас эх авсан энэ гол урагш урсаж Өмнөговь аймгийн Улаан нуурт цутгадаг байсан бөгөөд урсгал дагуух олон зуун киломерт нутгийг усаар тэтгэдэг гол судас байлаа. Өнөөдөр энэ судсыг тасласнаас Улаан нуур бүрмөсөн ширгэсэн ба одоо Улаан нуур орчим говийн баянбүрд биш улаан цөл болжээ. Хавар цас хайлах үеэр улирлын чанартай урсдаг Онги голын ус алтны компаниудын алт угаах бассейнд орж тасарснаас голын сав дагуух олон сая га бэлчээр цөлжжээ. Бод мал маллах боломжгүй болсноос малчид голдуу бог мал тэр дундаа таваарлаг мал ямаа өсгөснөөс сүргийн бүтэц эвдэрч, цөлжилт улам хурдасчээ.
Хэрэв энэ бүс нутгийн экологийн тэнцвэр, малчдын аж ахуйг анхаарсан бол төрөөс бүсийн экологийн тэнцвэрийг хадгалагч Онги голын эх, дээд урсгал, сав дагуу алт олборлох зөвшөөрөл өгч яагаад ч болохгүй байсан юм. Энэ бол маш том, нөхөж болшгүй хохирол агаад ялангуяа алтныхан сүйтгэснээс хойшхи зудтай жилүүдэд энэ бүсэд мал олноор хорогджээ. Сүргийн бүтэц эвдэрснээс сүрэг дэх хонь ямааны харьцаа алдагдаж, энэ хэрээр ямаа голдуу мал үлүн зуун мянгаар хорогдох шалтгаан болжээ. Үүний улмаас өнөөдөр хэвтээ чиглэлийн засмал зам хүрээд байгаа ч энэ бүсээс нийслэлийн хэрэгцээнд нийлүүлдэг махны хэмжээ эрс буурч, махны үнэ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна. Малаа алдсан малчид нийслэлд нүүдэллэн ирснээр хотын ядуусын тоо өсөж, дээрээс нь утааны асуудал шийдвэрлэх аргагүй болжээ. Бас дээрээс нь хотод ирээгүй нь нинжа болон хувирчээ. Энэ жишээг улс оронд болж буй бүхий л үйл явц хоорондоо уялдаатай, гинжин хамааралтайг харуулах гэж бичиж байна.
Хуурайшлын давтамж ба Монголын оршин буй орчин
Монголчууд алтны төлөө гол усаа таслаж бэлчээрээ сүйтгэж байгаа энэ үе нь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр дэлхийд хүлэмжийн үзэгдэл бий болж, цөлжилт дэлхий нийтийн асуудал болж буй үетэй яг давхацжээ. Энэ талаар уншигчид хангалттай ойлголттой тул нурших нь илүүц тул товчилъё. Үүний дээрээс түүхийхэн, эрдэмтэн судлаачдын анзаардаггүй хүчин зүйл бол лав л Төв Азийн бүс ялангуяа манай улс, манай улсыг тойрон буй манай үндэстэний оршин буй нутагт 400 жилийн давтамжтай явагддаг хуурайшлын давтамжийн оргил үе тохиож байна.
XIII зуунд тал нутгийн нүүдэлчдээс Монгол аймаг түрүүлж хүчирхэгжсэний нэгэн шалтгаан нь газар зүй, үндэстний оршин буй байгалийн орчин буюу ландшатын давуу талд байсан юм. Үүнийг тооцсон цорын ганц эрдэмтэн нь Л.Н.Гумилев билээ. Монголчууд хуурайшлаас дөнгөж салж буй тал нутгийн хамгийн ус элбэгтэй нутаг буюу гурван голын сав нутгийг эзэмшиж байжээ. Энэ бол Онон, Хэрлэнгийн сав, Туулын хойд бие байсан юм. Хэрэйд Туулаас баруун урагш, Орхон голын саваар, Татар Хэрлэнгийн адаг Буйр нуурын орчим, Найман Заг Байдрагийн савд нутаглаж байв. Чингис хаан Жамух, Тоорилтой хамтран Сэлэнгийн сав, Байгаль нуурын орчмын үржил шимтэй нутгийг эзэмшиж байсан Мэргидийн хамгийн түрүүнд бутцохисноор бэлчээр, орчны хувьд бусдаасаа илэрхий давуу болсон бөгөөд дөрвөн мөрний савыг эзэмшжээ. Уг нь Монголоос өмнөх нүүдэлчдийн төр улсууд Хангайн нурууны өвөр, хөгшин Орхоны хөндийд төвлөдөг байсан авч 13 зуунд Чингис хаан Тоорилоос санаачлагыг булааж чадсан юм. Цохож тэмдэглэсэн гол тулаан Туулын хар шугуйд болсон, өөрөөр хэлбэл Хэрэйдээс Туулын савыг таслан авснаар Чингис хаан Монголын хамгийн хүчирхэг, чийрэг, баян чинээлгийг захирах болсон билээ.
XIII зуун бол Монголын тал нутагт цаг уурын хэм 1-2 хэм дулаарч, хур тунадасын хэмжээ ихсэж, хуурай хатсан гол мөрнүүд сэргэж аймаг, ханлигуудын малчид энэхүү сэргэсэн гол мөрнийг даган шинээр бий болсон бэлчээрээ даган холилдсоноос зөрчилдөн тэмцэлдэж, эцэстээ бэлчээр сайтай өөрөөр хэлбэл адуу тарган, хонь олонтой нь ааглан нүүдэлчдийн төр улсыг байгуулдаг тэр давтамж үйлчилдэг цаг үе байсан юм. МНТ дахь Сартуул худалдаачид Чингис хааны хүрээнд хүрч, 1000 ирэг худалдаж авсан тухай өгүүлбэр үүний нотолгоо.
МЭӨ 1 дүгээр зууны Хүн, МЭ III зууны Сянби, VI-VIII зууны Түрэгийн түрүү болон хожуу хаант улс, тэгээд XIII зууны их Монгол, Зүүнгар ба Богд Хаант Монгол Улс хүртэлх түүхийн давтамж 400 орчим жил байгааг анзаарч болно. ХХ зууны эхээр Монгол нутгийн цаг агаар 1-2 хэм дулаарсан, энэ бол таатай нөхцөлд Монголчууд тусгаарласан. Гэвч хүлэмжийн нөлөөний улмаас өнгөрсөн 100 жилд цаг уурын дулаарал 3 хэмээс давж байгаа нь гай гамшиг мөн. Өөрөөр хэлбэл яг ингэж дулаарснаар гол мөрнүүд усаа татаж, бэлчээр таслагдсанаар нүүдэлчдийн хаант улсууд задран бутарч жижиг ханлиг болдог жамтай. Өөрөөр хэлбэл цөлжилтийн давтамж бидэнд сэхээ авах зав өгөлгүй нэрвэж байна. Ийм нөхцөлд Монгол үндэстэн-улс өөрийн оршин буй нутгийнхаа байгалийн тэнцвэрийг хадгалж гэмээ нь оршин тогтнож чадна. “Гурван голын савд дайсны мөр бүү гарга” гэсэн өвгөдийн сургаалийн учир энд буй гэж бодно.
Барж идэхгүй баялаг буюу хоёр толгой
Нэг хүн хоёр үхрийн толгой мөлжиж барах уу? Өнөөдөр зэсийн үнэ 9000 ам.доллараас давжээ. БНМАУ-ын үеэс бидэнд үлдээсэн хамгийн том ололт бол Эрдэнэтийн УБҮ байсан юм. Хэдийгээр үйлдвэрийн хувьцааны 50 хувь Монголын талд байгаа ч энэ үйлдвэр өнөөдөр дангаараа улсын төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл тал Эрдэнэт Монголыг өдий зэрэгтэй тэжээж байна.
Гэтэл “Эрдэнэт”-ээс дөрөв дахин том Оюу толгойн ордын 34 хувь Монголд байна. Энэ 34 хувь нь л Эрдэнэтэд эзэмшдэг Монголын хувь хэмжээнээс даруй гурав дахин их юм. Өөрөөр хэлбэл манай эдийн засаг энэ харьцаагаар тооцоход 3 дахин тэлнэ гэсэн үг. Дээрээс нь Таван толгойг ашиглалтад оруулбал Монгол баялгаа барахгүй чухам “булангийн орон” болно. Монголчууд өнөөдөр хоёр толгойн ордоо ашиглахад хүч хүрэхгүй байна шүү дээ. Тиймээс хоёр толгойг ашиглаж эхэлсэн цагаас улс даяар тархсан бүх лицензүүдийг хурааж, ашиглалтыг нь зогсоох нь зөв юм.
Дэлхийн чиг хандлагыг ажиглавал Европт атомын эрчим хүчийг түлхүү ашиглаж байгаа бол эдийн засгийн хөгжил нь толгой эргэм хурдтай Азид дулааны эрчим хүчийг түлхүү ашиглаж байна. Өөрөөр хэлбэл нүүрс үнэд орж байна. Японы эдийн засгийн 7О гаруй хувь нь зөвхөн төмрөөс хамааралтай. Төмөр боловсруулах гол түүхий эд бол бас л нүүрс. Дээрээс нь Хятад эрчим хүчний гачаалд орсон байна. Цөмийн зэвсэгүй бүс нутгийн хувьд чаддаг байлаа гэхэд Монгол уран боловсруулах, атомын цахилгаан станц ашиглах боломжгүй, өөрөөр хэлбэл НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орноор баталгаажуулж чадсан аюулгүй байдлын гол баталгаагаа тавиад туучихна гэсэн үг. Ийм нөхцөлд ус стратегийн түүхий эд болно. Өөрөөр хэлбэл дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрснээс гадна ус гол түүхий эд болдог.
Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах, Оюу толгой, Таван толгойн ордыг ашиглахдаа тулбал эрчим хүчээр хангахын тулд гарцаагүй ус шаардлагатай. Ингэвэл бид нийлүүлсэн цахилгаанаасаа нүүрс, зэсээс олдогоос дутахгүй ашиг олох буюу Хятадад экспортлох боломж бий. Хэрэв ингэхгүй бол эрчим хүчний гачаалтай БНХАУ-аас эсвэл, цахилгаан эрчим хүчний хувьд хараат ОХУ-аас асар үнэтэй цахилгаан импортолсоор байна гэсэн үг. Манай стратегийн зорилго бол эрчим хүч бөгөөд энэ талаар “Эрчим хүчний төлөөх дайн” өгүүлэлдээ тодорхой бичсэн тул сонирхсон хүн “баабар.мн” сайтаас уншина биз. Дэлхийн гуравдугаар дайн эрчим хүчнээс үүднэ гэсэн санааг ч бид харгалзах ёстой.
Жаахан харгис санаа нэмэхэд өмнөд бүсийн, тодорхой хэлбэл Өмнөговь аймгийн дорнод бүсийн экологийн асуудалд Монголчууд нэг их санаа зовох ч шаардлага алга. Шар түйрэн, бусад асуудлын улмаас ойрын болон холын хөршүүд маань маниас илүү санаа тавих юм байна. Монголын салхины чиг урдаас Улаанбаатар руу биш, голдуу баруун хойноос зүүн урагш чиглэлтэй. Энэ нь наад зах нь зүүн өмнөд болон зүүн хойд Азид голлон төвлөрсөн компьютер, цахим үйлдвэрлэлийнхэнд хортой бөгөөд манай өмнөд бүсийн экологийг эрх ашгийнхаа төлөө тэд биднээс илүү хамгаална. Ийм нөхцөл ядуу Монголын Засгийн газар үүнд санаа тавьж, мөнгө зарах шаарлага байхгүй. Тэртэй тэргүй бид экологийг нь хамгаалж хүчрэхгүй.
“Оюу толгой”, “Таван толгой” ордын бүсийг олборлолтын бүс болгоод, төмөр замаар хэрээд орхих нь дээр. Бүр муугаар бодоход энэ бүс цөлжиж, хүн туулахын аргагүй болдог юм гэхэд өмнөд талаас заналхийлэх цэргийн аюулыг хаах байгалийн бэлэн саад болон хувирч байгаа юм. Магадгүй Карелийн дайны үед Финляндыг Зөвлөлтийн түрэмгийллээс хамгаалсан Маннергеймийн хамгаалалтын бэхлэлтээс ч хэцүү байгалийн саад үүсэж болно. “Өргөн уудам газар нутаг гэдэг хөнгөн бодож довтолсон дайсны эсрэг хүчтэй хамгаалалт болдог” гэж Гитлер хэлсэн нь худал үг биш л дээ. Бид хойд талаа бэхэлбэл болох нь тэр.
Харин эндээс хэмнэсэн мөнгөө хойд бүсийн экологийн тэнцвэрийн төлөө, гол мөрний савуудыг хамгаалахын төлөө эсбөгөөс хойд нутгийн гол мөрдөөс өмнөд бүсэд байгаа эрчим хүчний эх үүсвэрүүдийг үйлдвэрлэлийн зориулалттай усаар хангах төслүүдэд зарцуулж болно.
Зориглох уу, золиослох уу?
Үүнийг онцлохын учир нь үндэстэн оршин байхын тулд, дээрээс нь эдийн засгийн хувьд хараат бус байж бие даахын тулд ус гарцаагүй стратегийн хүчин зүйл болж байна. Цөлжилтийн Монгол үндэстэнд учруулж буй гамшиг өргөн хүрээтэй тул давын өмнө ой, голын ай сав дахь лицензитйг цуцлаж байгаа нь гарцаагүй хийх ёстой алхам юм. Ус ховордож байна, дээрээс нь модоо хядаад эхэлбэл том голуудын ус эрс татарна. Коммунизм бидэнд газар нутгийн 8 хувьтай тэнцэх ой үлдээсэн бол өнгөрсөн хорин жилд бид газар нутгийнхаа 2 хувьтай тэнцэх ойг хядчихжээ. Үүний уршгаар томоохон голуудын ус татарч байна, жишээ холоос хайгаад хэрэггүй тарсан Туул, ширгэсэн Сэлбээ харчихад л болно. Тиймээс Засгийн газрын шийдвэр цагаа олсон хэрэг.
Ийм нөхцөл 1,5 сая км.кв нутгаа бүгдийг нь ухаж сүйтгээд, модоо хядаж, гол усаа таслаж, бэлчээрээ сүйтгэж, малчдаа мод бариулж, хот утаандаа дарагдаж, тал нутгаа жинхэнэ “хуа цяо”-гаар дүүргэж, цусаа бузарлахын дээр баялгаа үнэгүй зөөх хэрэг байна уу. Өнөөдөр нэг вагон төмөр, цайрын хүдрээс 7000 төгрөг, нүүрнээс 5000 төгрөгийн хураамж аваад л “экспортод” гаргаж байгаа биз дээ. Хангай говьгүй байгаль сүйтгэж, асар их хохирлоор олборлосон алтаа “Монгол банк” худалдаж авч чадахгүй байна. Дээрээс нь Монголын нэртэй, үндэсний үйлдвэрлэгч гэгдэгчид харийнхнаас долоон дор аашилж, гол мөрөн, ой, газар бэлчээрээ сүйтгэчихээд нөхөн сэргээлт хийх нь байтугай олборлосон алтныхаа татварыг ч зүй зохисоор нь төлчих ухамсаргүй л байна шүү дээ. Нэмээд Хятадын хямд ажиллах хүчийг хэдэн арван мянгаар нь орогнуулж байна. Тэдний араас бэлчээрээ сүйтгүүлж малаа барсан номхон томоотой малчид зэрлэг нижа болоод нэмж газар сүйтгэж, компаниуд, засаг захиргаатай зөрчилдөж, хүний амь эрсдэж, хуулиас гадуурх хуарангууд олширч байна. Үүнийг Засгийн газар ч хянаж чадахгүй байна. Төрийн тогтвортой байдлаас илүүтэй Монгол хүний аюулгүй байдал хуулийн гадна үлдэж байна.
Орос нь ч ухаад зугтдаг, Канад нь ч ухаад зугтдаг, Хятад нь ч ухаад хаядаг, эдийн засагт өчүүхэн ч нэмэргүй, ажлын байр ч нэмэхгүй ийм уурхайнууд бидэнд хэрэггүй. Ийм нөхцөлд одоо шийдвэртэй арга хэмжээ авах болсон. Бүх алтны лицензүүдийг хурааж, улсын нөөцөд авах, алт олборлохыг бүрмөсөн хориглож болно. Тэртэй тэргүй Монгол үлдэхгүй алтны төлөө үндэсний ирээдүйг баллах хэрэг байна уу? Лицензүүдийг цуцласнаар л нийгэмд үүсээд байгаа өгүүлэлд дурдсан үй олон хурц асуудлыг шийдэж болохоор байна.

saruul-d
Amaraa
Зочин
saruul
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
omogshlol
Зочин
Зочин
Зочин
bagii
puujee
delgermaa
çî÷èí
Зочин
Зочин
Зочин
зөв байна
Зочин
караокедох гэж байгаа бол huree.mn
jiriin demjigch, ene ex ornii neg irgen
zochin
Зочин
ajiglagch
Зочин
Jo
ыбөыбө
zochin
Зочин
PSN
Иргэн
Зочин
Spore
Swiss
Иргэн
Зочин
зочин
ff
Зочин
Boldoo
Зочин
idree
idree
Зочин
Зочин
Зочин
Зочин
halh
Зочин
unshigch
Зөгий