Бүтэн жил унтраастай байсан моторыг он дуусахын өмнө асаав
Нэг хачин мэдээг Засгийн газрын хэвлэлийн алба нь сонинуудад тараасан байх юм. ”Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн мотор аслаа” гэсэн мэдээ.
Нэг хачин мэдээг Засгийн газрын хэвлэлийн алба нь сонинуудад тараасан байх юм. "Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн мотор аслаа" гэсэн мэдээ.
Бизнесмен хүн Ерөнхий сайд болсныг тохиолдуулан өнөө жилийг "Бизнесийн жил" болгосон юм гэнэ. Бодвол ноднин өдийд 2010 оныг "Бизнесийн орчныг шинэчлэх жил" болголоо гэж зарласан байх. Одоо 2010 он маань дуусч 12 дахь сар нь дундаасаа өнгөрлөө. Тэгтэл дөнгөж өчигдөр л мотор нь асч эхэлж байдаг. Яачихсан Засгийн газар, ямар гээч бизнес болохоор жилийн турш царцуу мотортой ноцолдож, ажиллуулах нь байтугай асаалгүй өдий хүргэсэн хэрэг вэ?
Ерөнхий сайд С.Батболдоор даргалуулсан хурал 2010 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж уг ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн гэх юм. Мотор асчихлаа гээд бөөн баяр болж буй байгууллага бас байна. Тэр нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, мөн Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хоёр. Эд Засгийн газартаа баярлаж буйгаа илэрхийлж "Мотор асч хүчээ авлаа, Тас чавчих арга хэмжээний эхний сайн үйлдэл гарлаа" хэмээн далд утгаар ёжлоод ч байгаа юм шиг санааг тараажээ.
Шинэ цагийн монголчуудын бизнес дэх пиарын учрыг ёстой ойлгохгүй юм байна. Бүтэн жил хийгээгүй ажлаа ёлкны урьд өдөр гэнэт санаж нээлт хийгээд л хэн нэгнээр ямар сайхан үйл явдал вэ гэж гайхшруулаад л, тэрэнд урам орцгоосон болж ирэх жил дахиулж дуулуулахаар тайзан дээр зогирогнох дүр үзүүлээд л, тэгэх тусам ард түмэн улам их алга таших учиртай юм байх. Засгийн газраас ил харагдаж байгаа үзүүлбэр болгон нь муухан найруулсан коммунист агуулгатай жүжиг үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Битүү туг хиур, пиар дотроос аль нь засаглалын ажил гэдгийг ялгахад нэн бэрх болжээ.
Бизнесийн орчин гэдэг нь зөвхөн хувийн хэвшлийнхнийг төрөөс өөд татах тухай л асуудал. Төр хувийнхныг өөд татна гэдэг нь тэдний ажилд бага оролцоо л гэсэн үг. Ердөө ингээд л орхиход болох ажлыг чинь бүтэн жилжингээ дуншаад хоёр жилийн турш шинэчилж байна гэж пиардах юм байна л даа. Өөр хийх ажил байдаггүй юм уу. Утаанаас салах жил, архигүй жил, байгаль хамгаалах жил, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд залуучууд гээд нийгмийн олон тулгамдсан асуудлуудаар жилийн арга хэмжээ зохиож болмоор. Жил нь дууссан хойно ингээд нээгээд арав хоног оволзоод ёлктойгоо холиод идчих юм бол юу ч гэж шоудаад явдлын гарз юм шив дээ. Уг нь энэ бизнесмен залууд өөрийнх нь хамгийн сайн чадаж мэдэх ажлыг нь "жилийн нэрэмжит" болгоод өгч байхад барсангүй дээ. Тэгээд одоо өөр юу хийж чадах болж байна. Хүүхэлдэйн театрыг утсан хүүхэлдэйгээр хангах жилийн ажил өрнүүлээд нэг үзэцгээх үү.
Засгийн газар бантсандаа баахан зөвшөөрөл тушаал захирамжуудаа онтой уралдан хам хум хүчингүй болгох бололтой. Тэгвэл нэгэнт харилцагчгүй болсон 11 яамны 25 агентлагийн 107 зөвшөөрөл олгогч этгээд цаашид юу хийж цалинжих бол. Эсвэл "Бизнесийн шинэтгэлийн жил" дуусч мотор бүрмөсөн унтрахаар эргээд зөвшөөрөл дээрээ буцаад ирэх юм уу. Барилга барихын тулд 120 албан тушаалтантай харьцаж бүгдээс нь зөвшөөрөл авах ба энэ ажилд 480 хоног зарцуулдаг гэнэ. Одоо үүнийг цөөлж 182 хоног шогшуулдаг болгохоор судалгаа хийж байгаа аж. Хятадын Хунань мужид 15 давхар барилгыг зургаахан хоногийн дотор барьж дуусгалаа гэсэн мэдээ байх юм. Ухаандаа манайхан энд байшин бариулах уу байх уу гэж шийрэгнэж байх 480 хоногийн хугацаанд Хунаньчууд наян удаа бариад буулгаад амжих нь.
Хэрэв энэ жил бизнесийн шинэтгэлийн жил гэж үнэхээр болсон юм бол манай бизнест хандах хүнд суртал ийм л хурдтай шинэчлэгдэж дээ. Ийм байгаа гэж Засгийн газар нь өөрөө хэлээд байгаа юм л даа. Өөрсдийгөө ийм хоцрогдсон гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Бид нар он дуусч байхад мотоор асаан, шөнөжин харанхуй байлгасан ч гэгээ орохоос өмнө тог ирүүлж чадлаа гээд байх юм. Тоглоод байгаа юм уу, шоглоод байгаа юм уу?

delgermaa
computershop.mn АНУ-гаас Зөөврийн компьютер
багий
Зочин
босс
Зочин
bat
Зочин
Зочин
m