Уургачаас уурхайчин руу урагшлахгүй бол хоцрох нь
Өнгөрдөг хорин жилд зөндөө юм алдсанаа одоо хүн болгон ”Пээ...” хэмээн амаа барин барин ярьцгаадаг даа.
Өнгөрдөг хорин жилд зөндөө юм алдсанаа одоо хүн болгон "Пээ..." хэмээн амаа барин барин ярьцгаадаг даа. "Нарантуул"-ын Ш.Сайхансамбуу саяхан нэг сонин дээр ярилцлага өгсөн байсан. Тэрээр "Би одоогийн энэ "Нарантуул" зах байгаа газрыг ерээд онд хотын захиргаан дээр очоод өргөдөл бичээд л зүгээр авчихаж билээ.
Тэр үед Цагаан хуаран гээд энд чинь хэнд ч хэрэггүй эзгүй газар байсан..." гэж хуучилсан байна лээ. За тэгээд зах зээлийн эхний үеүдэд жаахан л алсыг хараад үл ялиг зориг гаргасан бол өнөөдөр юм юмтай байх олон боломжийг олж хараагүй өнгөрч дээ.
Тэр үед бүр тэгж ч болох байсан гэж өнгөрсөн юмны араас дэмий ярих яахав. Цаана чинь уул уурхай гээд маш том мөнгөний амыг хэдэн нөхөд тайлж байна. Мэдээллээр болохоор нөгөө л тэр жилийнх шиг хувьцаа, ногдол ашиг, хөрөнгийн бирж, зах зээл гэсэн толгой эргүүлсэн ойлгомжгүй хэллэгүүд гоншгононо. Дараа нь бүх юм өнгөрсөн хойно "Та нарт зөндөө л хэлсэн ш дээ. Мэдээгүй юм уу? Ойлгоогүй юм уу?" гээд ам таглана.
Амьдрал ахуйг маань суга дээшлүүлэх их чухал үйл явдал мөн үү гээд хэрэг болгоод танилцахаар үнэн байдаг. Гэхдээ маш ярвигтай, хөөцөлдлөгөө нь залхмаар орооцолдсон, төвөгшөөмөөр хэт мэргэжлийн, эргэлзмээр улс төржсөн баримт материалуудыг хахтал нь чихэж орхиж. Чухам ийм замбараагүй хог новшин дотроос Сайхансамбуу шиг овсгоотон, мэргэшсэн санхүүч, мэргэжлийн уурхайчин, мэдээллийн аман дээр сууж байдаг улстөрч, цагдаа, тагнуулынхан зэрэг цөөн хэсэг нөхөд тэнгэрийн од шүүрдэг юм билээ. Ард түмэн яахав. Арван мянган төгрөг зүгээр өгөхөөр нь авч архи гударчихаад л өдөр хоног өнгөрүүлнэ. Дахиад хорь биш таван жилийн дараа мөн л амаа барьчихсан "Пээ, пи..." гээд суух юм уу хаашаа.
Тэгэхээр одоо бид яах ёстой вэ? Энд тэнд уурхай нээгдэж байна гэх сургаар ажлаа хаяад хүрз түмпэн бариад яваад очих уу? Зарим нь бол тэгж байна. Тухайлбал Говь-Алтай аймгийн бараг бүх суманд алт ухах ажил хавтгайрч хүмүүс тийш яргуйны ямаа шиг ухаан мэдрэлгүй дайрцгааж байна. Одоо Говь-Алтайд хамгийн арчаагүй ажилгүй нөхөр ч хармайндаа сая төгрөг сул олчихсон даналзана. Албан ёсны мэдээллээр болохоор "Бид ажилгүй, амьдрал хүнд, зуд болж малаа барсан" гэх мэт шал өөр юм яриад байдаг.
Адуу уургалж бугуйлдахдаа адтай байсан монгол эрчүүд өнөөдөр алт суйлах эрдмийг ёстой марксизмаар заалгалгүй эзэмшээд авчээ. Уул толгод хад чулууг яг морь шинжиж байгаа мэт тодорхойлж хоорондоо бүр геологийн эрдэмтдийн хэмжээнд мэтгэлцэж байх юм гээч. Ашиг сонирхол хоорондоо зөрчилдөөгүй тохиолдолд аливаа мэргэжлийг сурах нь монголчуудын хувьд тийм хэцүү биш аж. Цаашид өөр ашигтай гэж үзвэл бултаараа цөмийн физикч болж ч мэдэхээр юм байна. Хайгуулч, геологичид арай гэж сурсан мэргэжлийн хамаг патен жирийн малчинд ингэж алдах гэж.
Хүрз түмпэн хэрэглэхгүйгээр уурхайчин болох дараагийн алхам бол энэ салбарт нэрээ өгч элсэх явдал юм. Энэ нь намд элсэхээс илүү баталгаатай ирээдүйтэй. Элссэн нам маань ялагдвал лааз өшиглөнө. Таван толгойн уурхайд агт морь арав, амбан шар зургааг нийлүүлчихсэн байхад Хадгаламж зээлийн хоршоо шиг дампууртлаа өдий.
Социализмын үед хөдөөд мал мах гэдэг кампанит ажил байдаг байлаа. Тэр үеийн цорын ганц арилжааны зах зээл тэр байсан болов уу. Энийг манайхан их сайн мэддэг ойлгодог байсан. Тэр үед хөдөөний мал бүхий иргэн бүрээс малын тоотой нь харьцуулсан махны татвар ногдуулдаг байв. Нэг үнээтэй айл байлаа гэхэд хоёр хавирганы хэрийн махыг улсдаа хямд үнээр тушаана. Тэгэхийн тулд ганц гунжаа нядлалтай биш. Энэ үеэр хэн нэгэн овсгоотой нөхөр бүтэн жил бордсон ланжгар том шар тууж ирж хиллүүлнэ. Тэр шарын эзэн мал махан дээр одоогийнхоор хөрөнгийн бирж нээж айлуудын албан татварын хувьцааг цуглуулж байгаа юм. "Доржийн махыг Дулмаагийн махтай нийлүүлээд хаачихаарай. Миний бөгсний ажил хэцүүдлээ..." гэх зэрэг хөөрхөн хөөрхөн онигоотой үйл явдал болдог арга хэмжээ.
Тарган үхэр тууж ирсэн нөхөр энэ үеэр цөм ашиг унагах нь тодорхой. Махны татвараа хаалгахаар ирсэн иргэд харж байгаад аль хямд дуугарсан "ченж"-тэй тохирч татвараа бэлэн мөнгөөр тооцоод хаалгадаг. Аль аль талдаа ашигтай ийм арилжааны хэлбэр дээхнэ байсан юм. Одоогийн энэ томоохон уул уурхайн салбарууд энэнтэй төстэй юм шиг байгаа юм.
Гадаадад байгаа ялангуяа Америкт амьдарч байгаа монголчууд Оюу толгой, Таван толгойн хувьцааны талаар ар гэрийнхнээ сураглахаас илүү асууцгаадаг. Тэд Оюу толгойд нээрэн тийм их зэсийн баялаг байгаа нь үнэн юм уу? Фрийдланд чинь энд их нэр муутай луйварчин гэлцэх юм. Арай худлаа тууж хөрөнгө босгож байгаа юм биш биз. Та нар газар дээр нь очиж харсан уу? Тэгээд тэр уурхайн усны асуудлыг яаж шийдэж байна. Төрийн оролцоо хэтрээд Эрдэнэт шиг юм болж байна уу? Хэдэн олигархиуд эзэн суучихсан төрийн нэрээр идээд дуусчих юм биш байгаа ч гэх шиг. Маш нарийн юм асууж цэгцтэй ойлголттой байдаг. Бүх зүйл "Ок" байвал та нар яах гэсэн юм гэхээр олж байгаа хэдэн ногооноо биржид тушаан хувьцааг нь хямд дээр нь авмаар байна гэлцдэг.
Өнөөгийн уул уурхайн талаарх бүх мэдээлэл хангалттай байгаа ч иргэд хувьцааны талаар огт санаа тавьдаггүй. Нэг их амархан ойлголттой. Эрдэнийн хувь ч билүү, эх орны хишиг ч билүү тийм кампаничилсан арга хэмжээ болоод л халамж олгодог дэвтэр шиг юм нээж өгөөд л тэрийгээ банкин дээр барьж очоод мөнгө аваад, өгөөд байх юм байгаа биз гэх төдий.
Зүй нь бол цагаан сар дөхөхлөөр битүүлэгний ууцны үнэ сурагладаг шиг хүмүүс өглөө ажилдаа ирэх болгондоо нэгэндээ өчигдөр Таван толгойн хувьцаа төд хүрчихээд арай гэж хэдийг олж авлаа, чи яав гэх мэтээр мэндийн дараа яригдах сэдэв баймаар.
Бид дахин дахин мэдүүштэй олон асуултын хариу нэхэгдэж байна. Үүнд өөрт байгаа мөнгөө гудсан завсраа жоорлох, ХЗХ-нд байршуулах, Банкинд хадгалуулах, уул уурхайн хувьцаа худалдан авах зэргийн харьцуулсан ялгаанууд, баталгааг мэдэх. Хичнээн уурхайн хувьцаа зарагдаж байгаа, ашгийг нь хэзээнээс хүртэх, мянган хувьцаа авлаа гэхэд дараа нь хэдэн төгрөгтэй болчихсон байх, тэрнийгээ сар бүр авах юм уу, жилийн эцсээр дүгнэдэг юм уу? Ер нь тухайн уурхайн хөрөнгө оруулалт зарлага энэ тэрийг нь шударгаар мэдээд байх боломж бололцоо жирийн хүнд байдаг юм уу?. Зах зээл дээр бичигдээд байгаа алт, зэс, нүүрсний үнийг уншаад манай уурхайгаас ачигдаад явсан вагон ачаа хэдэн төгрөг болсон, тэрнийг нь хэн хэн яаж хувааж авсан, маньд хэд оногдсон зэргийг тооны машин, сонины мэдээ хоёроор бодоод гаргачих хэмжээний ил тод байж чадах уу? Тэр бирж мийрж нь аймаг сум, хорооны төв дээр хүртэл салбар нь ажиллаж байдаг "ХААН" банкирхуу юм байна уу? Аль эсвэл хэдхэн хүний хүрээнд явагддаг сэмхэн ажиллагаанууд уу. Сүйхээтэй хүмүүс тэр жил ягаан тасалбарыг хүмүүсээс зүгээр авчихсан, мөн аль нэг газар хувьцаа гээд нэг юм заасан тэр нь дампуурах нь дампуураад сураг алдарсан. Бирж хувьцаа гэгч нь тэрнээс арай өөр болсон эсэх.
Асуудалд нарийн орохоор өөр асуудлууд урган гарч ирж байна. Тухайлбал миний хувьцаагаа нийлүүлсэн уурхай баахан ажилчин аваад л ажлын байр бий болгоод л төр тэрнийг нь алга ташин хөхиүлээд байна гэж бодъё. Популистууд дандаа л тийм юм хийж байдаг ш дээ. Тэр хэмжээгээр нөгөө уурхайн тэнэгтсэн зарлага өсөөд маньд оногдох зүсэм улам нимгэрэх ба өөрөө ажлаасаа гарч тэнд нь очиж ажиллахаас өөр гарцгүй болгоод хаячих юм биш байгаа. Орчин үеийн уурхай бүрэн техникжсэн, автоматжсан харьцангуй цөөн ажилтантай, ажилчдын эхнэр хүүхдийг нь байлгах зорилгоор хивсний үйлдвэр, сургууль цэцэрлэг байгуулдаггүй, уурхайн хажууд дэлгүүр хоршоо, баар, сэлбэгийн худалдаа, бензин колонкгүй, төр захиргааны салбар нэгж мэтийн хүнд суртлын ажлын садаануудыг бүр ойртуулдаг ч үгүй тийм л юм билээ, гадаадад бол. Манайх Оюу толгой гээд Эрдэнэт шиг хот барьчих юм бол орчлонгийн хамаг хулгайч тэнд шаваад ямар элэнцгийнх нь хувьцааны ногдол ашиг гарах вэ дээ.
Уурхайн гүйцэтгэх захирал удирдлага нь бас ямар товарищ байдаг юм. Жаахан байж байгаад л нэг тэмцээн спонсорлодог, энд тэнд хандив өргөсөн, дэргэдээ сагсан бөмбөгийн багтай, уран сайхны хамтлагтай, оюутны төлбөр дандаа даадаг шоучин гар бол тэдний уурхайд хамаг мөнгөө аваачиж түгжээд яах юм.
Бид цөмөөрөө уурхайчин болох шинжтэй байна. Гэхдээ тэнд очиж ажиллах нь гол биш. Уурхайг алган дээрээ байгаа мэт ажиглангаа хонио хариулж, хичээлээ зааж, хүнээ эмчилж, за мань нь сурвалжлагаа хийж явахыг л хэлээд байгаа юм. Байгальд хогийн ургамал хүртэл өөрийн гэсэн үүрэгтэй. Түүн шиг нийгэмд тус тусын ажил мэргэжлээс нэгийг нь ч орхигдуулж болдоггүй. Бидэн дунд ганц гуталчин байхгүй бол хөл нүцгэн явах нь. Бүр хулгайчгүй болчихвол цагдаа яаж амьдрах юм.
Уурхайчинг ямаа "нинжа" хоёр шиг замбараагүй олшруулбал үндэсний аюулгүй байдалд аюул учруулна. Маш их цалин авдаг шүд нь гялалзсан тас хар нүүрсчингүүд болж цөмөөрөө чадах ч үгүй. "Доржийн хувьцааг Дулмаагийнхтай нийлүүлээд минийхтэй хамт өгчихөөрэй. Должин бид хоёр явж бөгснийхөө ажлыг амжуулъя" гэх болтлоо энэ уурхайг иж бүрэн ашиглах мэдлэгтэй болмоор байна.

Computershop.mn Ану-аас ирсэн зөөврийн компьютер
delgermaa
boss
Sonin
Гунгаа
Зочин
europe
unshigch