Засгийн газар дахь “Айвенхоу Майнз”-ын бие төлөөлөгчид
Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюутолгойн гэрээг боловсон луйвар байна лээ гэж хэлсэн тухай хэвлэлүүд хэсэг шуугисан. Монголын талын 34 хувийг төлөөлж Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлд багтсныхаа дараа хэлсэн экс Ерөнхийлөгчийн үг тэгсгээд намжсан юм.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюутолгойн гэрээг боловсон луйвар байна лээ гэж хэлсэн тухай хэвлэлүүд хэсэг шуугисан. Монголын талын 34 хувийг төлөөлж Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлд багтсныхаа дараа хэлсэн экс Ерөнхийлөгчийн үг тэгсгээд намжсан юм. Саяхнаас Оюутолгойн гэрээг тойрсон дахин нэгэн сенсаац дэгдлээ. Тэр нь Монголын талын 34 хувь зургаа болж буурсан эсэх тухай. Хөрөнгө оруулагчид давуу эрхтэй хувьцаа гаргаснаар Оюутолгойн ордод монголчуудын эзэмших хувь 34 биш, зургаа болно гэдгийг Н.Батбаяр, З.Энхболд нарын УИХ-ын нэр бүхий гишүүд хэллээ. ТУЗ-ийн сунжирсан хурал, гэрээний монгол, англи эхийг тулгаж үзсэн албаны хүний байр суурь, "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Том Албанезийн гэнэтийн айлчлал зэрэг нь хувь тойрсон эргэлзээг хардлага болгон лавшруулав. Энэ бүхэнд эцсийн үнэн хариултыг өгөх субьект хэн бэ. Лав л Засгийн газар биш юм байна. Оюутолгойн гэрээний хэлэлцээг хийж, гарын үсэг зурсан сайд С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар бол бүр биш бололтой. Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар "давуу эрхтэй хувьцаа гаргаснаар Монголын талын эзэмшил 34 хувиас буурахгүй" гэдгийг улиг болтол давтав. Гэхдээ тэдний үгэнд итгэж байгаагаасаа тэдэнд эргэлзэж байгаа нь хавьгүй олон юм.
Тэд Оюутолгойн гэрээний хэлэлцээг хийж, гэрээний төслийг боловсруулж, дараа нь Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан учраас тэр байх. Нөгөө намууд Сонгуулийн хуулиа баталж, Сонгуулийн ерөнхий хороогоо өөрсдөө байгуулж, өөрсдөө сонгуульд орж, дараа нь ялагчаа өөрсдөө тодруулдаг шиг л "нэг цэгийн үйлчилгээ"-г энэ гурван сайд үзүүлсэн нь үнэн билээ. Бүр энгийн жишээ гэвэл замын тендерт орох компани тендерийн журмаа өөрөө боловсруулж, тендерт өөрөө орж, тэгээд тендерийн ялагчаа өөрөө тодруулсан шиг л юм болсон. Тийм учраас гарын үсэг зурсан сайд нар өнөөдөр эрхэлсэн салбарынхаа ажилд бус, гардсан гэрээнийхээ цэвэрлэгээ, залруулгад ихэнх цагаа зарж явна. 2011 оны улсын төсвийг парламент буцаасан, эцэст нь цаг хугацааны шахалтаар баталсан, зарим эдийн засагч 21 мянган төгрөг тараахад л зориулсан төсөв гэж шүүмжилж байгаа нь Сангийн сайдын ажлын үнэлгээ биш гэж үү. Дулааны тав дахь эх үүсвэрийг барих төрийн бодлого гарч, газрын асуудал бараг 2008 онд шийдэгдсэн. Өнөөдөр тэнд өрсөн нэг ч тоосго алга. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад энэ хамаагүй юү. Тэгсэн хэрнээ хувь тойрсон хардлага дээр ямар хурдан байр сууриа илэрхийлж байна вэ. Хийсэн гэрээндээ итгэлтэйдээ юм уу, суусан эрх мэдэлдээ эрдээд байгаа юм уу мэдэхгүй, өөрөө мэдэж, өрөөлийг мэдлэггүйгээр дуудаж байгаа Сангийн сайд цаанаа нэг л ихэмсэг. Тэд гэрээний биелэлт, хэрэгжилтийг хянах Төрийн түшээддээ бус, хөрөнгө оруулагчид булхай хийхгүй гэдэгт илүүтэй итгэж сууна. Бүр энэ асуудлаар үнэнийг мэдээлэх ТУЗ-ийнхнөөс түрүүлж байр сууриа илэрхийлэв. Сайд нар хариуцсан салбарынхаа ажилд л ингэж идэвхтэй хандвал сайнсан. Хамгийн гол нь хувь тойрсон маргаан дээр хөрөнгө оруулагчид болон С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар бүгдээрээ нэг нотоор тоглож, нэг өнгөөр дуугарч байгаа нь гурван сайдыг Засгийн газар дахь "Айвенхоу майнз" компанийн бие төлөөлөгч аятай харагдуулж байна. Гурван сайдаараа дамжаад кабинетын зарчимтай Засгийн газар бүхлээрээ хөрөнгө оруулагчдын талд зогслоо. Магадгүй хувь хэмжээ өөрлөгдөхгүй нь үнэн байж болно. Гэхдээ хувийн компанийн гэрээ тойрсон хардлагыг залруулж явах нь төрийн сайдын хийх ажил мөн үү. Сайд бол салбарын бодлого тодорхойлж, зөвшөөрөл өгдөг төрийн өндөр албан тушаалтан. Түүнээс бус тогооч, талх баригч биш шүү дээ. Сайд бол удирдагч. Удирдагч зах зээл дээр сайн талх үйлдвэрлэх бодлого тодорхойлох учиртай болохоос өөрөө гурил зуураад, өөрөө талхаа бариад, барьсан талхныхаа чанарын талаар хэрэглэгчидтэй маргаж явдаг гүйцэтгэгч биш. Сайд бол салбарынхаа, нийгмийнхээ зүг чиг заагч. Түүнээс бус, зүг чиг зааж байгаа нь энэ гээд бусдын өмнөөс залруулга хийгээд явах үүрэггүй. Хэрвээ нийгмийн олонхи удирдагчийн үгийг дагахгүй бол тэр удирдагч нийгэмд үнэлэмжээ алдаж эхэлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт, Д.Зоригт нар хөрөнгө оруулагчид давуу эрхтэй хувьцаа гаргаснаар Монголын талын 34 хувь буухгүй гэж яриад байхад л тэдний үгэнд итгэхгүй байгаа бол тэд яг энэ сэдвээр нийгмийн олонхид итгэлээ алдсан хэрэг. Яаж ч итгэх билээ, хувийн зардлаараа Нью-Йорк явчихаад төрийн сайдын хувиар "Айвенхоу майнз"-ын арга хэмжээнд оролцчихож байгаа сайдад.
Ер нь бол гурван сайдаасаа илүү гэрээ байгуулдаг Засгийн газрын тогтолцоондоо буруу нь байна аа. Байгуулсан гэрээгээ хамгаалах гээд төрийн сайдын байх байраа мартан бухимдаж яваа нь хувь хүмүүсийн үйлдэл, ёс суртахуун л юм биз. Уг нь С.Баярцогтыг толгой сийрэг, маневрлах чадвар сайтай гэдэг. Улс төрийн амьдралаас нь харахад яах аргагүй тийм. Д.Зоригт сайдыг өндөр боловсролтой гэдэг. Намтраас нь үзвэл үнэхээр тийм. Ирээдүйд эзнээ улс төрд хол авч явах тэдний энэ сайн чанаруудыг Монголынхоо төлөө л ашиглах ёстой. Харин одоо хувь тойрсон маргаан дээр тэгж чадахгүй байна гэдэг эргэлзээ нь эцсийн дүндээ хувь хүмүүсийнх нь үйлдлээс гадна тогтолцооны балаг юм. Хэрвээ өнөөдөр С.Баярцогтын оронд Н.Батбаяр, Д.Зоригтын суудалд З.Энхболд сууж байсан бол хэмжээ доз нь ямар байх юм, бас л ингэж байгуулсан гэрээгээ өмгөөлөн зөрүүдлэх байх. Тэгэхээр Засгийн газрын гэрээ байгуулдаг тогтолцоо, технологи нь буруу байна. Хүн болгон эмч, өмгөөлөгч хийчихдэггүйтэй адил уул уурхайн ийм том гэрээг олон улсад тусгай мэргэжлийн баг хийдэг байна. Манай гурван сайд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэрээний мэргэжилтэн биш, Монголдоо л танигдаж яваа улстөрийн шинэ үеийнхэн. Гэтэл тэдэнтэй ширээний ард суусан "Айвенхоу майнз"-ынхан бол гэрээгээр баялаг цөмлөхдөө олон улсад зартайг дэлхийн хэвлэлүүд бичиж байгаа. Хэрвээ одоо нүүрснийхээ гэрээг бас л улстөрчдөөр хийлгэвэл Тавантолгойгоо Оюутолгойн араас тавиад туучихгүй гэсэн баталгаа алга. "Алтандорнод Монгол" зэрэг компанид алдсан татвараа нэхэмжилж авах баталгаагүй мөнгөний өмгөөллийн хөлсөнд хэдэн тэрбумаар нь зарж байхаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн багаар хийлгэвэл яасан юм, Ерөнхий сайд аа. Монголдоо ашиггүй гэрээ хийчихээд өнөөдрийнх шиг амаа барьж суухгүй, адаглаад төрийн сайд нар компанийн бие төлөөлөгчид болж жижигрэхгүй шүү дээ.