Чоно ба нохойн зовлон
Монгол телевизийн захирал ил захидал хэвлүүлжээ. Телевизүүдийн холбоо олон нийтийн телевизийг бойкотлосонд гомджээ. Санхүүгийн л маргаан. Хэзээ нэгэн цагт ийм юм болох л байсан.

Манай өнөөгийн нийгэм бол санхүүгийн нийгэм. Тодорхой хэлбэл хэвлэл мэдээллийн байгууллага эрх чөлөөтэй байя гэвэл хамгийн түрүүнд санхүүгийн эрх чөлөөтэй байх ёстой. 1990 оны Ардчилсан хувьсгал хэвлэл мэдээлэлд улстөрийн эрх чөлөөг олгосон. Улстөрийн салбараас хэвлэл мэдээллийн салбар эрх чөлөөгөө хамгаалж, хориглосон тулаан хийж, давшиж, амжилт олж байна. Харин гэнэт сэхээрээд харвал ар талд олигопольчлол, санхүүгийн дарамт шахалт өнөөдөр бодат байдал болсон байна. Өнөөдөр хэвлэлийнхний өмнө тулгарч буй хамгийн гол асуудал бол энэ. Өөрөөр хэлбэл хоёр фронт дээр л дайтах болж байна.
Бид эрх чөлөөний тэмцлийн хоёрдугаар шатанд орж байгаа бөгөөд энэ бол санхүүгийн талаар хараат бус байх тэмцэл юм. Оросын олигархууд Оросын бүх сувгуудыг хувааж, эрхэндээ авч байхад, В.Путин тэдэнтэй харгис агаад тамир шавхсан тэмцэл хийж байх үед хөндлөнгөөс Монголчууд анхаарч, гарцаа харж байх ёстой байсан юм. Оросод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарамталж, амыг нь барьснаараа ухралт хийсэн. Харин Монголд Орос дахь олигопольчлол үйл явц удалгүй давтагдсан. "Хэвлэл мэдээлэл бол зэвсэг юм" гэдгийг тэнэг л биш бол манай олигархууд ойлгож л таарна шүү дээ. "Хэрэв чи ухаантай юм бол яагаад баяждаггүй юм бэ?" гэдэг үгийг бодвол олигархууд биднээс түрүүлж сэхээрсэн нь тодорхой.
Тэдэнтэй зэрэгцээд улстөрийнхөн мөнгөө хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулахад ашигласан. Коммунизм бол үзэл сурталд мөнгө хайрладаггүй нийгэм байсан түүний учрыг одоо санхүүгийн эрх мэдлээр дамжуулан улсын бүх эрхийг хянахыг санаархаж буй олигархууд эрт ойлгож эхэлсэнд огтхон ч гайхах зүйлгүй. Бодат ашиг олддоггүй, байнгын алдагдалтай мэт энэ салбарт хөрөнгө оруулалтаа мөддөө нөхөхгүйг мэдэхэд нэг их сүрхий ухаантай байх шаардлагагүй хэр нь яагаад их мөнгө урсан орж байгааг анзаарсан хүн байна уу? Нөгөө талаас хэрэв Монголд хэн нэгэн дарангуйлагч гарч ирээд олигархуудтай улстөрийн аргаар тэмцээсэй гэж хүсвэл яг Оросууд шиг хойшоо алхам ухарна. Тиймээс энэ үеийг туулж, даван гарахаас аргагүй. Харин тэгэхийн тулд тэсч үлдэх хэрэгтэй байна л даа. Увайгүй сонсогдох байх л даа /ер нь хэвлэлийн салбарынхан нэг их сайн хүмүүс биш/ гэсэн тэдний мөнгөөр тэдний эсрэг гэсэн тэмцэл л өрнөж байна.
Өнөөдөр Монголд дагнасан сонин, телевиз бус хэвлэлийн мэдээллийн бүхий л төрөл зүйлийг багтаасан "медиа сүлжээ" байгуулахуйц хөрөнгө оруулалтыг дотоодоос хийж байна. Тэрбумаар эхэлсэн энэ хөрөнгө оруулалт одоо дээд тал нь есөн тэрбумаар хэмжигдэж байна.
"Оюун санааг нь бэхэлбэл бие нь хаашаа одох" гэдэг эртний үгийн өнөө цагийн биелэл энэ билээ. Хэвлэлийн зах зээл бол нэг их онцлог эд биш л дээ, эдийн засгийн үндсэн хууль болсон эрэлт нийлүүлэлтийн хуулиар л зохицуулагдана. Өнөөдөр эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр хэдийнээ алдагдчихаад байна. Эрэлтийг мэдээлэл талаас нь биш, реклам талаас нь хараад үзье.
ОЛИГОПОЛЬ ЭДИЙН ЗАСАГ БА ДОТООД ДАРАМТ
Манай улсад 2010 оны эхний хагас жилийн байдлаар 383 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 69 сонин, 50 телевиз, 63 радиогийн реклам захиалагч нь ердөө 20 гаруйхан томоохон групп. Монголын хэвлэл мэдээллийн салбар реклам нийлүүлэлтийн хомсдолд орсон байна.
Эдийн засаг олигопольжихийн хэрээр реклам захиалагчдын тоо эрс цөөрч байна. Төр биш, зах зээлийг хуваан эзэгнэсэн цөөхөн хэдэн компани энэ захиалгаараа дамжуулан нийгмийг хүссэнээрээ удирдаж чадна. Реклам нийлүүлэгчдийн тоо хэвлэл мэдээллийн байгуулагын тоо хэдийнээ урвуу хамааралтай болсон. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн байгууллагууд, телевизийн тоо хэт олширсон байна.
Хэдхэн жилийн өмнө "өдөр тутмын дөрөвхөн том сонинтой, тавхан телевизтэй" байсан. Зах зээлдээ бэхэжсэн эдний дэргэдүүр хэн ч гарч ирж чадахгүй гэж ярьдаг байсан. Гэтэл тийм биш байж. Өдөр тумын сонин бол асар их зардал, боловсон хүчний нөөцөнд тулгуурлан босдог. Гэтэл тэр их зардлыг үл ажран шинээр 20 шахам өдөр тутмын сонин босгоод ирсэн байна. Тэрбумаар шатаж байж босно, дээрээс нь сайн боловсон хүчнийг татахад илүү их мөнгө зарцуулах ёстой. Авъяастай, нэр хүндтэй сэтгүүлч нэг л өдөр бий болчихдоггүй л дээ. Гэвч мөнгөөр босгоод ирж чадсан л байхгүй юу. Бүр өөртөө хэвлэх үйлдвэртэй сонинуудыг босгож байна.
Хэдхэн жилийн өмнө чөлөөт хэвлэл зөв урсгалаараа явж байхад "Чөлөөт хэвлэлийг дэмжих сан"-гийн хэвлэх үйлдвэр бараг ачааллаа дийлэхгүй шахам байв. Гэтэл өнөөдөр маш бага ачаалалтай байгаа ба өөр бүтээгдэхүүн хэвлэх замаар оршин тогтнохыг оролдож байна. Яагаад? Яагаад гэвэл сүүлийн үед тодорхой зорилгоор босгож буй шинэ өдөр тутмын сонинууд бүгд дэргэдээ өндөр хүчин чадалтай орчин үеийн хэвлэх үйлдвэртэй болсон байна. Сонин бол зөвхөн редакц биш бүтэн цогцолбор болсон байна. Энэ их мөнгийг ямар зорилгоор цацаж байна вэ?
Дээрээс нь телевиз. Мөн л асар их хөрөнгө оруулалт, чадварлаг боловсон хүчний нөөц шаарддаг салбар. Телевизийн хувьд сайн сэтгүүлчдээс гадна сайн техникийн ажилтнууд, орчин үеийн техник нэмж шаарддаг салбар. Гэтэл өнөөдөр өргөн нэвтрүүлгийн 10 орчим суваг, кабелийн мөн төдий хэрийн суваг үйл ажиллагаа явуулж байна.
Манай зах зээл жижигхэн. Үнэндээ дөрвөн уулын дунд хэвлэлийн бизнесийг ивээн тэтгэгчид болон тэдний бүтээгдэхүүнийг худалдан авагчид бий. Үйлдвэрлэл хөгжөөгүй, худалдааны эдийн засагтай Монгол Улсын бүх бөөний худалдааны 80 шахам хувь зөвхөн энд төвлөрсөн. Монгол бол хэт төвлөрсөн зах зээл. Баабар бахархан бичиж байсан. "Лондонд өдөр тутмын долоон сонин гардаг бол Улаанбаатарт 18, Токиод арван FM ажилладаг бол манайд 17. Зурагтын арав гаруй студиэс 30 орчим программыг монгол хэлээр цацаж байна" гэж. Тооны хувьд сайхан л байна, гэвч үүний цаана ямар аюул нуугдаж байгааг харъя. Лондоны хүн ам хэд вэ? Токиогийн хүн ам хэд вэ? Харин Улаанбаатарынх 1,3 сая. Хүн амынх нь 50 шахам хувь ядуу, харин бүх худалдаа, бизнесийг хянадаг реклам захиалагчид нь ердөө л 20 гаруй.
Зах зээлд чөлөөт өрсөлдөөн хумигдсанаар рекламыг дурын компани захиалж хүчрэхгүй болжээ. 20 жил ярьсан ч өнөөдрийг хүртэл жижиг, дунд компаниуд бий болсонгүй, харин оронд нь бизнесийн асар олон салбарыг дамнасан Монголдоо л асар том гигант компаниуд бий болж байна. Захиалга хумигдахын хэрээр хэвлэл мэдээллийн байгууллагууд олон рекламнаас ашгаа олохын оронд цөөн, үнэтэй рекламнаас үйл ажиллагааныхаа мөнгийг олохыг оролдож байгаа тул рекламны захиалгыг өндөр үнэтэй авдаг болжээ. Харин энэ үнийг дийлэх нөгөө л 20 гаруйхан компани байна. Жишээ нь MCS групп. Энэ группэд хэн бүхний мэдэхээр тоочвол эрчим хүчний компани, "Ухаа худаг" дахь уул уурхайн компани, "Кока кола"-ны үйлдвэр, "Шангри ла" центр, "Спирт бал бурам" компани, архи пивоны үйлдвэр, компьютерийн "IT zone" сүлжээ дэлгүүр, "Unitel" үүрэн телефоны компани, дээд зэрэглэлийн үнэтэй барилга барьдаг барилгын компани багтдаг. Тус бүртээ реклам захиалагч. Өөртөө олон брэндтэй. Ганц онцлог нь өөртөө хэвлэлийн сүлжээгүй. Хэрэг ч байхгүй юм, өнөөдөр энэ компани дурын захиалгаар аль хэвлэлийн байгууллагыг эрхшээх чадалтай учраас бизнесийн хувьд алдагдалтай, суурь хөрөнгө оруулалт ихтэй, хөрөнгө оруулалтаа удаан нөхөх хэвлэлийн салбар хэрэггүй. Тиймдээ энэ группын нэг компанийн хэлтсийн дарга телевизийн сурвалжлагчийг өөртэй нь таагүй харьцлаа гэдэг шалтгаар олон саяын рекламны гэрээг царцаачихаж байгаа юм. Үүнийг Ж.Од, Ж.Оджаргал нар мэдэх ч үгүй, мэдэх хэрэг ч байхгүй л байхгүй юу. Гэтэл үүнээс гадна өөртөө хэвлэлийн мэдээллийн бүхэл бүтэн сүлжээтэй компаниуд ч бий.
Рекламны зах зээлд багцаа тооцоогоор 15 орчим тэрбум төгрөг эргэдэг. Өнөөдөр бодат харьцаа гаргахад хэвлэлийн зах зээл (3,5 телевиз + 3,1 радио + 1 өдөр тутмын сонин + 1 сэтгүүл + 0,3 сайт + 1 долоо ба арав хоног тутмын сонин) = 1 компани гэсэн томъёо гарна. Ийм нөхцөлд хатуу ширүүн өрсөлдөөнд орно. Реклам татахын тулд хэвлэл, мэдээллийн байгууллагууд тулд урт хугацаатай ч найдвартай хямд үнийн багцуудыг санал болгож эхэлнэ. Одоо энд эсрэг хамаарал бий болж байна. Багцын хэмжээ өсөхөд нэгж рекламны үнэ нэн хямдарна. Энэ тогтвортой гэрээгээр дамжуулж, компаниуд хэвлэл мэдээллийн салбарт хяналтаа тогтоож эхэлнэ. Ялангуяа том компанийн үүсгэн байгуулагчид, эзэд улстөрийн нөлөөллөө тогтоохын тулд улстөрд орсон нөхцөлд бүр хүнд. Ингээд хэвлэлийн эрх чөлөөний үндэс болсон эдийн засгийн эрх чөлөө алдагдаж байна. Харин жижиг дунд бизнесмэнүүд албан ёсны тарифын саналыг хүчрэхгүй учраас рекламгүй хоцорно. Энэ эргээд зах зээл дэх том компаниудын ноёрхлыг тогтооно. Ийм л чөтгөрийн тойрог үүсч.
Яагаад зөвхөн Улаанбаатарт 30 шахам телевиз байгуулагдав гэвэл телевиз "ашигтай бус хэрэгтэй" учраас яаж ийгээд метрийн болон дициметрийн сувгуудыг чинээнд нь тултал авчихаж байна. Тэр ч байтугай онцгой үед хэрэглэхээр Засгийн газрын нөөцөд заавал үлдээдэг долгионыг хүртэл авчихсан байгаа. Сувгийн эрхийн хамгийн сүүлчийнх нь тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн тухай шуугианыг иргэд санаж байгаа л байх. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн салбарын зохицуулалт хэдхэн заалт бүхий тунхаг төдий л байгаагаас техникийн хувьд, бодлогын хувьд зохицуулалт байхгүй юм. Энэ бол асар том өргөн хүрээтэй салбар шүү дээ. Эцэстээ өргөн нэвтрүүлгийн сувгууд дуусмагц кабелийн сувгуудыг эзэлж эхэлсэн. Ийм нөхцөлд жишээ "Сансар" кабелийн сүлжээ маш мундаг сүлжээ болон хувирна.
БНСУ-д өргөн нэвтрүүлгийн гарын таван хуруунд багтах телевиз бий, харин кабелийн 260 гаруй суваг бий. Тэд төрөлжсөн байна. 50 орчим сая хүн амтай, G20-д багтдаг, хүчирхэг эдийн засагтай улс шүү дээ. Ийм нөхцөлд Монголын хэвлэл мэдээлийн эрх чөлөө тэр чигээрээ "зах зээлийн аваргуудын үл үзэгдэх гарт" баригдчихаж байгаа юм.
НЭЭЛТТЭЙ ТАРХИ БУЮУ ГАДААД ДАРАМТ
Дээрээс нь Монгол бол өөрийн үзэл санаагаа олоогүй, "эх оронч үзэл, үндэсний үзлийг" шүүн хэлэлцэж, чиглэлээ тогтоох гэж оролдож байгаа улс. Албан ёсны үзэл суртал байхгүй тул ямар ч хамгаалалтгүй Монголчуудын тархи дуртай ашиглагчийн боол болж хувирч байна. Хэдийгээр хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар хүн бүр хил хязгаар үл харгалзан мэдээлэл дамжуулах, хүлээн авах эрхтэй авч мөн л хэт замбараагүй байдалд байгаа юм.
Жишээ нь Өвөр Монголын "Одон" телевиз бол ӨМӨЗО-нд гардаггүй. Айлчлалаар явж байгаад Өвөр Монголын Засгийн ордны харшид буудаг юм. Бээжин, Шанхайгаар удаан явсан тул ядаж өвөрлөгч аялгатай ч Монгол нэвтрүүлэг үзье гээд хайхад "Одон" суваг байхгүй. Энэ бол гадаад улстөрийн суртал нэвтрүүлэг, оюуны экспанс хийх зорилготой суваг бөгөөд Монгол хэлт гадаад ертөнцөд зориулсан суваг юм. Цаг агаар нь хүртэл Элстэй, Кызыл, Улаан Үд, Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы цаг агаарыг мэдээлдэг жинхэнэ "панмонголист" телевиз. Энэ бол хятадын Засгийн газрын соёлоор найрамдах бодлогын илрэл.
Хүйтэн дайны үед дэлхий дахин агаарын сувгийг хүртэл хуваасан байсан. Богино долгионы станцууд барууных, харин урт болон дунд долгион коммунистуудынх. Германаас анх машин зөөж эхэлсэн хүмүүс машиных нь ганган радио Монголын радиог барихгүй байгааг гайхдаг байсан. Ямар сайндаа Цэнддоо ах "Монголын радио машины радиод баригддаггүй, хөдөө уул талаар тусгай төхөөрөмжөөр (VEF, "Сокол" гэх мэт оросын хүлээн авагч) сонсдог босогчдын радиостанцархуу юм" гэж шоглож байхав дээ.
Телевизийн долгионы хувьд Монгол, ЗХУ, зүүн европ "Secam", харин барууны орнууд Францаас (mesecam) бусад нь "PAL" системээр, Япон, Өмнөд Солонгос "ntsecam" системээр телевизийн нэвтрүүлгээ цацдаг байв. Өнөөдөр ч Японаас алъя гэсэн "SONY" камер авчихсан чинь манай зурагтад таардаггүй туучий юм гэж үглэдэг хүн олон. Өмнөд Солонгос, хөрш Японы соёлын дарангуйллаас гарах гэж "NTSC"-ийн өөр систем өөртөө нэвтрүүлсэн гэдэг. Ийм л ертөнц.
Гэтэл Монголд хэн бүхэн дуртай сувгаа үзэж, ямар ч суртал нэвтрүүлэгт автахад бэлэн байна. Монголын дотоодын үймээн, нэгддэггүй, бүхнийг мэддэг хэрнээ юу ч мэддэггүй байдал нь энэ мэдээллийн бөмбөгдөлтөнд өртөж сүйрсний л дохио. Бүгд гаднаас ишлэдэг биз дээ. Энэ бүхнийг нуршихын учир нь Монголын мэдээллийн жижигхэн, явцуу зах зээлд гадны мэдээллийн байгууллагууд ч хүчтэй өрсөлдөж байна гэсэн үг юм.
Хамгийн энгийн жишээ гэхэд "Барууны шоу алж байна аа, ааяаяа Монголын нэвтрүүлгийг ч үзэх амьтан байхгүй дээ" гэж гоочлох, үүнтэй холбоотойгоор захиалга буурах үзэгдэл газар авсан байна. Харин гадны шоуг орчуулаад гаргахаар реклам пиг чихчихдэг нь үндэсний дотоод ухамсраа алдаад, гадаадыг шүтэх хандлага газар авсных, өөрөөр хэлбэл дотоодын захиалга гадаадын нэвтрүүлэгт очиж, энэ нь нэвтрүүлгийг чанар чансаа, санхүүжилтэнд муугаар нөлөөлж эхэлсэн гэсэн үг юм.
Рекламтай холбоотой бас нэг инээдтэй жишээ бий. Монголын телевизүүдээр архи, пиво рекламдахыг хатуу хорьсон тэр жилүүдийн эхээр "АПУ" компани рекламныхаа захиалгыг Өвөр Монголын "Одон" телевизэд өгчихөж билээ. Дараа нь архи үйлдвэрлэгчдийн реклам урагшаа "нүүсэн". Тооцоод үзэхэд зөвхөн тэр жилийн нэг улиралд 4,5 сая юантай тэнцэх хэмжээний захиалгын мөнгө урагш гарсан байв. Ингэхийн тулд төгрөгөөр эхлээд юань худалдаж авдаг гээч. Манайхан "Одон" телевизийг хааж чадахгүй тул эхлээд телевизүүдээ, дараа нь компаниудаа дарамталж зогсоосон билээ. Өөрөөр хэлбэл хориг саад бүхэн биднийг алдагдалд оруулж байгаа билээ. Хэрэв хууль чөлөөтэй бол ийм алдагдал үзэхгүй байсан, 4,5 сая юаны хөрөнгө Монголд шингэх байсан. Иймэрхүү байдлаар Монголын чөлөөт хэвлэл мэдээллийнхэн гадаад, дотоод дарамтан дор "яг чоно шиг эрх чөлөөтэй" явж байгаа юм даа.
Дотоод тэмцэл
Одоо өгүүллийн эхэнд дурдсан санаандаа тохируулж нэгтгэн дүгнэе. ОНТ-ийн захирал Ц.Оюундарь ил захидал илгээхдээ УИХ-ын гишүүн З.Алтай хувийн бизнесээ өргөжүүлэхээр зүтгэж, пивоны рекамыг чөлөөлсөн гэжээ. Магадгүй, өмөөрөөд байх шалтаг алга.
Гэхдээ бага хатуулагтай согтууруулах ундааг 22 цагаас хойш рекламдах эрх олж авч байгаа нь нөгөө "Одон" телевиз рүү явдаг мөнгөний урсгалыг эдийн засгийн аргаар дотооддоо шингээж байгаа хэрэг шүү дээ. Бүгд мэднэ, би тэр телевизээс цалинждаг. Тиймээс энэ бол бас давхар миний эрх ашиг учраас энд З.Алтайг бус өөрийнхөө эрх ашгийг хамгаалж байгаа ухаантай. Реклам бол бизнесийн хөдөлгүүр. Дарс импортлогчид, шар айраг үйлдвэрлэгчид бараагаа рекламдах гээд мөнгөө бэлдээд байдаг. Гэтэл болдоггүй. Тэгэхээр энэ эрх ашиг бол Америкийнхаас арай өөр л дөө, үйлдвэрлэгчид, худалдаачдын эрх ашиг, дээр нь өлөн зэлмүүн байгаа арилжааны, кабелийн 60 гаруй телевизийн эрх ашиг. Бага хатуулагтай согтууруулах ундааны рекламыг телевизээр шөнөөр цацах, сонинуудад арын нүүрний доод хэсэгт хэвлэх эрх олгосноороо бүх мөнгийг З.Алтай монопольдож халааслаагүй л байхгүй юу. Телевизийн холбоо хэмээх ОНБ ийм л лобби хийх ёстой. Энэ бол санхүүгийн ертөнц.
Хэдэн жилийн өмнө ОНТ-ээр реклам цацахыг хориглосон хууль гаргасанд мэдээж манай мэргэжил нэгтнүүд гомдож байгаа. Бид зовлон нэгтэй л дээ. Гэхдээ реклам цацах боломжийг хязгаарласан ч телевиз бүрээс авдаг хураамжийн тодорхой хэсгийг (миний санаж байгаагаар тэр үед байсан арилжааны телевиз бүр 10 хувь авдаг байсан) авдгаасаа татгалзаж, ОНТ-д өгөх болсон. Хэрэв статистикийн мэдээнд дурдсан Монголын телевизор бүрээс сар бүр 1100 төгрөгийн хураамжаа бүрэн авбал энэ нь овоо хэдэн тэрбум төгрөг болдог. Дээрээс нь ОНТ-д төсвөөс мөн л тэрбумаар нь мөнгө олгож байгаа билээ. Өөрөөр хэлбэл төсөв ба хураамжинд ОНТ монополь эрхтэй байна. 10 орчим тэрбумын санхүүжилт, дээр нь байрны түрээс, төсөл нэмэгдэхээр овоохон юм болно оо доо.
Харин рекламны цөөхөн захиалагчтай, багахан зах зээлд 20 шахам өргөн нэвтрүүлгийн телевиз, мөн тооны кабелийн сувгууд, өдөр тутмын сонин, сэтгүүлүүд, долоо ба арван хоног тутмын сонин, веб сайтууд, гудамжны рекламны самбарынхан, богино долгионы радио станцууд, хэвлэлийн компаниуд алалцаж байгаа юм шүү дээ. Мөнгөн дүнгээр нь тооцвол ОНРТ-ийн албан ёсны санхүүжилт ба рекламны зах зээлд эргэж буй мөнгөний хэмжээ бараг л тэнцүү дээ. Гэтэл долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа ОНТ олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ яаж хөсөрдүүлснийг бүгд л харсан. Гайхалтай юм болж чөлөөт телевиүүдээр хүмүүжсэн Оргил, Баасанбямба хоёр нууж хааж байж хүн буудсан асуудлыг гаргаагүй бол Хууль зүйн сайд нь эфирийн найруулагч, цагдаагийн хэвлэлийн албаны дарга нь дууны найруулагч хийгээд олон нийтийг айлган сүрдүүлж, манипуляц хийж, төөрөгдүүлж, хүн гүтгэж байсан шүү дээ. Тиймээс "Телевизүүдийн холбоо" сүүлийн үед ОНТ-ээр олон давтамжтай тэгээд өндөр үнээр цацдаг (яагаад гэвэл реклам цөөн учраас үзэгчид богино хугацаанд хүртээмжтэй хүрдэг) тэр "Хоёр хувийн рекламаа болио" гэх нь зүй ёсны л хэрэг шүү дээ. Тэгээд тэр рекламыг ямар тарифаар авч байгаа, хэд нь телевизэд орж байгааг хянахад хүнд шүү дээ. Хуулинд уг нь зөвхөн социал буюу нийгмийн реклам цацах ёстой гэсэн заалт байдаг санагдах юм. Гэхдээ өнөөдөр хэвлэлийнхэн хэдэн төгрөгний төлөө хэмлэлдээд яах ч юм билээ. Ийм байдлаараа бол энэ хэвлэлийн салбарт 400 шахам дайсан (өрсөлдөөнийг дайсагналцал гэж ойлговол) байна.
Тэгэхээр энэ бол "захирлуудын захидал занааны" төдий маргаан биш юм. Өнөөдөр бид тогоон дотроо гэдсэндээ хөлөө хийлцээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Улс орон хөгжсөн, мөнгө нь хангалттай байсан бол юунд ийм балай хэрүүл цуугиан үүсэх вэ. Үнэндээ өнөөдөр чөлөөт телевизүүд, ОНТ-тэй зөрчилдөж байгаа мэт харагдаж байгаа ч чөлөөт хэвлэл мэдээллийн талбар дунд амьд үлдэхийн төлөөх байгалийн шалгарлаас ч хатуу ширүүн тэмцэл өрнөж байна. Одоо УИХ-ын гишүүний хувьд, сэтгүүлч З.Алтай түвэгшээгээд өөрчлөлт санаачилж чадахгүй байх л даа, гэхдээ УИХ уг нь тэр "хоёр хувийн" талаарх эргэлзээтэй заалтаа нэг мөр ойлгомжтой томъёолчихмоор байгаа юм. Болох үгүй мэдэгдэхгүй ийм салаа утгатай заалт л маргаан үүсгэдэг. Тухайн үед анхааруулсаар байтал ийм нэг цоорхой үлдээчихсэн шүү дээ.
Ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь үйлдвэржилт гэдэг шиг хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлийн хоёр дахь шат нь "санхүүгийн эрх чөлөө" болж байна. Бид мөнгөтэй хүний дуртай дууг нэвтрүүлэх үү, эсвэл...

Зочин
VIRUS
зочин
Зочин
Зочин
Мими
ЛЛ
ҮНЭН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
huyagaa hugayaa!!
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
urgen
Bebe
өрсөлдөөн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
99119999
иргэн