Түүвэр онигоо-44
Эмээгээс мээсэж ирэв:
"Өвөөг чинь чаатаар муу хөгшин төгцөг гэсэн ID чинийх байсан юм уу. Өвөө чинь IP хаягаар нь хайгаад чамайг олчихсон. Одоо очиж яваа"
***
-Манай нөхөр байр авах гээд мөнгөө цуглуулж байгаа.
-Одоо хэр хуримтлуулсан бол?
-Нэг булган шубанд хүрнэ ээ...
***
Бүсгүй залуу 2 тааз ширтэн хэвтэнэ.
Эмэгтэйн бодол:
"Энэ юу ч ярихгүй юм, надаас уйдаад хайргүй болчихож. Өөр хүүхэнтэй болсон биз".
Эрэгтэйн бодол:
"Энэ ялаанууд таазан дээр яаж явдаг юм бол?"
***
Нөхөр нь:
-Эрчүүд бүгд гахай
-Чи ч гэсэн үү?
-Би бол бүр новшийн гахай!
-Тэгээд яагаад би чамтай суучхдаг байна?
-Хүүхнүүд бүгд тэнэг гэдгийг чамд би холоос эхэлж эвтэйхэн ойлгууллаа шүү.
***
Халамцуу эр хуучин эхнэрийнхээ шинэ нөхөртэй таараад Хуучин машин унах ямар байна гэж ёжлоход нөгөө эр хариуд нь:
-Зүгээр, эхний 5см яваад л цаашаа бүх юм шинэ.
***
Эхнэртээ “Дээд айлын Туяагийн нөхөр шөнөдөө 10 удаа чаддаг гэсэн” гэж баахан загнуулсан эр аргаа барахдаа Туяагийн нөхөртэй уулзаж:
-Танай эхнэр манай эхнэрт чамайг шөнөдөө 10 удаа чаддаг гэж ярьсан байна. Хөгшин нь яаж ч үзээд 7-оос дээш бардаггүй. Чамд ямар нэг нууц байна уу?
-Ээ, манай тэнэг чинь нааш цааш хөдлөхийг л тоолдог юм.
***
2 залуу цирк үзээд гарч явна:
-Чамд юу их таалагдав?
-Залуухан нугараач бүсгүй
-Нугараач гараагүй дээ
-Харин тэгээд л гараагүй байхгүй юу!
***
-Гэр лүүгээ юундаа ингэж яарсан юм?
-Хоол хийх ёстой
-Эхнэр чинь ажилтай байгаа юм уу?
-Үгүй. Гэртээ
-Өвчтэй байгаа юм уу?
-Үгүй. Өлсгөлөн байгаа.
***
18 нас амьдралд ганц л тохионо. 80 нас тэрнээс ч цөөн тохиолдоно. Амжилт хүсье!
***
Та нар бас цахилгаан барааны зааврыг эвдэрчихсэн хойно нь л уншдаг уу?
***
Ангараг гариг дээр хайгуул хийж байсан NASA-ийн газар-уснаа явагч алга боллоо гээд мэдээгээр гараад байсан "Да Хүрээ" дээр “Зарна” гээд бичигтэй зогсож л байна лээ.
***
-Чи миний мөрөөдлийн бүсгүй! Хөөрхөн, сэргэлэн, хөгжилтэй
-Аа, чи худлаа намайг өвөртөө хийх гэж л тэгэж хэлж байгаа биз...
-Бас ухаантай!
***
Амралтаа авах ч сайхан шүү. Дуртай үедээ гэрээ цэвэрлэнэ, юм угаана, индүүднэ. Дургүйгээ хүрвэл лагер очиж юм хадна, засна, төмс тарина.
***
Утас дугарахад жаахан хүүхэд авав:
-Байна уу, аавтай нь ярья
-Аав байхгүй, явчихсан
-Алжаалаа тайлахаар явсан юм уу?
-Үгүй. Ээжтэй явсан.
***
ФМ-рүү утасдаж:
-2000 доллар бүхий, ХЧ######## регистртэй Д.Батын иргэний үнэмлэхтэй түрүүвч олсон юм аа. Түүнд баярлаа гээд нэг гоё дуу тавиад өгөөч?
***
-Үйлдвэрээс нь авбал хямд уу, бөөний төвөөс авбал хямд уу?
-Харуул л хамгийн хямд зардаг юм даа.
***
Ер нь осолд замын цагдаа л буруутай байдаг юм шиг байна лээ. Ослын хажууд дандаа л цагдаагийн машин зогсож байдаг.
***
-Абрамович 500 сая доллар төлөөд сансарт ниснэ гэнэ
-Яагаад тийм үнэтэй байгаа юм бол? Бусад нь 10 саяаар л нисдэг шүү дээ
-Өнөө алдартай том завиараа нисэх юм гэсээн
***
Эмэгтэй хүн сонсож, эрчүүд харж дурладаг гэдэг. Тийм учраас л хүүхнүүд нүүрээ будаж, эрчүүд худалч байдаг юм шүү дээ.
***
Циркт агаарын нисэлттэй, аймар рисктэй үзүүлбэр үзээд айгаагүй мөртлөө, жонглёрчин эр архиар жонглёрдоход ёстой зүрх пал гээд л явчихсан шүү.
***
Би өлсгөлөнгөө цангаагаар л дардаг юм.
***
Найз хүүхнээ солингуут л дахиад “соёлтой, даруухан, мөнгөтэй” гээд магтуулж эхэлж байгаа юм даа би.
***
-Эмэгтэй хүнийг яаж сэлж сургах вэ?
-Бэлхүүсээр нь тэврээд, гарыг нь зөөлөн атгаад...
-Манай дүү шүү дээ
-Аан, тэгвэл зүгээр л ус руу шууд түлхчихээч!
***
-Үхсэн хүнтэй ярьж болдог юм уу?
-Болно. Гэхдээ тэд хариулахгүй.
***
Нэг эр бурхнаас:
-Бурхан минь, охид их эелдэг, хөөрхөн байхад хүүхнүүд яагаад адсага, шулам шиг аашилдаг юм бол?
-Охидыг би хийдэг, харин чи хүүхэн болгодог.
***
Дэлгүүрт:
-Та юу авмаар байна?
-Авмаарын хувьд ч архи л авмаар байна л даа. Даанч талх л авах ёстой.
***
Бүсгүй та хуучин найз залуугийнхаа шинэ найз охиныг илүү үзэн ядаж байна уу, шинэ найз залуугийнхаа хуучин найз охиныг илүү үзэн ядаж байна уу.
***
Хүн 3 зүйлийг хязгааргүй харж чадна гэдэг. Харин эмэгтэй хүн дэлгүүрт ороод шинээр ирсэн хэдэн 100 барааг хязгааргүй харж чадна.
***
100 минут үнэгүй ярих нэгж авсан эр худалдагчаас:
-Сардаа ашиглаад дуусгаж болох уу?
-Болно
-Өдөртөө яриад дуусгачихаж болох уу?
-Тийм
-Цагийн дотор яриад дуусгачихаж болох уу?
-Үгүй
-ЯАГААД?!