МАО
1958 оны зун Мао хөдөөгийн бүх хүн амыг өөрийнхөө “ардын коммуна” гэж нэрлэсэн шинэ томоохон салбарууд болгож нэгтгэхээр шийджээ.
Британы түүхч - зохиолч Юн Чан, Жон Холидэй нарын “Танигдаагүй Маогийн намтар” хэмээх ном 2005 онд хэвлэгдэж номын ертөнцөд бөөн шуугиан дэгдээсэн билээ. Урьд нь “Цагаан хун” хэмээх сонирхолтой номоороо алдаршсан Юн Чан нөхрийнхөө хамт олон жил Мао даргыг судалжээ. Тэд Хүйтэн дайны дараах шинэ Орос, хуучин коммунист орнуудаар яван олон зуун гэрчтэй уулзаж коммунизмын дараа л арай гэж нээлттэй болсон архивын материал цуглуулсан байна. Мөн хятад орон ч урьдахаа бодвол харьцангуй чөлөөтэй болсон учир материал цуглуулж гэрчүүдтэй бишгүй нэг уулзжээ. Энэ номд урьд Маогийн тухай огт мэдэгдэж байгаагүй баримт олон орсон ба түүгээр дамжуулан Маогийн намтрыг цоо шинээр бичих бололцоотой болжээ. Чухам эндээс “яагаад Солонгосын дайн болсон”, “Их үсрэлт, соёлын хувьсгалын цаад логик юу байв”, Дэн Сяпин эргэж гарч ирсэн учир холбогдол хаанаас гарав” гээд олон асуулт тодорхой болж байна. Монголчууд нэгэн цагт “Дорно зүгт нар мандав” хэмээн түүнийг магтан дуулж ч явсан, нөгөө цаг үед нь “Маоист этгээд”, “Маоизм руу хальтрах” зэрэг хараалын үгтэй ч болж үзсэн болохоор өмнөд хөрш дэлхийн -хэт их их гүрний нэг БНХАУ-ын байгуулсан Мао Зэдуны ил далд намтар онцгой сонирхолтой юм. Эл номыг орчуулагч Г.Аким, Баабар, Ц.Гомбосүрэн нар хувааж орчуулан дууссаныг удахгүй НЭПКО хэвлэлийн газар номын эрхийг эзэмшигч Аиткэн компаний зөвшөөрснөөр хэвлэн гаргаж олны хүртээл болгоно. Энэ дугаарт Ц.Гомбосүрэнгийн орчуулсан номын хэсгээс уншигчиддаа сонирхуулъя.
1958 оны зун Мао хөдөөгийн бүх хүн амыг өөрийнхөө “ардын коммуна” гэж нэрлэсэн шинэ томоохон салбарууд болгож нэгтгэхээр шийджээ. Энэ алхмын зорилго нь боолын хөдөлмөрийн аль болох үр нөлөөтэй удирдлагыг бий болгох явдал байжээ. Мао нэг удаа өөрөө: цөөн тооны буюу улс орны хэмжээнд 26 мянга гаруйхан салбарт нэгтгэсэн тариачдыг “хянахад хялбар” гэж хэлжээ. Анхны тийм коммуна “Чаяшан вэйсин”-ийг (“Чаяшан спутник”) түүний үлгэр жишээ Хэнань мужид зохион байгуулжээ. Энэ коммуны Маогийн биечлэн хянаж, “нандин эрдэнэ” гэж дамлан сурталчилсан дүрмийн дагуу гишүүдийнх нь хувийн амьдралын бүх чиглэл коммуны хяналтад байна. Коммунад багтсан 9369 аж ахуй “өөрсдийн бүх газар... байшин, мал, модыг” коммунадаа шилжүүлэн өгөх ёстой болсон байна. Коммуны гишүүд “үйлдвэрлэл болон хяналтад дөхөм үзүүлэх зарчмын дагуу” нийтийн унтлагын байранд унтах ёстой. Дүрмэнд, хэрэв “коммунад тоосго, хавтан, модны хэрэгцээ гарах юм бол” бүх хувийн байшинг “буулгах” ёстой гэсэн заалт оржээ. Тариачин болгоны амьдрал тэр чигээрээ ажилд зориулагдах ёстой. Коммунад чухамдаа цэргийн сахилга, армийн гурван шатны зохион байгуулалтын бүтэц тогтоожээ: коммуна, бригад, үйлдвэрлэлийн баг (ер нь бол нэг тосгон). Тариачид маш өчүүхэн бэлэн мөнгөтэй байж болно. Эдгээр коммуна хэрэг дээрээ боолын хөдөлмөрийн хуаран байсан юм.
Тэр ч бүү хэл, хүмүүсийг нэргүй болгож, оронд нь дугаартай болгох санаа Маод төрж байжээ. Хэнань болон бусад үлгэр жишээ бүс дүүргүүдэд коммунын гишүүд тарианы талбай дээр нуруун дээрээ нэхсэн дугаартай ажиллаж байлаа. Мао Хятадын 550 сая тариачныг хүн бишжүүлж, тэднийг хөллөгөөний мал маягийн адгуус болгох зорилготой байсан. Коммуны нөхцөл байдлыг хуарангийнхад дээд зэргээр ойртуулахын тулд гишүүд нь нийтийн гуанзанд хооллох ёстой байсан. Тариачдыг гэртээ хооллохыг хориглосон төдийгүй тэдний сав суулгыг коммуны санд шилжүүлж, зуух пийшинг нь нураажээ. Хооллож ундлахыг нь өвч хяналтад оруулсан нь төрийн аймшигт зэвсэг болсноос гадна хүнсийг нь танах явдал доод зиндааны дарга нарын өөрийн зоргоор дуртай хүндээ хүртээдэг “хөнгөн” шийтгэлийн түгэээмэл хэлбэр болжээ.
Гуанз нь хүмүүсийн ажиллаж, амьдардаг газраас заримдаа цаг гаруй алхах зайтай байдаг учраас олон хүн гуанзны ойролцоо газар суурьшихыг хичээнэ. Тийм газар энэ эрэгтэй, эмэгтэй, хөгшин хөвөөгүй ямар ч гэр бүлийн тохь тух гэхээр юм байхгүй аль ч хамаагүй булан тохойд хоргодон адгуус шиг хоног төөрүүлнэ. Ингэснээр өвчин тархах эрсдэл ихээхэн нэмэгдэнэ. Гэтэл ихэнхдээ шавар, хулсаар барьдаг аминых нь муусайн тагз эзгүй хаягдаж, нэг бол аяндаа нурах буюу нэг бол бордоонд эсвэл гар хийцний “домен” зуухны түлшинд явна. Лю Шаоци 1961 оны хавар төрсөн тосгоноосоо холгүй бүс нутгаар шалгалтын ажлаар явж байхдаа энд хуучин байсан 1415 орон байрнаас дөнгөж 621 навсгар юм үлдсэнийг олж мэджээ.
Маогийн хүнсний зүйлийн илүүдлийн тухай нотломж бас өөр замаар тариачдын зовлонг нэмж байлаа. Коммунад гуанз зохион байгуулснаар доод шатны олон дарга нар тариачдад цадтал хооллохыг зөвшөөрсөн юм. Гэтэл ийм зөөлөн хандлага ердөө хоёрхон сар үргэлжилж, олон бүс дүүргүүдэд хүнсний хомсдол үүсэн, 1958 оны сүүлч гэхэд үй олны үхэл болж хувирсан болно. Мао гурван жилийн дараа гуанз хаахыг дуртай дургүй зөвшөөрсөн юм. Гэтэл угтаа ихээхэн түгээмэл болж ирсэн гуанзыг хаасан нь эхлээд тэдгээрийг нээж байсан шиг бас л зовлонтой хэрэг болжээ; яагаад гэвэл, жишээ нь, гуанзны ойролцоо орон гэрэрхүү юмтай болсон өч төчнөөн тариачинд буцах газар нэгэнт байхгүй болсон байж. Тэдний тагз нь үлдсэн байлаа ч гэсэн зуух пийшин, гал тогооны хэрэгслийн аль нь ч байхгүй.
Байнга дутуу хооллож, хүч хүрэхгүй ажилд зүтгэсний уршгаар хэдэн арван сая тариачид ямар ч ажил хийж чадахааргүй сульдан тамирджээ. Хариугүй тамир нь тасраад ажил хийж чадахаа байсан хүмүүст нэг мужид зүгээр хүнс тарааж өгч байсныг Мао олж мэдээд: “Ингэж болохгүй. Ийм хүмүүст хоол зүгээр өгөөд байх юм бол тэд яасан ч ажиллахгүй. Тэгснээс хоолных нь хагасыг хассан нь дээр, тэгвэл өлсөхөөрөө илүү их ажиллах гэж хичээх болно” хэмээн уг асуудлыг цэглэжээ.
Коммунад хөөгдөж орсон тариачдыг удирддаг хүмүүс нь коммуны доод зиндааны дарга нар, намын гишүүд. Тэр дарга нар ажлаа зохих ёсоор хийхгүй бол удахгүй гэр бүлийнхээ хамт өлсөгчдийн эгнээнд орно гэдгээ мэдэх учир олон дарга хэн нэгний: хүмүүс бол “албадан ажиллуулахын тулд зодож, доромжилж эсвэл хоолоор даллаж байвал зохих боолууд” гэж хэлснийг удирдлага болгох болжээ.
Эдгээр дарга нар тариачдыг өөрсдийнх нь тосгонд түгжин, шоронгийн харгалзагчийн үүргийг бас гүйцэтгэнэ. 1958 оны наймдугаар сарын 19-нд Мао улс орны дотор зөвшөөрөлгүй явдаг хүмүүсийг “хяналтгүй хаа сайгүй тэнүүчлэгчид” хэмээн нэрлээд, тэдний шилжих хөдөлгөөнийг улам хязгаарлажээ. Өлсгөлөн арай гайгүй байгаа газар руу очиж өлбөрч үхэхээс аврагддаг, удаан хугацаанд хууль бус байсан уламжлалт бололцоо ингээд алга болох нь тэр. Нэг тариачин үүссэн нөхцөл байдлыг Японы эзлэн түрэмгийлснээс дор гэж тодорхойлон ингэж ярьжээ: “Япончуудыг ирэхэд хүртэл бид ямартай ч тэднээс зугтаж болдог байсан. Гэтэл тэр жил (1960 он)... бид зүгээр л гэртээ түгжээтэй суугаад үхлээ хүлээх ёстой болсон. Манайх ам бүл зургуул байснаас дөрөв нь үхсэн...”
Доод зиндааны дарга нарын бас нэг чиг үүрэг нь өөрсдийнхөө ургацаас “хулгайлах” гэсэн тариачдын оролдлоготой тэмцэх явдал. Айдас төрүүлсэн гэсгээн цээрлүүлэт хаа сайгүй түгэн дэлгэрсэн: зарим хүнийг амьдаар нь булна, заримыг нь олсоор боомилж ална, заримынх нь хамрыг тас огтлоно. Нэг тосгонд дөрвөн жаал ямар нэг идэх юм авсныхаа төлөө амьдаараа булуулах болж, бүсэлхийг нь хүртэл ухчихсан нүхэнд үнхэлцэг нь хагарах шахаж байхад эцэг эх нь аргаа баран гуйж мөргөж байж амийг нь аварчээ. Өөр нэг тосгонд нэг хүүхдийг дутуу чанасан цагаан будаанаас нэг халбага идлээ гэж гарынх нь дөрвөн хурууг тас цавчжээ. Бас өөр нэг тосгонд яльгүй идэх юм хулгайлах гэсэн хоёр бандийн хоёр чихээр төмөр утас нэвт сүвлээд, дараа нь тэр утсаар нь хананаас дүүжилжээ. Тэр үед иймэрхүү зэрлэг балмад гэсгээл орон даяар тархаж байсан юм.

hihi
Noyon
mao
www.1000zahia.com
Зочин
түүх
ganaa
Ийм зүйлээр
зарим зочидод
№-№-
Зочин
hooson tolgoitnuud
os
hmm
http:erdemsaikhan.blogspot.com
uharhai
pr
enhee
Parazit Baabar
Hey
Энгийн 1 иргэн
Baabaraa
Mongol
Анар
uu
Зочин
Зочин
Зочин
IP
IP
IP
Ataarxal
Ataarxal
baba gej
Xacap
Зочин
Баабар хүний хөдөлмөрийг ашиглагч
baagii
ganbaa
ббб
Zaya
bdj
bdj
Зочин
Зочин
tuya
Паразит Баабар
Паразит Баабар
Сайхан сэтгэлээр зөвлөе
Мөөг
taivaanmgl
MAXN
энхбаяр
Зочин
өнгөрсөн балай
Зочин
Зочин
zochin
sdfgsdf
obamao
Зочин
zochin
Зочин
çî÷èí
Зочин
Занаа
IT engineer
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин