У.Хүрэлсүхийн хийтэй мэдэгдлүүд
У.Хүрэлсүх намын даргаасаа насаар дүү ч, намд явсан цаг хугацаагаар С.Батболдоос хамаагүй “ахмад”. С.Батболдын намын гишүүний амьдрал 2000 онд дэд сайдын албаар эхэлсэн
Их хурлын өмнөх МАХН, цуврал ажиглалт:
У.Хүрэлсүх намын даргаасаа насаар дүү ч, намд явсан цаг хугацаагаар С.Батболдоос хамаагүй “ахмад”. С.Батболдын намын гишүүний амьдрал 2000 онд дэд сайдын албаар эхэлсэн байхад У.Хүрэлсүхийнх аль 1990-ээд онд намын аппаратын ажилтнаас эхтэй. С.Батболд улстөрд албан тушаал өгсөх эрэмбээр яваа бол У.Хүрэлсүх өлсгөлөнгийн эсрэг өлсч, Их хурлын гишүүн, сайд байж, казинодож, шүүх цагдаад дуудагдаж, намын ерөнхий нарийн бичгийн дарга болж, хий нь гартлаа унаж босч яваа улстөрийн баян намтартай. Гэхдээ л ёс ёмбогор, төр төмбөгөр. Намын дарга бол намын дарга. Тэр нь С.Батболд болохоос У.Хүрэлсүх биш. Хашиж байгаа албан тушаалынхаа эрэмбэ, зэрэг зиндаанд тааруулж хэлэх үгээ хязгаарлаж хийх үйлдлээ хянадаг улстөрчийн ёс суртахуун, зарчим гэж бас бий. Дүрмээр ч, уламжлалаар ч МАХН-ыг бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан нь намын дарга. Харин ерөнхий нарийн бичгийн дарга бол намынхаа өмнө удирдах зөвлөлөө л төлөөлдөг, тэргүүлдэг. Гэтэл сүүлийн үед намын дарга, удирдах зөвлөлтэйгөө зөвлөсөн эсэхийг мэдэхгүй юм, У.Хүрэлсүхийн амнаас болчимгүй гэхэд хаашаа юм, ямар ч л гэсэн улстөрийн баян намтартай нь харьцуулахад дэндүү хийтэй гэмээр хэд хэдэн мэдэгдлийг намаа төлөөлж хийлээ.
Нэг. Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдаагүй, нэр дэвшигч ялагдсан.
Нам, эвлэл хоёр ихэр юм гэж нэг дууны мөр байдаг санагдана. Эвлэлээр хүмүүжсэн У.Хүрэлсүх дарга л сайн мэднэ дээ. Түүн шиг Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч, түүнийг нэр дэвшүүлсэн нам хоёр бол салгахын аргагүй сиамын ихрүүд. Ялбал гавьяагаа хамт эдэлнэ, ялагдвал гайгаа хамтдаа л үүрнэ. Чухамдаа тэгүүлэх л гэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг намуудад, тэр дундаа зөвхөн парламентад суудалтайд нь олгосон хэрэг. Монголд болсон Ерөнхийлөгчийн бүх сонгууль дэлхий нийтэд байдаг энэ жишгээр явсан. Гэтэл У.Хүрэлсүх дарга саяхан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр “2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдаагүй, харин нэр дэвшигч ялагдсан” гэж мэдэгдлээ. МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа ялсан. Тэр бүрт ялалтаа ингэж нам, нэр дэвшигчээр нь зааглан тусгаарлаж байсныг мэдэхгүй юм. Н.Багабанди хоёр, Н.Энхбаяр нэг удаа Ерөнхийлөгч болоход ялалтын гавьяагаа эдэлж, төрийн тэргүүнийг энэ намынхан л тойрч байлаа. Тэр битгий хэл, “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь намын удирдах зөвлөлийн гишүүн байна” гэсэн заалт МАХН-ын дүрэмд бий. Энэ дүрмээр С.Баяр, Б.Батхишиг, Б.Билигт, Л.Амарсанаа нар намаас түдгэлзсэн төрийн тэргүүний Тамгын газрын даргаар ажиллах үедээ МАХН-ын удирдах зөвлөлд багтаж энэ намын өмнөөс улстөрийн бодлого тодорхойлолцож явсан.
Алтыг нь аваад авдрыг нь хаяв гэдэг шиг ялалтын бялууг болохоор намаараа тойрч хуваадаг, ялагдлын буруутныг нь зөвхөн нэр дэвшигчид нь үлдээдэг ийм солгой жишиг дэлхийн улстөрийн түүхэнд ч бараг байхгүй биз ээ. МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад нэр дэвшигч Н.Энхбаярын хувийн факторууд нөлөөлсөн байж болно. Тэгвэл ийм буруу хүнийг нэр дэвшүүлсэн МАХН-ын удирдлагууд, Бага хурал ямар хариуцлага хүлээх ёстой юм. Эс бөгөөс анхнаасаа дэвшүүлэн зайлуулах зорилгоор зориуд Н.Энхбаярыг сонгосон хэрэг үү. У.Хүрэлсүхийн мэдэгдэл харин ч “нам эсрэг ажилласан” гэх Н.Энхбаярын гомдлыг үндэстэй ч юм шиг эргэлзээг бий болголоо. Ганц хэвлэлийн албаны даргаа огцруулж, С.Баяр эрүүл мэндийн улмаас ажлаа өгснийг эс тооцвол МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгааныг аль ч шатандаа яриагүй байгаа. Нэр дэвшигч нь ч ялагдалтайгаа бүрэн эвлэрч чадахгүй л яваа. Намын гэх хаягтай ямар нэгэн дүгнэлт гараагүй байхад ялагдлын шалтгааныг ганцаараа тодорхойлдог албан тушаалтан нь ерөнхий нарийн бичгийн дарга мөн үү. Тэр тусмаа нам нь ялагдаагүй хэрнээ нэр дэвшигч ялагдчихсан байдаг, эсвэл нам нэр дэвшигч хоёрын ялалт ялагдал нь тусдаа явдаг Ерөнхийлөгчийн сонгууль бусад улс оронд байдаг, байсан эсэхийг үнэхээр мэдэхгүй юм. Харин энэ мэдэгдэл нь улстөрч У.Хүрэлсүхийн хувийн бодол уу, ерөнхий нарийн бичгийн даргаар нь дамжсан МАХН-ын байр суурь уу гэдгийг мэдэх юмсан.
Хоёр. Улстөрийн хариуцлага тооцно шүү
МАХН даргын үгээр явдаг, хувьсгалт нэртэй коммунист намын төлөөлөл л дөө. Нэр, үзэл баримтлалаа сольж, ардчилсан нийгмийнхээ шалгуурт нийцүүлэхээр их хурлаа зарласан. Гишүүдийнх нь зүгээс янз бүрийн санаа оноо ч гарч буй. Далимдуулсан дотоод улстөр ч энд бий. Тэр бүхэнд МАХН-ын удирдлагууд хүлээцтэй, тэвчээртэй хандаж, ардчилсан нийгэмд үгээ хэлэх эрхийг хүндэтгэж байлаа. Гэвч удаан тэссэнгүй. Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх бүх нарийн бичгийн дарга нараа тойруулж суулгаж байгаад хэвлэлийн бага хурал хийлгэв. Энэ үеэр намын бодлогыг эсэргүүцсэн, гуйвуулсан хүмүүст улстөрийн хариуцлага тооцох анхааруулгыг сэтгүүлчдээр дайв. Энэ нь намаас хөөнө шүү гэсэн сүрдүүлэг л дээ. Нэр үзэл баримтлалаа өөрчилж, шинэ цагийн нам болох сайхан зорилгодоо хуучны коммунист аргаар хүрэх гэж буй бололтой. Намаас хөөхөөр айлгаж, амыг нь барьдаг уламжлалаар гишүүдийнхээ үг хэлэх эрхэд нам нь өөрөө халдлаа. Хэрвээ нэрээ сольсон ч, хуучин арга барилтайгаа үлдвэл МАХН-д дээлээ сольсон төдий өнгөцхөн шинэчлэлт болно. У.Хүрэлсүх даргын энэ мэдэгдэл намын нэр, үзэл баримтлалаар үгээ хэлж, улстөр хийж яваа Н.Энхбаяр нарт сайхан шалтаг боллоо. Тэд хөдөлгөөн байгуулав. Ийм албан ёсны зохион байгуулалт үүссэнээр МАХН-ын гишүүдийн дунд талцал үүсэх, намын удирдлагууд нэр солих саналаасаа татгалзаж мэдэх, солилоо гэхэд цаашид нам хуваагдаж ч болох аюул үүсч болзошгүй болов. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг энэ ажээ. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн бодлогогүй үг эргээд намын бодлогынхоо эрч хүчийг сааруулахад, гишүүдээ эргэлзэж талцуулах бусдын өгөөш болов.
Гурав. Нэр солиод нам ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ.
Өнгөрсөн сард МАХН-ын Бага хурал хуралдлаа. Намын нэр сольсноор сонгуульд ялагдвал хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт Бага хурлын гишүүдээс олноор гарч байлаа. Үүнд У.Хүрэлсүх “нэр сольсноор сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэж түгдрэлгүй хариулав. Түгдрэлгүй хариулсан ч, намын даргынхаа өмнүүр орж түргэдлээ. Сонгуулийн хариуцлагыг тооцдог албан тушаалтны нэг нь ерөнхий нарийн бичгийн дарга мөн л дөө. Гэхдээ энэ асуултын эцсийн хаяг, хариулт өгөх хүн нь намын дарга. Нэр солихгүй байхад ч ялагдах магадлал бий шүү дээ, У.Хүрэлсүх дарга аа. Ерөнхий нарийн бичгийн дарга бол намдаа хоёрдугаарт эрэмбэлэгдэх өндөр албан тушаалтан ч, намын даргынхаа “гал хамгаалагч” биш. Таны хариулт зоригтой, шулуухан сонсогдох л байх. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлагаас хүлээлцээгүй, дээр нь нам ялагдаагүй гэж гүрийж яваад хүний үгэнд тийм ч олон хүн итгэх үү. У.Хүрэлсүхийн “би хүлээнэ” гээд байгаа хариуцлага нь ердөө албан тушаалаасаа огцрох шүү дээ. МАХН-ын хувь заяа бол хорьдугаар зууны Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой. Ийм олон жилийн түүхтэй намын нэрийг солих үгүйн зөв бурууг шийдэхэд нэг даргын огцролтоор дэнчин тавих нь хэтэрхий хямдхан санагдана.
Эцэст нь өгүүлэхэд, У.Хүрэлсүх бол МАХН-ын удирдлагад шинэ эрч хүч, шинэ өнгө аяс оруулж ирсэн залуу дарга. Тус намыг, ялангуяа удирдлагуудыг нь онол ярьсан, удаан, ахмадуудын цуглуулга гэж олон хүн хардаг. Энэ ойлголтыг эвдэж, эрч хүчтэй, шинэ залуу генсек орж ирсэн нь МАХН-ын түүхэн дэх нэгэн содон үзэгдлүүдийн нэг. Намын дарга С.Батболд дипломатч байр суурьтай, аядуу зөөлөн бодлоготой бол У.Хүрэлсүх эрэмгийн дайчин, эрч хүчтэй. Уг нь энэ хоёр хүний энэхүү эсрэг тэсрэг нэгдэл дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж ажиллахад давуу тал болох боломжтой. Гэтэл У.Хүрэлсүхийн гаднахь эрч хүч заримдаа үг хэл, үйл хөдлөлөөр нь илэрч МАХН-ын байр суурь л болж олон нийтэд харагдана. Тэр заримдаа ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээ мартаад байна, эсвэл намын дарга гэж эндүүрээд байна.
Монголчууд аяыг нь олж амьдардаг хорвоо гэж ярьдаг. Тэр тусмаа улстөрд аяыг нь олсон нь удаан явдаг шиг байгаа юм. У.Хүрэлсүх улстөрд удаан явж ирсэн, цаашид ч удаан явах байх. Ганцхан эрч хүч, эрэмгий дайчин чанар тэрхүү “удаан явах ая”-ыг бүрэн төлөөлдөггүй бололтой. Хэрвээ гаднахь эрч хүч эрэмгий дайчин чанараар аяыг нь олж амьдарч болдогсон бол Асашёорюү аварга маань ид барилдах үедээ хөндлөнгийн шахалтаар зодог тайлж сүмогийн ертөнцийг орхихгүй л байсан шүү дээ.

Үргэлжлэл бий