Иван Демянюк гэж нэг Украйн гаралтай 90 гарч яваа нэг өвгөн байна. Өнөө маргаашгүй үхэх гээд орноосоо ч босч чадахгүй алингаа алдсан нэгэн. Гэсэн ч Америкчууд тоохгүй түрүү жил нөгөө нацистуудыг агнадаг хүнд гаруудын хүсэлтээр бүр гэрт нь түргэн тусламжын машинтай очиж байгаад дамнуурганд дээр өвгөнийг зөөж онгоцонд оруулсанаа Герман руу ачаад хаясан. Дэлхийн 2-р дайны үеэр Оросын Улаан Армын цэрэг байснаа дараа нь Нацист Германы талд урваж улмаар концлагерийн “Галзуу Иван” хочтой харгис хуяг байсан гэдэг хүнд хэрэгт холбогдоод насныхаа эцэст зовж яваа нь тэр. Яг үнэн юмуу худал юмуу гэдэг нь надад бол тийм ч сонин биш л дээ. Харин нөгөө Нацист Германы үеийн концлагеруудын зууханд шатаж шошлиг болсон 6 сая гаруй Еврейчүүд болон 3 сая Орос цэргүүдийн ар гэрийнхэн ба төрөл төрөгсөдөд нь бол энэ хэрэг мэдээж анхаарал татаxуйц том зүйл гэж хэлж болно.

Би Нацист намыг тэр үед толгойлж байгаагүй. Гитлер, Химлер, Геринг, ба Геббилс  мэтийн шизотой юмнуудаас болоод л би ийм хэрэгт холбогдчихлоо гэж худлаа уйлж дуулаад ч хэрэг алга. Хууль л бол хууль. 7 сарын өмнө байна уу эсвэл 70 жилийн өмнө байна уу?  Xүний цусанд л гараа дүрсэн бол бид чамтай хэзээ нэгэн цагт заавал хариуцлага тооцно гэсэн логик хуулиа дээдэлдэг ардчилсан нийгэмд үйлчилж байдаг.

За тэгээд эргээд энэ Лондонд пактлаад байгаа Б.Хурц гээд нөхрийг харчих. Их л том ажил төрөл хийж байсан Монголын нэг дипломат гадаадад баривчлагдаж саатуулагдаад байгаа гээд байх юм. Үнэн хэрэгтээ бол хуурамч пасспорт өвөртөлсөн нөгөө байдаг л нэг классик бууны нохой. Хүмүүс тэрийг өмөөрч байнаа. Тэр битгий хэл миний хүндэлж шүтэж явдаг гарууд хүртэл наадах чинь зүгээр тушаал биелүүлж байсан юм зайлуул зүгээр уяанаас нь суллаад нутагт нь буцаавал яасан юм ухааны юм ярьж байх юм. Үгүй л байхгүй юу даа. Тангараг өргөсөн бууны нохой болгон буруугүй гэвэл тэрэн шиг худлаа юм огт байхгүй гээд л ойлгочих. Хаашаа юм? Монголын Ардын Армид алба хааж байгаа цэргүүдийг нэг өдөр Элбэгдорж тушаал гаргаад хадан дээрээс үсэр гэвэл өргөсөн тангартаа үнэнч байх гээд  тэд цөмөөрөө үсэрхүү тээ? Үгүй л байхгүй юу...!

Монголчууд бид диктатур нийгмээ өөрчлөөд удаж байгаа ш дээ. Ногоон малгайтай гаруудаас айж эмээдэг байсан 30-аад он бол аль хэдийнээ гүүдбай болсон л баймаар юм. Үхсэнээсээ айгаад байдаг байнаа? Дээр үед бол Сталины даалгаврыг авчихаад Цойжоо гар бантсандаа тушаал өгч хэдэн зуун мянган иргэдээ жалганд буудаж алсан. Мэдээж тэр олон гарт Цойжоо өөрөө очоод сум зоогоогүй нь л ойлгомжтой. Өөртэй нь адилхан гутлаа чирсэн хэдэн баагийнууд л тангараг өргөсөн ба тушаал биелүүлж байгаа нь энэ гээд бороо орохоор зоонтог бариад эсвэл саравчтай ногоон малгайгаа духдуулж нүүр царайгаа халхалж байгаад нэг нэгнээ буудаж алаа биз дээ. Бид тэд нартай харин ч нэг хариуцлага тооцоогүй шүү. Энэ бол манай ардчилал хийсэн ах нарын маань арчаагүй том алдаа л даа. Гэхдээ одоо яааяа  гэхэв дээ. Одоо ч гэсэн тэр зарим гарууд нь амьд л байгаа. Цээжээрээ дүүрэн одон медал гялалзуулаад, үхэж далд орохгүй улсаас мөнгө төгрөг гуйгаад талбай дээр нэг л их гавъяа байгуулцан юм шиг тэрийж хэвтээд муухай аашилж чарлаад байхад нь бид зүгээр хажуугаар нь өнгөрөөд л гардаг биз дээ.

Хувь хүний хариуцлага гэсэн ойлголт хайчсан бэ ингэxэд? Би энд филисофи яриад байгаа ч юм биш ш дээ. За тэр айхтар хүний морал этик энэ тэрийг ч бол огт дурсаагүй байна. Зүгээр л хувь хүний хариуцлага. Бие биенээ хүндэтгэж үзэх. Нэг нэгнийхээ эрх чөлөөнд халдахгүй байх. Найз нөхөд нутаг нэгтнээ хүний газар гүтгэж хилсдүүлэхгүй байх тиймээ?  Ядарсан нэгнээ улам доош нь хол газар жийхгүй ч юмуу эсвэл намын даалгавраар улсынхаа нэрийг бариад дээрээс нь дэвсэхгүй байж болдоггүй  юмуу л гэж асуух гэсэн юм. Хэрвээ энэ Б.Хурц шиг нөхдүүд Энхбаяр ба Нямдорж мэтийн жуликуудаас тушаал аваад ийм хэрэгт орж холбогдож байгаа бол Монголоор тэрийг ёстой “Хохь Чинь Гэдэг” юмаа. Өөр юу гэж хэлэхэв. Худлаа карер хөөж олсон мөнгө нь тэгээд тэр  7-н буудалд яашка цуглуулдаг сауны газраа байгуулахад нь хүрдэг л юм байна. Одоо л мэдлээ.


Жич хэлэхэд:  Манай тэр элитүүд энэ бууны нохдын хийсэн хэргийг нэг их лаг юм бүтээцэн юм шиг хөөргөөд байдгаа болимоор юм. Би ч гэсэн та нартай адилхан хэдэн жилийн өмнө бодож байсан. Яахлаараа Францаас зүгээр хүнийг олон хэл давуулан Монголд аваад ирдэг байнаа гээд. Одоо бодоо үзэхээр гайхаад байх юм ерөөсөө алга!  Европ бол тэр чигээрээ онгорхой хэл хязгаартай! Нэгэнт л Оросын нутгаар дамжин хөөрхий гарыг машинаар зөөгөөгүй нь ойлгомжтой болохоор лаларын МИАТ-ийн онгоцоор Берлинээс УБ хүртэл зөөсөн байж таарах нь. Тиймэрхүү газар орохоосоо гарах нь аягүй амархан байдаг юм ш дээ. Өвчтэй гээд дамнуурган дээр зөөгөөд хуурамч пасспорт үзүүлэхэд л цаадуул нь бол онигор нүдтэй Азуудыг зайлуулуухын бөөн түүс. Үxсэн ацныx нь чекистуудын авъяас чадвар вэ? Ашгүй нэг төлөг л манай эх орноос зайлж байна гээд л  Германууд тэр үедээ баярлаа биз. Харин Францууд арьсны үзэлтэй ч гэсэн хуулиа дээдэлж үзэхдээ маниусаас бол илүү юм тиймээ. Ха ха.... Ха....  Баригдсан даа... баригдсан.

Дамбийжаа