Ирлээ, Уншлаа, Хэллээ...
Түүхийн үе болгонд өөр өөрийн бахархал байсан. Бидний хүүхэд насанд Халх голын дайнд орж, олон япон алсан дайны баатрууд бахархал байсан. Харин өнөө үеийнхэнд Японд боловсрол эзэмших нь бахархалтай байх жишээний.

Ердөө өчигдөрхөн л хаад ноёд, хутагт хувилгаадын удам судар, төрөл садан болж төрөөгүйдээ сэтгэл амсхийдэг байсан бол өдгөө хэлмэгдсэн өвөг, алагдсан лам ахайгаараа түрээ барихад гайхахаа болих байдалтай.
Харин тун удахгүй монгол хэлээр, монгол агуулгаар баяжин хэвлэгдэх Британника нэвтэрхий толь нь монголчуудын соёлын амьдралын агуулгыг шинэчилнэ. Британника консайз таван боть нэвтэрхий тольд Mонголын түүх, улс төр, нийгмийн амьдралд ул мөрөө үлдээсэн 1000 гаруй намтар орж байгаа юм. Нийтдээ 29 мянган толгой үгийн 4000 гаруй орчим нь Монголынх. Ингээд бодохоор монгол толгой үгийн дөрөвний нэг нь намтар болж таарч байна. Хамгийн ээдрээтэй, амаргүй хэсэг нь чухам энэ дөрөвний нэгд багтсан гэж болно. Иймд адармаатай хэсгийн талаар ярих гэж байна.
Юуны өмнө ардын дайсан ба нөхөр, урлагийн гавьяат эсвэл гавьяат бус, соёлын тэргүүний болон тэргүүний бус ажилтан гэдэг ангиллаас анх удаа жинхэнэ утгаар нь ангижирна. Түүхийг бүтээсэн хүмүүсийн намтар "нам засаг" ба төрөөс албан ёсоор үнэлэгдэгсдийн жагсаалт байхаа болино. Яг л үндэсний ой санамжинд дурсагдаж үлдэх байр сууриараа орно. Үндэсний үнэлгээний хэм хэмжээ мөн боловч "ёстой мундаг эмч, Ээ мөн ч сайхан хүн байлаа даа, хүний хайлан ч мөн дөө" гэсэн "ардын стандарт"-тай нийцэхгүй.
Нэвтэрхий толь нь ялын тогтоол ч биш, сайшаалын үнэмлэх ч биш гэдэг утгаараа зөвхөн баримтыг дэлгэж, үнэлэмжийг нь хувь хүнд үлдээнэ. Манайд нэг ийм үг байдаг даа "Гавьяат авсан аваагүй хийсэн юмтай хүн үлдэж л таараа" гэж. Британника-гаар дамжин нэвтэрч байгаа нэвтэрхий толийн стандарт үүнтэй нэлээд ойр юм. Үүнийг төрөөс авсан гавьяа шагнал нь нэвтэрхий тольд орох шалгуур болоогүйн зэрэгцээ хасах шалтгаан бас байгаагүй гээд ойлгочиход болно.
Британника-г монголчлон баяжуулах процесс нь манай намтар бичлэг, аливаа ойлголтыг тодорхойлох арга, түүх хронологи бүтээх логикт суралцах, ялангуяа зөв ангилан, системчлэх том сургууль болж байгаа юм. Энэ сургууль бидэнд дээрх сургамжийг хэлж өгч байна. Нэвтэрхий толь бүтээх явцад бид олон мянган иймэрхүү стандарт бус мэдээллийг шинэтгэн танин мэдэхүйн өгөгдөхүүний хэм хэмжээнд орууллаа.
Шинэ зарчим, шинэ стандарт нэвтэрч, үндэстний мэдээллийн сан, ой санамжид байгаа бүхий л өгөгдөхүүнийг цоо шинээр авч үзэх хэрэгцээ гарч байна.
Редакцийн ажлаа хаах гэтэл "Хүүхдийн олимпоос гурван монгол аварга боллоо" гээд нэмэхээс өөр аргагүй. За одоо л ёстой хавтсаа хамхина гээд өндийтөл, "Өнгөрсөн шөнө чөлөөтийн дэлхийн аварга болсон бүсгүйг орхивол юуных нь монгол үндэсний нэвтэрхий толь байх билээ" гэлцэх, үнэхээр ч тийм.
1945 онд Өвөр Монголын түр засгийн газрын тэргүүн байсан Д.Буяндалай гэдэг хүний хүү нь гэж ная гарсан өтгөс аавынхаа намтрыг гараараа бичээд, баримт нотолгоо болгон фото, ном хэвлэлийг илгээсэн байх жишээний. Британника нэвтэрхий толийг нэгэнт монгол үндэстний нэвтэрхий толийн хэмжээнд баяжуулан бүтээгдэж буй тул Өвөр Монгол, Буриад, Халимагийн суут хөвүүд охид бичигдэх эрхтэй.
Улсын бага хурлын нарийн бичгийн дарга байгаад, сангийн гэрээс нэг туурга дутсан асуудлаар цааз сонсоод, шоронд нас барсан Алтангэрэлийн Баярын намтарт үгүйлэгдэж байсан хэсгийг охин нь ирж, нягтлаад гүйцээж байх юм.
Дээр бид чинь хүний намтрыг бичиж дурсаж үлдээхдээ нас барсан он, газрыг бол нүгэл гэдэг ч юмуу, ерөөсөө тэмдэглэхгүй орхих нь их ажгуу. Ингээд зууны сүүлч, ХХ зууны эх, эхний хагаст төрсөн олон алдартан өдий болтол амьд байгаа юм шиг бичигдэхдээ тулаад. Нэг хоёр бол яая гэхэв, хэтэрхий олон 100 ба түүнээс дээш настан болцроод. Нас барсан он тодорхойгүй гээд явчихаар Британника-гийн стандарт зөрчигдөж тухайн материал бүтнээрээ хасагдахад тулаад ирж байна.
Хүний төрсөн нас барсан оноос дутахгүй бэрхшээл овог дээр гарч байна. Манайхны ихэнхийн авсан Боржгон овгийн тухай энд яриагүй, олон жил бидний анкетад бичигдэж ирсэн эцгийн нэрийг ярьж байна. Овгийг бичдэггүй бичлээ ч эхний үсгийг тавиад орхих нь их байдаг. Нэвтэрхий тольд орсон хүний овгийг хайх нь бараг л бие даасан салбар байв.
Тольд орох шалгуурыг хангасан боловч намтар дээрээ очоод гацах явдал байна. Танну Тува улсын төрийн зүтгэлтэн, Хэмчиг хошууны дарга агсан Шагдар бол энд орууштай хүний нэг. 1926 онд БНМАУ-ын удирдагчдад хандан "Хэмчигийн хоёр хошуу, Их хэм голын хошууны тэргүүлэгчид... шашин шүтлэг ба язгуур үндсээ бодолцон БНМАУ лугаа нийлэн эрх чөлөөгөө хөгжүүлэн, олж эдлэхийг гуйж" бичсэн захидал нь байх боловч өөрийнх нь намтар, Британникагийн стандарт хэмжээгээр бүрэлдэж өгөхгүй байх юм.
Шалгуурт нийцсэн намтар, мэдээллүүд орох, орсон мэдээлэл баримт, үнэн бодитой байх гэсэн хоёр том шаардлага бидэнд байгаа. Хүний төрсөн өдөр зөрлөө гэхэд ялимгүй мэт санагдавч баримтын алдаанд тооцогдоно. Баримтын алдаа гаргахгүй байх нь бидний үүрэг.
Иймд бид намтар ангилалд орж хүний нэрсийн цэсийг цуврал болгон сонинд нийтлэн, интэрнэтэд байрлуулахаар төлөвлөж байна. Тухайн намтрын үнэн зөвийг нийт уншигчид, намтрын эзний төрөл төрөгсөд, үр хүүхэд, судлаачдаар хянуулах, санаа оноог авах, боломжтой гэж үзвэл баяжуулах гэсэн санаа.
Та бүхэн тухайн жагсаалтыг үзээд алдаа, зөрөө ажвал, баяжуулах баримт байвал бидэнд хандаасай гэж ингэж байгаа хэрэг.
Та бүхний эцэг өвгөөс, хүндлэн дээдэлдэг баатруудаас үндэсний нэвтэрхий тольд орууштай боловч нэр багтаагүй хүн байгаад, тэр нь үнэхээр манай шалгуурт тэнцэж байвал дуртайяа хүлээн авна.
Мөн хэвлэлд гарах нэрсийг хүлээлгүйгээр Голомт хотхоны "С" блокт байрлах НЭПКО хэвлэлийн газар ирж уулзаж (мобикомын 99091110 , МЦХ-ны 310706 зэрэг утсаар ярьж болно) төрөл төрөгсдийнхөө намтар сэлтийг өөрт байгаатай тулгаж болж байна. Эдүгээгийн төр нийгэм, урлаг, соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүдэд их төлөв биечлэн хандаж, лавлагаа авч байсан хэдий ч өөрөө ирээд нягтална гэвэл баяртай байх болно. Ирлээ, уншлаа, хэллээ... ингээд л боллоо.

hamlet
Зочин
Wikipedia
Wikipedia
Үлэмж
болд
swiss
гайхалтай
Зочин
Зочин
HEhe
ha ha
Зочин
Зочин
Зочин
Зочин
http:www.japan-sumo.ruasashoryusept2010.html
Bilgee
gombo
jet school of english
so
hyn
Зочин
Ãàíàà
Зочин
уншдаг
Зочин
hun
bold
Alban haagch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин