Саяхан нэг залууд эх орноосоо урвасан гэдэг аймаар том ял тулгаж  байгаад шоронд хийснээ түлхүүрийг нь хол аваачаад хаячихаж. Тоож байгаа хүн ер нь бол бараг алгаа. Ганц нэг хэл амтай найз нөхөд нь энд тэнд юм бичээд учирлаад л байдаг. Зайлуул төрж өсгөсөн юм болохоор эцэг эх нь л хүүе хаая гэж сандарч гүйгээд байх шиг байна. За тэгээд л ер нь болж байхав шив дээ. Тиймээ?  Аймаар том ардын дайсныг барьж аваад шоронд хийчихсэн лаг гарууд юмаа бид нар ёстой. Алив нөгөө одон медалуудаа тэгээд тараагаад байгаарай! Юун тэр кинон дээр гараад байдаг Урвагч Дүлзэн бэ? Наана чинь ёстой жинхэн урвагчийг барьж аваад байхад. Ёстой Орос Хужаа нарт улсынхаа хамаг нууцыг бааранд сууж байгаад л өгчихдөг өөдгүй гарыг бол бараг дүүжилсэн ч багадна тийм үү?

Монголын төр юу гэж л буруугүй иргэдээ ингээд шорон оронд хориод байдаг юм. Тэр гар өөрөө ямар нэг ноотой байсан л байж таараа ухааны юм амьтад ам амандаа үглэсэн шиг нөгөө хоосон лаазнуудаа гудамжаар өшиглөж байхдаа мэдэмхийрцгээнэ. Бодвол мөнгөнөөс л болоо биз. Улсынхаа нууцыг гадаадийнханд мөнгөөр худалдах гэж байсан гээ биз дээ ч гэж байх шиг.

Өө тийм үү?  Хүнийг худлаа гүтгэж гүжирдэнэ гэсэн ойлголт бидний дунд бол огт байхгүй болцон байх нь л дээ. Төрийн цагдаа нарын хэлж байгаа болгон л тэр чигээрэй үнэн болж таарч байна тийм үү? Тийм муухай хүн чанаргүй занг Монголчууд бид бие биедээ огт гаргадаггүй гэсэн үг үү? Ёстой яг харагдаарай малуудаа!  

Эсэргүү бас дайснууд гэснээ мянга мянган сэхээтнүүдээ Шар Хадны жалганд буудаад алчихсан. Тагнуулч бас дэмжигч гэсэн нэр хаяг зүүж байгаад дургүй хүргэсэн болгоноо шоронгын хадаас болгож бах таваа хангаад сурчиxсан. Чангахан шиг дугарсан нэгнээ хөдөө хээр аваачаад хэдэн арван жилээр хорьж цөлөөд чимээгүй болгоод авдаг. Иймэрхүү муухай түүхээ сөхөж хармаар байгаа бол нэг их холоос хайгаад байх хэрэггүй ш дээ. Яг ингээд хиртэй бандаашнуудаа олны өмнө өлгөх дээрээ тулах юм бол Монголчууд бид бусдын дээр нэг их гарахгүй байх шүү гэдгээ л харин битгий мартаарай.  

Сүүлийн үед бусдын өгсөн шавхрууг жоохон цуслаад гэдэс нь бондойгоод ирсэн чинь зарим гарууд өндөр морин дээр авирч гараад гэнэт лаг болчихсон юм шиг аашилж мэдрэлтдээд байдаг болж. Нэг л их ёс заншилаа дээдэлж, үнэний төлөө тэмцэж, эх орондоо хайр зарласан бачканууд. Хаа сайгүй л тагнуул туршуул хайж туг дарцаг барьж гүйгээд л. Яг цагаа тулахаар нөгөө үзэн ядаад байдаг хужаа спиртнийхээ шавхруунд мансуурч алингаа алдсанаа УБ-ын урд авгайчуулаа шөнө зогсоож байж хоногын хоолтойгоо залгадаг онигоотой хэдэн гарууд.

1985 он байхаа Залуучуудын Үнэн сонин шиг санагдаж байна. Аймаар сенцаастай хоёр гурван хуудас дараалуулан бичсэн том нийтлэл байсан юм. Утга нь бол Улаанбаатарын гудамжинд ажиллаж байсан гадаадын том тагнуулын сүлжээг илрүүлээд бас баахан гадаад нөхдүүдийг баривчиллаа гээд л. Дараа нь харин бодоод байсан чинь зайлуул Христосын шашин түгээх гэж явсан хэдэн мишинаруудыг тагнуулууд байна гэж дайраад олон улсын өмнө онигоонд орчихсон байсан байгаа байхгүй юу.

Монголын Тагнуулын Газрынхан гэж тийм л нэг хэдэн өөдгүй царайлсан бууны нохойнууд байсан одоо ч гэсэн хэвээрээ байгаа харж л байгаарай.
Зайлуул, баахан Ван Даммын боевик кино үзэж байгаад шөнөжин тэрийгээ зүүдэлж хоносноо өглөө нь зүүднээсээ ч сэрээгүй байж таараад өөрсдийгөө лаг гээд мөрөөдцөн хөдөөний хэдэн малууд л тэнд ажиллаж байгаа хараад байгаарай та нар. Тийм дуракуудаар дүүрцэн Монголын тагнуулынханд нөгөө гадны Жамес Бондууд нь яг баригдаж харагдаарай!   

Монголын Тагнуулын Газрыхны сонирхдог нууцууд бол голцуу нөгөө Шар Сонин дээр бичигддэг таблойд маягын материалууд л байгаа. Xэн хаана авгай хүүхдийнхээ араар тавиад банзалдаад гүйгээд байна? Дараа нь нээнтэглэж байгаад жоохон ракет хийнээ гэдэг ч юмуу. Тэр муу одоо бидэнд хэлэхгүй төслөөс тэдэн төгрөг хусчихаж. Орой гэрт нь очиж агсам тавингаа хувиа нэхнээ. Гоё нэргүй матаасын захидалууд олноороо ирсэн байна. Мөрөөр нь очиж шалгаж байгаа нэрээр баахан хүмүүсийг дарамтлаад авъя байз. Ердөө л нэг иймэрхүү тулга тойрсон хэрүүлээр тэд хөөцөлдөнө үү гэхээс улсын нууцыг хадгалж хамгаалаад тэд нэг их шалихгүй.

Сайн ярих юм бол өнөөдөр Монгол улсад бусдад тэгэж тоогдож сонирхогдоод байхаар нууц гээд байх юм бараг байхгүй ч гэж хэлж болно. 30-аад жилийн өмнө ид өрнөж байсан хүйтэн дайны үед бол харин ямар зэвсэгтэй Оросын хэдэн цэрэг Монголын яг хаана нь байрлаж байгааг Хужаа ба Америкчууд их сонирхож байсан байх. Инээдтэй юм гэвэл тэр мэдээлэлийг нь Монголчууд өөрсдөө ч сайн мэдэдгүй байсан байх бодож байна. Архичин Иванууд хүртэл биднийг найдвар муутай гэж муу санаад яг нарын юмаа хуваалцадгүй байсныг нь бид дараа нь зайлсан хойно нь ойлгоо биз дээ.

Одоо тэр айхтар төрийн нууцын зэрэглэлд оруулж нууж хаагаад байгаа материалуудын ихэнх нь гадны тагнуулын албанд ажилдаг гаруудад бол тааж ядаад байхааргүй хөгийн юм байгаа даа. Хаанаxын хэнээс очиж гуйлга гуйж хэдэн төгрөг салгахав?  Xэн гэгчтэй ямар гэрээ хэлэлцээр хийх вэ? Гадны ямар дарга цэрэг хаанаас хэзээ ирэх гэж байна? Тэрийг нь дагаж хэдэн хавтас сугавчилсан бачканууд хамт яваа бол? Ирсэн хойно нь хаана унтуулж юугаар хооллохов гэдэг ч юмуу?  Голцуу л нөгөө Гадаад Явдлын Яам болон Засгын Газрын түшмэлүүдийн өдөр тутмын хийдэг ажил.

Иймэрхүү материалууд бол яаж ийж байгаад л олон хүний гар дамжин яваандаа хэвлэл мэдээлэлээр нийтэд цацагдаж ил тод болдог зүйлүүд. За яахав том амтай нэг нь найздаа онгироод түрүүлээд ярьчихсан байлаа гэж бодсон ч гэсэн тэр нь нэг их урваж шарваx дээрээ тулаад байхаар зүйл биш. Сайндаа л даравгар амаа мэдээрэй гэсэн сануулга хүртээд бүр дордвол ажиллаасаа хусуулаад л салдаг хэрэг. Гэтэл эх орноосоо урвасан гэж гүтгүүлээд дээр нь17 жилийн ял авна гэдэг бол огт санаанд багтмааргүй том шийтгэл.

Хамгын аюултай зүйл гэвэл Монголчууд иймэрхүү шудрага бус үйлдэлүүдийг огт тоохгүй бас дээр нь өөгшүүлээд байдаг больчихож. Дээр нь энэ Монголд байгаа хүчний байгуулгууд тэр тусмаа тагнуулынхан, цагдаадынхан, за тэр прокурорын гарууд бол нэг ёсондоо гестапо араандаа бүр орцон байна. Дуртай хүнээ барьж аваачаад л шоронд хийчихнэ. Нэг ёсны нийтээр нь айлгаж бас дарамталж байгаа байхгүй юу. Шүүхийн тушаал эсвэл хэрэгт холбогдсоныг нь батлах эд мөрийн баримтыг нь эхлээд цуглуулна гэж байхгүй. Дараа нь тэдэнд хүн гүтгэж хохирол үзүүлсэнд нь хариуцлага тооцно гэсэн ойлголт бол бүр ч байхгүй. Огт буруугүй хүмүүсийг аваачаад олон өдөр сараар хориод ар гэр, ах дүү, өмгөөлөгч хамгаалагчтэй нь ч бараг уулзуулахгүй.  

Энэ одоо хэдэн он бэ ингэхэд аан? Ингэж заваарахаа одоо больвол яасан юм. Та нар ингээд дуугүй яваад л бай за. Нэг л мэдэхэд энэ даварцан гестапо гарууд чамайг шөнө унтаж байхад чинь хүрч ирээд бариад явахад хэн ч юу ч хийж чадахгүй гэсэн үг. Харж байгаа биз дээ та нар? Төрд гайгүй шиг өндөр ажил хийдэг, дажгүй боловсролтой, нийгэмдээ тодорхой байр суурьтай, эцэг эх нь том ажил хийж байсан, бодвол дээгүүр доогуур бас ч гэсэн холбоотой нэг залууг ингээд цусгүй алаад амьдралаар нь тоглочиж байхад жирийн мань мэт шиг гаруудад бол ямар ч шаанс байхгүй байнаа л гэсэн үг. Ийм заваан юмны өөдөөс дугар ч л байхгүй бол бид цөмөөрөө нэг л өдөр бас Урвагч Дүлзэн гэж гүтгүүлэх болно гэдгийг битгий март. Ёстой барьсан ч болно шүү би та нартай.


Дамбийжаа