Ард түмэн мөрөөдөж сонгодог, улстөрчид “алт ухах” гэж сонгогддог
Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилттой. Энэ бол ардчилал өндөр хөгжсөн бусад улсын адил ёс суртахуунтай нийгэм байгуулна аа л гэсэн үг.
Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилттой. Энэ бол ардчилал өндөр хөгжсөн бусад улсын адил ёс суртахуунтай нийгэм байгуулна аа л гэсэн үг. Энэ нь манайхны жалга дов тойрсон явцуу үзэл, төрийн албанд илт давамгайлдаг бизнесийн “ажил хэрэгч” сонирхлоос тэс өөр, улс орноо хөгжүүлэх арав хорин жилээр төлөвлөсөн стратеги юм. Иймд дэлхийн улс орнуудад улстөрчид бол ард түмнээ нэгтгэх, нэг зүг рүү хөтлөх үзэл санааг тээгчид байдаг ажээ. Үзэл санаа тээгчид учраас тэдэнд хуулиас гадна ёс суртахуун илүү хүчтэй үйлчилдэг. Ёс суртахууныг хуультай хослуулж байж хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэж үздэг учраас тэр. Түүнээс бус дан ганц хуулиар явбал хуулийн дарангуйлал л тогтоно. Феодалын нийгэмд ч, бүр түрүүн боолын нийгэмд ч, саяхан ардчиллаас өмнөх коммунист дэглэмд ч хууль байж л байсан. Тэглээ гээд тэдгээр нийгэм хүмүүнлэг, иргэнийх байгаагүй. Учир нь тэр бүгдэд ганцхан ёс суртахууны үнэлэмж өөр байлаа.
Монгол Улс өнөөдөр дэлхийн бусад улсын л адил ардчиллыг хөгжүүлж яваа. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорьдог. Эдийн засгийн даяаршлаас гадна, төрийг улстөрийн намаар дамжуулж байгуулдаг, тэгэхдээ бүр ардчилсан сонгуулиар бүрдүүлдэг нь хүртэл дэлхийн бусад улсынхтай адилхан. Зарим улс орнуудаас ч илүү ардчилалтай гэж өөрсдийгөө дөвийлгөдөг. Харин ганцхан улстөрчдийн ёс суртахууны үнэлэмж нь л хамт яваа, хойноос нь хөөж хөгжиж байгаа улс орнуудын улстөрчдийнхөөс тэс өөр юм.
Жишээ 1.
Өчигдөрхөн Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд огцрох өргөдлөө өглөө. Тэрээр хуулиар хүлээх ажлын хариуцлага алдаагүй. Харин ёс суртахууны алдаанд оржээ. Оржээ ч гэж дээ, түүний 35 настай охин аавынхаа тэргүүлдэг Гадаад хэргийн яаманд ажилд орох шалгаруулалтад тэнцсэн байна. Охин нь шалгауулатад тэнцвэл аав нь албан тушаалаасаа огцорно гэсэн хууль байхгүй байх л даа. Гэхдээ ард түмний нэг хэсэгт аав нь албан тушаалаа ашиглан охиноо ажилд авчихсан юмшиг харагдсан хэрэг. Нэг ёсондоо тэр улстөрч ард түмнийхээ нэг хэсэгт ёс суртахуунгүй харагдсан учраас цаашид энэ албан тушаалд ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзээд огцорч байна. Гэтэл манайд бол яадаг билээ. Ёс суртахууны алдааг нь битгий хэл, хууль зөрчсөн үйлдлийг нь баримттай жагсааж хэлээд байхад албан тушаалтайгаа зууралдаад суучихдаг. Солонгост охин нь шалгаруулалтад тэнцсэний төлөө аав нь албан тушаалаасаа огцорч байхад манайд улстөрчид хүүхдүүдээ, ах дүүгээ төрийн албанд ямарч шалгаруулалтгүй оруулах гэж мундагддаг. Тэнд төрийн албанд аав охин хоёр хамт ажиллах нь ёс суртахууны хувьд болохгүй гэж байхад энд манайд охиноо, хүүгээ, эхнэрээ, хүргэнээ, ах дүүгээ өөрийнхөө туслах, хэлтсийн дарга, агентлагийн захирал гээд дэргэдээ аваагүй юмаа гэхэд албан тушаалынхаа сүрээр төрийн ажилд зуучлаагүй, шахаагүй нэг ч улстөрч байхгүй дээ, бараг л. Үнэндээ бол хэн нэг нь улстөрд өндөр албан тушаалд очвол дагаад түүний ах дүү, хамаатнууд бүгд төрийн албанд ажилтай, албан тушаалтай болдог шүү дээ, манайд.
Жишээ 2.
Бас л Өмнөд Солонгосын жишээ. Өнгөрсөн зун тус улсын Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорлоо. Улстөрийн үйл явдал нь манайтай тун төстөй. Өмнөх Засгийн газар нь 15 яамныхаа талыг Сөүлээс нүүлгэх шийдвэр гаргаж, парламент нь дэмжжээ. Харин шинээр гарч ирсэн Ерөнхий сайд үүнийг ард түмний татварыг үргүй зарсан, хөгжлийн төлөө зориулах хөрөнгө оруулалтыг сонгуулийн амлалтад зориулах боломжгүй гэж үзэн парламентдаа танилцуулсан ч дэмжлэг авсангүй. Иймд Ерөнхий сайд нь, ард түмний татварыг ард түмнийхээ төлөө зориулж чадаагүй, ашиггүй зардлыг зогсоож чадаагүйнхээ төлөө ёс суртахууны хариуцлага хүлээж байна гэж мэдэгдэл хийгээд огцорчээ. Гэтэл манайд Засгийн газрууд сонгуулийн бэлэн мөнгөний амлалтын хэмжээгээр уралддаг. Манайд ард түмний татварыг ард түмэнд нь зориулах нь битгий хэл, түүнийг хуваарилдаг давуу эрхээ ашиглан гишүүд тэрбум тэрбумаар нь тойргийн нэрээр захиран зарцуулдаг.
Жишээ 3.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы 75 настай парламентын гишүүн огцорлоо. 26 жил парламентад суусан тэрээр нэгэн хурлын үеэр хажуудахь гишүүнийхээ эзэнгүй саналын товчлуурыг дарсныхаа төлөө ёс суртахууны хариуцлага хүлээв. Манайд бол нэг хэсэг гишүүдийн кнопоор санал өгөх, нийтээрээ нэг хүний командаар адилхан ярс хийтэл гар өргөх нь хэвийн үзэгдэл болсон. Заримдаа нам унасан толгойгүй хүмүүс чуулганы танхимд суучихсан ч юмшиг. Заримдаа хүн нь биш, кноп дардаг эрхийн хуруу нь л намд хэрэгтэй ч юмшиг харагддаг. Уг нь кноп дарж бусдын санал өгөх эрхэд халдах нь хуулиар огцрох хэмжээний алдаа биш л байх. Харин ёс суртахуун талаасаа бусдын санал өгөх эрхэд халдах нь улстөрч хүнд байх нь битгий хэл, цаашид улстөрд байх ёсгүй алдаа юм байна. Кноп дарсан Японы парламентын тэр гишүүн ард түмэнд итгэлээ алдсан хэрэг. Ард түмний итгэлийг алдана гэдэг бол ёс суртахууны нэг алдаа.
Энэ гурван жишээ бол улстөрч хүнд ёс суртахуун хуулиас дээгүүр байдгийн бодит баримт юм.
Манай улстөрчдөөс заримдаа бүр коммунист тогтолцоо, феодалын нийгмийнхээс ч дор ёс суртахуун гарна. Төсвийн хөрөнгийг хувааж иднэ, төрийн мөнгөөр хүүхдээ сургуульд явуулна, тендерийн бонусаар хаус бариулна, газар худалдана, Төрийн ордонд зодолдоно гээд л. Энэ бүхнээ тэгээд “чадаж байгаа юманд арга байхгүй, байдаг л зүйл” гэж басамжилна, цайруулна. Харин өөрсдийгөө нийгэмд буруу дохио өгөх эрхгүй хүмүүс, байдаг л зүйлээс хол явах гэж улстөрд орсноо ойлгодоггүй. Ард түмний нүдэн дээр, телевизийн камерын өмнө, сонины хуудсанд ойлгосон дүр эсгэдэг ч, амьдрал дээр мөрдөж чаддаггүй. Чухамдаа чаддаггүй учраас л АН-ынхан ичингүйрэн иддэг, МАХН-ынхан ичихгүй иддэг гэсэн хэллэг хүртэл гарсан хэрэг. Сүүлдээ улстөрчдийн ёс суртахуунгүй үйлдлүүдэд нь залхсан хүмүүс улстөрчдийг өөрчлөх тухай биш, өөрсдөө тэднээс холхон явахыг хичээх болжээ. Энэ тухай бизнесмэнүүдийн бизнесийн алтан дүрэм болгон ярилцдаг нэгэн яриаг уншигч та лав сонссон байх. Үүнд нэгд, УИХ-ын гишүүний, сайдын, эсвэл түүний хувь оролцоотой компанитай бүү өрсөлд, өөдлөхгүй. Хоёрт, улстөрчдийн гэр бүлийн компанийг “хүндэлж” тойрч ажилла. Гуравт, улстөрчдийн ах дүү, найз нарын компанийн зах зээлийг битгий булаацалд. Дөрөвт, дээрх гурван зарчмыг баримтлаад сул орон зай байвал тэнд нь бизнесээ эхлүүл гэж ярилцдаг байна. Энэ яриагаар бол улстөрч хамаатангүй, найз нөхөдгүй жирийн нэгэнд бизнес эхлэх шинэ орон зай олдох уу. Олддоггүй учраас л манай бизнесмэнүүд хоёр намд хоёуланд нь, хоёр намын лидерүүдэд адилхан хандив өгдөг байх л даа.
Хууль хэдийгээр ёс суртахуунаас давсан үйлдлийг захиргааны аргаар зохицуулдаг албадлагын шинжтэй харилцаа ч түүнийг хүн хэрэгжүүлж, хүн сахиж, хүн л биелүүлдэг. Гэтэл хүн ёс суртахуунгүй байвал хэчнээн сайн хууль байгаад нэмэргүй. Өнөөдөр Монголд хууль нь цөөдөөд, эсвэл хүчгүйдээд шударга ёс алдагдаад байгаа юм биш л болов уу. Ганцхан нийгмийн түүчээ болж, ард түмнийг нэгтгэх үзэл санааг тээж яваа улстөрчдөд л ёс суртахуун, үнэлэмж алга. Улстөрчид нь ёс суртахуунгүй учраас төрийн хууль хүчгүйдээд байгаа байх.
“Монголчууд бид ардчиллын замаар 20 жил явлаа. Яагаад хөгжихгүй, ард түмний амьдрал яагаад дээшилж өгөхгүй байна вэ” гэж олон хүн асуудаг. Яг ийм утгатай асуултыг Америкийн сэтгүүлч Мексикийн Ерөнхийлөгчид тавьжээ. Ноён Ерөнхийлөгч өө, Хойд Америк хөгжөөд байхад Өмнөд нь яагаад хөгждөггүй юм бэ” гэхэд “Хойд Америкт хүмүүс мөрөөдлөө биелүүлэх гэж очсон. Харин Өмнөд Америкт хүмүүс алт ухах гэж л ирсэн” гэж хариулсан гэдэг.
Үүнтэй адил монголчууд Монголоо хөгжүүлэх мөрөөдлөөр улстөрчдийг сонгодог. Харин улстөрчид болохоор зөвхөн өөрийнхөө төлөө төрийн албанаас “алт ухах” гэж л сонгогддог бололтой. Жишээ татсан Өмнөд Солонгос, Японтой харьцуулна гэвэл тэнд ёс суртахуунтай улстөрчид төрөө удирдаж байна, харин манайд ёс суртахуунгүй хүмүүс төрийн толгойд байгаа нь хөгжлийг улам ялгаатай болгож байгаа хэрэг. Монголчууд дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг шиг ёс суртахуунтай хүмүүс төрд ажилласан цагт л нийгэмд ёс суртахууны зөв үнэлэмж тогтоно.