Шүүхийн бантан, гүйцэтгэлийн жонхуу
Санаатай битгий хэл, санаандгүйгээр ч алдах эрхгүй мэргэжлүүд бий.
Санаатай битгий хэл, санаандгүйгээр ч алдах эрхгүй мэргэжлүүд бий. Хүний амь авардаг эмч, үнэнийг дэнсэлдэг шүүгч ийм мэргэжлийн хамгийн түрүүнд жагсана. Чингэлтэй дүүргийн шүүгч алджээ. Бүр, зах зээлийн эдийн засагтай улс орны энгийн иргэн ч мэдэж байх ёстой ерөнхий мэдлэгийн алдааг шинэ цагийн Монголын шүүгч гаргав. Тодруулбал, ХК /хувьцаат компани/, ХХК /хязгаарлагдмал хариуцлагатай компани/-иа ялгадаггүй шүүгч хэрэг шийдэж, тэнд мөрөөрөө явсан 645 хувьцаа эзэмшигчийг энд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хүнд суртлын нударга дор гурван жил чирч явна. Аажимдаа энэ нь нэг компанийн үйл ажиллагааг хууль бусаар зогсоож алдагдалд оруулж дампууруулах алхам болж хувирав.
Уг нь энэ хэрэг нэг их эдийн засгийн мэдлэг шаардаад байхааргүй, гардаг л эрүүгийн хэрэг. Шүүхээс цаазын ял авсан “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны дарга Ц.Түмэнгэрэл тухайн үедээ Налайхад байрлалтай, “Баялаг Налайх” ХК-ийн нийт хувьцааны 32 хувийг эзэмшдэг байжээ. 32 шүү, энэ бол хяналтын багцад ч хүрэхгүй хувь. Тус компанийн үлдсэн 68 хувь нь 645 хувьцаа эзэмшигчийнх. “Баялаг Налайх” бол Ц.Түмэнгэрэлийг оруулаад нийт 646 хүний хувь нийлүүлэн хамтран эзэмшдэг хувьцаат компани буюу үгийнхээ товчлолоор ХК. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх 2007 оны дөрөвдүгээр сарын 27-нд Ц.Түмэнгэрэлд холбогдох хүний амь хөнөөсөн эрүүгийн хэргийг хадгаламж зээлийн хоршооны хэрэгтэй нь хамтатган шийдэхдээ цагдаагийн битүүмжлэлд байсан “Баялаг Налайх” компанийн хөрөнгийг зарж “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны хохирогчдод хувь тэнцүүлэн олгох тогтоол гаргав. Энэ хэрэгт огт хамаагүй Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт голдуу амьдардаг 645 хүний “Баялаг Налайх” компанид оруулсан 68 хувийн хөрөнгийг зарж “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны хохирлыг төлүүлэхээр шүүх шийджээ. Шүүгчийн хутгасан бантана энэ. 646 хувьцаа эзэмшигчтэй ХК-г ганцхан Ц.Түмэнгэрэлийн өмчлөлийн ХХК гэж ташаарсан хэрэг. Үнэнийг дэнсэлсэн шүүхийн “шударга” шийдвэр нь хувьцаат компанийн хөрөнгөөр ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах байлаа. Тэдгээр 645 хүн Ц.Түмэнгэрэлтэй хамт нэг компанид хувьцаа эзэмшиж байсныхаа түүний “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны хохирлыг төлөх шүүхийн хэлмэгдүүлэлтэд өртөв. ХК-г ХХК гэж андууран шийдвэр гаргасан шүүгч нь “уучлаарай, би алдаа хийчиж байна, одоо яанаа” гээд сууж байсан гэдэг. 645 хувьцаа эзэмшигчийн хувь заяатай тэнцдэг уучлал гэж байх уу. Монголд хөрөнгийн зах зээл хөгжөөд 15 жил болж байхад ХК, ХХК хоёрооо ялгадаггүй, андуурдаг шүүгч гэж байж болох уу
Шүүхийнхэн Чингэлтэйн шүүхийнхээ инээдтэй ч юмшиг, эмгэнэлтэй ч юмшиг энэ балагтай шийдвэрийг баллуурдах гэж нэлээд үзжээ. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хорооноос ч Дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албан бичиг илгээж Чингэлтэйн шүүхийн шийдвэрийг эргэж харахыг хүсэв. Хувьцаа эзэмшигчид ч ХК, ХХК хоёрынхоо ялгааг мэддэггүй шүүгч, битгий хэл, шүүх бүрэлдэхүүн байдаг гэдэгт итгэхгүй байгаагаа уламжлав. Үүгээр хувьцаа эзэмшигчдийн шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гурван жил явах урт зам эхлэв. Компанийн хөрөнгийг анх битүүмжилсэн 2006 оны наймдугаар сараас хойш компанийн үйл ажиллагаа зогсч, зарим хөрөнгө нь овжин нэгний хоол болж, битүүмжлүүлсэн компаниа хөндлөнгөөс харахаас цааш эрхгүй хувьцаа эзэмшигчид газар эзэмшсэний, үндсэн хөрөнгийн, урьд ашигласан цахилгаан, дулааны өрөнд унаж тэмээн дээр ямааны гарз үүрч явна.
Эрүүгийн журмаар шийдсэн хэрэг, давж заалдах боломж байгаагүй ч, эцэст нь Дээд шүүхийнхэн нэг гарц олов. Улсын дээд шүүх бол Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах эрхтэй. Харин энэ удаа Дээд шүүх нь Чингэлтэйн шүүхийнхээ шийдвэрийг тайлбарлах болов. Магадгүй энэ нь шүүх шүүхийнхээ тогтоолыг албан ёсоор тайлбарласан анхны тохиолдол байх. Чингэлтэй дүүргийн шүүх “Баялаг Налайх” ХК-ийг ХХК гэж ташаарчээ. Ц.Түмэнгэрэл бол “Баялаг Налайх” компанийн нийт хувьцааны 32 хувийг л эзэмшдэг. Иймд Ц.Түмэнгэрэлийн эзэмшлийн 32 хувийг л Хөрөнгийн биржид тусгаарлан зарж ХЗХ-ны хохирогчдын төлбөрт тооцох учиртай юм шүү. Ийм тайлбар бүхий залруулгыг Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч Д.Батсайханы гарын үсэгтэй албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад илгээлээ. Гэвч асуудал ингэж шийдэгдсэнгүй, шийдэх сонирхол ч байсангүй. Шүүхийн босгосон овоохой дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн шаазгай болоод суучихав. Хэрвээ Чингэлтэй дүүргийн шүүх анхнаасаа ХК-г ХХК гэж андуураагүй, “Баялаг Налайх”-ын 32 хувьд ногдох 99800 ширхэг хувьцааг л зарах шийдвэр гаргасан бол Дээд шүүх ингэж залруулга хийхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэнд ч “суух овоохой” олдохгүй байх байлаа.
Шийдвэр гүйцэтгэлийнхэн нэг хэсэг Дээд шүүхийн залруулга, шийдвэрийг үл тоов. Дараа нь “Баялаг Налайх”-ийн хувьцааг өөрсдийн хүмүүсээр цуглуулуулах гэж Налайхаар баахан таваргав. Хувьцаа цуглуулах гэсэн нь тэд мэдэх юман дэрээ хуулиа маш сайн мэддэгийг илрэл гэлтэй. Компанийн тухай хуулиар ХК-ийн хувьцааг зарахдаа хувьцаа эзэмшигчид нь давуу эрхтэй. Хуулийн энэ заалтаар бол Ц.Түмэнгэрэлийн 32 хувийг эхлээд “Баялаг Налайх”-ын 68 хувийг эзэмшдэг 645 хувьцаа эзэмшигчид санал болгоно гэсэн үг. Ингэж санал болгохдоо Хөрөнгийн биржийн сүүлийн зургаан сарын хаалтын ханшаар нэгж хувьцааны үнийг тогтоохоор журамласан байдаг. Хэрвээ тэднээс худалдаж авах хүн гарахгүй бол Хөрөнгийн биржийн арилжаагаар бусдад зарна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн хувьцаа цуглуулж чадаагүй учраас хуулийн энэ заалтыг үл тоож өөрсдөө үнэ тогтоов. “Баялаг Налайх” компанийн 32 хувийг 52 сая 800 мянган төгрөгөөр авахыг хувьцаа эзэмшигчдэд тулгаж үзэв. Гэтэл “Баялаг Налайх” компанийн дүрмийн сан нь өөрөө 56 сая 700 мянган төгрөг ажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл бол шүүхийн шийдвэрийг албадан биелүүлдэг төрийн байгууллага, түүнээс бус шүүхийн шийдвэрээр далимдуулан бизнесийн ашиг хөөдөг ченжүүд биш л дээ. Шүүхийн шийдвэрийг гуйвуулсан, хууль зөрчиж 32 хувийг компанийн нийт дүрмийн сантай тэнцэх үнээр дамлах гэсэн энэхүү үйлдлийг нь Баянзүрх дүүргийн шүүх 2009 оны зургадугаар сард шийдвэрээр зогсоожээ. Харин шийдвэр гүйцэтгэлийнхэн хэний эрх ашгийн төлөө юм мэдэхгүй давж заалдаад бүр Дээд шүүх хүрсэн ч үнэнд гүйцэгдэв. Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар шийдвэр гүйцэтгэлийнхний давж заалдсан гомдлыг хэлэлцээд “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хувьцаа эзэмшичдэд Ц.Түмэнгэрэлийн эзэмшиж байсан 32 хувийг 52.800.000 төгрөгөөр зарах санал тавьсан нь хууль зөрчсөн байна” гэж шүүхийн тогтоол гаргажээ. Гэвч Дээд шүүхийн тогтоол гараад 10 сар өнгөрсөн ч шийдвэр гүйцэтгэлийнхэн таг чиг.
Ер нь бол “Гүйцэтгэлийнхэн хууль мэдэхгүйдээ биш, сонирхол нь шүүхийн шийдвэрээс өөр зүйлд байх шиг байна. Хувьцаа цуглуулах гэж явсныг нь бодоход магадгүй Ц.Түмэнгэрэл агсны 32 хувийг авах гэсэн албан тушаалтан Шийдвэр гүйцэтгэлийнхэн дотор байхыг үгүйсгэхгүй” гэж “Баялаг Налайх” хувьцаа эзэмшигчид нь ярьж байна. Гурван жил шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр явсан хувьцаа эзэмшигчид цөхөрч, эцэстээ үйл ажиллагаа явуулж хуримтлагдсан өр ширнээс салахаар хурлаа хийв. Төлөөлөн удирдах зөвлөл, захирлаа сонгов. Гэтэл компанийнх нь тамга тэмдэг байдаггүй. Өмнө нь битүүмжилсэн цагдаа, одоо битүүмжлэлдээ байлгаж буй Шийдвэр гүйцэтгэлийнхэн ч мэддэггүй. Хувьцаа эзэмшигчид шинээр тамга тэмдэг хийлгэв. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг компанийнх нь Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олддоггүй. Үл хөдлөх хөрөнгийн газарт очихоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс өгч болохгүй гэсэн гээд халгаасангүй. Хувьцаа эзэмшигчид дахиад л шүүх. Захиргааны хэргийн шүүхэд хандлаа. Шүүхээс “Баялаг Налайх” компанийг тус компанийн 68 хувийг эзэмшигчид эзэмших, бүрэн төлөөлөх эрхтэйг нотолж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь буцаан олгохыг Үл хөдлөх хөрөнгийн газарт даалгажээ.
Чингэлтэй дүүргийн шүүхээс бусад тохиолдолд шүүх нь хуульд нийцүүлэн, үнэнд дэнслэн хувьцаа эзэмшигчдийн талд шийдвэр гаргажээ. Харин Шийдвэр гүйцэтгэлийнхэн шүүхийнхээ шийдвэрийг жонхуу болгон зуурна, хувьцаа эзэмшигчдийг хүнд сурталдаа чирнэ, залхаана, обьектыг байвал үнэгүйдүүлж байгаад өөрсдөө оролцохыг эрмэлзэнэ. Энэ бол “Бяалаг Налайх”-аар жишээлсэн болохоос гүйцэтгэлийнхний нийтлэг дүр төрх биш биз гэсэн эргэлзээ олон хүнд төрнө.
“Баялаг Налайх” бол социализмийн үеэс л үйл ажиллагаа явуулж цэнхэр тасалбараар хувьчлагдсан, нилээдгүй хүнийг ажлын байраар хангаж олон айлын хоолыг залгуулж байсан Налайхын их уурхайн үлдэгдэл газар юм билээ. Бусдыг байг гэхэд ядахдаа л Налайх дүүрэгт амьдарч байгаа энэ компанийн хувь нийлүүлэгчид эндээ ажиллаад амьдрал ахуйгаа аваад явах боломжтой. Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ нь аливаа бизнесийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Засгийн газрын бодлого Монгол Улс даяар үйлчлэх учиртай, захын дүүрэг тэндээс хаягдах учиргүй. Харамсалтай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн шүүхийнхээ зуурсан бантанг жонхуу болгон хутгаад засгийн бодлогыг ухаарах сөхөөгүй явна. Уг нь Шийдвэр гүйцэтгэлийнхэн шүүхийн шийдвэрийг л биелүүлэх ёстой болохоос бизнесийг дэмжих Засгийн газрын бодлогыг боомилж суух учиргүй билээ.