Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Зарагдаагүй гутал
-Өө, энд байсан талхыг хэн идчихсэн юм бол оо. Муу Баагий л биз... Эхний цаг ерөнхий онол байдаг. Ядаж гуравдугаар цаг “Тэгш өнцөгт”(багшийнх нь хоч) орно. Хоёр цагт зах гарна гэдэг шал утгагүй.
Ерээд оны оюутны бодол
Өглөө. 8.00-Өө, энд байсан талхыг хэн идчихсэн юм бол оо. Муу Баагий л биз... Эхний цаг ерөнхий онол байдаг. Ядаж гуравдугаар цаг “Тэгш өнцөгт”(багшийнх нь хоч) орно. Хоёр цагт зах гарна гэдэг шал утгагүй. Дэмий л хөлийн гарз болно биз. Энэ муу гутлыг нэг зарах юмсан. Орой Аагий эд нар дахиад л орж ирэх байх даа. Муусайн гайнууд дандаа гай болно оо, зүгээр. Тэр налигнах хүндээ л налигнадаг юм байгаа биз. Юу гэж бодоод байгаа юм болоо...
10.30 минут. Хичээл дээр
-Хүнд цөмүүдийн задрах урвал гадны нөлөөгүй зөвхөн дотоод хүчний нөлөөгөөр аяндаа явагдана... Оогий нөгөө архиа яагаа бол. Зарчихсан бол одоо мөнгөтэй байгаа даа... Нэг тэмдэгтэй нь торийн цөмд, хоёр тэмдэгтэй нь генийн цөмд хамаарана. Энэ чинь уран шүү дээ... Яагаад өлсөөд байгаа юм бол оо. Завсарлагаанаар Оогийг найрч наполеон авч иддэг ч юм бил үү... Цацраг идэвхит бодисын температур орчны температураас өндөр байдаг... Нөгөө гутлаа өглөө л Соогийд өгөөд явуулчихдаг байж л дээ. Соогий юм зарж чаддаггүй юм аа. Худлаа л тийм юм зарлаа, ийм юм зарлаа гэж байдаг. Шал худлаа... Хурд нь ойролцоогоор 5.10/ 5м/с байна...
Өдөр. 13.30 минут. Хичээл тарлаа.
-Одоо байр луу очоод яах юм бэ. Оройхон л оръё. Наагийгийн анги тарчихсан юм байх даа. Сүүгий “Boys II man”-ийг авчраад өгчихсөн бол Наагийгийнд очиж сонсох юмсан... “Patbom”-оор яах юм бэ, “Stimorol” нь дээр. Өл дардаг юм. Хүүе энэ чинь Баатархүү юу даа. Шараа амьтан. Хичээл дээрээ Нарааг үнсэх гээд зүтгээд байсан гэсэн…
За байз, нөгөө гутлыг чинь Дээгийгийн тохиролцоонд тавьчихдаг ч юм бил үү... Дээгий найдваргүй ээ. Их юм саначихна... Дээгий гэснээс энэ Жаагий яагаал соохолзоод байгаа юм бол оо. Хөөрхөн ч юм шиг. Дээгий нь нэг шоколад авч өгч л дээ...
Орой. Оюутны байранд.
-Гэрлээ хорин гурваас ирэхдээ хоолны халбага авчраасай. Нараа яачихваа. Өнөөдөр тэр талх авчрах ёстой. Хачин юм чинь нарийлаад байдаг юм аа. Гэрлээтэй гуялж байгаад л авахаас... Нөгөө гутлаа би хаана хийлээ дээ. Аа тийм, тэнд хийсэн л дээ. Нууж байхгүй бол аягүй бол алга болчихно. Дөрвөн зуун хоёроос хөгжмийг нь авчирч сонсох юмсан. Ээгий надад бол өгнө л дөө... Өө мань хүн хүрээд ирж. За байз яаж оруулах вэ. Ядаж энэ нэг муухай ааштай авгай гарч байдаг. Цээгийг л гуйхаас. Чалчаа царайлчихаад энэ муу Цээгий бас их хэрэг болдог юм, зайлуул. Нөгөө жийнсийг нь өгөө болов уу. Заваан амьтан ганцхан өдөр өмсөнө гэчихээд сар болж байхад өгөөгүй л байгаа юм даа...
Өө, энэ чинь давсгүй юм байх чив ээ. Гэрлээ зүгээр, ядаж хэлчихгүй ш дээ... Энэ гутлыг зарж санаа амрах юмсан...
20.00. Хичээлээ давтаж байна.
-“Тоосгууд”, “сүүлд тавигдаад-түрүүнд нь авагдах” дүрэмд захирагдана. Энэ бол стек юм... Маргаашийн гуравдугаар цагийг л аргалах хэрэгтэй байна. Тэр юу үзэх гээд байгаа юм бол оо. Шордож байгаад “Харанга”-ийн концертод даалгах юмсан... Регистр хугацааныхаа агшин бүхэнд стекийн хамгийн дээд талын эмлементийн хаягийг агуулсан байна... Яагаад түүнийг охид шохоорхдог юм бол оо. Яахав дээ л залуу шүү дээ. Үнсье гэхэд нь зөвшөөрөөгүй минь ёстой зөв. Яршиг л байна. Ганц гутал зараад өгье ч гэхгүй байж... Командад байгаа регистрийн дугаар гурван битээр кодлоно. Тэдгээр нь 000, 001, 010, 011, 100, 101, 110, 111-тэй харгалзан тэнцүү байна... Баярлачихсан юм, тэр одоо. Хэдхэн хоногийн өмнө л Чимэгээ гээд үхчих гээд явсан даг. Одоо болохоор надад нэг их дурлаад сүйд болж гэнэ. Ер нь юу гэж бодсон юм бол оо. За за унтая...
21.30. Унтахаар хэвтлээ.
-Өө яана аа, оймс урагдчихаж. Маргааш юу өмсөнө өө. Энэ гутлыг зараагүй байдаг. Бас нөгөө солиотой юм өмдний өвдөг зүсээд хаячихсан. Ямар зовлонтой юм бэ. Нэг усанд орж хирнээсээ салах юмсан. Нөгөөдөр Хүрлээ ахынд очихоос. Хүрлээ ахын хүү нь нээрээ, аль сургуульд явдаг юм бол оо. Буудлын тэнд дандаа л явж байдаг юм. Авгай, хүүхэдтэй гэл үү. Балай юм худлаа байлгүй. Гэрлээ, нээрэн тэрэнд дурласан байх аа. Дагуулж аваачиж хайрттай нь учруулж нэг тус болъё. Бүтэлгүй амьтан чинь түнтийтэл улайчихаад, эгцэлж ч харахгүй ээ. Өмнөөс нь зовчихдог юм. Маргааш харин зах гаръя
Энэ муу гутлыг зарчихвал оймстой болох юмсан... Ямар хүйтэн юм бэ, Гэрлээгийн өвөрт оръё байз...
Өглөө 8.10 минут
-Талх байхгүй бил үү. Энэ гутлыг нэг зарах юмсан... Яана аа, өнөөдөр чинь шалгалттай юм байна шүү дээ...
Д.Энхболдбаатар
mila
kkkk
кккк
Зочин
Зочин
Зочин
Зочин