Нур жол
Казахстаны шинэ нийслэл Астана. Хотын төв цэг нь залуу үндэстний эв нэгдэл, аз жаргалын бэлэг тэмдэг, 97 метр өндөр модны оройд зассан үүрэндээ байгаа алтан өндөг.
Казахстаны шинэ нийслэл Астана. Хотын төв цэг нь залуу үндэстний эв нэгдэл, аз жаргалын бэлэг тэмдэг, 97 метр өндөр модны оройд зассан үүрэндээ байгаа алтан өндөг. Аварга “бейдэрек” модны суурь талбайг тойрсон цэцэрлэгт хүрээлэнг чагтлан ялгасан цэцгийн мандлууд. Алтан өндөгт энэхүү гэрэлт модны хоёр талаар ирээдүйн эх гүрний нийслэлийг таллан хувааж баруунаас зүүнийг тэрлэсэн өргөн чөлөө.
Энэ тэнхлэгийн зүүн үзүүрт сүндэрлэх цэнхэр бөмбөгөр оройтой Ерөнхийлөгчийн ордон, баруун үзүүрт нь шинэхэн босгосон Хааны Шатрын үүднээс Казахстаны төрийн хамгийн баян “Казмунайгаз” компанийн байшинг нэвтэлсэн Их хаалганы дундуур онцгой тод харагдана. Парис хотод “Ялалтын их хаалга” түүхт Елисейн өргөн чөлөө, XXI зууны төвийг холбосон байдаг даа. Энэхүү өргөн чөлөөний нэг хэсэг нь усан оргилуураар чимсэн цэцгэн мандалт гудамж, явган хүмүүс зугаалж амран саатах, хоёр талаар нь эгнэх дэлгүүр, хоршоогоор ороход зориулсан бөгөөд үдэш оройдоо өнгө өнгийн усан хөшгийг сонгомол аяны хэмээр оргилуулан татах ажээ. Энэ гудамжийг Нуржол буюу Нурын зам гэх.
Нурсултан Назарбаевын зам энэхүү гудамж шиг үргэлж цэцэг навч, амжилт ололтоор дүүрэн биш, бас алдаа оноо их байгаа ч эцсийн дүгнэлтийг ганцхан түүх өөрөө олон арван жилийн дараа өгөх бөлгөө. Харин эдүгээ бол Нурсултаны 70 насны ой, Астана хотын 12 жилийн ой өнгөрсөн долдугаар сарын 5-нд тохиож, улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэжээ.
Түүнээс нэг сарын өмнө 107 гишүүнтэй Парламент (Мажилис) түүнийг “Үндэсний удирдагч” болгон, өөрт нь болон үр хүүхдүүдэд нь хэн ч халдахгүй дархан эрх олгон бэлэг барьжээ. Казахстан улсын хөгжлийн гол эх үүсвэр, түүний барагтай улс орон дааж чадахгүй төр засгийн үр ашиггүй аварга зардлыг хааж байгаа аврал бол газрын тос. Газрын тосны хүчээр энэ улс дэд бүтцэдээ хөрөнгө оруулалт хүчтэй хийж байна. Эдийн засгаа зөвхөн олборлох салбараас хамаардаг бус, аж үйлдвэрийн бусад салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж олон төсөл боловсруулжээ. Ололт амжилтынх нь нэг онцлог бол бүх зүйл дээр хүн төрөлхтний хүрсэн амжилт бүтээлээс сургамж авч чадаж байгаад оршино.
Улс орныг удирдахдаа гэхэд л Сингапурын удирдагч Ли Ю Куаны зөвлөхөөр ажиллуулж байна. Боловсон хүчнээ дэлхийн түвшинд бэлдэхийн тулд тусгайлан “Болашак\ирээдүй” сан байгуулан 1993 оноос эхлээд барууны алдартай их, дээд сургуулиудад залуучуудаасаа сонгон илгээж 2400 гаруй мэргэжилтэн бэлдэж, өнөөдөр 3000 хүн сургаж байна. Барилга хот байгуулалтын хувьд олон улсын шилдэг 52 компанийн саналыг авч түүний дотроос Японы архитектор Куракавагийн төслийг шалгаруулан Астана хотыг онцгой сайхан төлөвлөгөөтэйгээр байгуулж байна.
Энэ хотын нэрийн хуудас, хамгийн өвөрмөц хоёр байгууламж болох Энх тайван зөвшилцлийн Пирамид ордон, худалдаа, цэнгээний төв Хаан Шатрыг Английн алдарт архитектор Фостерын загвараар бүтээжээ. Манайхаас ялгаатай нь төр засаг нь нэгэнт шийдсэн бол түүнийгээ хийж чаддаг, түүнийг хэрэгжүүлэхийг засаглалын бүх шатанд нь шаардаж, хүн бүрийг хөдөлгөж, хийж чадаагүй бол хэн нь ч хэзээ ч мартахгүй байхаар хариуцлага тооцож чаддаг манлайлагчтай юм байна. Манлайлагч юуны түрүүнд гол зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө биечлэн тэргүүлж, үр дүнд хүрэхийг хэлдэг.
Алдаа оноог өнөөдөр хэлэхэд амар биш. Өөрсдөө ямар нэг бараагаа үйлдвэрлэнэ гэж олон жил ярьж байгаа ч Казахстан улс хэрэгцээтэй бараг бүх зүйлээ гадаадаас худалдан авч байна. Нийгэм нь орлогоороо улам бүр зааглан ялгагдаж, төр засгийн үйл ажиллагаа нь түүнийг дэмжиж байгаа бололтой. Астана Парис хоёрын бас нэг төсөөтэй зүйл нь барааны үнэ.
Астана арай ч илүү өндөр юм. Хотын төвийн хоолны нэг газар таны ширээнээс 30,000 тенгэ \200 орчим доллар\ хүргэж хоол захиалахгүй бол үйлчлэхгүй гэж шууд хэлж байлаа. Шинэхэн байгуулагдсан Хаан Шатрын усан санд орох тасалбар 10.000 тенгэ \70 орчим доллар\ учир хэдхэн хүн дотор нь байх ажээ. Хаан Шатрын гадаа хүн бүрийг тосон, онгоцны буудал шиг, такси санал болгогчдын нэг нь энэ хот бол бидэнд зориулаагүй гэж замдаа аминчлав. Астана хотын орон сууцны ашиглалтад орсон байрнуудын талаас илүү хувь нь хүнгүй байгаа ч энэ улсын төсөв нэг их хотойхгүй бололтой.
Засгийн газрын зөвлөх эдийн засагч нэг хүн олон хүнд хямдаар үйлчлэхийн оронд цөөн хүнд үнэтэй үйлчлэх нь ашигтай гэж ярьж байлаа. Ямар ч гэсэн энэ улсад амьдралын наад захын орлого буюу нэг хүн сард хэрэглэх хүнсний болон бусад бараа, үйлчилгээний хэрэглээний доод хэмжээг 13743 тенгэ \92 доллар\ гэж байгаа нь манай улсаас онц ялгаагүй юм.
Төр засаг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүчтэй хянаж байна. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө нөлөөлөхийг оролдсон гэдэг шалтгаанаар алив нэг гэмт хэрэг, хэрэгтэнтэй холбоотой мэдээлэл бичихийг хориглож, тийм мэдээлэл гарсан бол тухайн сэтгүүлчийг байцаан асууж, тэмдэглэл хөтөлсөн байх үүргийг орон нутгийн захиргаанд олгоод байна. Энэ шалтгаанаар олон сэтгүүлч шоронгийн хаалга татсан тухай одоохондоо ажиллаж байгаа “Свобода слов” сонин бичжээ.
Нийт хүн ам нь 16 сая бөгөөд тал нь казах үндэстэн, бусад нь орос болон олон арван өөр үндэстэн. Харин иргэдийнх нь өөр хоорондоо ойлголцдог хэл нь орос. Засаг захиргааны хэрэглэж байгаа хэл нь мөн л орос. Гэхдээ казахаар ярьдаггүй хүнийг төрийн албанд авдаггүй. Энэ улсын хүрсэн амжилт, түүний удирдагчийн үйл ажиллагааг дэлхийн нийгэмлэгүүд хүлээн зөвшөөрч байна.
Европын Аюулгүй байдал ба Хамтын ажиллагааны байгууллагыг Казахстан улс энэ жил даргалж буй бөгөөд ирэх арванхоёрдугаар сард Астана хотод болох дээд түвшний уулзалтад дэлхийн нөлөө бүхий бүх удирдагч цуглах гэж байна.
Энэ уулзалт бол ”Казахстаны нийгмийн хамгийн чухал үнэт зүйл болох тэвчээртэй байх, уламжлалыг хүндэтгэх, итгэлцэл, харилцан ойлголцлыг бүх дэлхий даяар харуулах ховорхон боломж” гэж Нур гуай уржигдар мэдэгдэв. Монголчууд бид залуу Казахстан орны ололт амжилтад хүрч байгаа хэсгийг нь судлан өөрийн хөгжилдөө тусгаж болохгүй гэж үү. Эсвэл заавал “Үндэсний удирдагч” гаргах шаардлагатай юу?

Астана хот
hm d gj helhed
Зочин
hm
hm
bi
Зочин
Зочин
Жаргалсайхан
JD
Зочин
Зочин
ok
Зочин
JD
JD
JD
Jagaa ahdaa
ҮШН дэмжигч
ҮШН дэмжигч
тэнэг
Зочин
Зочин
Bayaraa
Зочин
Oogigoos
Зочин
зочин
enhee
жагаа танд
Зочин
Зочин
95128870
Setgegdel
Зочин
Зочин
Зочин
zochin
Чээгий
Зочин
Зочин
Ganzorig
Зочин
Болд
Зочин
uuchlaarai