Түүвэр онигоо-30
Эхнэр нь нөхөртөө:
-Хайр аа, 1 сая доллараар би өөр хүнтэй хамт амьдрахаар явна гэвэл чи зөвшөөрөх үү?
-Бага багаар хувааж төлж болно гэвэл болж байна!
***
Валентин болох гэж байдаг, гэтэл чи ганцаараа;
Улс дампуурах гэж байдаг, гэтэл чи аль хэдийнэ ядуу;
Бүх юманд урьдчилаад бэлдчихсэн, зэвүүн байна шүү.
***
Уулзвар дээрх түгжрэлийг харахаар:
"Дарвин дутуу бодсон байх аа, бүх хүн сармагчнаас үүсээгүй, үхэр бас оролцсон байх" гэж бодогдох юм
***
Пицца гэдэг бол чамд хэчнээн пицца үлдсэнийг харуулж байдаг тойрог диаграмм юм.
***
Агуу эр хүн болгоны УРД ээжийнх нь найз эмэгтэйн хүү байдаг.
***
“Оскар-2019”-д шинэ номинаци нэмэгдэнэ: «Шилдэг бэлгийн дарамт»
***
Бяцхан охин: «Ээж болох дэмий юм байна. Байнгын уур уцаартай. Тэрний оронд аав болсон нь дээр юм байна. Ажилдаа явж ирчихээд л, компьютер тоглоод суучихна»
***
-Роботууд хүнийг удирдана гэж юу байх вэ дээ, хүний ухаан бол агуу!
-Ногоон гэрэл асчихлаа, яваарай!
***
Бүсгүй толинд харангаа:
«Нэмж юугаа тайлчихвал над дээр бэлгийн харассмент үйлдэх юм бол оо? Сүүлийн 3 хоног хэн ч өдсөнгүй шүү»
***
-Танай гэрт хамгийн их иддэг нь хэн бэ?
-Манай машин...
***
-Аав аа, яах гэж хуульч болдог юм? Бүх хуулийг мэддэг болох гэж үү?
-Yгүй ээ, миний хүү, хуулийг тойрч гарадаг болохын тулд.
***
УИХ-ын 2 гишүүн ярилцана:
-Биднийг юунд нь муулдаг байна аа?
-Харин тийм... бид нар юу ч л хийдэггүй шүү дээ
***
-Доллараар цалинждаг хөөрхөн залуутай суучих юмсан!
-Долларын ханш ийм байхад царай чухал гэж үү?!
***
-Өглөө аймар өтгөн манантай байсан, чи харсан уу?
-Yгүй. Юу ч харагдахгүй л байсан даа...
***
Батаа чинь тарчигхан л амьдралтай юм билээ: 2 хүүхэд нь дундаа ганц л төгөлдөр хууртай...
***
Нөхөр нь эхнэртээ:
-Хайр аа, чи миний онгод!
-Чи дан онигоо л бичдэг шүү дээ
-Уучлаарай...
***
-Батаа, чи манай эхнэрт намайг чамаас мөнгө зээлсэн гэж битгий хэлээрэй!
-Ойлголоо, Болдоо. Чи ч гэсэн манай эхнэрт намайг чамд мөнгө зээлүүлсэн гэж битгий хэлээрэй
***
30 хүрсэн Чимгээгийн аав ээж 2 зээтэй болохыг маш их хүсэж байсан тул Чимгээг гэрт нь хонуулахгүй хөөж явуулдаг байв.
***
Цаг хугацаа хурдан юм: саяхан л байрныхаа хүүхдүүдтэй бөмбөг өшиглөж байхад согтуу ах нар "Алив, наашаа пасс" гэдэг сэн... Харин одоо тэр согтуу ах нь би.
***
-410, -510 хүрнэ гээд юунд нь тэгэж сандарцгаадаг юм, архи пивээ долоогоод л идчихнэ шүү дээ.
***
Монголд тэр Англи-Саксоны хууль чинь таарахгүй шүү дээ: шүүгч нар өлбөрөөд үхчихнэ, хөөрхийс...
***
Амьдрал ёстой Осоржамаагийн фото зурагнаас мяа байна аа!
***
Эмэгтэй хүнд юм тайлбарлахдаа анхаар: түүний нүдэнд таны дүрс харагдаж, чихэнд нь ярианы чинь авиа сонсогдож байдаг ч, яг мэдээлэл нь бол түүний тархинд бие даан бүрэлддэг юм шүү.
***
Бурхан интернетийг зохиосон... харин чөтгөр сошиалыг зохиосон.
***
-Байна уу? АТГ юу? Манай хөрш байрныхаа лизингийг төлчихөөд цаана нь бас хоолны мөнгөтэй үлдээд байна!
***
Хамтдаа камасутра хийчих хань олдоогүй энэтхэгчүүд йог-ийг анх зохиосон гэдэг.
***
-Хүн чанар гэдэгтэй ижил төстэй үг юу билээ
-Динозавр?
-Яагаад динозавр гэж? Тэр чинь устаж үгүй болоо биз дээ?
-Харин тэгээд яагаа вэ!
***
Yе үе архи пиво ууж байх хэрэгтэй... гар утаснаас нүдээ амраахын тулд.
***
«Хулгай бүү хий. Хийвэл диваажинд очихгүй» гэвэл сүсэг.
«Хулгай бүү хий. Хийсэн бол ламд мөнгө өргөн барьчих, тэгвэл диваажинд очино» гэвэл шашин.
***
Ёо, зарим нь 2018 онд аль хэдийнэ миний 2017 онд авахуулсан нийт зурагнаас илүү олон зураг авахуулаад амжчихсан ч байх шиг.
***
Дурласан эр яг элсэн цаг шиг: эрхтэн нь дүүрэхэд толгой нь хоосорсон байдаг.
***
2 дунд насны эр:
-Эхнэр өдөр болгон л секс нэхэх юм, гэтэл нас яваад би тэрийг нь чадахаа болиод байдаг
-Царай муутай эхнэр битгий ав аа, дараа нь чамд хэн ч туслахгүй гэж анх зөндөө л анхааруулсан даа би.
***
Сүүлийн 27 жил монголчууд Шинэ Жилийг «Хуучин оныг яаж ийгээд давцым чинь шинийг нь бас аргалаад л давна даа» гэсэн уриан дор угтаж байна.
***
Хүүхдийн хүмүүжлээр зөвлөгөө өгөх тун ярвигтай ч эртний нэгэн сургаалийг санаж явахад гэмгүй: “Хамгийн хатуу эцэг эхчүүд хамгийн гаргуун худалчийг бий болгодог”.
Mariya emch
Nonaan
Chinba
Chinba
Mariya emch
Хар баг болон түүнтэй нэг түвшнийхэнд
Яахав дээ жоохон дутуу хөгжилтэй гэсэн л үг л дээ. Гол нь амаа хамхиад, юм хум бичихгүй байчих хэрэгтэй. Инээд хүркүү вайна эд нар гээд, дүнз гэдгээ зарлацгаах юм.
Зочин
хар баг
зочин
Зочин
Hunii nutag saihan
HI
Зочин
ss
баабар
He he
Эчааваас. Баабар.мн-ийн хамгийн муу нийтлэл. Сайтын нэр хүндээ бодоод хасаад ээ
Зочин