Хаалга ємнє нь нээгдсэн хvн
Авьяаслаг зохиолч агсан Сорогдогийн Жаргалсайхан бага залуу насны анд нарын маань нэгэн байлаа.
Авьяаслаг зохиолч агсан Сорогдогийн Жаргалсайхан бага залуу насны анд нарын маань нэгэн байлаа. ХХ зууны наяад онд єсч торнисон утга зохиолын шинэ vеийн тод томруун тєлєєлєгчийн нэг тэр байлаа. Тэр vед утга зохиол, яруу найраг сонирхон оролдож байсан нэгэн vеийнхэн бие биеэ мэддэг, орж гардаг, vгvйдээ л мэнд устай явдаг байжээ. Єєрсдийгєє Монголын уран зохиол гэдэг том айлын халуун ам бvлд багтаж буй хvvхдvvд хэмээн ойлгодог, тєрєлсєж дотносдог байсан хэрэг. Гэнэт энэ гэр бvлд нэгэн цоо шинэ хvн нэмэгдсэн нь Сорогдогийн Жаргалсайхан байлаа. Тэр цоо шинэ хvн биднээс тусдаа авьяас билиг нь боловсорч, бvтээл туурвил жигдэрчихсэн нэгэн байх аж. Анхны шvлэг, эхний єгvvллэгээс эхлээд бие биеэ мэддэг “утга зохиолын залуус” бид гэнэт цоорсон тvvнийг цагтаа их цочирдон, бишрэн, хvндэтгэн хvлээж авч байлаа. Учир нь бид бие биеийнхээ уран бvтээлийн нялх балчир vе, єсєлтийг мэддэг тэр хэрээрээ “биднээс гадуур, єєр замаар утга зохиолд хvн орж ирэх боломжгvй” гэсэн итгэл vнэмшилтэй байсан хэрэг. Гэтэл аль хэзээний зохиолч болдгоо болчихсон, єєрийн арга барил, євєрмєц тєрхєє олчихсон С.Жаргалсайхан бидний эгнээг шууд алгассан тєдийгvй хvvрнэл зохиол, драмын тєрєлд шууд л томчуудын єрсєлдєгч болон орж ирж билээ. Тийм болохоор манай vеийнхэн утга зохиолыг даган хошуурагч багачууд тvvнийг vлэмж хvндлэн барааддаг байсан билээ. Утга зохиолын хаалгыг олон хvн тогшиж, аргадаж, хонхдож байж арайхийн нээж ордог байсан. Харин С.Жаргалсайханд тэр vеийн утга зохиол єєрєє vvд хаалгаа дэлгэн урьж оруулсан билээ.
Политехникийн дээд сургуулийн инженер эдийн засгийн факультетийн оюутан тэрбээр удалгvй бидний дотны анд нєхдийн нэг боллоо. Удалгvй єдгєєгийн нэр хvндтэй сэтгvvлчдийн тоонд орсон Б.Ерэнтэй, Б.Цогзаяабаатар, Ч.Дvvрэн бид хэд Дэнжийн 1000-ын тэнд айлын байр хєлслєн нэг бvл болсноор залуу багын сайхан vерхэл нєхєрлєл маань эхэлсэн билээ. Оюутан насны мєрєєдєл дvvрэн єдрvvдийнхээ нэгэн хэсгийг бид найз нєхєд гэхээсээ илvv ах дvvс шиг vдсэн билээ л. Тэр vед Эвлэлийн тєв хорооноос хvvхэд залуучуудын сэдэвтэй жvжгийн томоохон уралдаан зарласан чинь Жаргалсайханы “Жирийн гайхамшиг” жvжиг тvрvvлээд таван мянган тєгрєгєєр шагнуулваа. Бид хэд тvvнийгээ тэмдэглэх гэсэн чинь дэлгvvрт хатуу юм байдаггvй. Арай гэж тэр vедээ толгой эргэм vнэтэй “Арарат” хэмээх коньяк олж байж ёслон єнгєрvvлж байснаас эхлээд Эвлэлийн тєв хороон дотор хагалаад сvрхий зэмд унасан нэгэн тавагны ижлийг эхнэр Дулмаагийнх нь “инж” дотроос олж тєлбєр хийн гэмээ нимгэлж явсныг хvртэлх олон дурсамж бодлын гvнд жирэлзэн байнам.
Эхнэр авсан найз маань удалгvй тусдаа гарлаа. Тун удалгvй сургуулиа дvvргэв. Инженер эдийн засагчийн дипломтой тvvнийг Соёлын яамны жvжиг, киноны хэлтэст ажиллуулахаар хуваарилжээ. Сургууль тєгсєгчдийг эзэмшсэн мэргэжлээс єєр ажил хийлгэх нь бvv хэл хотод vлдээхдээ дурамжхан ханддаг нам засаг ийм хуваарь хийсэн нь тvvний авьяас билгийг тєрийн зvгээс хvлээн зєвшєєрсний илэрхийлэл байлаа. Эндээс тvvний олон хvvрнэл зохиол, vзэгчдийн сэтгэл татаж хvндэтгэл тєрvvлсэн тайз, дэлгэцийн бvтээлvvд цувран гарсан билээ.
ХХ-ХХI зууны зааг vеийн Монголын утга зохиолын авьяаслаг тєлєєлєгчийн нэг, томоохон драматург Сорогдогийн Жаргалсайхан анд маань уран бvтээлээ ард тvмэндээ vлдээгээд, єєрєє бурхны оронд нэгэнт оджээ. Мєрєєдєл дvvрэн идэр насны гэнэн атлаа гэгээхэн тєлєвлєгєє, хєнгєн гуниг, хєєр баярт єдрvvд минь хамтдаа их хотын цангинаан дунд єнгєрсєн андынхаа хойноос буян санан залбирч сууна л. Тєрєл дээшлэн гэгээрэлд замнахыг ерєєнєм.

ЗУраач
Dulmaa