Голын эргийн өвөлжөөний хавар
Манай зохиолын баатрын намтрыг тэг дундаас нь хоёр тийшээ, эсвэл хойноос нь тонгоруулж ярихад болоод байдаг хэрнээ эхнээс ярих гэхээр л гацчихдаг юм. Учир нь түүний төрсөн эсэх асуудал тун ярвигтай
Зохиогчоос: Манай зохиолын баатрын намтрыг тэг дундаас нь хоёр тийшээ, эсвэл хойноос нь тонгоруулж ярихад болоод байдаг хэрнээ эхнээс ярих гэхээр л гацчихдаг юм. Учир нь түүний төрсөн эсэх асуудал тун ярвигтай. Иргэний паспорт авах насанд хүрдэг жилээ мань хүн өөрөө "хүчингүйд тооцогдон" сонинд зарлуулах шахжээ.
Социализмын үеийн хэвлэл сонинд цорын ганц зар сурталчилгаа байсан нь "Хүчингүйд тооцжээ" булан билээ. Тэнд хүний өвөө эмээ гамин, борооны цэрэгт явсан, эх эцэг нь "Лоохуузын эсэргүү" бүлэгт орсон, өөрөө намын арга хэмжээтэй эсэхийг үл харгалзан тэгш эрхтэйгээр "тэр энэ хүн ийм тийм баримт бичгээ хаясан, эсвэл хугацаа нь дууссан тул хүчингүйд тооцов" гэж зарлаж болдог. Сүйхээтэйхэн хүн бол аль нэг баримт бичгээ зориуд хаях юм уу, хаясан гэж хэлээд сонин дээр хүчингүй болсон юмныхаа хамт нэрээ гаргаж болдог байв. Сэргэлэн нь дэндсэн нэг эр "Модны хоёрдугаар артелийн ажилтан Сүхээ овогтой Намжил нь хими цэвэрлэгээний 21204-оор дуудаж ярих тоот квитанци гээгдүүлснийг үхрийн өрөөл мах зарна хүчингүй болгов" гэсэн зар нийтлүүлээд "Залуучуудын" сонины эрхлэгчийн дээлийг толгойд нь нөмөргөн алдсан билээ.
Гэтэл ямар ч заль мэх оролгүйгээр "1967 онд төрсөн Тэрбиш овогтой Бибишийг хүчингүйд тооцов" гэж зарлаж болохоор нөхцөл байдал үүсээд ирэх нь тэр. Төр түүнийг 16 нас хүрмэгц иргэний паспорт олгох гэтэл төрсний гэрчилгээ байсангүй. Тэднийхэнд уг удмаар нь дургүй хүрч явдаг дарга нарын хувьд задарсан хүүг "хүчингүй болгох нь" сайхан боломж санагдан баяр хүрээд явчихжээ.
Гэтэл баяр ч бүрэн гүйцэд хүрч амжаагүй байтал айдас нөмрөн авлаа. Юу гэвэл Бибиш хөвүүн сүүлийн найман жил манай улсын дунд сургуулийн бүх сурагчийн дансанд бичигдээд, өнгөрсөн оны хүн амын тооллогод бүртгэгдчихсэн байв. Хүчингүй болголоо гэхэд Боловсролын яаманд бүртгэлтэй нэг хүүхэд, Статистикийн хорооны Загасбалдан даргын дансанд бичигдсэн нэг иргэн сүүлд нэхэгдэхээр юугаа хэлж, хуйхаа маажих билээ. Хуйхаа маажихгүйн тулд түүнд иргэний үнэмлэхийг олгох ёстой, иргэний үнэмлэх олгохын тул төрсөн гэрчилгээг үндэслэх учиртай, тэр нь байдаггүй.
Хэсгийн төлөөлөгч л "Мал байсан болоосой, хулгайд алдагдсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэхчлэнгээр мөн ч олон янзаар далд хийж болохсон доо...цъ цъ!! хэмээн гаслаад байсны учир дараа гарна.
Ингээд түүнтэй холбогдох бичиг баримтыг "Өнөөдрөөс эхлэн арагшаа" зарчмаар шалгаж гарчээ. Нэгдүгээр ангид хүртэлх баримт бичиг сургуулийн архивт байлгүй л яав гэж. Гэтэл сургуульд орохоосоо өмнө түүнийг байсан гэдгийг нотлох юм гарахгүй зовоолоо. Харин урьдчилан сэргийлэх тарилгаас зугтаасан протокол гарч аминд оров. "Булчин тарианы сургаар Аргалантын жалганд өдөржин нуугдахаасаа өмнөх түүхээ батал" хэмээн төр түүнээс шаардлаа...
Сумын намын үүрийн дарга олон жил хийгээд одоо захиргаанд бүртгэл хариуцах болсон өвгөн даргын өрөөнд ийм яриа болж байна.
-За Бибиш минь. Чамд иргэний үнэмлэх яагаад ч өгч чадахгүй нь.
-Өгч л таарна даа. Би хүн амын тооллогод орчихсон юм чинь. Та улсынхаа хүнээс нэгийг дутаахгүй биз дээ.
-Чи төрсний гэрчилгээ биш юмаа гэхэд төрснөө гэрчлэх хүн олоодох. Битгий л даргын машиныг унаад аав ээжийгээ авахаар явчихаарай гэж дарга гуйлаа.
Хэсгийн төлөөлөгчийн явдал: Үнэхээр ч тийм явдал болжээ. Бибиш бөмбөг тоглож байсан хүүхдүүдийн дэргэдүүр явж байтал цэцэрлэгийн цонх хагарчээ. Цонх хагарах үед суманд шинээр ирээд малын хулгайд сүрхий гэгдэх болсон хэсгийн төлөөлөгч сууж байж.
Энэ монгол хэл мөн сонин шүү, би хэсгийн төлөөлөгчийг малын хулгай илрүүлэхдээ сүрхий сайн гэдгээр нь жаахан товч магтах гэхээр ийм өгүүлбэр босоод ирж байгаа юм.
Төлөөлөгч энэ удаа хүүхдийн цэцэрлэгт хулгайн малтай огт өөр асуудлаар асрагч хүүхэнтэй уулзаад сууж байж таарав. Тэрээр цонх хагалсан асуудлаархи хавтаст хэргийг ой санамждаа нээгээд мөрдөж эхлэв. Даа ялангуяа цэцэрлэгийн асрагч охины дэргэд хэрэг илрүүлэх нь түүнд нэр төрийн хэрэг санагдаад явчихав.
Нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. Хэсгийн төлөөлөгч малын хулгайд гаажтай боловч өөр юмны хулгай юмуу, малаас ондоо юмтай холбогдоод ирэхийн алдад амархаан бүдэрдэг нэгэн байв. Хүчингийн хэрэг мөрдөх явцдаа хүүхэнд 10 жил сонсгож, хархүүд нөхөн олговор ба аборт хийлгэх зардал хүртээх байдлаар ял төлөвлөсөн удаатай. Гэхдээ л малын хулгайд гаргуун, бараг л хулгайд алдсан малыг үнэрээр нь хөөгөөд гаргаад ирнэ. Хээлтэй үнээний сүвийг үнэртэж үзээд аль буханд гишгүүлснийг нь яг хэлдэг гээд бодчих. Дарга нар нь түүнээс жаахан ичдэг боловч хөдөө нутагт мал нь хүнээсээ олон арав дахин их юм чинь манай хүн ажилдаа яг тэнцэнэ гэж үзсээр иржээ.
Хэсгийн төлөөлөгч дамар нь хугархай малгайгаа нүдээ дарж өмсөөд гарч ирлээ. Хуулийн хүн хорвоог хардаг нүдээ хичнээн сайн хаана тэр хэрээрээ хууль бус юмсыг төдийчинээн тольддог болтой юм аа.
Мань хүн өөрийнхөө ирээдүйг "Хаврын 17 учрал" киноны тагнуулч Штирлицээр төсөөлнө. Германууд мал хулгайлаад, мань хүн штандартанфюрерийн дүрд хувилан очиж мөрдөх юм уу , хаашаа юм бэ. Харин дамар малгайгаа СС-ийн офицерийнхтэй адилхан болгох гэж хавчийлгасаар байгаад хатуулгыг хугалчихсан нь бол үнэн.
Ингээд "малын хулгай талын Штирлиц"-ийг гадаа гарч ирэхэд Бибиш байж таарлаа. Хамгийн түрүүн тааралдсан хүн хамгийн том сэжигтэн тул түүнийг барин авлаа.
Ингээд түүнийг өрөөндөө оруулаад "шоронд хийнэ" хэмээн сүрдүүлж эхэлжээ. Цэцэрлэгийн цонх хагалсан хэрэгт сэрдэгдээд байгаагаа мэдэж автал хагас өдөр болсон гэдэг юм. Толгой нь эргэж гүйцсэн Бибиш "Даваа гариг бүр цэцэрлэгийн хашаанаас нэг хүүхэд барьж шоронд хийдэг. Өнөөдөр миний ээлж таарч" гэж хүртэл бодсон удаатай. Гэтэл хэсгийн төлөөлөгч цэцэрлэгийн арын хаалгаар гарч ирсэн. Цэцэрлэгийн ард талд уг нь цонх байсан боловч хэдэн жилийн өмнө хүйтэн орохын нэмэр гээд тоосго өрчихсөн тул хагарах боломжгүй гэдэг дээр хүрэхэд үдийн завсарлага болж байв. Ингээд мухардсан хэсгийн төлөөлөгч "Энэ золигийн оронд үнээ байсан бол хэргийг мөн сайхан хүлээлгэнэ дээ" гэж шүүрс алдсан ч шуурхай шийдсэндээ бахархав.
-Эцэг эхээ авчирч уулзуулахаас нааш чамайг суллахгүй гэжээ.
-Аавыгаа яаж авчрах вэ?
-Тэр чиний хэрэг, харин ажил тарахаас өмнө дагуулаад ирээрэй. Суллахгүй гэсэн хүүхдээ гаргаад явуулав.
Бибиш золигийн хүүхэд, багадаа бол хүн болохын эцэсгүй амьтан байсан юм. Өөр хүүхэд бол "Аав ээж хөдөө байгаа" энээ тэрээ гээд түмэн шалтаг тоочно шүү дээ. Гэтэл тэгдэггүй туучий байгаа юм.
-За одоохон аавыг аваад ирье гээд гарчээ.
Тэр мөртлөө сумын дарга дээр очоод,
-Хэсгийн төлөөлөгч таны машинаар гэмт хэрэгтэнг авчирна гэлээ.
-Хэрэгтэн нь хэн юм юм бэ?
-Миний аав.
Нэгдлийн даргын хөх инээд хүрэв. Манай ард түмэн "эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг" гэж арай л дутуу хэлсэн юм. Уг нь "эцэг нь хээр алаг бол хүү нь яг тийм алаг" гэх байсан гэдэг нь Бибиш эцэг хоёрын жишээнээс харагдаад байдаг. Бибишийн аав Тэрбиш нам улсын нэг бус ажлыг хамгийн эгзэгтэй үед нь унагаан алдаж, дарга нарынхаа алийг алдуулж явдаг нэгэн. Арга хэмжээ аваад шийтгэе гэхээр өө олддоггүй, нөхцөл байдал ямагт түүний талд гарчаад болдоггүй нэг лай байсан тул дарга энэ мэдээг дуулаад заяатай л инээд алдчихсангүй. Жолоочдоо бензин дүүргэж өгөөд Бибишийг суулган явуулжээ.
Бибиш ийнхүү сумын даргын машинаар гэртээ харьж, зөндөөн санасан дүү нартайгаа уулзаж, ээждээ эрхэлсэн гэнэ лээ.

ZDuszERW
Зочин
enkh
Зочин
Зочин
Зочин
Зочин
ббб
Иргэн
mongol
îä
www.1000zahia.com
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
D.Tuguldur
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин