Ниргэхийн өмнөхөн...
Гадаадын тусгай албад Монгол Улсад нэвтрэх, тэдгээрийн төлөөний этгээдүүдээс төрийн байгууллага, албан тушаалтан, иргэнд нөлөөлөх үйл ажиллагаа явуулах сонирхол, эрмэлзэл эрс идэвхжижээ.
Тагнуул үүрэлсэн Монгол
Гадаадын тусгай албад Монгол Улсад нэвтрэх, тэдгээрийн төлөөний этгээдүүдээс төрийн байгууллага, албан тушаалтан, иргэнд нөлөөлөх үйл ажиллагаа явуулах сонирхол, эрмэлзэл эрс идэвхжижээ. Энэ хаврын чуулганаар тагнуулын байгууллагын тухай хуульд хэдэн нэмэлт оруулж, энэ асуудлыг шийдэх боломж нээх байсан авч УИХ хойш тавьсаар байгаа нь гайхалтай. Харин энэ зуур төмөр замын бодлогын баримт бичгүүд, таван толгойн ордыг ашиглах гэрээ батлагдаж дууслаа. Хэрэв тагнуулын байгууллагын тухай хуульд оруулах өөрчлөлтүүдийг баталсан бол энэ асуудлууд огт өөрөөр батлагдах байсан гэх баттай бодол надад лав төрөөд байдаг юм. Таамаглаж байгаагаар хуулийн нэмэлт намрын чуулганы төгсгөлд батлагдах байх, гэвч тэр үед ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр болно.
Хуулийн өөрчлөлт дараах гурван чиглэлтэй юм. Нэгдүгээрт банкны бэлэн мөнгөний гүйлгээнд хяналт тавих эрхийг тагнуулын байгууллагад олгох, хоёрдугаарт Засгийн газраас гаргаж буй аливаа шийдвэрт тагнуулын байгууллага дүгнэлт өгөх эрхтэй болох, гуравдугаарт Монголд тагнуулын үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон иргэнийг ТЕГ-ын хүсэлтээр албадан гаргадаг болох. Бас нэг асуудал байсан нь тагнуулын ерөнхий газрын даргыг сонгуулийн хугацаанаас салгаж улстөржсөн томилгоо болгохгүйн тул зургаан жилээр томилох асуудал байсан юм. Сүүлийнх нь тийм ч чухал асуудал биш юм.
Гадны тагнуулын байгууллагууд идэвхжих нь мэдээж Монгол дахь томоохон ордуудыг ашиглах хөрөнгө оруулалтын асуудлуудтай холбоотой. Хэдэн жилийн өмнө Монголчууд хөрөнгө оруулагч хайн бидэрч байсан бол өнөөдөр дэлхийн хэмжээний, геополитик, гео-эдийн засгийн ач холбогдолтой томоохон ордуудад хөрөнгө оруулах эрх олж авахын тулд гадаадынхан тэр тусмаа улсын мэдлийн компаниуд ширүүн өрсөлдөж байна. Энэ талаар өмнө нь олон сайн муу өгүүлэл бичсэн тул товчилъё.
Олон тулгуурт гадаад бодлого явуулж, ялангуяа хил залгаа орнуудтайгаа сайн хөршийн, найрсаг харилцаагаа хөгжүүлж байгаа нөхцөлд улс орнуудтай тогтоосон харилцаанд нөлөлөхгүйгээр гадаадын тусгай албадын үйл ажиллагааг саармагжуулах шаардлагатай байгааг ТЕГ-аас УИХ-ын гишүүдэд анхааруулжээ. Иймд ТЕГ Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гадаадын иргэнийг “Үндэсний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийсэн” үндэслэлээр Монгол Улсас албадан гаргах саналыг эрх бүхий байгууллагад гаргах эрхтэй байхыг хүссэн байв.
Өрсөлдөөн
Хүссэн хүсээгүй Монголчууд дэлхийн улстөр-эдийн засгийн нөлөөгөө хадгалах, эсбөгөөс нөлөөгөө тэлэх эрмэлзэлтэй их гүрнүүдийн тоглолтын талбар болсон. Саяхнаас барууны шинжээчид Төв Ази дахь Америкийн ашиг сонирхлын талаар бичихдээ Казахстан Монголыг олонтаа дурдах боллоо. Хятадууд энэ талаар бүр эрт бичиж эхэлсэн, Оросууд эхлээд улстөрийн бодлогоор нэлээд ширүүн давшиж байсан ч, оносноосоо алдсан нь их, сүүлийн үед тун аядуу хандлагаар Монголчуудад хүрэхийг эрмэлздэг болсон нь анзаарагдаж байна. Өмнөд хөрш ч гэсэн Монголд нөлөөгөө тэлэхийн тулд туйлын тэвчээртэй, гэхдээ шаргуу бодлого явуулж байна.
Орос-Хятадын Монголын төлөөх өрсөлдөөн ХХ зууны тавь, жараад онд ямар байсан яг л тийм хэмжээнд хүрч байна. Хэдийгээр үзэл суртлын ашиг хожооны төлөө юугаа үл хайрладаг коммунист араншингаас хоёр хөрш салсан авч алга нь тэнийхээрээ л нэг болж байна. Оросууд газар тариалангийн салбарыг дэмжиж 300 саяыг өгч байхад Хятадууд мал аж ахуй, махны үйлдвэрлэлийг дэмжиж 300 саяыг өгч байна. Мөнгө бүр ардаа эрх ашигтай. Арваадхан жилийн өмнө Зянь Зимэн Монголд ирэхдээ бас л 300 саяыг өгөөд явсан, өнөөдөр Монголын төмрийн ордуудыг Хятадууд бүрэн хянаж байна. Оросууд 300 саяынхаа төлөөсөнд ураны ордуудыг бүрэн мэдэлдээ авснаа саяхан зарлалаа. 1000 вагоны төлөөсөнд Монголын нутаг дээрх төмөр зам дан Оросын стандартаар тавигдах болж байна. Нүүрс бол олборлолтондоо биш тээвэрлэлтээ бүх бодлого нь оршдог “шороо” учраас Оросууд санасандаа хүрсэн байна.
Гэвч тэнцвэрийг барьсаар л байна. Оюу толгойн зэсийн ордыг Монголчууд өөрийнхөөрөө зүтгэж шийдээд гуравдагчид өгснөөр ямар боловч хоёр хөршийн дунд тэнцвэрээ барих эдийн засгийн боломжоо өргөтгөж байна. Оюу толгойн гэрээ бол 1970-аад онд ЗХУ-тай байгуулсан Эрдэнэтийг ашиглах гэрээ байтугай “шинэ колоничлолын үеийн” дэлхийн гуравдагч ертөнцийг сүйтгэсэн уул уурхайн гэрээнүүдтэй харьцуулшгүй сайн /гэхдээ энэ бол үнэмлэхүй сайн гэрээ гэсэн үг биш, харьцангуй сайн л гэсэн үг/ гэрээ учраас дэлхий дахинд энэ гэрээг “үлгэр загвар болгох” боломжтой гэдгийг Давосын форумыг зохион байгуулагчид олж харсан байна. Тиймээс хүмүүс л анзаараагүй болохоос Давосын хувилбар саяхан Нүхтэд хоёр хоног болоод өнгөрлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Уул уурхайн хөрөнгө оруулалтын дэлхий нийтэд үлгэр болохуйц жишиг гэрээний загвартай болох” санаачлагыг тэд хүлээн авчээ. Одоо Монголчууд орон сууцны томоохон хөтөлбөрүүд дэвшүүлж байна. Орос, Хятадын компаниуд аль аль нь орж ирэх сонирхолтойгоо илэрхийлж байна. Хэрэв бид зөв хөдөлбөл яг 1950, 60-аад оных шиг нүсэр бүтээн байгуулалт Монголд эхэлнэ.
Парламентын сайн тал
Бас нэг асуудал байна. Монголд шийдвэр гаргахдаа удаан авч хуучин пост коммунист орнуудыг бодвол алдахаасаа оносон нь их байна. Үүний шалтгаан нь парламентын засаглалдаа байна гэж үзжээ. Нөгөө талаас хэдийгээр Монголчууд 70 жил ЗХУ-ын бараг 16 дахь БНУ гэгдэж явсан авч тусгаар тогтносон улсын 100 жилийн түүхтэй хувьд шинэ тутам тусгаар тогтносон улсуудаас хамаагүй түрүүлж яваа нь ажиглагддаг юм. Хэрэв Монгол 16 дахь нь юм бол бусад 15 нь бүгдээрээ Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосоноор өнөөдөр Монгол харцангуй тогтвортой байх шиг байна. Хэт тогтворжоод дарангуйлалд орчихсон “стан”-уудаас ардчилсан нийгмийн зарим үнэт зүйлсийг тогтвортой хадгалж байгаагаараа давуу гэх гээд байна. Гэвч ардчилсан гэж лоозогнохын тухай бол Аскар Акаев ч “Киргиз бол Ази дахь ардчиллын арал” гэж байсан юмдаг.
Хоёр хувьсгалын галд хуйхлагдсан Киргизийн түр Ерөнхийлөгч Роза Отунбаева хэдийгээр нөхцөл байдал туйлын хүнд байсан ч өнгөрсөн бүтэн сайнд зүтгэсээр санасандаа хүрч, бүх “нийтийн санал асуулга” зохион байгуулж дөнгөсөн төдийгүй, улсаа парламентын засаглалтай болгох эрхээ олж авлаа. Тэрээр үүнийг санамсаргүй сонгоогүй, Монгол үлгэр болохуйц орон гэдгийг тэр харж байжээ. Одоо байдал харьцангуй намжиж байна.
Гэхдээ бүх зүйл болж бүтээд байгаа юм биш. Хэдийгээр парламентын засаглалыг солих нь нэг хүнийг /Ерөнхийлөгчийг/ солихоос хавьгүй хүнд, тиймээс Монголд ч улстөрийн хямрал үргэлжилсээр байна. Украйн, Гүрж, Киргиз, Белоруссийг бодвол “өнгөт хувьсгалын үйл явц” харьцангуй тайван гэхдээ зовиуртай удаан үргэлжилж буй боловч 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдал том сургамж юм.
Асуудлыг маш хянамгай ажиглах шаардлагатай болсон бөгөөд асуудал хаанаа байгааг олж харахад удаан хугацааны ажиглалт, бас туршлага хэрэг болдог ажээ. Асуудал юунд байна вэ?
Парламентын муу тал
Монголын парламентын үлгэн салган байдлыг үүсгэгч, шийдвэр гаргахад нөлөөлж буй гол хүчин зүйл нь Засгийн газар юм. Засгийн газар бол парламент дахь элитүүд, тэдний гар хөл бологчдын цуглуулга бөгөөд улс оронд гарч буй шийдвэрүүдийг санаснаараа гаргуулагчид Засгийн газарт цугласан байна. Гэтэл Засгийн газрыг эрхшээгчид парламент дотор, намд, бас бизнесийн орчинд бий. Н.Энхбаярын үндсэн хуульд оруулсан нэмэлтийг С.Баяр төгөлдөршүүлэхдээ нэг намын дарангуйлагчаас салгаад бодат байдал болсон нам дамнасан бүлэглэлүүдийн гарт улс орныг өгсөн юм. Энэ нь латин Америк маягийн муу-ардчиллын хувилбар гэсэн үг.
Өнөөдөр парламентаас гарч буй шийдвэрийн сайн мууг ялгаж салгахын тулд юугаа ч мэдэхгүй далан хэдэн тэнэгийг хэрүүлийг бус Засгийн газрын лоббиг анхаарах ёстой. Парламент сулрах тусам хэдий эрх мэдэл нь хязгаарлагдмал ч гэсэн шалбалзуур Ерөнхийлөгч ч гэсэн асуудалд маш нөлөөтэй оролцох боломж нь нээгддэг. Бас л Н.Энхбаярын тогтоосон уламжлал үргэлжлэх төлөвтэй байгаа ба энэ нь ердөө л парламент хүчтэй хямарсны шинж юм.
Одоо эхний сэдэвтэйгээ уялдуулъя. Тагнуулын хуулинд “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр нь үндэсний аюулгүй байдлын хүрээнд хамаарч байгаа бол тухайн асуудлаар дүгнэлт санал өгөх” гэж нэмэхээр болжээ. Тэгэхээр энд тодруулах зүйл байгаа юм. Асуудал Засгийн газарт хамаатай юу? Гадны тагнуулууд, агентууд Засгийн газрынхныг хараандаа авсан юм уу?
Сүүлийн үед УИХ бие дааж хууль боовсруулж батлахаас илүүтэй Засгийн газраас оруулж ирсэн төсөл хөтөлбөрийг л хэлэлцэж суудаг ажилтай болж. Наад зах нь УИХ хэзээ ч Засгийн газартай зэрэгцсэн хувилбар гаргаж ирж байсангүй. Дээрээс нь УИХ Засгийн газрын боловсруулсан асуудлуудад бага зэрэг засвар хийгээд л батладаг. Бүр ноцтой нь юунд байна вэ? гэвэл үүний цаана төсөл хөтөлбөрүүдөө батлуулахын тулд Засгийн газар УИХ-ыг тэр чигээр нь төсвийн мөнгөөр хахуульддаг болсонд байна.
Өнөөдөр улс даяар “Хаана байна тэр авилгачид?” гэж хашгирч байна. Гэвч жил бүр төсөв батлагдах тоолонд Засгийн газар УИХ-ыг хахуульдаж байгааг харахгүй л байв гэж. Ялангуяа сүүлийн парламент Оюу толгой, Төмөр замын бодлого, Таван толгойн гэрээг дараалан баталж байна. Энэ хэрээр төсөв үрэлгэн болж байгааг хэн ч анзаарахгүй байна уу? Төсвийн зардлын алдагдал тэр чигээрээ парламентын хахууль болж байгаа юм. Мөнгөөр эрх мэдлээ тавьж туучихаад байгаа учраас өнөөдөр парламент хямарч, нэр хүндээ олон нийтийн дунд алдаж байна.
Энэ сонгуульд ялах гэж улайрахын учир нь “Том төслүүдийг батлах явцад хахууль авч баяжих гэсэн санаархалтай холбоотой” гэсэн бүдэг бадаг таамаг 2008 оны сонгуулийн өмнө байсан. Чухам тиймээс сонгууль туйлын ширүүн хүнд явагдаж, МАХН таван хүний амиар эрхээ авсан. Дараа нь хамтарсан Засгийн газар бий болсон. Олон хүн том гэрээ төслийг батлуулахын тулд гадаадынхан ууттай мөнгө барьж ирээд өгөх хэрийн юм л бодож байсан байх. Гэвч илүү урхагтай системээр явж буй нь Засгийн газар нь парламентаа төсвийн тэрбум тэрбум төгрөгөөр хахуульдаж, хүссэн шийдвэрээ гаргуулж байгаа ба өнөөдөр парламентаар хүссэнээ хийлгэхийн тулд гадаадын тусгай албад ч бай, томоохон компаниуд ч бай Засгийн газрыг л худалдаж авах нь илүү найдвартай бөгөөд хямд, үр дүнтэй, аюулгүй нь нотлогдсон байна.
Хяналтаас хэн айж байна вэ?
Мөнгө бэлнээр урсах боломж бараг л байхгүй, томоохон мөнгө бэлэн бусаар л орж ирнэ. Ийм нөхцөлд Тагнуулын байгууллага бэлэн бус мөнгөн гүйлгээг хянах нь туйлын чухал, гэтэл олон гишүүн, бүр бүлгээрээ үүнийг эсэргүүцэж байна. Шалтаг нь нэгд банк бол итгэл дээр тогтдог байгууллага учраас шалгаж болохгүй, хоёрт тэр их гүйлгээг тагнуул хянаж хүчрэхгүй. Гэвч тийм биш, тэртэй тэргүй дэлхий даяар 10 мянган доллараас дээш хэмжээний мөнгөн гүйлгээг хянаж байна. Хоёрдугаарт тагнуулын байгууллага бүх гүйлгээг хянах албагүй, тодорхой мэдээлэлд үндэслэн тодорхой гүйлгээг л хянах нь мэдээж. Харин үүнээс УИХ, үнэндээ Засгийн газар маш их болгоомжилж байгаа ба сүүлийн үед олонтаа давтагддаг болсон шиг хаалттай хуралдаанаар тагнуулын байгууллагын дүгнэлтийг хэлэлцдэг болохоос болгоомжилж байгаа юм. Хэрэв асуудал парламентад орж ирлээ л бол бүх нууц задарна.
Тиймээс энэ хуулийн өөрчлөлтийг царцааж буй хэд хэдэн асуудлыг анхааралдаа авахыг хүсэх байна. Нэгдүгээрт Төмөр замын бодлого Москвад биш Монголд гарсан авч Москва нөлөөлсөн байх магадлалтай. Энэ нь яг энэ хуулийн өөрчлөлтийн тодорхой заалт “...бэлэн бус гүйлгээг хянахад” гарч ирж болзошгүй. Хоёрдугаарт таван толгойн оператор компаниудыг сонгоход ийм нөлөө орж болзошгүй. Гуравдугаарт өнөөдөр хэрээс хэтрээд байгаа төсвийн алдагдал, энэ нь мэдээж Засгийн газраас УИХ-д зарцуулж буй хахуультай холбоотой. Дөрөвдүгээрт мөн л гадаадын иргэн, цагаач, байнга оршин суугчдын тоог дөрөв дахин нэмэх гэж байгаа Засгийн газраас оруулж ирсэн багц хуулийн өөрчлөлттэй холбоотой. ТЕГ гадаадынхныг гаргах хууль орж ирж байхад Монголын парламент ЗГ-ын лобигоор улам олныг оруулж ирэхийг сонирхож байна.
Ахиад сануулахад тавдугаарт Засгийн газрын хэрээс хэтэрсэн зардлыг хаахын тулд стратегийн оруудыг барьцаалж их хэмжээний мөнгө олоход УИХ-ыг шахаж буй Засгийн газрын санаархал туйлын аюултай байна. Томоохон хямралыг зохион байгуулдаг арга ажиллагааг яг тэр чигээр нь давтсан Засгийн газрын алхам, өнөөдөр үүсээд буй зохиомол хямрал, хямралын эсрэг арга хэмжээнүүдийг яг эсрэгээр нь хэрэгжүүлдэг Монгол банк зэрэг олон обьект бидний нүдэн дээр биднийг огт юу ч мэддэггүй юм шиг аашилж буйг анхаарах л ёстой болох нь.
Бас сүүлийн жилүүдэд Монголын төрийн эрхэнд гарсан бүлэглэлүүдийн гадаад түшиг тулгууруудын тухай ярианууд ч оргүй биш. Мэдээж тусгаар тогтнол алдагдлаа энэ тэр бол хийрхэл сүржигнэл болох байх, гэхдээ л өнөөдөр анхааралтай байхгүй бол Монгол зүгээр л хараат орон болно. Бүр нарийндаа нэг хоёр гуравдагч хөршийн сонирхол өөрсдийг нь тууштай дэмжигч, завсаргүй засаглагч “үндэсний элит” давхарга бий болгоход чиглэж байгаа тухай мэдээллүүд олон давтамжтай гарах боллоо...

Зочин
Зочин
Зочин
3ap
Зочин
unshigch
wee
Жирийн Монгол
zochun