Санхэттэн
Чилийн Сантьяго сүрлэг өндөр Андын нурууны баруун бэлийг эмжин сунасан,
Чилийн Сантьяго сүрлэг өндөр Андын нурууны баруун бэлийг эмжин сунасан, 470 жилийн түүхтэй хот. Уулсын өндөр оргилуудтай өрсөлдөх мэт урт чацтай шилэн барилгуудын өвөрмөц хийц, өнгө, жавхаа нь Нью-Йоркийн Манхэттэнийг өөрийн эрхгүй санагдуулдаг учир хуучин хотын энэхүү шинэ хэсгийг Сантьяго дахь Манхэттэн буюу товчоор Санхэттэн гэж нэрлэх болжээ.
Санхэттэн нь хүний төлөө сэтгэлээ шингээж ургуулсан мод, ногоон байгууламжтай, тансаг хэрэглээний алдартай брэндийн дэлгүүрүүд, дээд зэрэглэлийн зочид буудлууд байрладаг орчин үеийн шинэ дүүрэг. Энэ бол эрч хүчээ авч, нэг хүнд ногдох орлогоороо (15000 ам.дол) Латин Америкийг тэргүүлж ирсэн орны санхүүгийн төв. Солонгос, АНУ, Бразилаар дамжин, хоёр шөнө дараалан нисч дэлхийн бөмбөрцгийг хөндлөн хатгасан зүүний нөгөө үзүүрт ирсэн Улаанбаатарын хүнд бол зургаан сая хүнтэй энэ хотын агаар нь нэн цэвэрхэн, цээж дүүрэн амьсгалах боломжтой ажээ.
Санхэттэн бол уул уурхайн орлогоо ухаалаг зариулж хүн амынхаа аж амьдралыг үлэмж дээшлүүлж чадсан Чили улсын эдийн засгийн оновчтой бодлогын үр дүн, хөгжлийн дараачийн шатны үндэс суурь, Чили улсын хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг гэлтэй.
Улс орнууд нэн ядуугаас баян болох хөгжлийн замдаа гурван үндсэн шилжилт хийдэг тухай Колумбын их сургуулийн профессор Жэфри Сагс хэлсэн байдаг. Зах зээлжүүлэхийн өмнөх (precommercialization), зах зээлжүүлэх (commercialization), үйлдвэржүүлэх (industrialization) болон мэдлэгт тулгуурласан эдийн засаг (knowledge based) гэсэн дөрвөн үе шат харилцан ялгаатай эдийн засгийн бүтэцтэй байдаг. Тухайн орон дараачийн шатандаа шилжихийн тулд өөрийн нөхцөлд тохирсон
хөгжлийн бодлого, стратеги боловсруулах шаардлагатай болдог.
Хөгжиж байгаа олон орон зах зээлжүүлэхийн өмнөх, эсвэл үйлдвэржүүлэхийн, эсвэл мэдлэгт тулгуурлахын өмнөх үе шатан дээрээ гацаж, олон жил болдог. Гол шалтгаан нь хөгжлийн дараачийн үе шатанд шилжих ажил хэцүү, тохирсон арга хэлбэрээ олоход ихээхэи хүндрэл гардаг.
Хамгийн эхний шилжилт хийхийн тулд хот, хөдөөгийн хөдөлмөрийн хуваарилалт эрчимтэй явагдаж, хот хөдөөгийн хүмүүс хоорондоо тус тусын бүтээсэн бараагаа солилцдог. Хэрэв энэ солилцоонд хөдөөгийн бүх хүмүүс оролцдог болчихвол эдийн засаг зах зээлжүүлэх үе шатандаа шилждэг. Африкийн олон орон энэ шилжилтээ хийж чадахгүй гацчихаад байна.
Монгол орны хувьд эхний шилжилтийг амжилттай хийж, зах зээлжүүлэхээсээ үйлдвэржүүлэх шатандаа шилжих дараачийн шилжилтийн бэлтгэлээ хангаж байна.
Харин Чили улс бол Монголоос хориод жилийн өмнө энэ шилжилтийг хийсэн бөгөөд өнөөдөр үйлдвэржүүлэлтээс мэдлэгт суурилсан эдийн засаг руугаа шилжиж байгаа юм. Чили улс өөрийн эдийн засгаа ганцхан ашигт малтмалын зах зээлийн үнээс хамаардаг байсныг Тогтворжуулалтын сангаараа дамжуулан зогсоож, цоо шинэ салбарууд бий болгон, эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлж, бүтээмжээ нэмэгдүүлж чаджээ. Өнөөдөр энэ улс загас, дарс, жимс, ногоо, мод, цаасаараа дэлхийн төвшний үйлдвэрлэлийг бий болгож, улмаар мэдлэгт тулгуурласан эдийн засгийн сууриа тавьж байна.
Бидний өмнө байгаа замыг амжилттай туулж, уул уурхайн орлогоо үсрэнгүй хөгжлийнхөө суурь болгож чадсан Чили орны туршлагаас суралцах нь Монголчуудын хувьд сайхан боломж, амьдралын их сургууль юм. Даяаршиж байгаа цаг үе, мэдээллийн технологийн ололт амжилтыг ухаалаг хэрэглэж чадвал монголчууд бид энэхүү шилжилтийг харьцангуй хурдан хийх боломжтой. Тэр цагт Улаанбаатар хот өөрийн Манхэттэнтай болж нэг хүнд ногдох орлого өнөөгийн Чилийн төвшинд буюу гурав дахин нэмэгдэх болно.
Сантьяго хот
Чили орноор зугаалж байлаа
Student
Student
e.z aluurchin
Muu diplomat alba
Nam ba arhi
arhinii uildverjilt
700000
Hugjil-muhel
iim muu tur gej ..
malgui, eruul hungui
2 disaster
3 undsen shiljilt alga
city air -sos
Mash hetsuu
Dahiad 20 jil
Roundtable
2-r shat
4 shat
çî÷èí
Muheliin 7 nugel
Jirnovskii Mongoliig avah genee.
zochin
Фриидманы шавь нарт
арай биш ээ
us agaar SOS No1
City air & water
hugjliin garts
Zochin
Never
Agaar ni tseverhen....
15000 $
Zaya
ЗОЧИН
Зочин
jack
pkxny
Зочин
Guest