Монголд ч ийм цаг үе байсан буюу Төвдийн эмгэнэл
1950-иад оны эхээр Далай лам төрөлх нутгаа орхин гарснаас хойш Төвдүүд уугуул нутгаасаа жил бүр мянга мянгаараа дүрвэн зугтаж байна.
Эх болсон нутагтаа эргэж ирэхгүй одогсод
1950-иад оны эхээр Далай лам төрөлх нутгаа орхин гарснаас хойш Төвдүүд уугуул нутгаасаа жил бүр мянга мянгаараа дүрвэн зугтаж байна. 1930-аад онд коммунист хэлмэгдлээс айж зугтсан олон хил давж байсан тэр цаг үе өнөөдрийн Төвдийн бодат байдал болжээ. Өнөөдөр Хятадын эрх баригчид гадаадад буй олон дүрвэгчдийг мөрдөн мөшгиж байна, 1930-аад оны комуистууд ч хатуу байсан, Дилав хутагтын бичсэнээр 1928 онд Монголын црэгэ Алшаад очиж дүрвэгчдийг хүүхэд хөгшид гэлгүй хяджээ.
Монголын дүрвэгчид, зарим монгол үндэстэн 1930-1950-иад онд төрийн бодлого зөөлөрмөгц буцаж ирцгээсэн билээ. Учир нь дүрвэгсэд Монгол үндэсний хил хязгаар дотор нүүсэн юм. Монголчууд цагаан хэрэм даваад нүүчихээгүй, өвөр Монголын нутаг руу гарсан нь ердөө л Монгол нутаг дотроо байсан гэсэн үг. Хожим төв Монгол, өвөр Монголыг заагласан хатуу хил хязгаар тогтооход БНМАУ-ын нутагт өвөр Монголын олон малчдын өвөлжөө, зуслан, БНХАУ-ын нутагт мөн л төв монголын малчдын олон зуслан, өвөлжөө хилээр таслагдан ахиж буухгүй нутаг болон таслагдсан билээ.
Гэтэл Төвдүүд бүхэлдээ Хятадын мэдэлд орсон тул тэд төрөлх нутгаа орхиод харийн нутгийг амь өрөн тэмцсээр хагас зууныг үдэж буй. Хятадын цэргийн хүчин Далай ламын гарч одсон замыг өнөөдөр хатуу хяналтанд авсан ч Гималайн өндөр уулсын нугачаагаар халхлан жил бүр 1000 гаруй хүн яаж ийгээд Энэтхэг Балбад зугтан гарч чаддаг байна.
Тэдний нэг Галсан 1991 онд балчир хүүхэд байхдаа Энэтхэгт зугтан гарчээ. Төвдүүд зугтахын тулд нууцаар хэлэлцэн тохирч 10-100 шахам хүнтэй бүлэг болж, газарчин хөлслөн явдаг байна. 1991 онд газарчин хөлслөхөд нэг хүн 800 юань төлдөг.
Зугтаж буй хүмүүс заримдаа өдөр явж, шөнө унтах ба заримдаа шөнө явж өдөр унтана. Далайн төвшнөөс дээш 5-6 мянган метрт мөсөн дээр хоноглоно. Олон хүн хөл гараа хөлдөөх ба Энэтхэгт очоод хөл гараа тайруулахаас өөр аргагүй болох нь энүүхэнд. Гэвч эрх чөлөө юунаас ч илүү үнэтэй, эцэг эхчүүд нь хүүхдээ газарчинд найдаж явуулаад бурхандаа залбирахаас өөр тус дэмгүй санаа зовон хоцрох бөлгөө. Тэгээд амьд үхсэнийг хэдэн жилийн дараа л сонсдог ажээ.
Заримдаа мөр баллахын тулд уулын цэв хүйтэн устай ширүүн урсгалтай голоор хэдэн цаг явах хэрэгтэй бөгөөд хөл гар нь хөлдөж мэдээ алдсан балчир хүүхдүүд урсан одох нь олонтаа. Мөнх цаст уулын цас нурж зам хаасан бол өөр зам олох гэж олон хоног барах буюу тэндээ бүгдээрээ хөлдөж үхэх нь олон. Төөрч замаа алдвал заяа тавилангаар амьд үлдэхээс бус хүний чадвар чадавхиар амьд үлдэх аргагүй. Цаг уур дулаарвал уулын мөс хагарч, дээгүүр нь нимгэн цас хучсан үл мэдэгдэх ангалууд үүсэх ба үүнийг мэдэлгүй гишгэж хэдэн зуун метр гүн мөсөн ангал руу нисэж эрсдэгчид бас олон.
Энэ аюулыг Монголд зөвхөн уулын спортынхон л мэднэ. Төвдүүд салхи үл нэвтрүүлэх хувцасгүй, нүд хамгаалах шилгүй, хөлдөө углах “муурын хумсгүй”, бэхэлгээ олсгүй, үүргэвчиндээ жаахан арвайн гурилтай Гималайн уулс, давааг даван, ус гол гэтлэн төрөлх нутгаасаа зугтан тэмцсээр хагас зууныг барж байна. Мөсөн ангалд нэг л унасан бол буцааж авах аргагүй, унаж бэртээд ёолж буй андынх нь дуу сонсогдовч авах аргагүй тул нулимсаа арчиж, сэтгэлээ хатуужин орхиод явдаг гэнэм.
Төвдүүд Энэтхэг Балба руу л гарахаас бус Бутан руу гарахыг хүсдэггүй. Бутанд очигсдыг Хятадад буцаан өгөх ба азтай нь шоронд хоригдох ял авдаг. Бутанд дүрвэж очсон Төвд хүнийг барьж өгсөн хүнийг шагнах ба хил ормоор хятадууд олноороо оршин суух тул дүрвэгчдийг барьж өгдөг байна. Хамгийн муу заяатай нь Бутанчуудын гарт орвол индүүдүүлж тарчилж үхнэ. Тэд Төвд хүнийг бариад халуун индүүгээр индүүдэж тамладаг ажээ.
Зам хаагдах буюу амь дүйж төөрөгсөдийг Бутанд ийм л хувь тавилан хүлээж байдаг ажээ. Харин азтай нь буюу жил бүр 1000 орчим хүн Балба, Энэтхэгийн хил давж Дарамсалад очдог байна. Тэнд төвлөн буй Төвдийн орогнолын Засгийн газар дүрвэгчдийг хүлээн аваад 10-20, 20-30, 30-40, 40-өөс дээш насны ангилалаар сургуульд сурган англи хэл, наад захын боловсрол олгодог байна. Үүний дараа хөгшчүүлд ажил олж өгөх ба хүүхэд залуусыг дэлхий дахинаар тархсан өөрийн сүлжээгээр дамжуулан их дээд сургуульд оруулдаг байна. Үүнээс өөр арга байхгүй ажээ. Төвдөд хятад сургууль л байхаас Төвд сургууль байхгүй, төвд хэл бичиг цөөн цагаар дагавар хичээл маягтай ордог байна. Сүм хийдэд шавилахад насны хязгаар тогтоож, 12-оос дээш настай хүүхэд л сүм хийдэд шавилахыг зөвшөөрчээ. Тиймээс Дарамсалад очигсод боловсрол муутай байх нь олон.
Эрчүүл нь Энэтхэгийн цэргийн албанд орох нь элбэг ажээ. Саяхан Энэтхэг Пакистаны хилд Кашмирын асуудлаас болж мөргөлдөөн үүсэхэд Энэтхэгийн цэргийн түрүүнд Төвдүүд явжээ. Өнөдөр ууланд дасан зохицсон тэд хамгийн сайн дайчид болохоо нотлож олон хүн одон медаль гарджээ. Гэвч тэд эх орныхоо төлөө бус бусдын нутгийн төлөө дайтаж гавъяагаа үнэлүүлж байгаа хэрэг.
Олон мянган Төвдүүд орогнолын Засгийн газрынхаа дэмжлэгээр эрх чөлөөтэй амьдралтайгаа золгодог, гэхдээ тэд Далай ламын засгийн газартай үүрдийн хэлхээ холбоотой байдаггүй гэнэ. Ийнхүү олон мянган Төвд үрэгдсэн ч үлдсэн ч эх оронтойгоо эргэн уулзахгүйгээр одож байна. Эх орных нь хувьд тэд адилхан үүрд одож байна.
Зургаан сая Төвдүүд маань болдог бол бүгдээрээ л Хятадын талхидлаас зугтахыг бодож байгаа, гэвч энэ бол боломжгүй зүйл гэж Галсан ярьсан.
Элчин сайдын яаманд шүглэсэн хий үзэгдэл
Шөнөөр Хятадын ЭСЯ-ны хашаан дээр улаан будгаар “Free Tibet” гэж бичиж, Төвд дэхь хятадын Засгийн газрын харгислалыг харуулсан фото зургуудыг хаалган завсар нь хавчуулж, “Free Tibet” гэж англиар мөн Төвдийн эрх чөлөөний уриаг төвд үсгээр бичсэн хуудас тараасан хий үзэгдэл бий болов.
ЭСЯ-ныхан нар тусаж, хүн уншихаас өмнө амжиж бүр улаан бичгийг даран будаж байлаа. Элчин сайдын яамны аюулгүй байдлыг өндөржүүлж, виз хүсэгчдийг нэгжин шалгаж, визийн мэдүүлгийн хуудсыг холоос авдаг болсон байв. Ямар нэгэн террорист халлага болж магадгүй гэж болгоомжилсон бололтой. ЭСЯ-ны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй манай цагдаагийнхан хий үзэгдлийг олжээ. Ингэхдээ Монголд буй бүх төвдүүдийн орон гэрийг шалгасан байна.
Тэр Галсан гэдэг залуу байв. Монгол эхнэртэй, охинтой. Төвдөд болсон хэрэг явдлын үеэр ах Лувсанжамба нь Лхаст болсон жагсаалд Төвдийн тугийг барьж яваад буудуулан амь үрэгдсэн тул тэр эрслэн ийм алхам хийжээ. Нутагт маань ах дүүсийг маань алж хядаж байхад би Төвд хүн гар хумхин, зүгээр сууж болно гэж үү? хэмээн асуухад түүнийг буруутгаж чадсангүй. Тэрээр ЭСЧ лхагва гарагт гадаадынхнаас визийн мэдүүлэг авдгийг мэдэх учраас мягмар гарагийн оройг сонгож санаснаа хийсэн гэж ярилаа.
Цагдаагийнхан мэдүүлэг авахдаа зохих хуулийн заалтуудыг танилцуулж, “Хэрэв энэ ажиллагаагаа зогсоохгүй бол паспортан дээр чинь хар тамга дарж Монголд орох эрхгүй болгоно” гэж хэлсэнд л тэрээр их айжээ. Олон улсын жишгээр манай засгийн газар БНХАУ-ын ЭСЯ-ны аюулгүй байдыг бүрэн хариуцах учиртай тул энэ аргагүй. Мөн ямарваа аюултай алхмаас сэргийлэх нь цагдаа, тагнуулын үүрэг тул энэ бүхэн зүй ёсны арга хэмжээ юм.
Харин Галсан “Би хятадын иргэний харъяалалтай хүн. Би Төвдөөс дүрвэж гарсан. Хэрэв хар тамга дарж Монголоос хөөвөл, намайг барьж өгвөл би та хоёртойгоо хэзээ ч эргэж уулзахгүй болно” гэж эхнэртээ хэлжээ. Урд өмнө нь Дарамсалад Хятадын эсрэг шийдэмгий тэмцэл явуулсан Төвд залууг хулгайлж, тэр цагаас хойш хэн ч түүнтэй уулзаагүйг санажээ.
Ийнхүү тэд хэнд хандахаа ч мэдэхээ болиод сандарч байхад нэг хүн “Сэтгүүлч Уянгад ханд, тэр хүн л чамд туслана” гэж хэлжээ. Ийнхүү бид уулзсан. Галсан эхнэртэйгээ, охинтойгоо ирэв. Манай Алтайн хөх харчуул шиг шөрмөслөг хөх залуу, эхнэртэйгээ, бас арилгасан сонгино шиг цэвэрхэн охиноо дагуулж ирэв.
Харцаганд хөөгдсөн болжмор
Чингис хаан “Болжмор харцага шувуунд хөөгдвөл бутанд нуугдана, Бут түүнийг хамгаална” гэжээ. Их эзний сургаал ёсоор хүний ёсны хувьд бид Галсанд туслах хүсэлтэй байна. Юуны өмнө “Эмнести интернейшнл” ОУ-ын хүний эрхийн байгууллагад хандахыг зөвлөсөн билээ. Мөн эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч олохыг зөвлөв. Ашгүй “Эмнэсти интернейшнл” Галсангийн хүсэлтийг маш шуурхай хүлээн авч түүний асуудлыг тус байгууллагын Ази номхон далайн бүсийн зүүн Азийг хариуцсан нарийн бичгийн дарга хариуцахаар болсонд бид баяртай байв.
Үүний зэрэгцээ Монгол эрх чөлөөт ардчилсан орон, хэвлэл мэдээллийн эрх чөлөө ч боломжийн түвшинд байгаа тул хэвлэлийнхэнд хандаж, тэдний хамгаалалтанд орохыг зөвлөлөө. Хэрэв Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнийг анхааралдаа авбал дэлхий нийийн хэвлэлийн байгууллагууд ч анхааралдаа авах юм. Үүний зэрэгцээ Монголд буй ЭСЯ-д, олон улсын холбогдох байгууллагууд түүнийг анхааралдаа авна гэж найдаж байв. Түүнээс анхаарлаа хором ч салгаж болохгүй, тэгвэл тэр эхнэр охинтойгоо ахиж хэзээ ч уулзахгүй болж магад.
Галсангийн хэвлэлийн хурал дөрвөдүгээр сарын 21-ний 15 цагт “Монгол ньюс” компанийн мэдээллийн төвд болов. Хэдийгээр тэрээр Төвдийн эрх чөлөөний уриа бичсэн авч Далай ламын Засгийн газартай ямар ч холбоо хэлхээ байхгүй ажээ. Тэр зоригтой, бас шийдэмгий боловч төр бол төр, тэр тусмаа хүчирхэг коммунист дэглэмтэй Хятадын төрийн уурга урт, хуйв уужим хэнийг ч хаанаас ч уургалж чадна.
Бид коммунист дэглэмээс салаад 20 жил ч болоогүй байна. Коммунизм гэж юу болохыг сайн мэднэ. Хэлмэгдлийг ч сайн мэднэ. Тэр ч байтугай манай иргэн болсон Ж.Соёлтыг баривчлаад хагас жил хорьж байв. Монголын гадаад хэргийн яамны ноот бичгийн хариуд “Ж.Соёлт бол манай иргэн” гэж байв.
Адилхан Монгол ах дүү, улсын маань нэг иргэнийг ингэж чадаж байгаа Хятадын төр дүрвэн зугтаж яваа Галсанг яах нь ойлгомжтой. Түүнийг өмгөөлөх эрх чөлөөт эх орон байхгүй, албан ёсны Засгийн газар ч байхгүй, дэлхий даяар тарсан цөөхөн төвд, дарлагдан зовсон 6 сая ах дүү нар нь, гэр бүл нь л бий.
Манай сонин энэ асуудлыг хоёр улсын хоорондын харилцаанд нөлөөлөхгүй байх хэмжээнд шийдвэрлэх хүсэлтэй байлаа. Манай Засгийн газар энэ асуудалд огт оролцохгүй байх нь хамгийн зөв шийдэл байсан юм. Мөн энэ асуудлаас болж Монголын иргэд ямарваа хурц тэмцэл, Хятадын эсрэг өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриалав. Харин Галсангийн тайван тэмцлийг бид дэмжсэн нь амжилттай болсон юм. Тайван тэмцэл ямар үр дүнтэйг суут Махатма Ганди, XIV Далай лам үйл амьдралаараа нотлож байгаа билээ.
Мэдээж Монголын 2.75 сая хүний эрх бий боловч эрх чөлөөт, зоримог Монголчууд бид эрх чөлөөг хүссэн, ахыгаа алдсандаа бачимдан ганирч буй энэ залууд туслах ёстой байв. Энэ нь л Монголчуудын түүнд үзүүлж чадах хамгийн том тус дэм, хамгаалалт байв.
Эх нутагтаа эргэн ирэхгүйгээр одохын учир
Төвд бол шарын шашинтай, дэлхий нийтээр хоцрогдсон гэдэг авч өөрийн өндөр хөгжсөн аугаа соёл, урт түүх, зан заншлын арвин сантай ард түмэн. Манж Чин улсыг мөхсний дараачаас үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө бүтэн зууны турш тэмцэж буй ард түмэн. Монгол төвд хэдэн мянган жилийн турш бие биедээ туслаж соёл түүхийн шүтэлцээтэй явж ирсэн билээ. Үүнийг нуршилгүй өнөөийн төвдийн үнэн байдлыг өгүүлсү.
Дэлхийн хамгийн өндөрлөг зарат оршдог төвдүүд өнөөдөр туйлын хүнд, эрх чөлөөгүй амьдралтай байна. Үндэсний тусгаар тогтнол, орчин үеийн иргэншлийн аль аль нь тэднээс хол байна. Төвдөд телевиз үздэггүй, радио сонсдоггүй, төвд хэл дээр гардаг хэвлэл байхгүй. Цахилгаан эрчим хүчийг зөвхөн томоохон хотуудад маш цөөхөн цагаар ашигладаг.
Төвд хэлээр сургалт явуулдаг ганц ч сургууль байхгүй. Ерөнхий боловсролын сургуулиуд нь хятад хэл дээр сургалт явуулдаг бөгөөд төвд үсэг бичгийг маш бага цагаар ордог тул сурахад бэрхшээлтэй. Хятад хэл, хятадын түүх заана. Лхаст төвдийн хэмжээний ганцхан их сургууль “Шиза да ша” гэж бий. Гэвч сургалт нь хятад хэлээр явагддаг. Шиза гэдэг нь хятадаар Төвд гэсэн үг. Төвдийн үндсэн соёл, уламжлал, үндэсний уламжлал гагцхүү сүм хийдүүдэд хадгалагдаж байна.
Гэхдээ сүм хийдэд шавилахыг Хятадын Засгийн газраас хориглож, насны хязгаар тогтоожээ. Сүм хийдүүд ард түмний өргөл барьц, өглөг буянаар тэтгэгддэг авч амьдрал ядуу тул хүндхэн байдалд байна. Төвдийн бослогын үеэр 800 гаруй шавьтай нэгэн сүмийг хаажээ. Сүм хийдийг засаж сэлбэх хөрөнгө байхгүй тул эхнээсээ нуран унаж байгаа гэнэ. Тиймээс эрх баригчид үүгээр шалтаглан сүм хийдүүдийг олноор хаадаг байна. Лхас, Утай, Гүмбум зэрэг цөөхөн хийдийг аялал жуулчлалын зорилгоор, мөн шашныг дэмжиж буй мэт харагдуулах суртал нэвтрүүлгийн зорилгоор өнгө засан жуулчид мөргөлчдөд харуулж буй болохоос олонхи сүм хийд тун хүнд байдалд оржээ.
Чухам энэ эдийн засгийн хавчлага хяхалтаас болж сүм хийдүүд Төвдийн эрх чөлөөний үзэл санааны төв болон хувирчээ. Тиймээс сүм хийдүүд цэргийн хатуу хяналтанд орсон байна. Төвдөөс мэдээлснээр бол бослогын үед 17 ламтай жижигхэн сүмд 1000 гаруй цэргийн албан хаагч байрлуулжээ. Хүчний харьцаа ийм л байна. Лам нарыг сүм хийдэд нь хорьсон бөгөөд сэрүүн хүйтэнд хоол, түлшгүй лам нар сандлаа эвдэн түлж дулаацаж байхад хоёр ч лам харангадаж үхсэн байна. Хүн амын хэдэн хувь нь лам болохыг батласан албан ёсны статистик тоо байхгүй байгаа нь Хятадын цэргийнхэн лам нарыг дарангуйлахад их нэмэр болдог ажээ.
Далай лам лам нарын тоог цөөлж, чанарыг сайжруулах ёстой гэж үздэгээ олонтаа хэлжээ. Төвд хүн ХАЧА-д заавал алба хаах ёсгүй ч сайн дураар алба хааж болдог. Хэдийгээр орчин үеийн эмнэлгийн үйлчилгээ нэвтэрч байгаа гэдэг ч төвдүүд хятад эмч нарт итгэдэггүй тул үзүүлдэггүй, эм тариа хэрэглэвэл хорлогдоно гэж боддог, тийм цуу ихээр дэгдсэн байна. Энэ нь үндэстэн хоорондын асуудал ямар хурцадмал байгааг илтгэнэ. Өмнөх дүрийн Банчин богд хоолойн өчүүхэн өвчнөө Бээжин эмчлүүлэх гэж очоод яг манай сүүлчийн коммунист удирдагч Ю.Цэдэнбал шиг байдалтай болж, ухаан санаа муудаж нас барсан гэлцдэг байна. Түүнийг нөгчсөний дараа Хятадууд өөрийн хүслээр Банчин богдыг тодруулсан гэлцдэг ажээ.
Хүн амын орлогыг тооцох аргагүй ядуу. Төрийн албанд ажиллах хүн цөөн, алба тушаал дэвших боломж муу. Олонхи иргэд сарлаг, хонь маллаж, газар тариалан эрхэлж амьдардаг байна. Хонины мах иддэггүй, зөвхөн ноосоор нь оймс дулан хувцас хийхийн тулд малладаг.
Хамгийн баян айл л гэхэд 70 сарлагтай, 2 морьтой. Дундаж айл 30 орчим сарлагтай. Сарлагийн тоо толгой тодорхой бус. Харин газар бага зэргийн татвартай ашигладаг. Газар ашиглах явдал чөлөөтэй. Голдуу төмс, арвай тариалдаг. Гол хүнс нь арвайн гурил, жилдээ ганц сарлаг хүнсэнд хэрэглэх авч олон айл хүртдэг тул мах маш бага иддэг байна.
Одоо ч Төвдөд олон хүн дундаа эхнэр авдаг ёс хэвээрээ ажээ. Олон эрчүүл сүм хийдэд суудаг. Эмэгтэйчүүдийн асуудал маш хүнд ажээ. Чухам иймээс олон хүн эх нутгаа орхин гарахын төлөө амиа ч хайрладаггүй байна. Үүний зэрэгцээ Төвд нь газар нутгийн байрлалаас болж ихээхэн алслагдмал тул олон улсын хэвлэл мэдээллийнхэн хүрч чаддаггүй ажээ.
76 жилийн өмнөх Монголыг бид харж байна
Төвдийн бослогыг цэргийн хүчээр харгислан дарсныхаа дараа Хятадын эрх баригчид Төвдийн интернет сайтуудыг ажиллагаагүй болгожээ. Олон улсын хэвлэл мэдээллийнхнийг Төвдөөс хүчээр гаргасан байна. Тиймээс Төвдийн бослогыг цуслан дарсан хятадын цэргийнхний балмад ажиллагааг дэлхийн олон нийт тэр бүр мэдэж чадаагүй билээ.
Хэдийгээр хүний эрх эрх чөлөө асар их зөрчигдөж буй ч бид Төвдийн асуудалд Улаанбаатар хэт гүнзгий оролцохгүй байх нь зөв, тиймээс албан ёсны байр суурийг дэмждэг. Харин Төвд дэхь шашны доройтол эргэлтгүй шинжтэй тул Монгол Улс шарын шашны төвийг өөртөө авах ёстой гэсэн байр сууриа өмнө нь олонтаа илэрхийлж байсан. Гэхдээ бид эрх чөлөөт хүн төрөлхтний нэг учраас коммунист дарангуйлал, хүний амь сүйтгэсэн хүчирхийллийг бид эрс эсэргүүцэж Галсанд тусалдасандаа баяртай байна.
Бид коммунистуудын 70 жилийн өмнөх цуст харгислалын талаар дугаар бүртээ өгүүлж байгаа, Харин өнөөгийн төвд дэхь үйл явц нь коммунистуудын үнэн нүүр царайг туйлын бодтойгоор дахин нотлож буй хэрэг юм. Одоогоос 76 жилийн өмнө 1932 оны эсэргүү бослогын үеэр Монголд ийм л үйл явц болсон нь тодорхой. Тэр үед олон арван мянган лам, гэмгүй ард иргэд амь сүйдсэн түүхтэй. Түүх бидний нүдэн дээр дахин давтагдаж байна. Карл Маркс “Түүх давтагддаг, эхнийх нь эмгэнэл, удаахь нь инээдэм болдог” гэсэн ч энэ удаад эмгэнэл давтагдаж байна. Ард түмэн та нар 76 жилийн өмнөх Монголыг, Оросын колоничлолд байсан буддын соёлт Монголыг Төвдөөс харж байна.
zochin
zochin
Enkhiin tagtaa
Зочин
Зочин
hun
hooy
hooy
Бао Линь хэмээх монгол
Жасрай яах аргагүй төвд
wf_spirit
зочин
Ãîâü-Àëòàé
инээд - ханиад
зочин
Эрлийз
Сүржин
Зочин
Зочин
Зочин
azaa
Хүрлээ
zochind
Зочин
Зочин
:-))
ìóóõàé ìîíãîë
Зочин
Ñýòã¿¿ë÷
tuwd
Зочин
Зочин
Òýíýã
тайван байцгаая таминээ
Алтай
Японоос
Àëòàéí çàëóó
зочин
зочин
ИХ МОНГОЛ
Зочин
Зочин
ичиг ичиг
hezee bolson hural ve
zalruulga
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Олон эхнэрд
Aанхаа
Aанхаа
Еревдмеер юм
унэн бичжээ.
Зочин
Зочин
Олон эхнэр
Жасрай бол төвд
Зочин
Зочин
heheh
heheh
zochin
Зочин
BC
Зочин