Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Ким Чен Ир гурван жилээс илүү амьдрахгүй
БНАСАУ-ын удирдагч гурван жилээс илүү амьдрахгүй гэнэ.
БНАСАУ-ын удирдагч гурван жилээс илүү амьдрахгүй гэнэ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зүүн Азийн асуудал хариуцсан туслах Курт Кэмпбелл Өмнөд Солонгосын эрх баригчдад ийм мэдээлэл өгчээ. Энэ сарын гуравны өдөр Сөүл дахь АНУ-ын ЭСЯ-ны байранд хаалттай хаалганы цаана болсон уулзалтын үеэр энэ тухай яригдсан. Америкийн хариуцлагатай ажилтан яг ингэж хэлсэнийг нэлээд хэдэн эх сурвалж мэдээлсэн хэмээн Өмнөд Солонгосын “Чосьон Ильбо” сонинд бичжээ. Энэ уулзалтад БНАСАУ-д хариуцлагатай алба хашиж байгаад Өмнөд Солонгост дүрвэн ирсэн хүмүүс ч оролцсон байна. Мөн Ким Чен Ирийн халааг хэн авах талаар ч яригджээ.
Америкийн тал зүгээр ч нэг ийм мэдээлэл хийсэнгүй. БНАСАУ-ын удирдагчийн бие байдлын талаарх анагаах ухааны үндэслэлтэй бүх мэдээллүүд багцалж ийм дүгнэлт хийсэн. 2008 оны зунаас хойш Ким Чен Ирийг цус харвасан, чихрийн шижин өвчин нь хүндэрсэн, бөөр нь муудсан талаар нэлээд бичигдсэн. Тухайн үед тэрээр нэг хэсэгтээ л олны өмнө гарч ирээгүй. Үүнийг Пхеньян байнга үгүйсгэсэн. Өнгөрсөн жилийн туршид их удирдагчийн тухай зурагтай мэдээллийн байнга цацсан. Эцэстээ Ким Чен Ирийн тухай аль мэдээлэлд нь итгэхэд хэцүү болсон. Өнгөрсөн оны наймдугаар сард БНАСАУ-ын хилийн цэргүүд Америкийн хоёр сэтгүүлчийг хил дээрээс баривчлахад нэлээд асуудал үүссэн. АНУ, БНАСАУ-ын харилцаа хурцдаж Ерөнхийлөгч асан Билл Клинтон Пхеньянд очиж Ким Чен Иртэй уулзсан. Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эмч нар ч орсон байсан гэдэг. Тэдэнд Ким Чен Ирийн ямархуу байдалтай байгааг сайтар ажиглаж дүгнэлт хийхийг үүрэг болгожээ. Ямар ч байсан БНАСАУ-ын удирдагч амьд гэдэг нь Билл Клинтоны айлчлалаар батлагдсан.
Өнгөрсөн жилээс Ким Чен Ир халаагаа хүү Ким Чен Ун өгөх болсон тухай албан ёсоор мэдэгдэж бэлтгэж эхэлсэн.
БНАСАУ-ын удирдагчийн хамгийн сүүлд хэвлэлд нийтлэгдсэн зургуудыг үзэхэд тэрээр нэлээн турсан харагдана. Тиймээс 2008 онд бие нь муудсан гэдэг нь оргүй зүйл биш. Америкийн тусгай албаныхан сансрын хиймэл дагуулаас ажиглалт хийж тэрээр Пхеньянд бус цэнгэг агаартай амралт сувилалын газар суурьшсан тухай мэдээлж байсан. Харин өнгөрсөн жилээс хойш БНАСАУ-ын хэвлэлд Ким Чен Ир байнга орон нутгаар явж, улс орных байдалтай танилцсан. Энэ талаар тус улсын хэвлэлд 2009 онд 159 удаа бичсэн байна. Өөрөөр хэлэх юм бол хамгийн олон удаа БНАСАУ-ын хэвлэлд бичигдсэн гэсэн үг.
Ямар ч байсан Ким Чен Ирийн халааг авах хүнийг бэлдээд эхэлсэн. Энэ нь БНАСАУ-ын удирдагч халаагаа өгөх хугацаа ойртож байгаагийн дохио юм.
Ю.Дэлгэрмаа
Hun
pkxny