Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
Украин шинэ Ерөнхий сайдтай боллоо
Өчигдөр Украины парламент хуралдаж парламентад суудалтай намууд шинэ эвсэл байгуулах шийдвэр гаргасан байна.
Өчигдөр Украины парламент хуралдаж парламентад суудалтай намууд шинэ эвсэл байгуулах шийдвэр гаргасан байна. “Тогтвортой байдал ба шинэчлэл” хэмээх нэрлэсэн эвсэл Ерөнхийлөгч В.Януковичийг тэргүүлж байсан “Бүс нутгийн нам”, Украины коммунист нам, Литвины блок намууд оржээ. Шинээр байгуулагдсан эвсэл нь парламентад 235 суудалтай бөгөөд олонх болж байгаа юм. Тэд хамгийн түрүүнд Ерөнхий сайдын албыг хашиж байсан Юлия Тимошенко огцруулах асуудлаар санал хураалт явуулсан байна.
Үүний дараа Ерөнхий сайд болон шинэ Засгийн газрыг байгуулах асуудлын түвэггүй шийджээ. Эвсэлээс Засгийн газрын тэргүүнд “Бүс нутгийн нам”-ын тэргүүнүүдийг нэг болох Николай Азаровыг дэвшүүлж санал хураалтаар 242 буюу олонхийн дэмжлэгийг хүртжээ. Засгийн газрын тэргүүний асуудлыг шийдэх парламентын чуулганд Ерөнхийлөгч Виктор Янукович ч оролцсон байна.
Ийнхүү Николай Азаровыг Украины Ерөнхий сайдаар томилсон юм. Харин Ерөнхий сайдын орлогчоор Сергей Типико томилогдлоо.
Шинээр томилогдсон томилогдсон Ерөнхий сайд Николай Азаров нь өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг байнга шүүмжилж ирсэн. Тэрээр Засгийн газрын тэргүүний ажлыг хүлээн авангуутаа улс орныг юу ч үгүй болтол нь дээрэмдэж, улс ямар ч мөнгөгүй, өр нь гурав дахин нэмэгдсэнийг хэлжээ. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг дүүргэсэн геологийн ухааны доктор, профессор тэрээр хэлэхдээ “Би юу хийх хэрэгтэй, юу хүсч байгаа, юуг хэрэггүй гэдгийг маш мэдэж байна. Би буруу бодож байж ч болно. Гэхдээ энэ бол миний итгэл үнэмшил. Арван жилийн дараа Украин тогтвортой улс болоход Ерөнхийлөгчид Украинд төрж өссөн герман, орос эсвэл өөр үндэстэн нэр дэвшиж болно” гэжээ. Николай Азаров нь 1947 онд Калуга хотод төрсөн. Украинаар бараг ярьж чаддаггүй. Түүний жинхэнэ овог нь Пахло бөгөөд тун онцгүй сонсогддог тул эхнэрийхээ Азаров гэдэг овгийг авсан байна.
Н.Азаров нь 2001 онд Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан. Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайдын албыг хашиж байжээ.
Украины байдал үнэхээр хүнд байгаа. Тус улс нь 2010 оныхоо төсвийг ч батлаагүй. Харин шинээр томилогдсон Ерөнхий сайд Николай Азаров энэ хүнд байдлаас улс орноо гаргаж чадах болов уу. Ажиглагчидын үзэж байгаагаар энэ нь толгой даан шийдвэр гаргах чадваргүй Ерөнхий сайд. Нэг үгээр хэлэхэд Ерөнхийлөгч Виктор Янукович ямар бодлого явуулахыг шаардана түүнийг нь хийх болно хэмээн үзэж байгаа юм.
Ю.Дэлгэрмаа
sanal
Зочин
а
man
man
man
Zochin