Энэ 7 хоногт
Авиргүй аашилсан улстөрч 10 хоногийнхоо цалинг хасуулжээ
Европын холбооны парламентын гишүүн Найджел Фарадж тун эвгүй авир гаргасан байна.
Европын холбооны парламентын гишүүн Найджел Фарадж тун эвгүй авир гаргасан байна. Тэрээр Европын Холбооны Ерөнхийлөгч Херман ван Ромпейг “Нойтон алчуур шиг, жижигхэн банкны албан хаагч шиг” хэмээн доромжилжээ. Ихэд бухимдсан Европын парламентын гишүүн Ерөнхийлөгчийн эх орон Бельгийг улс гэж үздэггүй гэжээ. Парламентын гишүүн чуулганы үеэр ийнхүү тун ч зохисгүй авиласан байна. Европын хууль батлах дээд байгууллагын тэргүүн Ежи Базек түүнд хандан Ерөнхийлөгч Херман ван Ромпейгаас хүлцэл өчихийг шаардсан боловч тэр хүлээж авсангүй “Би банкны ажилтнуудыг гомдоосон бол тэндээс ч хүлэцэл өчнө” гэсэн байна. Хамгийн гол Херман ван Ромпей Ерөнхийлөгчийн албыг авснаасаа хойш анх удаагаа парламентын чуулганд суухар ирэхэд нь ийм юм болжээ. Тиймээс парламетын тэргүүн түүний 10 хоногийн цалингийг нь хасах шийдвэр гаргасан байна. Энэ нь нийт 3000 евро болох юм байна.
Европын Холбооны парламентын тэргүүн Ежи Базек хэлэхдээ гишүүд тус холбооноос явуулж байгаа бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэх бүрэн эрхтэй гэжээ. Харин гишүүн Найдж Фараджийн үйлдэл хэрээс хэтэрсэн байна. Европын Холбооны парламент дотор иймэрхүү авир гаргахыг яав ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Их Британиас сонгогдсон Найджел Фарадж нь Европын Холбоог эрс эсэргүүцэгч. Тэрээр Их Британиг тус холбооноос гаргахыг дэмждэг. Тэрээр яагаад ийнхүү авирласан талаараа сэтгүүлчдэд ярихдаа хэдхэн улстөрч британичуудын амьдралыг шийдэж байгаад ийнхүү бухимдсан байна. Хамгийн гол нь эдгээр иргэдийг британичууд сонгоогүй гэдгийг ч хэлжээ.
Парламентын гишүүн ийнхүү бухимдсан нь бас ч үндэслэлтэй юм. Европын Холбоо байгуулагдаад нэлээд хэдэн жил болж хүрээгээ тэлсээр байгаа боловч байдал нь ч тийм сайнгүй байгаа. Тиймээс шаардлагыг нь хангаагүй зүүн Европын орнуудаар хүрээгээ тэлж байгаад эсэргүүцэж байгаа гишүүд ч цөөнгүй. Ер нь Европын Холбооны ирээдүй тун ч бүрхэг байгааг талаар судлаач, мэргэжилтнүүд нэг бус удаа бичсэн юм. Хамгийн гол нь парламентын гишүүн Найджел Фарадж бухимдлаа буруугаар илэрхийлжээ.
Ю.Дэлгэрмаа