Битгий нийгмээ муулцаа. Хамгийн эрх чөлөөтэй сайхан амьдарч байж. Америкт жаахан хүүхдээ гэрт нь ганцааранг нь орхиод явсан эцэг эхийг бараг буруутан болгоод шүүх цагдаа нтр дээрээ тулж байна. Гэтэл манайд яажийна, нэг газар хэн дуртай нь том нүх ухаад тэнд нь ямар ч хөлд орж яваа бацаан унаж үхсэн хэнийг ч буруутгахгүй бүгдээрээ тайван сайхан оршино, мэдээж тэр унаж үхсэн хүүхдээс бусад нь шүү дээ.

Өнөө сайхан Сингапурт чинь хүссэнээрээ бохь зажилж хүртэл болохгүй шүү дээ. Гэтэл манайд яажийна, хэн дуртай нь хүссэн газраа “морь үзэх” эрх чөлөөг нь сайхан хангаж өгсөн байна, ам хамарны илүүдэл шингэнээ та хэний ч гутлан дээр цацах эрхтэй.

Баруунд бол дуртай замаараа явж ч болохгүй, ядаргаатай. Байсгээл улаан байсгээл ногоон, гэтэл манайд яажийна. Улаан ногоон хоёр нь сайхан дураараа асч байна, тэр зуун айлын зам дээр бол тэгээд улаан ногоон хоёр нь зэрэг асч биднийгээ ардчилалд сургаж байна.

Хууль гэж нэг ядаргаатай юм байнаа. Америкчууд тэрэндээ баригдаааааал алхах гишгэх болгоноо цагдуулж үнэн хавчигдмал амьдардаг юм шиг байгаам зайлуул. Харин Мулти ардчилалтай манайхны хувьд хуулиа биелүүлнүү байна уу тухайн хүний өөрийнх нь эрх чөлөөний асуудал, мөн сайхан аа. Бас хуулиа дагаагүй хүнийг цаазалнуу цагаатгануу шүүгчийн дурын асуудал.

Манай цагдаа нар бол дуртай хүнээ л гавлана, хүсвэл хэнийг ч баривчлахгүй байсан ч болно, тухайн цагдаагийн шийдэх л хэрэг. Гэтэл өөр улсад хулгайч барьж чадаагүй цагдааг гүй мөн их хавчиж хяхдаг сурагтай, азгүй юмаа тэр улсын цагдаа нар.

Мэс заслын орон дээр тарчлах хүнийг яах эсэх нь тухайн эмчийн эрхийн асуудал. Эмч хүсвэл Улаанбаатарт тав хоног ядарч ирсэн Завханы залууг “36-р маягтаа аймгийнхаа эмчээр зуруулж ир” гээд эргүүлээд хөөсөн ч чадна. Гэтэл гадаадад эмч нар тэгж сайхан дураараа байж чададгүй л байхгүй юу.

Их дээд дунд сургуулийн багш нар нь хичээлээ заана уу байна уу, оюутнаа татаж чангаануу үгүй юу тухайн хүний дурын л асуудал. Аан үүнтэй уялдаад оюутнууд нь хичээл дээрээ лекцээ бичих үү эсвэл орифлэймийн барааг нэгэндээ шахаж тархидах уу гэдэг нь тухайн оюутны эрхийн асуудал.

Манай төрийн дээдсүүд бол улсын мөнгөнөөс дураараа сайхан авах, дуртай газраа зарж, дуртай алтаа ухаж, дуртай банкаа хоосолж, дуртай голоо ширгээх эрхтэй.

“Чи өөрийнхөө зангидсан гарыг хүссэн зүгтээ явуул, харин өөр хүний духны өмнө ирээд гар чинь зогсох ёстой, энэ бол ардчилал” нэг иймэрхүү утгатай үг байдын гэсэн.

Манайд харин арай өөр хэлбэртэй ч муу даа, “Чи өөрийнхөө зангидсан гараар хүссэн хүнээ цохь, харин өөр хүний духан дээр наах зуутын дэвсгэртээ бэлд, энэ бол манай мулти ардчилал”.

Хуулийн хүрээнд эрх чөлөөгөө эдлэх нь жинхэнэ ДЕМОКРАТИ гэх шиг. Манайд ямар тийм гоёор хүрээлээд байх хууль байх ч биш.

Хуучин муу элантраагаа арай гэж асаагаад халтууранд явж байгаа ардын унаанд галын хор, эмнэлгийн анхны тусламжийн хайрцаг байхгүй бол цагдаа нар торгож журамлах хуультай.

Угаасаа л ямар ч амьдралгүй хуулиудыг энэ сайхан МУЛТИ АРДЧИЛАЛ дунд биелүүлэх ямар ч арга байхгүй.

Дээр үеийн зарим нэг зүйр цэцэн үг мэт хууль батлахыг нь яана. Их мундаг мундаг зүйр үгнүүдийг хэлсэн байдаг даа, жишээ нь “Дөч хүрээд дөнгөж амс тавь хүрээд тавьж хүрт жар хүрээд жаргаж уу”. Энэ одоо юу фээ. Найзуудын бөөфдэй болж байхад нь “үгүй ээ мань чинь арван хэдэн жилийн дараа л дөнгөж амсана” гээд хойлогтоод сууж байхын болуу. Манайхан аль дээрээс л үл биелэх зүйр үг зохиож байсан, одоо тэр уламжлалаа дагаад хачин үл биелэх хууль гаргаж хөөрөн баясах юм даа.

Цаад далан зургаа чинь “дөч хүрээд дөнгөж амсдаг, жар хүрч байж л жаргаж уудаг” хууль баталчиж магадгүй шүү аягүй бол.

Гэхдээ угаасаа зальтай бүхнийг хулхидаж сурсан юм болохоороо арван зургаан настай бацаан иргэний үнэмлэхэн дээрээ жартай гэж бичүүлэнгүүтээ “муусайн гөлөгнүүдээ би жаргаж уух ёстой хүн байна” гээд л агсраад ороход ямар ч дэлгүүрийн эзэн “зиа алимтайг нь авах уу нимбэгтэйг нь авах уу олон жимстэйг нь авах уу, алтан түрүүг нь авах уу” гээд л нахилзаж өгнө дөө. Хууль бол хууль ш д, шүүхдлээ гэхэд жаргаж уух насан дээрээ байгаа тэр бацааны л зөв болно. Гэхдээ мань мэтийн гарууд бол дөч хүрэх өдрөө хоног тоолон хүлээгээд л зарим ч хөөрхий гучин естэйдөө нөгөө ертөнцөд одоол явж байхад, дарга нарын хүүхдүүд үнэмлэхэн дээрээ жартай далтай наятай гэж бичүүлчээд “жаргаж уунаа хөө” гээд л онгодоо дуудан сагсуурч дөвчигнөөд лай болно доо.

Нэг нохойны живаа зовлонд нөгөө нохой гаслахгүй гэгчээр миний хэрэг бол миний хэрэг та нарын асуудал огтоос хамаагүй, манай мулти ардчилал. Тагийг нь нээгээд орхисон УБ хотоор дүүрэн траншэйны нүхэнд унаж үхлээ гэхэд хэн ч шийтгүүлэхгүй, зүгээр л золгүй явдал болно гээд боддоо.

Замын дагуу хатгаж зоосон хэдэн бут ургадаггүй ээ, хөөрхий бид азгүй юм гэхдээ заавал О2 –оор амьсгалах албатай биш. Гэхдээ "энэ мод намар гэхэд навчлахгүй бол чиний төмсөгийг тасдана шүү" гээд хэн нэгэнд тулгачуул Улаанбаатар минь нэг их зовохгүй Ногоонбаатар болох байхдаа.