Б.Сарантуяа: Тийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна
Зууны манлай эстрадын дуучин, Монгол улсын гавъяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяатай сэтгүүлч Б.Ганчимэг „Ирмүүн” сэтгүүлд чин сэтгэлийн илэн далангүй яриа дэлгэснийг та бүхэнд хүргэж байна.
Зууны манлай эстрадын дуучин, Монгол улсын гавъяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяатай сэтгүүлч Б.Ганчимэг „Ирмүүн” сэтгүүлд чин сэтгэлийн илэн далангүй яриа дэлгэснийг та бүхэнд хүргэж байна.
-Сараа та бол тайзан дээр маш олон жил амьдарч байгаа дуучин. Бүр бидний амьдарч байгаа цаг үеийн салшгүй нэг хэсэг нь болчихсон ч юм шиг. Харин он жилүүдийг эргэн тунгаахад хэзээ хамгийн их эрх чөлөөтэй дуулсан бол. Ялангуяа сэтгэлийн ?
-Сэтгэлийн эрх чөлөө гэж үү. 2001-2003 оны хооронд миний хувьд ёстой нөгөө задарсан үе гэж ярьдаг даа. Тийм шүү, үнэхээр задартлаа дуулсан үе маань. Энэ бол сэтгэл зүйн хувьд эдэлсэн эрх чөлөө байсан байх. Харин одоо бол хоолойн цар хүрээний хувьд ч юм уу, уран бүтээлийн хувьд бас жинхэнэ чөлөөтэй дуулах үе ирж байна. Учир нь миний өнөөдрийн энэ үе бол дуулах ур чадварыг бүрэн эзэмших шатандаа орж байгаа үе. Хорин хэдэн жил дуулчихсан дуучны хувьд арга барил, хоолойн задрал, цар хүрээний хувьд очих газраа очсон гэж бодож байна. Би тэгж бодож байна. Сэтгэл зүйн хувьд бол 2000 оны эхээр нэлээн задгай стилээр, хэт эрх чөлөөтэй дуулж байсан. Ёстой бяц авч байсан шүү.
-Гэхдээ нэгэн үед дуулж байсан эмэгтэй дуучдын дотроос өөрөөс чинь эмэгтэй хүний болж гүйцчихсэн зүрхнээс ирдэг л тийм дотно чимээ, үнэн мессеж ирдэг байсан. Энэ гэхдээ тухайн үед хангалтгүй л байсан байх нь, тийм үү ?
-Хангалтгүй. Гэхдээ хангалтгүй гэдгийг сүүлд нь мэдэж байгаа юм л даа. Яг тэр үедээ бол би тултал нь дуулж байна л гэж бодож байгаа ш дээ. Одоо эргээд харахад арай жаахан доторгүй дуулчихсан ч юм шиг. Бас нэг энэ дотроо мэдэрсэн сэтгэл зүйн юмаа хоолойндоо суулгаж, санаандаа тултал гаргаж чадаагүй ч юм шиг санагдах жишээтэй. Хоолойндоо оруулж мэдэрч дуулна гэдэг чинь гэдэсний булчин тэр чигээрээ, бараг бие организм тэр чигээрээ бүрэн ажиллагаанд орж дуулахыг л хэлж байгаа юм шүү дээ. Бүр залуу байхдаа бол энэ багалзуураараа дуулдаг байж. Уушгиараа дуулдаг байж. Амны хайрцгаараа дуулдаг байж. Одоо бол гэдсээрээ дуулж байна. Хэвлийгээрээ дуулж байна.
-Би тантай „Мартъя” дуугаа ремикс болгож өөрчилж дуулсны дараа ярилцаж байсан. Тэр үед та хэт эрх чөлөөтэй дуулчихав уу яав гэсэн үг унагаж байсан санагдаж байна. Өмнө нь „Мартъя”-г анхны хэлбэрээр нь дуулахдаа харьцангуй томоотой...дуулсан бол дараагийн удаа их өөр юм гаргаж чулуудах шиг болсон?
-Ер нь бол чамайг мартнаа гэсэн маягтай юу. (инээв) Ер нь хэрэгцээгүй бол би мартчихна гэсэн эмэгтэй хүний нэг тийм эсэргүүцэл, болохгүй бол орхиж чадна гэсэн бүсгүй хүний омголон характерыг тэр өөрчлөлтөөр гаргаж чадсан байх. Ёстой арчаад өнгөрнө гэсэн эмэгтэй хүний сэтгэл зүрхний цаад эсэргүүцэл „Мартъя” ремиксээр бол гарсан.
-Хүмүүс ямар нэгэн том цэнгүүн зохиохдоо зочиддоо таны дууг сонсгох сонирхолтой нь анзаарагддаг. Мэдээж та том дуучин болохоор энэ хүрээ үргэлж л тойрч байдаг байх. Харин иймэрхүү арга хэмжээн дээр та өөрийнхөө дуулах гэснээ дуулдаг уу, эсвэл захиалагчийн санал болгосныг дуулдаг уу?
-Захиалагчид тийм дуу дуулж өгөөч гэж бараг санал тавьдаггүй. Угаасаа Сараа өөрөө мэднэ гэж боддог юм уу, бүү мэд. Саяхан нэг, хоёр арга хэмжээн дээр харин хүсэлт ирж байсан. Ихэнхдээ би өөрөө л мэдэж дуугаа сонгодог. Яг тэр мөчид би ямар муд-тэй байна, тэгээд тайзаа хараад, зерителээ хараад за ийм дуу сонсоход бэлэн байгаа юм байна гэж мэдрээд л дуугаа сонгож дуулдаг. Заримдаа бүр хаа хамаагүй дуу дуулчихмаар санагддаг л юм.
-Асашёорюү аваргын хөдөлмөрийн баатарын хүлээн авалтын тайзан дээр гарч ирээд „Чи хэрэггүй ээ...” гээд дуулж байгаа тань үнэхээр атаман санагдаж байсан шүү. Тэнд ямар нэг зүйлд баригдчихсан мэт томоотой сууж байтал таны тэр дуу зүрх сэтгэлд их өөр өдөөн хатгалга өгсөн. Энэ бас л тухайн үеийн сонголт уу?
-Тухайн үед яагаад ч юм би дээр үеийн дуунуудаасаа дуулмаар санагдсан. Тэгээд „Сэтгэл догдлуулсан орой”-г дуулаад, дараа нь таны хэлээд байгаа тэр „Сэхүүн салхи”-ыг дуулсан. Нэг тийм зэвүү хүрээд байсан байхгүй юу. Аягүй том хүлээн авалтад, урилгыг нь хүндэтгээд очихоор урдаас нэг тийм үл тоомсорлосон, үл анхаарсан байдалтай байхад би ер нь жоохон дургүй л дээ. Гэвч үнэхээрийн дуулах ёстой, хүндэтгэл үзүүлэх ёстой гэсэн арга хэмжээнд очихоос өөр арга байхгүй. Гэхдээ хоёрдугаар хоолон дээр дуулах онцгүй байдаг юм ш дээ. (инээв) Манайх ч ганцаараа ийм биш Оросод ч гэсэн ялгаагүй. Том тайзнаасаа илүү жижиг арга хэмжээний үед, янз бүрийн үдэшлэгүүд дээрээ оросын дуучид их хөлждөг.Амьжиргааных нь бас л нэг гол эх үүсвэр байдаг юм билээ л дээ. Тэрэнтэй адилхан манайхан хүлээн авалтад их оролцдог. Хурим, найр, бусад арга хэмжээнүүдэд. Энэ байдлаас ангид амьдрана гэж байхгүй шүү дээ. Манайхан цөөхүүлээ. Явж байгаа жим маань нарийхан. Тэр орой миний дуулсан дуу танд их таалагдсан юм шиг байна. Надад ч гэсэн тэр агшинд тэр дуу их хэрэгтэй байсан юм шиг санагдсан. Би болж байгаа арга хэмжээн дээр тайзнаас үзэгчдийн дунд ямар байгааг, юу болж байгааг сайн мэдэрч дуулдаг л даа.
-Хүн амьдралынхаа явцад тодорхой нэг үе шатан дээр гарч ирснийхээ дараа за, одоо цааш нь юугаа авч явах вэ, бас юугаа энд орхих вэ гэж боддог бололтой. Тэр үед тухайн хүний хайртай урлаг нэг их үлддэггүй юм шиг байна. Бүгд л амьдралынхаа янз бүрийн үеүдэд хамт байсан дуучныг, тэр үеийн бүх хөгжмөө богцондоо хийгээд цааш алхдаг. Жишээлбэл, таны ерээд оны дунд үеийн олон дуунууд бидний үеийнхний сэтгэлийн мухарт байгаа. Одоо бол та өөр дуунууд дуулдаг болсон. Тэр үеийн дуунуудад байдаг эрх чөлөө, тэр философи хаачсан бэ?
-Их олон жил дуулдгийн л нэг сул тал энэ байх л даа. Би олон жилийн өмнө Ханбройгийн тэр бөөрөнхий ресторанд танд ярьж л байсан байх. Майкл Жексон ч юм уу, Крис Норман жил болгон альбом гаргахгүй ш дээ. Хоёр жил болоод ч гаргахгүй. Насан туршийн нэг хитээрээ л цаг үедээ амьдарч байдаг. Жишээ нь Тина Тернорын...гээд нэг хит байна. Гэх мэтчилэн л байдаг юм ш дээ. Гэтэл арван хэдэн цомог гэж юу яриад байгаа юм бэ. Бүгдээрээ хит болно гэж юу яриад байгаа юм бэ. Ямар их юм хүснэм бэ. Ерээд оны дуунууд гэж ярьж байна. Одооны ч гэсэн өөрийн тань түрүү ярилцлага эхлэхийн өмнө дурьдаж байсан „Сэтгэл буруугүй”, „Тэр намайг дурсдаг болов уу”, „Цагаан шөнө” чинь ерээд оны дуунууд биш шүү дээ. Эд чинь бүгдээрээ 2000-аад оны дуунууд. Моодын хувилбарууд байна. Гутал дээр яръя. Пратформ байж байснаа бөөрөнхий хоншоор, сүүлдээ дөрвөлжин хоншоортой гутлууд болоод л явдаг. Гэхдээ моод бол дээр үеийнх нь их болхи байсан мөртлөө сүүлийн үеийнх нь их гоё боловсронгуй загвар болоод ирэнгүүтээ нэг л сонин уйтгартай болоод явчихдаг шүү дээ. Энэ бол бидний амьдарч байгаа хэцүү цаг үетэй их холбоотой. Улсууд дээр үед их гэнэн байсан байна л даа. Дуу зохиодог улсууд нь ч, дуучид нь ч. Бид чинь одоо жил ирэх тусам улам муу санаа суугаад, улам боловсроод байдаг. Тэгэхээр гэнэн байх үедээ сонсч байсан дуунуудаа аягүй их эргэж санагалздаг юм байна л даа. Тэр үе рүүгээ очмоор санагдаад байдаг. Хоёрдугаарт одоо нэг тийм тоноглогдсон дуунуудыг л их гоё дуу гэж үзээд байна л даа, манайхан. Зэвсэглэгдсэн, хэмжээ мэмжээ, ритм бүх юмаар зэвсэглэгдчихсэн. Имиж нь бүгдчихсэн, бүр нэг хамаг буу зэвсгээ агсчихсан дуунуудыг манайхан хит гэж үзэж байна.
-Хуучин бол манай эстрад „Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, „Манайд ирээрэй” гэх мэтээр л дуулж байсан. Гэхдээ энэ үеийг муучилж байгаа юм биш шүү. Үүний дараа таны дуунууд гарч ирээд тэс өөр юмаар байлдан дагуулсан ?
-Жинхэнэ поп үе эхэлж байсан юм. Дээрээс нь хөгжмийн зохиолчид маань цөөрчихжээ. Одоо дууг оранжировкиндаа захируулж,өөрөөр хэлбэл найруулгаасаа шалтгаалж зохиодог болсон байна. Урд нь бол дуучин, аялгуу хоёр дээрээ түшиглэдэг байсан. Үг нь чухал байгаагүй шүү дээ, тэр үед. Социализмын үед чинь дандаа нөгөө „Тоосгочны алдар” энэ тэр гэсэн дуу дуулдаг байсан юм чинь. Үг бол цэцэг навч энэ тэр гэсхийгээд л явж байвал болж байна. Төв хороо хаахгүй гэж боддог байсан байна. Одоо бол нэг залуу хэсэг нь тэр чигээрээ үгэн дээрээ явчихсан. Барууны аян дээр өөрийнхөө хагас дутуу, яруу найргийн бус, уран зохиолын бус эвлүүлсэн үгийг хийчихдэг. Зарим нь бол нөгөө голгүй дуу гэж ярьдаг шүү дээ, доторгүй дуу, гоё ганган дотуур хувцас шиг, өнгөцхөн хээнцэр дуу хийж дуулж байна. Гоё гялгар ярликтай хямдхан хувцас шиг. Мадоннаг нэг хэсэг Пустышка гэдэг байсан даа. Гаднаа гялгар, дотроо хоосон пустышка гэж гоочилдог байсан. Пустышка пустышка дотроо аймаар ажилсаг пустышка байна л даа Мадонна. Аймаар ажилладаг. Ажлын машин шүү дээ, бас.
Одоо бол хүчтэй дуулах, үнэн голоосоо дуулах моодноос гарчихаад байна. Өө чи намайг ойлгоогүй ээ...би чамайг мартсаан...гэх мэтээр үглэх яахын завсраар гоншгоносон пацаануудын дуу моодонд орсон. Би өөрөө гуч нэлээн гарч ирээд анзаарч байна л даа. Наяад ерээд онд ерөөсөө хөгшин гэж хүнийг ярьдаггүй байсан байна. Нийгэм маань гуч, дөч, тавин настай иргэдийн үзэл бодол, сонирхол дээр зонхиж байсан байна. Өнөөдөр бол хэт залуу үе хуучин явж ирсэн юм руугаа эргэж харахгүйгээр түрэмгийлэн энэ нийгэмд байр сууриа эзлэх сонирхолтой байна. Үүн дээр аягүй их алдаа гарч байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр залуу одууд моодонд ороод л. Залуу одуудыг моодонд оруулах бодлого явуулж байна. Дандаа залуу хүнийг дэмжинэ гэсэн хандлага явж байна. Ойлгомжтой. Залуу хүн урдаас шаардлага бага тавина. Залуу боловсон хүчин цалин бага авна. Тогтсон насныхан бол арга, ухаан төгс байна. Туршлага ихтэй байна. Шаардлага өндөр байна. Толгой нь илүү ажиллана. Бас ааштай. Энэ үзэгдэл бүх салбарт хавтгайрсан. Нийгэм цаашид улам л залуужина. Сүүлдээ сайхан хүүхэн гэдэг ойлголт хүртэл хувираад явчихлаа ш дээ. 17-той, хөх нь дутуу ургасан охин сайхан болж харагдаж байна. Бритни Спирс ч юм уу, Кейт Мосс моодонд. Үгүй одоо Анжелина Жоли хөгшдөх гээд байна ш дээ цаана чинь. Шинэ нийгмийн энэ өнгө төрхнөөс болоод ч юм уу манай зарим одууд бухимдалтай байгаа нь мэдрэгддэг. Байгалийн хуулийг дагаж, зөвшөөрөх аягүй дургүй. Уурлаад л, уцаарлаад л, бухимдлаа гаргаад л.
-Байгалийн тэр хуультай мөнгө зодсон том тэмцэл өрнүүлж байгаа жишээ дэндүү олон байгаа л даа?
-Ана мана үзэлцдэг. Тийм тмцэл надад байхгүй. Надаас үнэртэхгүй. Би бол хаана илүү хэрэгтэй байна тийш ээ л явна. Тэгэхээс биш хаана намайг таалж байна гэдэг газар луу явахгүй. Сарааг тэсэн ядан хүлээж, хэзээ ямагт угтан авахад бэлэн байвал би тайзан дээр гарна. Манай зарим ахмад дуучдыг энэ нэг юм ороосой гэж ярьдаг байсан шиг би баймааргүй байна. Гэхдээ бид тийм хэмжээнд очихгүй байх гэж би бодож байна. Бид бол менежмент арай өөртэй, бид хүмүүсийн хүсэн хүлээсэн сайхан учрал шиг нь байж чадах байх л даа. Ариунаа, Наран, Алтанцэцэг бид нарын үе бол. Дээрээс нь би хэвлэл мэдээллийнхэн мэддэг бол залуу үеийнхэнтэй аягүй ойрхон ажилладаг. Маш ойрхон ажилладаг. Залуу улсуудыг би аягүй их дэмжиж байсан. Миний дэмжиж байсан залуучуудын зарим нэг захаасаа кинондоо хүртэл тоглочихлоо.
-Надтай нэг ярилцлагад орж байхдаа Минжинсор, Сэрчмаа, Номин эд нарыг хамгаалан маргаж байсныг санаж байна. Ингэхэд танай рок попын ертөнцөд шинэ од төрж байна уу?
-Байна шүү дээ. Хүүхдийн од байна. Ануу гээд дуучин байдаг байх аа тээ. Хүүхэд болгон унаж байна ш дээ. Манай охиноос авахуулаад. Урд хөршид од болох гэж байгаа дуучин байна уу. Сэрчмаа маань байна. Хажуудаа байгаа хүмүүсээ манай нутгийнхан бас ойлгохгүй байна. Манай кивигийн гурван охидууд бол гадаад үзэмжээрээ бас их сайхан имиж төрүүлээд байна. Хилийн чандад дагуулаад явахад ч нүүр улайхгүй түвшинд хүрсэн шүү. За, тэгээд од болох хэмжээний залуу уран бүтээлч зөндөө л байна. Манай Болд бол аймаар гоё биеэ даасан дуучин. Чадалтай. Одоо бүр гоё тогтчихлоо. Жишээ нь, яалт ч үгүй даравч далайна гэдэг шиг цоороод гараад ирчихсэн, манай BX гээд хөөрхөн бүжиглэдэг, имижээ олчихсон дуучин байна.
-Та Агиймаа, Эгшиглэн нарыг нэрлэсэнгүй?
-Би Агиймааг сайн мэдэхгүй байна. Хэр сайн дуулдгийг нь. Эгшиглэн дөнгөж дуулж эхэлж байгаа залуу дуучин. Од гэхээсээ илүү дуучин болох замналаа эхэлж яваа гэж үзэж болно. Манай Эгшиглэн чинь тэгж шоу үзүүлдэг дуучин биш л дээ. Од гэдэг чинь бас шоутай холбоотой ойлголт биз дээ. Интертаймент үзүүлдэг хүнийг л хэлж байнаа даа, тийм үү. Манайд залуу дуучид зөндөө байгаа. Гэхдээ надад дээр үеийнх шиг тэдэнтэй тийм ойр ажиллах, тэднийг анзаарах завдал бас гарахгүй байна.
-Манайхны аяг ааш хэн нэгнийгээ хүлээн зөвшөөрөх дургүй. Эдний од гэж юу байдаг юм гээд л?
-Монголд од байдаггүй гээд л ярьдаг. Одыг улсууд өөрсдөө бий болгодог байхгүй юу. Сэтгэл зүрхэндээ од шиг хайрлаж, од шиг тахиж, хүндэлж бий болгодог. Солонгост одууд яагаад их байдаг гээч. Одуудыг чинь дагаад бөөн бизнес байна ш дээ. Манайд одыгоо тоохгүй. Оюутолгой л чухал. Оюутолгой гэдэг од байна. Тийм биз дээ.
-Шинэ нийгэмд од гэж хүлээн зөвшөөрөгдсөн бараг анхны дуучин нь та байх. 20 жил дуулна гэдэг бол том хөдөлмөр. Одоо та яг од мөн үү?
-Би бол ердийн хүмүүсээс ялгаатай гэдгээ өдөр тутам мэдэрдэг. Гадаад төрхөндөө ч биш л дээ. Ер нь эргэн тойрон орчин маань өөрөө намайг тэгж ялгаруулж байдаг. Монгол нутаг даяар ард түмэн намайг таньдаг. Хүндэлдэг. Хүндлэхээс гадна хайрладаг. Би бас хөөрхөн хайранд умбачихсан эрх амьтан юм ш дээ, энэ ард түмнийхээ. Үүнийгээ бол нас ахих тусмаа улам мэдэрдэг болсон. Манай монголын ард түмэн чинь хайрлаж байна гээд учиргүй үнсэж үмхлээд байдаг ард түмэн биш. Дуугүйхэн шиг алсаас хайрлах нь элбэг. Гэтэл нөгөө талдаа од чинь аймаар алдаатай байх ёстой юм байна л даа. Гэтэл бас чамбай маягийн од байгаад байдаг. Тэгэхээр бас заримд нь сонирхолгүй байдаг. Явсан газраа скандаль хийгээд л, төлбөрөө төлөхгүй яваад л, стаканыг нь хага шидээд л, агсан тавиад л. Яг ийм утгаараа бол би од шиг байж чадахгүй байна. Би монгол улсын нэг иргэний хувиар хуулинд захирагдаж явах ёстой гэж боддог. Хэтэрхий даруухан байж болно. Тэгэхээр бүр хүмүүсийн эгдүү хүрээд байдаг юм шиг байгаа юм. Энэ одоо жүжиглээд байна уу, яагаад байна гэх маягаар. Гэхдээ би намайг замын хөдөлгөөн дунд машинтай явж байхад од гэдгийг маань таниагүй ч зүгээр эмэгтэй жолоочийн маань хувьд доромжилсон жолоочийг бол би бууж очоод л наагаад өгнө. Юун тэр од мод. Од мод, гавъяатынхаа статус бүгдийг нь суудал дээрээ орхиж байгаад гарч очоод л би үзнэ.
-Хүмүүс танд сайнаар ханддаг. Зарим нь бүр амьдралынхаа нэг хэсэг юм шиг хайрлаж, дотночилж байгаа харагддаг. Жишээ нь, манай Сараа гайхамшигтай дуучин. Ганцхан гэр бүлийн хувьд л азгүй юм гэж ярьцгааж байх жишээтэй. Аз гэж чухам юуг үзээд байгаа нь бас сонин л доо?
-Би харин өөрийгөө эрийн тэнгэртэй байсан эмэгтэй гэж боддог. Одоо ч гэсэн эрийн тэнгэр надад байна. Одоо харин эр сонирхох нас нь өнгөрөөд занималдахгүй байна л даа. Түүнээс биш дуугаа болиод эр хөөцөлдсөн бол би хамгийн гайгүй хархүүтэй гэрлэчих сүйхээ байх байсан байх. Гагцхүү үүнийг амьдралынхаа зорилго болгоогүй юм шиг байгаа юм л даа. (инээв) Гол нь хүнтэй гэрлэж, тогтуун амьдарна гэдэг зорилго миний мөрийн хөтөлбөрт ороогүй байсан байлээ л дээ.
-Танайд хоноё гэж нэг нэвтрүүлэг байдаг даа?
-Тийм.
-Тэр нэвтрүүлгийн дараа таны фенүүд танд илүү их хайртай болсон юм шиг ээ. Би бол таныг бусдаар өрөвдүүлэх дургүйг мэднэ. Гэхдээ ихэнх нь таныг учиргүй өрөвдөөд эхэлсэн санагдсан. Яагаад вэ?
-Миний анх гарч ирсэн имиж чинь онгироо, аягүй пээдгэр, ах захгүй, нэг тийм цадиггүй шүү дээ. Нэг орос сургууль төгссөн охин гарч ирээд л. Тэгээд л дуу муу нь „Чи хэрэггүй” гээд л бүх хэвшмэл ойлголтуудыг сөрөөд эхэлсэн. Тийм болохоор ерөөсөө дарагдаж өгдөггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа өгсөн ч нөгөө үзэгчдийнхээ дуртай юмыг ярьж өгдөггүй. Намайг муулсан хүнийг нэг чулуугаар дарна марна ч билүү гэж хэлж, Шарон Стоуны үгийг иш татаж матаад л. Тэгэнгүүт энэ ямар тэнэг хүүхэн бэ гэж бодноо доо. Хүн уншаад үүнийг юу гэж бодох вэ гэдгийг би ерөөсөө боддоггүй байсан.
-Магадгүй, та надад олон жилийн өмнө ярилцлага өгөхдөө „Тэгвэл айлын нөхөр булаана гэдгийг чинь үзүүлээд өгч чадна шүү” гэж хариулж л байсан?
-Харин тийн. Яруу тодоор чинь үзүүлнэ шүү гээд ярьж л байсан. Тэгсэн ч одоо бодоод байхад би одын өвчнөөр бага өвчилсөн, од байх зовлонг хамгийн бага эдэлсэн эмэгтэй дуучин юм шиг байна лээ. Дээрээс нь маш их эрх танхил. Дээрээс нь энэ хэгжүүн зантай эмэгтэйг энэ төр засаг, нам, улс төрийн тогтолцоонд байгаа бүлэглэлүүд намайг маш их эрхлүүлж, тааваар минь байлгаж өдий хэмжээний авч яваад би аягүй их баярлаж явдаг юм. Над шиг ийм дур зоргоороо, тааваараа, дуулбал дуулна, дуулахгүй бол дуулахгүй гэж амьдарсан дуучин хэд ч байгаа юм. Ямартай ч би дэндүү танхил байж ирснээ хүлээн зөвшөөрнө. Нэг хэсэг нь өрөвдмөөр байвал өрөвдөг гэж би бодож байна.
-Та өөрийнхөө амьдралыг цэвэр өөрийнхөө хүчээр авч явж байгаа, дэндүү их ачааллыг тээж яваа харагдсан байх?
-Буруу нь юу байгаа юм бэ. Буруу нь яг юу нь юм.
-Эмэгтэй хүн чинь илүү их эрхэлж, илүү бусдын хүчийг завшигч байх ёстой юм биш үү?
-Тэгвэл би жаахан тэнэгхэн болж төрөх ёстой байсан юм байна л даа. Миний аав ээж хоёр надад ухааныг нь арай илүү их өгчихсөн юм шиг байна. Тэр „Танайд хоноё” нэвтрүүлэгт орохдоо би аймаар олон асуултад шууд хариулсан. Хүүхдийн чинь эцэг байна уу, хүүхдийнхээ эцэгтэй амьдарч байна уу, үгүй юу. Одоо хуучин нөхөртэйгөө уулздаг уу ч гэдэг юм уу бүх хүмүүсийн сонирхож байсан асуултуудад амыг нь таглартал хариу өгсөн. Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг. Тэрэн шиг зүгээр л май харцгаа ...гээд тавиад өгсөн байхгүй юу.
-Би өөрөө уйдахаараа л явчихдаг гэж ярьсан. Эр хүн бол чухал биш гэж тунхагласан. Бас их олон эрчүүдийн уурыг хүргэсэн л дээ. Манай монголын эрчүүд буйдан дээр гэдсээ гаргаад таргалаад хэвтээд байдаг. Би бол гэртээ ямар нэгэн тийм чихмэл амьтан байлгамааргүй байна гэх маягтай?
-Гэхдээ энэ үгнүүд маань миний урьд нь учирч байсан эрчүүдийг тийм гэж хэлсэн үг биш шүү дээ.
-Тэр мэдээж ?
-Хоёрдугаарт, Энэ ид сайхан насны үедээ Сараа эрчүүдээр занималддаггүй, гэр бүлээр, хүүхдээр занималддаг. Өөрөөр хэлбэл хуучны ойлгодгоос нь эсрэгээрээ Сарааг харсан байх л даа. Би асар их эмэгтэйчүүдтэй үерхдэг. Дээрээс нь аягүй сайн ээж. Тэр жижигхэн зүрхнүүд миний төлөө цохилоод байх чинь юу гэмээр ч юм бэ дээ. Хэмжээлшгүй нэг зүйлээр намайг тэжээж тэтгэж байдаг байхгүй юу. Эрэгтэй хүний зүрх чинь бас нэг тийм үнэнч зүрх биш шүү дээ. Өөрөө бол мэднэ биз дээ.
-Санал нийлнэ?
-Дээрээс нь би аймаар хартай. Ямар хартай вэ гэхээр би ил биш нууц хартай. Би Клепатрагийн түүхийг уншиж байсан л даа. Тэрэн дээр дөрвөн хүүхэд гаргачихаад биеэ эргэж сайхан болгох гээд бүх шавар шаазангаа хэрэглээд л, сайхан харагдах гэж хамаг хүчээ дайчилж, залуухан эмд татагдчихсан эр нөхрөө татаж авах гэж зовж байгаа тэр хатан хааны зовлонг уншиж үзээд гайхаж байсан л даа. Эмэгтэй хүний зовлон гэдэг юм чинь дээр үед ч байсан байна. Бүр хатан хаанд ч байсан байна. Ийм л байдаг хорвоо юм байна, тийм үү. Миний дотор хоёр хэнхэг эмэгтэй амьдарч байдаг. Нэг нь аймаар мэргэжилдээ дуртай дуучин байдаг. Хоёр дахь аймаар хэнхэг эмэгтэйг нь манай Болдхуяг сэрээсэн. Эх болгосон, намайг. Ингээд ээж гэдэг нэг хэнхэг эмэгтэй орж ирээд, хоёр эмэгтэй зэрэгцээд суучихсан. Дурлалт бүсгүй болон янаглагч эмэгтэй нь тэтгэвэртээ гарчихсан уу, эсвэл түр зуур унтсан уу мэдэхгүй байна. (инээв)
-Унтаж байгаа байлгүй дээ?
-Түр зуур унтаж байгаа юм шиг байна. Гэвч тэрийг би сэрээхээр аягүй хэцүү байдаг байхгүй юу. Яагаад вэ гэхээр би танд аягүй товч бөгөөд тодорхой нэг тайлбар хэлье. Миний сонирхож татагдсан шохоорхсон харилцаа заавал ч үгүй байнгын харилцаа болох ёстой юм шиг тийм байдалд ордог. Гэрэл цохилоо л бол сонины баатар боллоо л бол эсвэл сууна, эсвэл сална. Хоёр хувилбар байдаг. Надад эрчүүдтэй харилцаа үүсгэхэд хамгийн их садаа болдог юм миний алдар нэр. Би зүгээр нэг Норжмаа байсан бол илүү л их шанстай эмэгтэй байх байсан байх. Надад цаг зав ч хүрэлцэх байсан байх. Мэдэхгүй алдар нэр маань үргэлж надад....
-Та өөрөө татгалздаг юм уу, эсвэл тэд татгалздаг юм уу?
-Надаас уу.
-Тийм. Та телевизийн нэвтрүүлгээр бол дандаа би өөрөө уйдахаараа явдаг гэж хэлсэн шүү дээ?
-Гэхдээ би дандаа гэж хэлээгүй ш дээ. Ерөнхийдөө ихэнх харилцаануудын үндэслэл дандаа нэг тийм золиос шаардаж байдаг. Гэхдээ яах вэ дээ. Ер нь бол хайртай хүнээс болиход 45 хоног л хэрэгтэй ш дээ.
-Тийм шүү?
-Хань ижлээсээ салахад ч гэсэн 45 хоног л шаардагддаг юм билээ. Үүнийг би өөрийнхөө амьдрал дээр үзсэн. Анх дөнгөж дурлачихаад байж байхад хайртай залуугаасаа салах гэж би долоо хоног л дэрэн дээрээ уйлсан байх. Залуухан байж. Тэр чинь хайрыг мэдрэхгүй байхгүй юу. Тэгээд би өөртөө юу гэж хэлснийг мэдэх үү. Гүн дурлаж болдоггүй юм байна шүү гэж. Дандаа хүний төлөө, хайртай хүнийхээ төлөө би өөрийгөө золигт гаргаж байсан. Дандаа эрэгтэй хүний төлөө би өөрийнхөө харилцааг зогсоож байсан. Тэгэхээр дандаа өөр бүсгүйн эрчүүдийг би хайрлаж байсан болж таарч байна л даа. Хүний биш, хэний ч биш эр хүнийг би бараг хайрлаагүй юм билээ. Тэгэхээр энэ аягүй хэцүү.
-Н.Ганхуяг таных байсан юм биш үү?
-Тэр чинь бас л эхнэртэй байсан ш дээ. Салаад удаагүй байсан. Бас л нэг эмэгтэй хүүхэд мүүхдийг нь авчруулаад ирүүлээд л байсан.
-Та түүнд хайргүй байсан юм шиг санагддаг?
-Хайргүй байсан. 25 насандаа би хамгийн гоё дурлалтайгаа учирч байсан. Тэгээд 36 насандаа ахин хайр дурлалтай учирсан.
-25 тай галзуу дурлал хүүгийн аав уу?
-Үгүй. Харамсалтай нь биш.
-Хүүгийн аавтай хамт байсан үеийн амьдралыг тань хэвлэлийнхэн тэвчихийн аргагүй мөшгиж байсан байх. Сараа Сөүл ресторанд нөхрөө хардаж очиж түйвээжээ л гэнэ. Үнэхээр олон домог байдаг шүү ?
-Би тэгж боддог юм аа. Миний амьдарч байсан эрчүүд бол аягүй сайхан улсууд. Үнэхээр достойный улсууд байсан учраас тэдний тухай хөндөж хэлчихмээр таагүй сэтгэгдэл надад байдаггүй. Хэрвээ би гомддог байсан бол бас эргээд таагүй зүйл ярих байх л даа. Би ерөөсөө эмэгтэй хүн болж чадаагүй байхдаа Н.Ганхуягтай амьдарч байсан. Дөнгөж эмэгтэй хүн болж эхлээд Л.Болдхуягтай амьдарсан. Эргээд харахад найман жил би хань ижилгүй амьдарсан байна. Олон жил өнгөрчээ. Гэхдээ би аягүй тийм хөөрхөн залуучуудтай амьдарч байсан юм шиг ээ . Эргээд бодохоор хөөрхөн санагддаг.
-Та шийр заагаад л, бүх ялыг өөр дээрээ үүрэх гээд байдаг хүн юм шиг ?
-Үгүй.
-Хайр сэтгэлийн тал дээр та илүү их өөрийнхөө мөн чанарыг зориулсан юм шиг. Илүү хүнлэг байж чадсан юм шиг санагддаг. Таны эрчүүд харин ч хувиа хичээсэн, хүн чанаргүй, хуурмаг нөхдүүд байсан юм биш үү?
-Үгүй ээ. Миний бодлоор бол манай хүүгийн эцэгтэй холбоотой асуудал дээр сонинууд аймаар нөлөөлсөн. Энэ нийгмийн нэг тийм хүрээлэл байна. Ерөөсөө бид хоёрыг идчихсэн байхгүй юу. Юу бодож, юуны төлөө амьдарч байгаагаа ч мэдэхээ байтал бидний асуудал руу анхаарлаа хандуулж, андаж тандаж байсан. Юунаас болж салснаа ч ер нь ойлгоогүй ш дээ, ер нь. Одоо бодоход тийм л байдаг. Гол нь нөгөө хүний нөхөр аваад суучихсан гэдэг ял зэм байнга л дагаж байсан.
-Хүний юу?
-Тийм ээ, хүний. Хүний юмыг ер нь буцааж өгөх хэрэгтэй л дээ.
-Нэг удаа буцааж өгөөч гээд ирэхэд нь та үгүй ээ гээд явуулчихсан юм биш үү?
-Тийм юм бол байгаагүй ээ.
-Факт байдаг шүү дээ. Дөрвөн уул захын хашаанд тааралдсан гээд л...?
-Бүр ийм хэмжээнд очиж бол би өөрийн түүхээ тодорхой ярьж чадахгүй л дээ. Яагаад гэхээр хөндлөнгийн хүний нүдээр харсан ч миний байдал тийм хөгийн байдалд бол байгаагүй юм л даа. Хамгийн гол нь намайг мэхэлсэн байхгүй юу. Ердөө л энэ. Хүүгийн маань эцэг намайг мэхэлсэн. Эхнэргүй гэж. Дараа нь би жирэмсэн болсон. Энэ бол гарцаагүй үнэн явдал. Гэтэл гэнэт эхнэр нь гараад ирэхээр ямар байдалд орох нь ойлгомжтой биз дээ. Дээрээс минь хувин хувин бороо асгарч байгаа юм шиг л болсон. Нөхцөл байдал ийм байхад ч өөрөө зүтгэж байгаад надтай гэрлэсэн. Өөрөө дурлаж суусан.
-Ер нь хайр сэтгэлийн гал барьж, хорьж дийлдэшгүй болсон үед эмэгтэй хүн авах л ёстой. Тийм үү?
-Мэдэхгүй ээ.
-Та бол дандаа авч байсан биз дээ. Дэргэдээ байлгаж байсан. Хамт амьдарч байсан?
-Тийм л дээ. Авсан. Амьдарсан. Бүгд үнэн. Гэхдээ би энэ хүнтэй удаан амьдарсан бол аймаар адгуу, ааштай, аягүй хэцүү хүн болох байсан юм билээ. Тийм учраас би хүүгээ хагас өнчин байдалд өсгөх шийдвэр гаргаж асуудлыг дуусгасан. Өөрөө хэрвээ анзаарсан бол тэр салалтын дараа би аягүй гоё үзэсгэлэнтэй болж эхэлсэн. Миний нөгөө нуугдаж байсан гоо сайхан ил гарч ирсэн. Гуя хасаа гаргаад, хөхөө үзүүлээд чөлөөтэй зургаа авахуулж байсан. Тэр үед би үнэхээр гоё болж ирсэн. Тухайн үед би зөндөө гэхгүй ч бас дурлалт залуучуудтай байсан. Тэр өнгөрүүлсэн мөчүүд бол хамгийн саак. Яагаад вэ гэхээр хүнд эргээд дурсах юм л үлддэг юм байна. Тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гээд залуу халуун насандаа өөрийгөө хүлээд, хориод байж болохгүй юм билээ. Сайхан залуутай, сайхан нөхцөлд бол учрах л хэрэгтэй гэж би боддог. Яагаад болохгүй гэж. Би хэзээ ч энэ ярилцлагаа хүүхдээсээ нуухгүй. Миний хүү аваад уншихад би хүүхдээсээ ичихгүй. Гоё секс, гоё мэдрэмж, энэ бүх харилцаа байх ёстой шүү дээ. Пөөх, энэ залуутай нэгхэн удаа унтчихаад дараа нь ичиж явах ёстой гэж зарим хүүхнүүд ярьдаг. Болхи сексээсээ ичих ёстой байх л даа. Тэгэхээс биш тэр дурсамжаас ичих хэрэггүй байх л даа. (инээв) Хоёрдугаарт, хүмүүс их сонин. Нэгхэн удаа унтчихсанаасаа ичээд л. Ичих хэрэггүй ш дээ.
-Ахиад тэр хүн эргэж ирээгүй гэдгээс ичээд байдаг юм биш үү?
-Юу гэсэн үг юм бэ. Учрах тохироо бүрдээгүй байж болно ш дээ. Нэг тийм кино байдаг биз дээ. Нэгхэн удаа гээд. Нэгхэн ч гэсэн учрал сак солиотой байж болно ш дээ. Хүмүүс өөрсдийн өрөөсгөл сонин ойлголтуудаас болоод олон гайхамшигтай зүйлсийн үнэ цэнийг үнэлж мэддэггүй. Хоёрдугаарт, тест хийж байж болно шүү дээ. Минийх байна, минийх биш байна гэдэг тест хийж байж болно биз дээ, ер нь. Юу юуны туханд хүрэлгүй түрүүлээд л тааламжгүй, бүтэлгүй секс болсон байна гэж дүгнэж болохгүй л дээ. Би санахаас хамгийн сайхан учрал гэхэд анхных нь бас дандаа сайхан байгаагүй ээ. Гурав, дөрөв, тав, зургаа дахь нь, бүр арван тав дахиас нь гоё болж эхлэнэ ш дээ. Гэтэл манайхан юмыг шууд ингээд л авчих хүсэлтэй.
-Түрүүн та хэллээ. Хүний юмыг буцааж өгөх ёстой гэж. Тэгэх ёстой байх аа. Хайр сэтгэл бол нэг талаас шударга ёс шүү дээ. Гэхдээ л явуулах хэцүү. Явах явахдаа эргээд өөрийн эзэндээ очих шиг онцгүй зүйл байхгүй. Бараг үхэл шиг гашуун зүйл биш гэж үү?
-Мэдэхгүй ээ. Үүнийг хөндлөнгөөс дүгнэх эрх надад байхгүй шүү дээ. Тэр чинь хүний амьдрал. Нэгэнт л надаас холдчихсон бол өөр хүний амьдрал болчихож байгаа хэрэг шүү дээ. Надад юу таатай санагддаг вэ гэхээр миний учирч байсан, холбоотой байсан эрчүүд надтай учрах болгондоо миний гарыг үнсдэг. Надаас зугтдаггүй. Намайг учрах болгондоо аймаар тааламжтай хайрладаг нь. Энэ бол одоо хамгийн гоё таашаал биш гэж үү.
-Тэгэлгүй яах юм бэ?
-Солиотой таашаал ш дээ. Бид хоёрын хооронд бас гоё юм байсан байна шүү тээ гэж харцаараа яриад л. Нөгөө талаас чи одоо ч гэсэн сайхан хэвээрээ байна шүү гэсэн үгийг нүднээс нь уншаад л. Эсвэл больчиж дээ, хөөрхий явчиж дээ гэсэн харц үе үе бас харагдана ш дээ. (инээв) Энэ маань жоохон тэгчихэв үү дээ гэсэн харц харна. Тэгэнгүүтээ хөөх чи чинь бас ахиад л хөөрхөн болчихоо юу даа гэсэн харцаар хараад л.
-Хайр сэтгэлд хамтран тоглогч маань хүн чанаргүй, увайгүй байдлаар хандахад сэтгэлийн аягүй том шарх үлдээдэг л дээ. Тийм зүйл нэгийг ч амсаагүй гэж арай хэлэхгүй юм байгаа биз дээ?
-Хэлэхгүй. Би харин тэр тал дээр аймаар чадалтай эмэгтэй юм шиг байгаа юм. Хүн намайг гомдоосон гэж хэлүүлэх би дургүй. Сарааг хүн гомдоосон гэж. Тэр хүн гомдоохоос нь өмнө л би бараг түрүүлж алхам хийх ёстой гэж би үздэг. Энэ залуу надаас явах гэж байнаа гэсэн мэдрэмж уншигдаад эхлэнгүүт би түрүүлж л хаях ёстой гэж үздэг байлаа ш дээ. Тийм аймаар.
-Ямар сонин юм бэ?
-Харин тийм ээ. Чөтгөр шиг байсан байгаа биз дээ.
-Жинхэнээсээ гомдох ч гэсэн бас гоё шүү дээ?
-Би ёстой гомддоггүй ш дээ. Тийм юман дээр гомддоггүй юм. Би аймаар жижигхэн юман дээр гомдоно. Хамгийн гол нь мэдрэлгүй юм шиг гомдож мэдэхгүй явдаг байхгүй юу. Тэгээд нэг өдөр ойлгодог. Тэгэнгүүтээ ямар тэнэг юм бэ гэж зог тусдаг.
-Түрүүн та учралуудынхаа тухай ярьж байх даа. 25 настай байхдаа би үнэхээр галзуу дурласан гэлээ?
-Үхмээр санагддаг дурлал байхгүй юу. Тэр чинь үхмээр санагддаг. Үгээр юу гэж ч хэлмээр юм бэ дээ.
-Тэр үед та ямар дуунуудаа дуулж байсан юм бэ?
-„Инээмтгий хүн” цомогт орсон дуунуудаа дуулсан. Санаж байна уу гээд л. Элезабет Арданигийн нэг ярилцлагыг би уншиж байсан юм аа. Би секс хийхээс залхаж байна. Би ерөөсөө эрэгтэй хүнийг хүсэхгүй байна. Би аймаар ааштай болсон. Үдийн хойно болтол хөшгөө нээдэггүй гээд л. Ийм ёо ёотой улсууд байдаг даа. Би тэдний нэг биш. Миний хувьд бүжгэнд хүнийг хүчээр нэг татаад л оруулдаг ш дээ. Тэгэхгүй л бол хэдий тачаангуй, хэдий мэдрэмжтэй эмэгтэй байлаа гэж бодоход эрх ген, ээж гэдэг нөгөө нэг аймаар нийгмийн зүтгэлтэн гэдэг шиг хайртай имиж, дуучин, од гэдэг араншин намайг хааш нь ч хөдөлгөхгүй дарчихсан байдаг. Од хүн нэг ийм жижигхэн бандитай явахгүй, од энгийн нэг залуутай үсрэхгүй гээд л тийм үү. Ийм нэг малгай нь намайг дарчихсан. Аятайхан залуу юм даа гээд бодох гэхээр л за за болъё, аягүй бол Сараа нэг жоохон залуутай явж байна гэж ярина, аягүй бол хэвлэлийн бай болно, за за яршиг цаашаа гээд л зугтан оддог. (инээв) Хоёрдугаарт, би энэ шар сонингуудыг нэг иймхэн ч гэсэн (чимхийг үзүүлэв) мэдээллээр тэжээмээргүй байгаа байхгүй юу. Энэ бол өс хонзон биш ээ. Зүгээр л хий гаргахгүй, сиймхий ч гэсэн завсар гаргахгүй гэсэн чанд араншин суусны маань илрэл. Өшөө авалт биш.
-Залуухан хархүүтэй учрах боломжоос холдон явдаг гэснээс та чинь угаасаа өөрөөсөө дүү эрийг сонирхдоггүй биз дээ. Би тэгж ойлгосон байх юм?
-Сонирхдог ш дээ.
-Өө, тийм үү?
-Тийм ш дээ.
-Уучлаарай, эмэгтэй хүнд харин ч нэлээн бодитой байдаг нэг үзэл байдаг шүү дээ. Ганц хоёр насаар дүү л бол пацаан юм шиг санагдаад байдаг тийм нэг биеэ тоосон үзэл. Эмэгтэй хүн чинь ер нь дээшээ харж ургадаг юм биш үү?
-Мэдэхгүй. Хүн яаж секс хийдгээс л болдог байх л даа.
-Тийм ч юм уу?
-Надад бол секс хийж байхад нас ерөөсөө хамаагүй юм шиг санагддаг юм. Бие махбодын зохицолдолгоо, сэтгэл зүйн мэдрэмжээс л их болдог байх. Миний бодлоор бол хүмүүс заавал их хурлын гишүүнтэй секс хийж байна гэж бодохгүйгээр хийдэг байлгүй дээ.
-Таны охины аав хэн болох талаар асууж болох уу. Хөдөөний, хэн ч мэдэхгүй нууцлаг бизнесмен залуу гэж сонссон?
-Мөн.
-Хөдөө аймгийн төвд амьдардаг нь үнэн гэж үү?
-Үнэн.
-Сонин юм. Яаж танд хүрч чадав аа. Тийм сайхан, ер бусын залуу юм уу?
-Ямар ч байсан тэр залуу одоо ч гэсэн намайг огшуулдаг. Магадгүй одоо хүртэл огшуулаад байдаг болохоор би бас сонин хэвлэлээр өөр хүн амьтантай холбогдохгүй яваад байгаа юм болов уу. Ер нь бол бас тэр болгон эмэгтэй хүн өөртэй нь гэрлэх гэрлэхгүй нь тодорхой биш байхад хүүхдийг нь гаргаад, хайрлан өсгөөд байдаг гэж үү.
-Тийм ээ, энэ бол аймшигтай том алхам?
-Алхам. Гэхдээ энэ хүүхэд бол миний л хүүхэд л дээ. Түүний хүүхэд биш байх л даа.
-Та үнэхээр түүнийг өөрийн болгохыг хүссэн юм биш үү?
-Тэр залууг уу.
-Тийм, түүнийг?
-Бас тэгээд л үнэн түүхийг ярих гэхээр аягүй хэцүү байдаг юм л даа. Яагаад гэхээр яг энэ амнаас минь унах үг өгүүлбэрийг шүүрээд авах улсууд аягүй их байгаа шүү дээ. Тэр залуугийн хүрээллээс ч гэсэн. Энэ нь түүнд муугаар нөлөөлнө. Би нулимсаа залгиад л буцаасан. Яг „Школный вальс” гэж кино байдаг даа. Яг тэрэн дээр гардаг шиг. Гэхдээ охин нь Отгон-очир гэдэг хүний нэр дээр, эцгээрээ овоглодог. Өөр ямар ч холбоо бидний дунд байхгүй. Одоо таны асуултын хариу хангалттай биш гэж үү.
-36 настай эмэгтэй, тэр тусмаа таны хэмжээний хүчтэй эмэгтэй аймшигтай туршлагатай зүрхээр „байлдана” биз дээ. Гэсэн ч та жолоогоо алдсан гэхээр тэр үнэхээр онцгой залуу байх ?
-Тэрнээс өөр сайхан залуу одоохондоо олж хараагүй байна л даа.
-Та гэхдээ царай зүсийг нэг их чухалчилдаггүй?
-Тийм ээ. Гэхдээ тэр үеийн Сараагийн таашаалд хамгийн их нийцсэн залуу байх л даа. Хүн бүхэн өөрийн онцгой чанаруудтай. Жишээ нь Болдхуяг маш шийдэмгий. Асуудлыг дор нь шийддэг. Гол нь түүнд шийдэх бололцоо байна л даа. Миний тэр залууд бол бололцоо байхгүй байна. Төрсөн хүүхдээрээ л гэр бүлийнхээ барьцаанд орчихож байгаа юм л даа. Энэ бол хэцүү асуудал. Хэрвээ би амьдрана гээд зүтгэсэн бол миний охин ямар байдалд орж болох байсныг би хэлж мэдэхгүй.
-Хэзээ нэгэн цагт ирэх юм шиг ээ. Тэр ирэх байх л даа?
-Мэдэхгүй ээ. Ер нь одоо ингээд үүдээр ороод ирэхэд би ерөөсөө гайхахгүй. Чи ирсэнгүй, би олон жил зовсон гэж уйлагнахгүй. Яагаад гэвэл би дэндүү гэмээр хэмжээнд хүртэл энэ зүрхээ чангалчихсан байгаа. Гэхдээ хайртай. (түүний нулимс бөмбөрч эхлэв) Энэ хайр бол гүн гүнзгий хайр юм. Түүнийг би ямар их хайрлагдгаа ярьж мэдэхгүй. Хэлж чадахгүй. Яагаад гэвэл миний нулимс хариулт нь байх. Бидний дунд байсан гүүр байхгүй. Лундуур нь цавчиж тасалж, тэр гүүрийг нураасан. Тэгээд хоёулаа занганд орчихсон. Хөдөлж чадахгүй. Гүүр байхгүй. Гүүрийг нь тасалчихсан. Тэр хүнийг ямар нэгэн аймаар эрхшээл барьчихсан. Хамгийн аймаар юм эр хүнийг эр хүн биш болгодог тэр эрхшээл байдаг юм байна л даа. Жилийн дараа утасдахад нь би юу ч болоогүй юм шиг байж чадсан. Ийм тэвчээртэй ханддаг эмэгтэй хүн байхгүй биз дээ. Гэхдээ энэ бол зөвхөн агуу хайр. Тийм хайрыг өөр л нэг агуу хайр л дарж чадна.
-Гэхдээ та миний харж байгаагаар өөр хайрын өмнө хаалгаа онгойлгох ямар ч сонирхолгүй байх шиг?
-Тэр чинь учрал шүү дээ. Миний сонирхол хамаагүй. Учрал тохиол нь таарвал би ахиад дурлана. Намайг дурлуулах уу, дурлуулахгүй юу гэдгийг бол тэнгэрийн сахиус л мэдэх байх. Миний бодлоор надад бас л муухай сорилт тавьсан л даа, энэ хувь тавилан. Харин би тэр сорилтыг нь аягүй сайн амжилттай давж гарч чадаж байна гэж бодож байна. Одоо би тэр залуутай уулзахад миний нэг ч шөрмөс чичрэхгүй ш дээ. Яагаад гэвэл би яаж амьдрах учраа олчихсон учраас. Тиймээс би нэг шөнийн залуу шиг тэр залуутай өнгөрүүлж чадна. Юу ч өнгөрүүлэхгүй, зүгээр яриад өнгөрүүлж чадна. Хамгийн гол нь энэ хүнтэй би амьдарч чадахгүй гэдгээ л би аягүй сайн ойлгосон. Яагаад гэвэл тийм агуу хайр бие биенээ холоос л хайрладаг. Ойрхон байвал агуу шинж нь алдарчихдаг. Тийм болохоор тийм хүмүүсийг хамт амьдруулдаггүй байх л даа.
-Сүүлд та тэр хүний амьдарч байгаа газар очиж тоглосон. Тэр тоглолт хүнд байсан уу?
-Хүнд байсан. Аягүй хүнд байсан. Нэг их буруутай ч юм шиг. Гэмтэй ч юм шиг. Бараг Мөрөнг тойроод тоглочихмоор ч юм шиг санагдаж байсан. Гэхдээ би юу ч болоогүй юм шиг гараад л тоглосон. Сонирхолтой нь Хөвсгөлийн зритель илүү дүүрээд л, хүмүүс аймаар их ирж үзсэн. Илүү балиашиглаад л.Тэгээд би дотроо гайхаж байсан. Ямар сонин юм бэ гэж. Хөвсгөлийнхөн надад илүү сайн хандаж байсан. Надад одоо яагаад ч юм Хөвсгөлийн хүн гэхээр нэг л дотно санагддаг. Хүмүүс намайг өрөвддөг болчихсон гэж та түрүүн хэлсэн...
-Өрөвддөг байгаагүй юм аа. Зүгээр тэр нэвтрүүлгийн дараа яагаад ч юм гэнэт өөрт тань огт зохихгүй хайраар, магадгүй өөрийн тань хүсээгүй өнгийн хайраар хүмүүс таныг хайрлаж байгаа л харагдсан?
-Яахав, тэгж л байг л дээ. Тэр чинь цаг зуурынх л байх гэж би бодож байна. Хоёрдугаарт, тийм хэмжээний пиар надад хэрэгтэй байсан байж ч болно ш дээ.
Яагаад гэвэл нөгөө л салсан нөхрөөсөө тэтгэмжийн мөнгө салгаад, эсвэл баян боссуудын өврийг хэсээд л явдаг эмэгтэй гэж боддог байсан хэсэгт нь бодит байдал нь шал өөр юм байна. Бор зүрхээрээ амьдардаг юм байна гэдгийг маань ил тод гаргаж өгсөн байж болох юм л даа. Угаасаа би нөхрөөсөө сална гэдэг хатуу тоглоомыг 2001 оноос эхэлж амжилттай тоглож эхэлсэн. Тэгээд тэр тоглоомоо аягүй сайн үргэлжлүүлж байгаа ш дээ. Эхэлсэн л юм чинь. Тоглоомын дүрмийн дагуу л явж байгаа. Нэг ч удаа би салсан нөхөртөө хэцүү байна гэж уйлагнаж үзээгүй. Гүрийгээд л энэ амьдралыг өөрийнхөөрөө туулж яваа.
-Яг дүрмээрээ явж байтал сүүлийн тэр учрал гажуулчихсан?
-Гажуулсан. Гэхдээ би тэнэгтэж, буруу алхам хийгээгүй. Тэгээгүйдээ би баярлаж явдаг. Энэ бол яг л шатар тоглож байгаатай адилхан байсан л даа. Би мунхаг, хатуу, юу ч хийхээс буцахгүй харанхуй улсуудын доромжлол, дайралтын бай болж болох байсан. Гэвч би тийм муухай зүйлээс өөрийгөө аварч чадсандаа баярладаг. Тийм хэмжээнд очоогүйдээ.
-Тэр дурлалаасаа хойш та ямар дуунууд дуулсан бэ. „Тэр намайг дурсдаг болов уу” хамгийн гоё дуу нь юм шиг ?
-„Сэтгэл буруугүй”-г дуулсан. „Үр минь” –ийг дуулсан. Одоо тэгээд „Чамайг хүлээнэ” гээд Балхжавын дууг дуулчихсан. Отгон-очироо хүлээж байна гээд л бодох байх даа. Хэцүү юм аа. Уран бүтээлээ хүртэл ингэж цагдуулж, нэгжүүлж явах.
-Сүүлийн дуу гэхдээ „Тэр намайг дурсдаг болов уу”-г гүйцэхгүй санагдсан. Би тантай ярилцах гэж байгаа учраас бас сүүлийн үеийн уран бүтээлүүдийг тань сонсч үзсэн л дээ?
-Тийм үү.
-„Тэр намайг дурсдаг болов уу” бол үнэхээр хамаг дурсамж онгичиж хаядаг. Одоогийн амар тайвныг минь ямар ч утгагүй болгох шиг сэтгэл зүрхийг сэмлэдэг юм аа?
-Бүх юманд анхных нь илүү хүчтэй байр эзэлдэг шүү дээ. Миний 25-тай дурлаж байсан тэр үеийн дурлал, 36-тай байхдаа дурласан дурлал бол ер нь л адилхан. Бас л нөгөө аймаар золиосын тухай асуудал хөндөгдөнө. Тэр нь дандаа би болж үлдсэн нь миний хүссэн сонголт, хийсэн алхам минь байсанд утга учир нь оршиж байх шиг.
-Гучин хэдэн насанд тийм хүчтэй дурласан эмэгтэй бүх зүйл өнгөрсний дараа тэр дуунд өгүүлдэг шиг зүгээр л нэг дурсахыг хүснэ, зүгээр л нэг зүүдлэгдэхийг хүснэ..гэхэд хангалтгүй санагдсан.Тэр таны захиалга байсан уу, эсвэл тохиолдлоор ороод ирчихсэн дуу юм уу?
-Миний захиалга байгаагүй. Зүгээр л тохиолдлоор орж ирсэн. Нармандах гэж эмэгтэй байдаг юм л даа. Өөрөө их зөөлхөн, болгоомжтой, боловсролтой, ухаалаг эмэгтэй. Өөрийнхөө л сэтгэлийн өнгийг шингээж шүлгээ бичсэн байх.
-Гэр бүл бол сэтгэлийн эрх чөлөөн дээр дараад суучихдаг, нэг талаар зохиомол ч гэж үзэж болохоор уйтгартай бүтэц л дээ. Гэхдээ энийгээ мэдрэх дургүй явж байхад таны дуунууд аягүй уруу татдаг юм аа ?
-Тэгдэг гэж үү. (инээв)
-Тэр клипэн дээр гардаг шиг ганцаараа, хүссэнээрээ, сул зоргоороо алхмаар санагдаж байна. Яагаад би ч гэсэн өөртөө ийм боломжуудыг гаргахгүй байгаа юм бэ гээд өөрийгөө шалаанд оруулчихсан сууж байсан эмэгтэйтэй таарч л байсан. Та хүмүүсийг ингэж уруу татаж, уран бүтээлээрээ өдөөн хатгадагаа мэддэг үү?
-(тэр маш хөгжилтэй, чангаар инээв) Би мэдээгүй. Гэхдээ зоргоороо олон хүүхнүүд бас над шиг амьдардаг юм байна аа. Тийм хүсэлтэй эмэгтэйчүүдэд би жишээ нь болж чадаж байвал бас болж байна. Сараа хоёр хүүхэдтэйгээ, дээрээс нь дүүгийнхээ хүүхдийг авч өсгөөд амьдарч болж байна. Би ч бас чадна гэж тэр хүүхнүүд харж, зоригжиж байна шүү дээ. Гэхдээ би нөхөртэй хүүхнүүдэд хэлдэг. Байгаа жаргалаа сэгсэрчихэв ээ, хажуудаа байгаа ханиа анзаар аа, хайрлаа. Байгаа юмаа хайрлаж сур, мэдэрч сур гэж. Би хэрвээ нөхөртэй байвал хөлд нь сууж, тэр хүнийг аргадаж, аялж чадах юм шиг санагдаж байгаа. Яагаад гэвэл одоо эсэргүүцэхээс илүү аялан дагалдах нь надад илүү сонирхолтой дүр санагдаж байгаа байгүй юу.
-Сөрөх өнгөн дээр нь хангалттай амьдраад үзчихсэн гэж үү?
-Би зөндөө сөрж амьдарсан. Хоёр нөхөртэйгөө байхдаа. Одоо болноо. Одоо бол аяыг нь дагаж, эр хүнийг түшиж амьдарвал яадгийг нь бас үзмээр байна ш дээ.
-Танд зохихгүй байвал яахав?
-Зохивол яах уу. Энэ амьдрал надад хангалттай тэвчээрийг өглөө шүү дээ. Би их адгуу, ааштай байсан. Тэгэнгүүт ялангуяа охин бол намайг сэмэлж байгаа юм чинь. Бага багаар миний тэвчээрийг чинь шалгаад л. Алгадаад хаячихмаар санагдаж байвч тэвчээд л өнгөрч байгаа юм даа. Тэр олон нойргүй шөнүүд. Тэр олон хэцүү мөчүүдийг санахаар...Өдөр шөнөгүй эр хүнээс дутуугүй ажилласан үеүдээ бодохоор...Гэхдээ би таны нүдэнд урьдийнхаасаа ядарсан харагдахгүй байгаа байх аа.
-Огт үгүй. Та үргэлж ямар ч асуудалгүй харагддаг шүү дээ?
-Баярлалаа.
-Хүмүүс өнгө төрхөө өөрчилж байна, шинэчилж байна, тэмцэж байна. Харин та бол энэ тал дээр их азтай од биш гэж үү?
-Би хүүхдээ гаргаад жин нэмээд жаахан үзэлцсэн л дээ. Охин хүүхэд гаргана гэдэг хамаг гоо үзэсгэлэнгээ өгөхийн нэр юм уу гэж зарим үед бухимдаж байсан. (инээв) Тэгээд хичээллэсэн л дээ. Грандад усан бассейнд хичээллэсэн. Одоо бол сэтгэл хангалуун байгаа. Тийм ч учраас өнөөдөр илүү зоригтой шийдлээр зурагаа авахуулж байна.
-Амьдрал бол аян юм. Энэ аянд явж байгаа хүмүүсийн богцонд элдэв дурсамж дүүрэн байдаг. Богцоо уудлаад үзэхээр өөрөө ч гэсэн сэргээж санахыг хүсдэггүй, бүр ичмээр, гэнэтийн харилцаанд орчихсон тийм сексийн дурсамжууд танд байдаг уу?
-Байлгүй яахав. Байна. Тэрийг би дурсахыг хүсдэггүй. Яагаад гэхээр тийм таатай биш, хүссэн дурсамжуудын нэг биш учраас би аль болох ёроол руу нь чихчихнэ ш дээ. Дээрээс нь ер нь илэн далангүй хэлэхэд эрэгтэй хүнийг гүнзгий хайрлахгүй секс хийхэд хамгийн гоё секс болдог юм аа. Хайргүй хүнтэй секс хийх аягүй гоё байдаг. Тэгэхээр л нэг авах ёстой юмаа авч байгаа юм шиг санагдаад байдаг юм.
-Хайртай хүндээ эмэгтэй хүн өгөх гэж илүү их хичээдэг болохоор уу?
-Тийм.
-Тэр ч тийм шүү?
-Тийм учраас хайргүй хүнтэй бол спортын шинжтэй л секс хийнэ ш дээ. Нэг тийм бэртэгчин секс хийнэ ш дээ.
-Бүр нэг хувиа хичээсэн үү?
-Хувиа хичээсэн. Гимнастикийн шинжтэй секс.(инээв)
-Та бол дээдсийн хүрээний хатагтай. Улс төрийнхөнтэй ч нэлээдгүй харилцдаг. Танд тэдний зүгээс том бооцоо тавьсан хайр сэтгэлийн тоглоом санал болгож байсан тохиолдол байдаг уу?
-Байдаг.
-Та тийм тоглоомоор тоглож эрсдэлд орж байсан уу?
-Үгүй. Ёстой дургүй. Надад шившигтэй санагдаад байдаг юм аа.
-Тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэр улсын тийм буудалд өрөө захиалчих. Тэгээд онгоцны тийзээ, хамт байх шөнүүдийн хөлстэйгээ жолоочоороо явуулчих гэж харьцдаг?
-Би тийм хэмжээний тэнэг тахиа биш ээ. Арай ч дээ. Би өөрийгөө тийм хэмжээнд үнэлмээргүй байнаа. Хандив өгмөөр ч юм уу, хайрламаар байгаа бол хайр сэтгэлээ материаллаг үнэлэмжээр илэрхийлж байгаа бол би авна. Эмэгтэй хүн авах ёстой гэж боддог. Харин хайр сэтгэлээ зарж, арилжаа наймааны хэлбэрт аваачиж байгаа бол тэр жигшмээр явдал.
-Хамт байсан эрчүүдээс тань орондоо ч юм уу, эсвэл ванн дотор ч юм уу хамт байхдаа дуулж өгөхийг санал тавьж байсан болов уу?
-(тас тас инээв) Орондоо юу. Ёстой тийм санал ирж байгаагүй. Наадах чинь юун хөгжилтэй асуулт вэ.
-Эрчүүд эхлээд таныг нийгэмд бүтээсэн тэр орон зайгаар тань сонирхсон байдаг уу. Эсвэл гэнэт учраад татагдсан байдаг болов уу. Энэ бас их сонин асуулт?
-Ихэнхдээ дуучин гэдэг нэр алдар маань дандаа л дагалдаж байгаа юм л даа. Тэр жаахан хэцүү зүйл. Гэхдээ би бүгдтэй алдар нэрнээсээ үүдэж учирсан гэж бодохгүй байна. Өөрийн чинь дуучин байх нэг их чухал биш гэж улсууд ярьж л байдаг юм. Гэхдээ би бол тэрэнд нэг их итгэдэггүй. Үнэндээ эрчүүдийн ярьсан яриа надад нэг их чухал байдаггүй юм аа. Надад эрэгтэй хүний үйлдлүүд аягүй чухал санагддаг. Ярьсан юм нь биш. Алхмууд, хийсэн үйлдлүүд аягүй чухал.
-Эмэгтэй хүний чих дандаа гэнэддэг болохоор уу?
-Үгүй ээ, тэрэндээ биш. Би эсвэл аягүй муухай, чоно шиг санаатай болчихсон ч юм уу. Ярьж л байдаг юм гэсэн шиг ханддаг. За, алхам яах нь уу гэх зэргээр өөрөөр хэлбэл шууд утгаар хөдөлгөөнийг нь харах дуртай. Үйлдлүүдийг нь сонжиж, мэдэрч, харах надад илүү таалагддаг. Надад эрэгтэй хүн нэг л таалагдахгүй бол таалагддаггүй. Эргэж яагаад ч, яаж ч худлаа гоёод авч хэлэлцдэггүй. Надад нэг тийм худлаа эрчүүд ерөөсөө таалагддаггүй юм аа. Ер нь тэгээд жаахан тэнэгдүү харагддаг байсан ч бага ярьдаг байх нь илүү зүгээр. Би яриа мариа, тоть шиг залуучуудад дургүй. Нэг их яриад л байдаг ш дээ тээ.
-Тийм ээ. Алиалагч шиг элдвийг урсгаад л, тэгсэн хэрнээ юу ч чадахгүй?
-Харинтэгээд би хэлээд байна шүү дээ.Үйлдэл сайн хийдэг л байх ёстой гэж. Сексийг ч гэсэн илүү дутуу үггүй сайн хийдэг. (инээв) Ямарваа нэг юмыг, жишээ нь хоолыг ч юм уу, машинаа аягүй сайн засдаг ч юм уу, дугуй аягүй сайн сольдог ч юм уу. Ямарваа нэг юмыг аягүй сайн хийдэг эрэгтэй хүнд л би дуртай. Олон юм ярьдаг. Шалчигнадаг эрчүүдэд би үнэхээр дургүй.
-Та нээрээ орос дууны тоглолт хийх гэж байгаа гэсэн. Яагаад гэнэт?
-Жаахан эгдүү хүрээд.
-Ойлгож байна ?
-Би өөрийгөө гэнэт гайхсан. Би яагаад өдий насыг наслатал орос ээжийн дэргэд, орос сургуулиар явж хүмүүжчихээд, тэр орчинд насан турш амьдарч ирчихээд энэ давуу байдлаа яагаад гаргахгүй байснаа гайхсан. Тэгээд л тоглохоор шийдсэн. Гол нь би энэ тоглолтыг ээжийгээ баярлуулах гэж хийж байгаа юм.Миний ээж бол үнэхээр агуу эмэгтэй. Тэр хол нутгаас эр нөхрөө дагаж хүний газар ирээд үр хүүхдийг нь төрүүлж өсгөөд, одоо ч гэсэн тэднийхээ төлөө амьдарч байна. Миний ээж бол агуу эмэгтэй л дээ. Ээж рүүгээ, хүүхдүүд рүүгээ харьж явахдаа би өөрийн эрхгүй яардаг. Тэр жижигхэн зүрхнүүдийн намайг гэсэн хайраар цохилж байгааг нь мэдрэх хичнээн аз жаргал вэ. Тэднийгээ бодоод машиндаа ганцаараа аймаар инээгээд л, улам хаазлаад давхидаг. Над шиг тийм тэнэг хүн байхгүй байх л даа. Гэвч би энэ байдалдаа бүр дасчихсан. Би одоо аягүй саак амьдарч байна гэж өөрт чинь худлаа онгирохгүй. Гэхдээ энэ хэмжээний жаргал надад бас болж байнаа. Учир нь би амьдралаас надад ногдсон зовлонг ч юм уу жаргалыг хүлцэнгүйгээр хүлээн авч чаддаг, тэр зүйлүүдтэй дүрмээр нь тоглож чаддаг болсон байна...
Жинхэнэ эмэгтэй хүний чин үнэн зүрхний цохилтыг мэдрүүлсэн, ямар нэгэн худлаа салхи савир байхгүй илэн далангүй Сараа энэ удаа миний өмнө суулаа. Тэр нэр алдрын төвэгтэй титмээ тайлж хаяад ойн чөлөөнд жинхэнэ „тоглож” чадах эр хүнтэй цасаар байлдахад бэлэн байх шиг.
Тэгснээ атаархмаар эрх чөлөө...атаархмаар эрхэмсэг амьдрал...руугаа эргэж шоглонгуй инээмсэглэчихээд гүйгээд орчих ч юм шиг.
Сэтгүүлч Б.Ганчимэг
Zochin
Зочин
наяа
наяа
zochin100
zochin100
Enkhtuya.D
Enkhtuya.D
НАРАНГАРВУУ
Монхоо
Anu
Anu
bujaa
Z
Зочин
Зочин
Амжилт
Амжилт
зочин
шинээ
шинээ
Эмэгтэй
zochin
tuya
амгаа
болорцэцэг
hehw
Зочин
Зочин
Mongol
Зочин
Зочин
Зочин
:)
Usa-gaas
i
l
l
PKV
Internet Casino
NYAMKAJARGAL
жирийн л нэг эмэгтэй
xd
nnn
JG
dugar
dugar
Зочин
eej hun
Зочин
Сергей -д
tushig
oer
oer
09k
сергей
фэн
Зочин
Ôýíýýñ íü
tuya
фен
Turuu
uneheer taalagdlaa
Nomin
suwdaa
jj
nz
h
z shan huuhen shuu ugasa shan huuhnuud iimerhuu l
bi tanitai adil...
Сөөнгө
uneheer saak
hulan
yamar saihan yum be
Bi
neg hun
Зочин
зочин
mgl
buzz
1 hvn
Ema
Ema
Ema
Зочин
haagi
undraa
хүсэлт
lam
puujiidoo
dr ha ha
Зочин
zochin
GEHDEE SARAA BICH CHAMD AZ60 HYSEED..
Saraa hynii amidral dahin byy yimyyl! Burhan shi
Зочин
Eo Eo bish ee depression baihgyi yu
Zagvar omsogch Odgrel geed shuud hel l dee Ganaa!
Бө
Зочин
miga
Зочин
Зочин
setguulchmer t
Зочин
сэтгүүлчмэр
ыуөыуөыөөөыөу
fen
fen
fen
fen
fen
Зочин
naraa
zoz
saraa
hm
oyutan ueiin tanil
oyutan ueiin tanil
oyutan ueiin tanil
artg
hergui
nergui
sanal
dir
Zulaaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
kh
zora
SARAAD
gaihaltai
Зочин
zochin
hugjiltei l yum
zochin
mn
dugar
dugar
dugart
dugar
Dugar
dugar
dugar
dugar
dugar
dugar
ha ha
zochin
dugar
dugar
dugar
kk
dugar
Tomborgio
Tomborgiod !
Suvd
Jinkhene hair durlal
Ганчимэгт
dugar
dugar
Dugar
Dugar
ëõàãâà
Emegtei
dugar
unshigch
SARAAD AMJILT HUSIE!
SARAAD AMJILT HUSIE!
SARAAD AMJILT HUSIE!
SARAAD AMJILT HUSIE!
Dugar
Erguutehee boli saraa,
Зочин
Hi
òýíýã àâãàé
Зочин
heba
óíøèã÷
Зочин
eenee
dugar
Зочин
dugar
Д
Dugar
Setguulchid
Dugar
yanaa
hi
hi
har tsarait
Зочин
zochin
halturshik Denzen
dugar
zvgeer l
Зочин
badmaa
MB
Gerel
Cool
Dugar
erka
Amjilt
dugar
MB
Зочин
Зочин
dugar