Энэ 7 хоногт
Обамагийн Ким Чен Ирт бичсэн захидлын нууц
Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Ирт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар нууц захидал бичжээ.
Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Ирт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар нууц захидал бичжээ.
Саяхан Хойд Солонгосын асуудлыг хариуцсан Америкийн тусгай элч Стивен Босуорт Пхеньянд очиж тус улсын эрх баригчидтай хэлэлцээ хийсэн билээ. Тэнд байхдаа Ерөнхийлөгч Б.Обамагийн захидлыг БНАСАУ-ын удирдагчдад дамжуулсан юм байна. Үүнийг эхэндээ Америкийн албаны хүмүүс үгүйсгэсэн юм. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Майк Хаммераас Ассошейтэд Пресс агентлаг тодруулжээ. Гэвч тэрээр, “Бид хувийн шинж чанартай дипломат захидлын талаар тайлбар өгдөггүй” гэсэн.
Харин саяхнаас АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч хоёр орны удирдагчид захидал солилцсон нь үнэн болохыг баталсан юм. Гэхдээ түүндээ юун тухай бичсэн талаар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр Ким Чен Ир захидлын хариуг өгөхгүй удаагаад байгаа гэнэ.
Ямар ч байсан төрийн тэргүүнүүд бие биеэ ойлгоцох боллоо. Олон жилийн өмнөөс зөрчилдсөн хоёр улсын харилцаанд сүүлийн хэдэн сарын хугацаанд нааштай өөрчлөлтүүд гараад байгаа. Нэгдүгээрт БНАСАУ-ын эрх баригчид Америкийн төлөөлөгчдийг Пхеньян ирж хэлэлцээ хийхийг урьсан. Хоёрдугаарт, Хойд Солонгосын асуудал хариуцсан Америкийн тусгай элч Стивен Босуорт Пхеньянаас ирээд яриа хэлэлцээрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлэх юм бол БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг үргэлжлүүлэхийг ятгаж чадсан гэж мэргэжилтнүүд ярьж байгаа. Гэхдээ Пхеньян энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хараахан хийгээгүй байгаа гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Барак Обамаг Ерөнхийлөгчийн ажлыг авснаас хойш тус улсын гадаадад бодлогод нэлээд өөрчлөлт гарсан. Үүний нэг тод жишээ АНУ, БНАСАУ-ын харилцаанд гараад буй өөрчлөлтүүд. Солонгосын хойгийн байдал сүүлийн найман жилийн хугацаанд дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Ж.Бушийн тэргүүлсэн засаг захиргаа хатуу бодлого баримталснаас байдал нэлээд хурцадсан билээ. Харин Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн сурталчилгаагаа хийж байхдаа олон улсын тулгамдсан асуудлуудыг шийднэ хэмээн амлаж байсан юм. Ер нь ч энэ бол Америкийн Ардчилсан намын баримталдаг бодлого.
Ийнхүү Нобелийн шагнал хүртсэн Барак Обама олон жил Америкийн эрх баригчдын толгойны өвчин болоод буй нэг ч гэсэн асуудлыг нааштайгаар шийдвэрлэж магадгүй байна. Нэг үгээр хэлэхэд хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ. Обама Нобелийн шагналтны үүрэгээ биелүүлэхээр мэрийж буй бололтой.
Ю.Дэлгэрмаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин