Популизм
Аргентинд тэргvvн хатагтай нь Ерєнхийлєгч болжээ. Ардчилсан сонгуулиар гарч ирж буй хэрэг. Шинэ vеийн Аргентинд болж буй гурав дахь тохиолдол нь.
Тэдний будаа, махыг дэлхий хувхайлж байлаа. Австрали, Канадын нэгэн адил дайнаар баяжсан Аргентинд vйлдвэрлэл хєгжиж, эрчим хvч, нефтийн салбар цоройж, зах зээлийн механизм ажиллаж, дунд ангийн тоо нэмэгдэж, чєлєєт хэвлэл оршиж, тєрийн аппарат цомхон мєртєє vр дvнтэй ажиллаж байсан юм. Экспорт импортын зєрєє нэг хагас тэрбум долларт хvрч байсан нь тэр vеийн тооцоогоор Английн 70 жилд олох мєнгє байв. Хэрэв энэ баялагаа зєв зарцуулаад явсан бол Аргентин єдийд дэлхийн хамгийн хєгжингvй орны нэг байх байсан тєдийгvй ерєєс Латин Америкийн хєгжлийн хандлага шал єєр байх байлаа.
1943 онд тєрийн эрхэнд гарсан цэргийнхэн Vйлдвэрчний эвлэлийг хориглож орхижээ. Хєдєлмєрийн сайдад томилогдсон хурандаа Хуан Пэрон гэгч чухам энэ гомдсон vйлдвэрчнийхнийг єдєєн турхирвал том хvч юм гэдгийг анзаарсан байна. Цэргийн нєхдvvдтэйгээ нэгэн учирлаар муудсан тэрээр амиа гуйж байх тэр мєчид эхнэр нь болох Эва Пэрон Vйлдвэрчнийхнийг босгож нєхрєє суллаж авлаа. Пэрон шууд л Vйлдвэрчний эвлэлийг ємєєрєгч болж хувирах нь тэр. 1945 онд болсон сонгуулиар Ерєнхийлєгчийн сэнтийд залрав. Ардчиллыг яаж гуйвуулж, чєлєєт сонгуулийг хэрхэн тоглоом болгож болдгийг тэрээр харуулж чадсан юм. Ленин, Сталин, Муссолини, Франкогоос бvгдээс нь сэглэж хуулсан фашизм, коммунизмын хольц, хожмын гурав дахь ертєнцийн удирдагчийн хэв шинжит дvр болсон анхны хувилбар ийнхvv бэлэн боллоо.
Ерєнхийлєгч болуутаа социализм болон vндэсний vзлийн нэрийн дор цэцэглэж байсан бvхэл бvтэн улсын эдийн засгийг яаж сvйрvvлж болдгийг vзvvлж єгєв. Банк, тємєр зам, холбоо, эрчим хvч, зам харилцаа, даатгал, уул уурхай, загасны vйлдвэрлэл гээд бvгдийг нь улсын болгов. Ганцхан амьсгаагаар Аргентинийг нvсэр том халамжлагч тєртэй болголоо. Нийгмийн хангамжинд тєсвийн эзлэх хувь хорь хvрэхгvй байснаа дороо гуч болж єсєв. Ажилчид арван гурав дахь сарын цалин авч дээр нь сарын амралттай болж, баян орны хэмжээний цалин тэтгэмжтэй боллоо. Улсад алба хаагчдыг муу ажилласан ч сайн цалинжуулдаг тєдийгvй ижил жишиг барихыг хувийн салбараас шаардана. Санхvvгийн бололцоо чадвахи огт хамаагvй, хамгийн гол нь ажилчид л сайхан амьдрах ёстой.
1951 он гэхэд тэрээр улсынхаа бvх санг хоосолж дєнгєлєє. Цалин, тэтгэвэрийг утга учиргvй нэмнэ гэдэг цаасан мєнгєний овоолго гэнэт vvсэж мєнгє vнэгvйдэн инфляци болно. Энэ бол эдийн засгийн наад захын тооцоо баймаар. Нийгмийн халамж хэтрэхээр vйлдвэрлэл нь тvvнээ нєхєж чадахаа болино. Гэвч Пэронд энэ бvхэн хамаагvй аж. Тостой цатгалан амьдрал хэдхэн жил vргэлжлээд сангаа хоосолсон улс орон ёроолгvй ангал руу унаж эхэллээ. Нэмэр дээр нь тэр жил Аргентинд айхавтар ган тохиожээ. Одоо яах вэ? Тєлєх мєнгє байхгvй! Пэрон эдийн засгийн солиорлоо одоо улс тєрийн галзуурлаар солив. Тvvнд буруутгах дайсан хэрэгтэй боллоо. Мэдээж байгаль буруутай. Сєрєг хvчин буруутай нь хэнд ч ойлгомжтой. Тvvнээс гадна АНУ, Англи гээд гадныхан буруутай. Чєлєєт хэвлэл дайсанд тооцогдов. Жокэй клубыг хvртэл дайсан гэж зарлан шатаажээ. Улмаар католик шашин бас буруудаж тэдний сор болсон хоёр сvмийг нь 1954 онд нураажээ. Эцэст нь цэргийнхэн тэсэхээ больж эргэлт хийхэд Пэрон гадаад руу зугтаж амиа хоохойлсон юм.
1955-73 оны хооронд Аргентинд 9 ерєнхийлєгч гарч ирсэн боловч Пэроны баллааад сvйрvvлчихсэн эдийн засгийг хэн нь ч сэхээж чадсангvй. Эдийн засгийн утгаар нь харвал “аймшигтай” гэж болохуйц улс vлдээжээ, тэр. Асар их хєрєнгийг янз бvрийн ашиггvй арга хэмжээнд vрж цацсаны дvнд тєрийн нvсэр паразит аппарат, ахадсан том vйлдвэрчний эвлэл, тєсвийн ажилтны нижгэр арми хувхайрсан хєрсєн дээр хоол нэхэн vлдсэн юм. Єєрєєр хэлбэл цэцэглэн хvчирхэгжиж байсан гvрнийг бодлогогvйгээсээ гадна олон тvмэнд таалагдахын тулд маргаашаа мартчихсан ганц удирдагч сvйрvvлж сул дорой, ядуу орон болгожээ.
ДБ
Монгол