улс төр 4 нийтлэл байна

Зорилгогүй, зориггүй хүн бусдад хэзээд үл үзэгдэгч байдаг

Колумб улсын ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Juan Manuel Santos-тай уулзах завшаан тохиов. Мань эрийг Time сэтгүүл дэлхийн хамгийн их нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулж байсан бөгөөд Колумб улсын түүхэнд хамгийн олон хүний саналаар 2010 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2014 онд бас улиран сонгогдож байв.
#авилга #боловсрол #залуус #улс төр #өөрчлөлт

Нууц захиа задлав

Нэг ийм захиа оллоо. Нууц пиарын бүлэг, төрийн эрхийг авах гэсэн юмуу хаашаан гэж бодлоо. ​Миний нийтлэлээ оруулдаг саятын эзэн болон бусад хэдэн нэр нөлөө бүхий хүмүүс бичсэн болтой юм
#сонгууль #улс төр #бие даагч #электорат

Жагсаал сайхан боллоо

Өнөөдрийн жагсаал урьд урьдын жагсаалууд шиг ёстой сайхан боллоо. Жагсаал яг өмнөх жагсаалууд шиг урьд өдөр нь зохион байгуулагчид сошлдоо оруулж жагсаалд ирхийг уриаллаа. Фээсбүүк орчинд яг л урьдынх шиг бүгд жагсана очоод ална хэмээн сэтгэгдэл бичиж шээр хийсэн хүний тоо ойролцоогоор зургаан сая хүрсэн ч байжж мэдэх юм.Хэрвээ монголд өмнө нь аливаа жагсаал болхыг үзээгүй хүн бол шууд хувьсгал гарах хэмжээний юм болохнээ гэж уулга алдахаар байсан юм. Нар ч мөн урьдынх шигээ гарсаар өглөө боллоо.
#60 тэрбум #улс төр #жагсаал

Улс төрийн эрсдэл

Сингапурын үндэсний их сургууль, Цюрихийн их сургуулийн доктор, профессоруудыг оролцуулсан “Манайлал” сэдэвт дугаараа бид өнгөрсөн онд толилуулсан. Тэгвэл энэ удаад эдийн засаг, улс төр, физикийн шинжлэх ухааны дөрвөн доктортой ярилцсан 22 дахь дугаараа бид Улс төрийн эрсдэл сэдэвт зориуллаа. Популизм гэж юу вэ гэдэг асуултаар эхэлж, ер нь тэгвэл ардчилал гэж юу юм гэдэг асуултаар төгссөн манай багийн шинэ дугаарыг өргөн барьж байна. Энэ дугаарын зочид Монгол Улсын Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга, доктор Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга, доктор А.Ундраа, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгс, Warwick&Roger компанийн гүйцэтгэх захирал, доктор Робин Гарсиа нар байлаа. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь текст болон видео хувилбараар хүлээн авна уу.
#ардчилал #улс төр #эдийн засаг #эрсдэл #популизм #аюул