Нэг ийм захиа оллоо. Нууц пиарын бүлэг, төрийн эрхийг авах гэсэн юмуу хаашаан гэж бодлоо. Миний нийтлэлээ оруулдаг саятын эзэн болон бусад хэдэн нэр нөлөө бүхий хүмүүс бичсэн болтой юм. Хонгилын эзэн гээд олон уншцан чинь саятын эзэн гэсэн бас аймаар уншигдаж байна шүү. 

Тэгээд уншаад байсан их хурлын гишүүн болохжоогоо хүмүүсийг гишүүн болгож өгөх юмуу даа гэж ойлголоо. Энэ миний мөнхийн хүсэл. Хэдэн жил үүнд бэлдэж хөөрхөн гүзээ суулаа, хэдэн гоонж авлаа, дарга нар шиг сүртэй ярьж сурлаа, хүн амьтан загнах бэлтгэл гэртээ ганцаарчилж хийлээ, баяжих бэлтгэлээ хийлээ. Одоо надад дарга болход дутаад байх юм байхгүй болсон. Хэн ч хаанаас ч харсан харваас дарга царайтай болсон. Бүүр дарга болоод авах юмсынхаа жагсаалтыг ч гаргачихаад байна. Эхлээд ланд крүүсэр гэдэг хар жийп машин авна, тэгээд 11 тэй дугаар аваад, зайсанд 4 өрөө байр авна. Тэгээд ганц нэг гадаадаар аялана. Бас баарны дандаа вип өрөөнд каняак уудаг болно. Ер нь бүх бэлтгэл жин тан. Тэгхээр шууд эргэлзэх зүйлгүйгээр утсаар залгалаа. 

  • Байна уу би энэ танай Элэктрон намд элсэх гэсийн 
  • Энэ нам биш хөдөлгөөн
  • Өө үхсэн нам болгочооч чадахгүй байгаамуу
  • Хөдөлгөөн гээд хэлээд байна ямар хэргээр ярьж байна
  • Элэктрон хөдөлгөөнд чинь элсэж хамт хөдлөх гэсийн
  • Элэктрон биш электорат хөдөлгөөн. Чи хөдөлмөөр байвал хөдөл л дөө
  • Би үнэндээ их хурлын гишүүн болох гэсийн. 
  • Тэгээд болооч дээ
  • Танай болгодог хөдөлгөөн биш юмуу
  • Биш манайх болох гэж байгаа залуусыг дэмждийн
  • Тэгвэл намайг олигтойхон дэмжээтэх
  • Чи хэн юм. Яахаараа дэмжих ёстой юм
  • Би дарга болох бэлтгэлээ хангасан хүн байна
  • Бид нийгэм-улс төр эдийн засгийн тодорхойойлголттой олны ярьдагаар нэр цэвэр хүмүүсийг дэмжинэ гэж тодорхой бичсэн байгаа
  • Сүртэйн дараа нь сурчийшдээ. Нэр цэвэр гэж юу яриад байгаан
  • Ядаж хулгай хийгээгүй хийхгүй хүн байх хэрэгтэй л дээ
  • Сүржигнээд бай ганц нэг өдрийн хоол ажил дээрээ тоншоол биз. Би дарга болчоод та нарт их мөнгө олж өгнөө
  • Та тэнцэхгүйн байна
  • Би тэгүүл та нарыг эсэргүүцэж харлуулах болно
  • Бид нар өөрснөө дэвшихгүй болхоор эсэргүүцэж харлуулмаар байвал тэг тэг
  • Та нарыг дэвшихгүй гэж хэн итгэхийн дандаа л улс төрч хүмүүс байшдээ, ямарч заль гаргаж байгаан билээ
  • Дэвших байсан бол нам байгуулаад явсан нь амар л даа. Тэгээд ч улс төрөөс гарсанаа ойлгосон ухамсартай хүмүүс байгуулсан юм
  • Дэмжиж дэмжиж байгаад худлаа нэг намд дагаар орж алнаа таануус яг
  • Бид өөрсдөө улс төрөөс гарсан, бие даасан хүмүүс болхоор юу юугүй нэг намд элсчихгүй л болуу.
  • Яагаад бие даагчид гээд байгаан би намын гишүүн хүн байна та нарыг хөлсөлж пиартаа ажилуулмаар байна
  • Бие даагчид гарын үсэг цуглуулхаас эхлээд намын нэр дэвшигчидээс илүү ажиллах шаардлагатай байдаг мөн намын дэмжлэг байхгүй. Одоо энэ хоёр намын байгаа байдлыг ажиглахад яавч хүмүүсийн итгэлийг хүлээхэд хэцүү болж байна. Бас бид хөлсний пиар баг биш. Нээх нийлээд пиар хийгээд явхааргүй хүмүүс
  • Та нар худлаа их хурлын гишүүдийг өөрийн дураар удирдах гэж ийм юм хийжээн
  • Нийгэм улс төрийн ойлголттой нэр цэвэр хүмүүс удирдуулах нь юу л бол хийсэн гэмтэй хүн л бусдад удирдуулдаг юмшдээ.
  • Та нар их байнаа яахвээ хараарай намайг...

Гэтэл цаанаас нь хэн юм гэж асуух сонсогдож надтай ярьж буй хүн мэдрэл муутай хүн байна гэж ярьсаар утсаа тасалчлаа. Тиймээс би эдний энэ захиаг задлаж тэдний эсрэг байгаагаа зарлаж байна.