Оросоо

@Оросоо
13
нийтлэл
334,067
уншигдсан
2
сэтгэгдэл

Youtube хуурамч мэдээллийн "суваг" болсон уу ?

Facebook платформ нь хуурамч мэдээллийг бууруулах чиглэлээр баримт шалгах төвүүдтэй идэвхитэй хамтран ажилладаг бол Youtube платформ энэ тал дээр ач холбогдол бага өгч ирсэн нь уг платформ хуурамч, төөрөгдүүлсэн худал мэдээлэл тархах гол суваг болж, баримт шалгагчдын анхааралд өртөөд байна.
##худал мэдээлэл ##youtube

НАМЫН ЭРХТ ЁС

Түүхийн сурах бичгээс эхийн эрхт ёсны үе, эцгийн эрхт ёс гэж уншиж байсан байх, үүнтэй яг адил манай өнөөгийн нийгэм бол үнэн хэрэгтээ намын эрхт ёсны нийгэм юм. Нам бол амбицтай, түрэмгий, эрх мэдлийг олж авахын төлөө программчлагдсан. Сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намд төрийн хэрэгт “орохгүй”, “мэдэхгүй” зүйл байх­гүй болж, төрийн эрх мэд­лийг булаацалдаж, төрийн дээр нам гарч суугаад 30 жил болж байна. Энэ нь Монголын улс төр дампуурч, улс төрийн намууд мафи маягийн бүлэглэл болсонг нотлож буй. Намуудын санхүүжилт шударга бус замаар явж, үүгээр авлигачид намаар дөрөөлж төрд орж ирдэг. Улс төрийн намуудын явуулж байгаа бодлого нь ард түмнийг мунхруулахад чиглэж байгаа, сонгуулиар баахан сайхан амлалт өгдөг, тэгээд сүүлд нь түүнийгээ мартдаг, тэгээд дахиад дараагийнхаа худал хуурамч амлалтыг өгдөг технологи.
##нам

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй л ардчиллыг аварна

Хонь шиг номхон ард түмэн чоно шиг засаг төрүүлдэг гэсэн үг бий. Бид даруу төлөв, номхон байсныхаа "ачаар" Хөгжлийн банкны "гашуун түүх"-ийг сонсож буй цаг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй л Монголын ардчиллын түшиж туслах сүүлийн "багана" болж байгаатай маргаад хэрэггүй. Ардчиллын төлөө зүрх сэтгэлтэй олон хүн байдаг ч харин ардчиллын төлөөх "авлига, шударга бус"-ын дайны фронт дээр ил тодоор эрсдэл үүрэн тэмцэж чаддаг нь тун цөөн, энэ "цөөн" байдаг тэмцэгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн "ач буян"-аар нийгэмд өөрчлөлт бий болдог.

Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шийдвэрлэж буй хуулийн практик ямар байна вэ ?

Шүүхээр 2020, 2021 онд шийдвэрлэгдсэн худал мэдээлэл тараах гэмт хэргийн шүүхийн шийдвэрт шинжилгээ хийж, энэ төрлийн хэргийг шийдвэрлэж буй хууль, шүүхийн практик, хууль хэрэглээний асуудалд үнэлэлт, дүгнэлт өгсөн судлаачдын байр суурь
##худал мэдээлэл #шүүхийн практик

ШҮҮХИЙГ ГАДУУРХСАН УЛСЫН ТӨСӨВ

Шүүхийн төсөв, санхүүжилт нь шүүх эрх мэдэл чиг үүргээ хэрэгжүүлэх орчин нөхцөлийг шууд тодорхойлох шинжтэй учир шүүхийн бие даасан байдалтай салшгүй холбоотой, шүүхэд зохих хэмжээний төсөв, нөөцийг үр ашигтай зарцуулах бололцоог олгоогүй тохиолдолд Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцид дурдсан хүний эрх хэрэгжих бодит боломж алдагдаж, шүүхэд хандах эрх, боломжит хугацаанд хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх эрхийн зарчмууд бүрэн баталгаажихгүй юм. Парламент нь шүүх эрх мэдлийн байгууллагынхаа онцлогт нийцсэн, хангалттай хэмжээний санхүүгийн нөөц хуваарилах үүрэгтэй байдаг. Мөн шүүхийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нь улс төрийн шинжтэй аливаа тогтворгүй байдал, хэлбэлзлээс ангид байх ёстой.

Үндсэн хуулийн Цэц сорилтын өмнө ирлээ

Давхар дээлээс үүдэлтэй улс төрийн хямрал Монгол Улсыг Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах гол үндэслэл болсон юм. Гэтэл одоо улс төрчид Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө ухарч эхэллээ. Давхар дээл нь Монголд "парламентын засаглал"-ыг үндсэнд нь байхгүй болгож, парламeнт нь Засгийн газрынхаа “дагуул” болж, УИХ хуралдаж чадахгүй болж байсан түүхтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол өөрөө Үндсэн хууль. Үндсэн хуулийг өөрийг нь хянах эрх мэдэл Цэцэд байхгүй. Цэц бол улс төрийн эрх мэдлийг тодорхойлохгүй, үүнийг УИХ тодорхойлно.