Оросоо

@Оросоо
13
нийтлэл
334,067
уншигдсан
2
сэтгэгдэл

ЭРХ МЭДЛИЙН ГАЖУУДАЛ

Эрх мэдлээр далайлган хүчирхийлж, хэлмэгдүүлэх эзэрхэг түрэмгий гаж үйлдэл нь орчин үеийн ойлголтоор бол нийгмийн “сэтгэцийн өвчин” юм, энэ өвчнөөр ард түмэн бус, эрх мэдэлтэн өвчилдөг. Улс төрийн хэлмэгдүүлэлт бол улс төрийн тэмцлийн явцад ялж гарч ирсэн бүлэглэл ялагдсан нөгөө хэсгээ залхаан цээрлүүлэх, егүүтгэх, харгислах зэрэг арга хэлбэрээр төрөөс хууль бусаар явуулж буй хүчирхийллийн үйл ажиллагаа юм. Эрх мэдлийн хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт бол орчин цагийн "боолчлол" гэсэн үг. Өнгөрсөн зуунд улс төр, үзэл суртлын шинжтэй эрх мэдлийн хүчирхийлэл гарч байсан бол шинэ зуунд байгалийн нөөц баялагийн төлөө эрх мэдлийн хүчирхийлэл үйлддэг болсон.
#эрх мэдэл #хүчирхийлэл

ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН ХОР АЮУЛ

Мэдээллийг хэдхэн хоромын дотор, дэлхий даяар тараах боломжтой болсон энэ цаг үед аль нэг газраас гэнэт хуурамч мэдээлэл тархах нь шинэ төрлийн аюулд тооцогдож байгаа юм. “Guardian”-ийн тоймч Натали Нугайред: Суртал ухуулгыг эрт дээр үеэс ашиглаж ирсэн боловч ийм шуурхай түгээх технологи өмнө нь байгаагүй юм гэжээ. Худал мэдээлэл нь цар тахал мэт хурдан тархаж, олон нийтийн сэтгэл зүйд шууд сөргөөр нөлөөлдөг, харин худал мэдээлэл нэгэнт тархсан тохиолдолд түүнийг залруулах, арилгах, няцаах болон худал мэдээллийн эсрэг бодит үнэн мэдээллийг түгээх асуудал нэн төвөгтэй, бараг л хохироод дуусахаас өөр сонголт үлдээхгүй аж.

ШҮҮХИЙГ ГАДУУРХСАН УЛСЫН ТӨСӨВ

Шүүхийн төсөв, санхүүжилт нь шүүх эрх мэдэл чиг үүргээ хэрэгжүүлэх орчин нөхцөлийг шууд тодорхойлох шинжтэй учир шүүхийн бие даасан байдалтай салшгүй холбоотой, шүүхэд зохих хэмжээний төсөв, нөөцийг үр ашигтай зарцуулах бололцоог олгоогүй тохиолдолд Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцид дурдсан хүний эрх хэрэгжих бодит боломж алдагдаж, шүүхэд хандах эрх, боломжит хугацаанд хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх эрхийн зарчмууд бүрэн баталгаажихгүй юм. Парламент нь шүүх эрх мэдлийн байгууллагынхаа онцлогт нийцсэн, хангалттай хэмжээний санхүүгийн нөөц хуваарилах үүрэгтэй байдаг. Мөн шүүхийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нь улс төрийн шинжтэй аливаа тогтворгүй байдал, хэлбэлзлээс ангид байх ёстой.

Үндсэн хуулийн Цэц сорилтын өмнө ирлээ

Давхар дээлээс үүдэлтэй улс төрийн хямрал Монгол Улсыг Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах гол үндэслэл болсон юм. Гэтэл одоо улс төрчид Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө ухарч эхэллээ. Давхар дээл нь Монголд "парламентын засаглал"-ыг үндсэнд нь байхгүй болгож, парламeнт нь Засгийн газрынхаа “дагуул” болж, УИХ хуралдаж чадахгүй болж байсан түүхтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол өөрөө Үндсэн хууль. Үндсэн хуулийг өөрийг нь хянах эрх мэдэл Цэцэд байхгүй. Цэц бол улс төрийн эрх мэдлийг тодорхойлохгүй, үүнийг УИХ тодорхойлно.

Улс төрийн эрх мэдлийн хямрал бол Давхар дээлээс эхтэй.

60 тэрбумын хэрэг үнэн гэдгийг МАН-ын дарга нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, Намын хяналтын хороо нь ч шийдвэр гаргасан. Бичлэг хөдлөшгүй нотлох баримт нь ил байна. Тэгэхээр одоо МАН-ыг тараах эсэх асуудлыг Улсын дээд шүүх шийдэх ёстой. 60 тэрбумын сүлжээ үүсгэсэн, ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийн хувьд Засгийн газар нь огцорч, УИХ тарж болно. МАН бол амбицтай, түрэмгий, эрх мэдлийг ямар ч хамаагүй аргаар олж авах, хадгалж үлдэхийн төлөө программчлагдсан. Коммунист намыг тарааж байсан түүхтэй. Дэлхийд анх социалист хувьсгал хийсэн Зөвлөлтийн коммунист намыг ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин 1991 онд зарлиг гаргаж, уг намын өмч, архивыг төрийн мэдэлд шилжүүлж, коммунист намыг тарааж, Орос улсад коммунист намыг хориглосон байдаг. Харин Монгол улс коммунист намаа тараагаагүй юм.
##нам ##нам тарах хууль зүйн үндэслэл

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй л ардчиллыг аварна

Хонь шиг номхон ард түмэн чоно шиг засаг төрүүлдэг гэсэн үг бий. Бид даруу төлөв, номхон байсныхаа "ачаар" Хөгжлийн банкны "гашуун түүх"-ийг сонсож буй цаг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй л Монголын ардчиллын түшиж туслах сүүлийн "багана" болж байгаатай маргаад хэрэггүй. Ардчиллын төлөө зүрх сэтгэлтэй олон хүн байдаг ч харин ардчиллын төлөөх "авлига, шударга бус"-ын дайны фронт дээр ил тодоор эрсдэл үүрэн тэмцэж чаддаг нь тун цөөн, энэ "цөөн" байдаг тэмцэгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн "ач буян"-аар нийгэмд өөрчлөлт бий болдог.