Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Манай сумын ой

Энэ бол манай сумын ой. Дааган дэл ууланд манай сумын ой байдаг. Уулын ард маш олон тооны буган чулуун хөшөө бий. Хамгийн олон хөшөө бүхий чуулбар гэдэг санагдана. Албан ёсоор бол Өвөр цэцэрлэгийн буган чулуун хөшөө гэдэг. Та бүхэн ойн баяр наадмын тухай ярих гэж байна гэж бодсон уу? Жаахан ногоон чиг баримжаатай байж сур л даа.
#чөлөөт цаг #нийтлэл

Дуудлага

Монгол хүн ядуу байж чадна, хоорондоо эвтэй болон эвгүй ч байж чадна. Харин уяан дээр үүрсэн эзнээ хүлээх аргамаг хүлэггүй байж чадахгүй. Монгол хүн эрхчөлөөгүй, шударга ёсгүй байхыг цаг нь иртэлтэсэж чадна, харин дуртай үедээ хэрэн одох эрхгүй байж чадахгүй. Монгол хүн бусдын эрхшээлд байхыг даваад гарч чадна, харин дуртай газраа гэрээ барих боломжгүй байж үл чадна.
#нийгэм #нийтлэл

Далайд гарцгүй ч далай аваргатай улс байлаа гэж

Саяхан УИХ хуралдаж монгол бөхийн “далай аварга” цолыг хүчингүйд тооцлоо. Далайд гарцгүй ч гэсэн далай аваргатай байсан юмсан. Үнэн хэрэгтээ, Далайд гарцтай орнуудын холбоо(ДГОХ)-ноос манай гадаад яаманд эсэргүүцлийн ноот ирүүлж “далайд гарцгүй хэвтэж “Далай” гэсэн нэр хэрэглэн, бидний хэрэгт өнгөлзөхөө болихыг хатуу сануулъя” гэснээс хамаг хэрэг үүдэж.
#нийгэм #нийтлэл

Засаг төр ажилсаг болох нь сайны шинж биш

Уул нь, амь зуулгаа мэдэх гэдэгтэй агаар нэгэн боловч “Эдийн засагч” гэж ихээхэн нарийн мэргэжил бий. Тэд л улс орны хөгжлийн учрыг мэдэж, жолоодож, хүн ардыг аварч байдаг. Яаж гэдгийг жирийн хүн ойлгох аргагүй. Ойлгох аргагүй учраас тэдний буруу зөвийг шүүх аргагүй.
#улстөр #нийтлэл

Д.Чойжамц: Улс үндэстний ёс суртахууны ундрага нь шашин суртал байдаг

-Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай хийсэн ярилцлага-
#нийгэм #нийтлэл

Тэрийгээ аваад ир гэх дайсны талаас тэрийг нь аваад очдог манай тал муухай

Өглөөгүүр, мэдээ цуурхал хоёрын дундуур “Эрдэнэзуу хийд-музейгээс алдагдсан бурхдын цаана хятадууд байгаа гэнэ” гэсэн мөрүүд дуулдав. Ухаандаа, манайхан шунахайдаа бурхнаа хулгайлаагүй, зүгээр ямар нэг дайсан этгээд “аваад иртүгэй” гэхээр нь хүргэж өгсөн болж таарч байна.
#нийгэм #нийтлэл