Манайхан, “Алтан өргөө” хэмээх үлгэрийн киноны хэдэн дуракийн явдлыг буруу ойлгосноо ихэд дөвийлгэн гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамтах ажилдаа ашигладаг. Жалга дүүрэн алттай атлаа усгүй болчихсон хэдэн маанаг ядаж л худаг малтахын оронд “алтыг уухгүй” гээд цэцэрхээд хэвтэж байдаг даа.
Ядаж отор нүүдэл хийдэг байгаа даа. Воо..гуйлгачин сэтгэлээ гэж уг нь энийг л хэлээд байгаа юм ш дээ. Маш их капитал барьчихаад “даанч энийг ууж болохгүй юм даа” гээд цангаж хэвтэхийг л анхиагүй, арчаагүй гэх юм бол өөр хэнийг анхиагүй арчаагүй гэх билээ. Уг нь тэр их алтаа зараад, эсвэл барьцаалан зээл аваад худаг гаргаж, усёны хайгуул хийлгэж, бэлчээрээ усжуулж, эсвэл алтны уурхай байгуулж болноо доо.
Нэгэнт Барууны хөрөнгө оруулагчид нэр хүндээ алдаж, тэд ч Монголын төрд итгэхээ боливол асар их баялагтай энэ уудам нутагт хязгааргүй ноёлох боломж Орос ба Хятадад үлдэнэ. Энэ орныг бүрэн эзэгнэхийн бэлтгэл болгож 1925 оноос хэрдээ байр сууриа олж аваад байсан Барууны хөрөнгө оруулагчдыг амжилттай хөөн зайлуулсан туршлага оросуудад бэлээхнээ бий. Монголын коммнист түүхчид энэ явцыг “Гадаадыг капиталыг хөөн зайлуулсан ялалт” хэмээн амаа олохгүй магтдаг байсан нь хөөрхийлөлтэй.
Тэр ч бүү хэл “Манайх гурван үеэрээ хотынх...”, “би угаасаа хотынх болохоороо” гэж мэтгэдэг хүмүүсээс ч хөдөө үнэртээдбайдаг. Тэдэнд “гурван үеэрээ хотынх, өөрөө хотод төрсөн” гэдгээ байн байн хэлж байхгүй бол буруу ойлгогдчих гээд байдаг нэг учир явдал байна аа даа.
Сургуулийн хананд байсан мэргэдийн үгтэй бичээс, пионерийн булангийн дүүрэн номтой хоёр шкаав, долдугаар байр, түлээний хашаан дахь цирк, бие биедээ ярьсан ном, хоёрдугаар дэвтэр нь олдоогүй үлдсэн цуврал, сумын номын санчийн арын хаалга, хадланд гардаг ханагар хөгшдийн хууч эд бүгд цөмөөрөө л миний сургууль байлаа. Сургуулийнхаа ойгоор энэ бүхнийг тэр чигээр нь дурсан санах сайхан байна.
Төрөөс бичиг үсгийн шинэ дүрэм гаргаж түүнийгээ олон ботиор хэвлэн “Зүв бицгийн дөрөм” буюу “Өсгийн дөрөм” хэмээн гэж нэрлэсэн байна.