Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

​Энэ бол тэр өөрөө

Цаг төрийн сэгсрэлтүүд бидний хэн маань бурханы бүрэлбаа, муу зүгийн чаралбаа болохыг ялгаруулан шигших мэт. Тэнгэр бурхан ч хүнийг хүнд нь таниулахын төлөөнөө хувь тавиланг нь сэгсрэн зугаацах мэт.

Аймшгийн эрэл

Сонгууль ойртох тусам айдас төрөөд байна. Санапаа луйвардуулах, хууртах энэ тэрээс айж байгаа юм биш ээ. Ямар тэгүүлж үзээгүй хүн байх биш, болоод л өнгөрдөг эд.
#улстөр #нийтлэл

Заавар

Энэ сонгуулийн дуулиан хvнийг галзууруулах нь. Vvрээр утас цохив. Нэр vл мэдэгдэх иргэний хөдөлгөөнөөс ярьж байна гэнэ.
#улстөр #нийтлэл

Зууны шилдэг “нийллэг”

Монгол хүний наадахыг хэн ч хорьж чадахгүй, дайн дажин, өвөл тахал ч тэр. Тэр байтугаа “Путин ирсэн” ч наадмаа хийх л юм билээ. Манай хөдөөнийхэн хөгжил, дэвшилд хүрэх, амжиргааны түвшингээ ахиулах гэхээсээ илүү зуд багатай өвөлжөөд, наадмыг нь аятайхан хийлгээд байхад нэг их өөр юм нэхээд байхгүй амар ч улс юм уу даа?

Эзэнтэй ба эзэнгүй сэтгүүлчид

Сэтгүүлчийн ажил нь хамгийн хаалттай орчинд ч гэсэн өөрийн үзэл бодлыг “илэрхийлэх” боломж олгож байсны хувьд ХХ зууны монголын мөрөөдлийн мэргэжлийн нэг байлаа.

Хүрэлсүх ба Мод

Бидэнд иймэрхүү, айдсаар голдуу хөллөсөн байгаль хамгаалах үзэл санаа байхаас биш эх дэлхийдээ туслах, түүний нөхөн төлжихөд хөндлөнгөөс нөлөөлөх туршлага үгүй. Байх ч боломжгүй. Цаг уураас хамаараад байнга нутаг сэлгэж, нүүдэг учраас тэр юм. Ийм болоод “Нүүдэлчид бол байгаль ээжийн төрсөн хүү биш, харин өргөмөл хүү юм” гэсэн улайм цайм афоризм гарсан ч байж магад. Цэцэг ногоо сайхан ургахаар нь ирж нутаглаад, гандахаар нь өөр сайхан бэлчээр рүү ачаалан оддог нүүдэлчдийг ажваас “өргөж авсан эцэг, эхийгээ баяжихаар айлсаад, ядуурахаар нь хаяад нүүдэг өргөмөл хүүтэй төстэй” байхыг суурин хүмүүс анзаараад хэлсэн байх.