Заавар
Энэ сонгуулийн дуулиан хvнийг галзууруулах нь. Vvрээр утас цохив. Нэр vл мэдэгдэх иргэний хөдөлгөөнөөс ярьж байна гэнэ.
Уул нь иргэдийн хөдөлгөөн байгуулах санаатай байсан боловч бусад иргэнvvд өөр өөр хөдөлгөөнтэй байсан тул ганц иргэн хөдөлгөөн байгуулсан хэрэг гэнэ. Манай иргэдийн тулгамдсан ганц зорилго мөнөөх иргэний хөдөлгөөнийг дэмжих явдал гэнэ. Нарийн ярих юм бол ард тvмэн намыг дэмжихээ болиод иргэнийг дэмжих болсон юм байх. Vнэхээр ч намын хулгайч нараас иргэн хулгайч хамаагvй дээр юм байна. Харин "нэр нь vл мэдэгдэх хөдөлгөөн" гэдэг бол ийм учиртай юм байна. Хөдөлгөөн өөрийн тэмцэх объектоо хараахан олтлоо нэргvй байх юм байна.
-Танай хөдөлгөөн ямар зорилготой вэ
-Тэмцэх зорилготой
-Юуны төлөө
-Та чинь ямар хачин юм асуудаг хvн бэ. Тэмцэж л байвал юуны төлөө байх нь хэнд хамаатай юм бэ. Та зvгээр л биднийг дэмжээд аль. Ерөөсөө таныг дэмжигчээр бvртгэлээ. Нэр овгоо хэлээрэй.
Ер нь иргэн бvр иргэнийхээ хувьд иргэний хөдөлгөөнд заавал туслах vvрэгтэй байдаг юм гэнэ. Миний vvрэг бол хөдөлгөөнд шаардлагатай хөтөлбөрийг хийж өгөх ёстой юм байна.
Ингээд би өөрт минь огт хамаагvй, огт ашиггvй, өөрт минь удирдагддаггvй өөрийнхөө хөдөлгөөнд зориулан бичсэн хөтөлбөрөө толилуулж байна.
1.Хөтөлбөр: Төрийн албан хаагчдын цалинг тасралтгvй нэмэгдvvлнэ
Vндэслэл: Юмны vнэ тасралтгvй өссөөр байгаа цагт цалин нэмэгдэх нь гарцаагvй.
2.Хөтөлбөр: Авлигачдыг цээрлvvлнэ.
Vндэслэл: Өнөө хэнийг яахаар би яалгасан гээд яриад явчихаж болно .
3.Хөтөлбөр: Энэ сонгууль луйврын сонгууль болох нь тодорхой байна.
Vндэслэл: Нэгдvгээрт чи ялахгvй. Хоёрдугаарт сонгуульд ялсан 76 хvнээс бусад нь өөрсдийгөө луйвардуулсан гэж ярина. Тэдний яриан дээр таны жишээ нийлээд өөрийн чинь прогнозыг батлаад өгнө.
4.Хөтөлбөр: Ард тvмэн ингэж зовох ёсгvй.
Vндэслэл: Өөрийгөө жаргаж байгаа гэж vзэх хvн байдаггvй тул бvгд чамайг дэмжинэ.
Зорилго: Тэртэй тэргvй сонгогдохгvй учраас нэр төртэй, өөрт ашигтай ялагдах явдал чухал. Нэр төртэй ялагдах vндэслэлийг дээрх мөрийн хөтөлбөр танд гаргаж өгнө. Харин өөрт ашигтай гэдэг дээр хэдэн зvйл хэлж өгье. Нэр дэвшигчид өнөөдөр мөнгөө хоёр хуваан зарцуулна. Нэг хэсгийг нь сонгогчдоо худалдан мэдээж зарна. Vлдсэн мөнгөө сонгуулийн мандатыг биш горьдлоготой нэр дэвшигчийн мөнгийг сонирхсон иргэн-нэр дэвшигчид зарцуулж таарна. Иймд та гол гол нэр дэвшигчийн дутагдал дээр ажиллах хэрэгтэй. Гэхдээ ноцтой томоохон дутагдлыг бол томчуул өмчлөөд авчих тул булаалдаад дэмий гэдгийг хэлvvштэй. Одоо гол юмандаа оръё. Томчуулаас олсон алдаагаа бvгдийг дэлгээд явж болдоггvй юм шvv. Нэгдvгээрт өөр илvv хvчирхэг иргэний хөдөлгөөнд хөзрөө алдах аюултай, хоёрдугаарт хvн олон тvмэн хараахан мэдээгvй байгаа юмнаас айдгаас биш мэдэгдчихсэн юмнаас айхаа байчихдаг гэдгийг санууштай. Ингээд нэр дэвшигчийн ямархан нэгэн дутагдлыг олсноо цухалзуулаад л явах юм шvv дээ. Хvн асуухаар "Цагийг нь болохоор бvгдийг нь хэлнэ" гээд л явчих хэрэгтэй. Энэ афоризм бол цагийн нь болохоор ярих юмгvй байсан ч хамаагvй хэрэг болдог шалгагдсан сайн vг юм шvv.
Ингэж байтал гол нэр дэвшигч тань дээр ирээд "Өөрийнхөө дутагдлыг ярьж садаа хийхгvй" байхыг хvсэх ба тvvнийхээ төлөө шан өгөх юм. Өөртөө ашигтай ажиллах гэж vvнийг л хэлээд байгаа юм. Нэмж хэлэхэд олсон юмандаа тохируулан хөдөлгөөнийхөө нэрийг байнга шинэчилж байх хэрэгтэй. Тухайлбал, гол нэр дэвшигчийн хvvхэд муу сурдаг байсан баримт оллоо гэж бодъё. Энэ vед хөдөлгөөнийхөө нэрийг "Ариун сурлагын дэвтэр" болгон өөрчилж болно. Харин мөнгө төгрөг идсэн баримт олдвол "Мөнгө идvvлэхгvй урсгал" болгож ч болох мэт. За ингээд амжилт хvсье.