Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

“Хог”-ийн улс төр-1

Зай байз уу, “Хог бол манай улс төрийн үндсийн үндэс мөн” гэдгээр эхэлсэн нь дээр үү! Бидний мөн чанарыг тодорхойлсон үлгэрээс эхэлсэн нь дээр ч юм уу?
#улстөр #нийгэм #нийтлэл

Бурхан ба үрэл

эртүүдхэн Австралид дэгдсэн их түймэр намжин, олон амьтан аврагдахын төлөө Монголын лам нар залбиран уншлага үйлдэв. Гэтэл бүгдээрээ, шоолов.Тэнд нь Гадаад харилцааны Яамны ч билүү ажилтан очиж, найрсаг харилцаат Австралийн төлөөнөө хамт залбирсан биш бараг л жигшигдэв. Яагаад? Загалмайн ёсоор залбирах нь соёл, харин Буддын ёсоор мөргөх нь хоцрогдол гэж үзэж байна уу? Эсвэл манай лам нар хуурдаг, тэдний хуврагууд бол үнэний ортой юм ярьдаг хэрэг үү?

Бондын (Жеймс?) бүгд найрамдах улс

Муу: Манай орныг“Бондын бүгд найрамдах улс” гэх болсон Сайн: Гэвч “Мал аж ахуйн орон” гэхээ больсон
#эдийн засаг #нийтлэл

Хэрвээ чи очихгүй бол

Сонгуулийн кампанийн сүүлчийн өдрүүд эхэллээ. Хүний хүнийг муулах нь байтугаа өөрийн хүнийг магтах хугацаа л дуусахдаа туллаа.
#улстөр #нийтлэл

Аврагч ирэхгүй

Эхлээд өмнөд хөршийн удирдагч, араас нь умарт хөршийн тэргүүн Монголд ирэх нь байна. Олны яриагаар бол В.Путин ерөнхийлөгч манайд бензинээ зүгээр өгөхөөр, Ши Жинпин дарга манай нүүрсийг зүггүй өндөр үнээр авахаар ирэх бололтой. Ингээд өөрийн юмаа үнэтэй зарж, өрөөлийн юмыг үнэгүй авсан цагт бид ч жаргалын замдаа шуудрах аж.
#улстөр #нийтлэл

Засаа дарга

Би хөдөөний хүн. Хөдөөний хүн Улаанбаатар хотын дарга болсонд баяртай байгаа. Малчны хүүхэд болохоороо малын эмч даргадаа бүр ч элэгтэй. Хотынхон хотынхноосоо хотын даргаа тавьж чадахгүй байхад хөдөөний бид даргалахаас өөр яах билээ. Хүн зоноо удирдах хүний эмч олдохгүй байгаа цагт малын эмчээр жолоодуулахгүй гээд ч хаачих юм бэ, ер нь.
#улстөр #нийтлэл