Хэрвээ чи очихгүй бол
Сонгуулийн кампанийн сүүлчийн өдрүүд эхэллээ. Хүний хүнийг муулах нь байтугаа өөрийн хүнийг магтах хугацаа л дуусахдаа туллаа.

Маш сонирхолтой сонгуулийн кампанит ажил боллоо. Нэг талаас Ардчилсан хувьсгалын хувьсгалын анхдагчийн нэг, хоёр ч удаагийн ерөнхий сайд, одоогийн ерөнхийлөгч, дэлхийн боловсролын магнай Харвардын хамгийн хүндтэй төгсөгчдийн нэг, авилгатай тэмцэгч хэмээн үнэлэгддэг Ц.Элбэгдорж гарсан.
Нөгөө талаас Далай даян дархан аварга, түмнээс төгөлдөр, хуурнин шуугигч, уран мэхийг уралдуулан хийгч ...гэхчлэнгийн дуусашгүй цол гуншинтай үндэсний бөхийн аварга, Их хурлын удаа дараагийн гишүүн Б.Бат-Эрдэнэ гуай дэвшсэн.
Бас нэг нөгөө талаас МАХН-ын нэр дэвшигч, ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд гарсан анхны эмэгтэй нэр дэвшигч Нацагийн Удвал ахайтан байгаа. Тэрээр өөрөө олон түмэнд муугүй танил болчихсон байснаас гадна овог нь манай хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди гуайтай ижил, өөрөө монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний томоохон зүтгэлтэн, нэрт зохиолч С.Удвалын амьдай болж таарав.
Ийм сонин, сайхан тохиолдолд догдолсон Налайхчууд гэхэд л нөгөө хоёрт нь ганц ч санал хялайлгахгүй, зөвхөн Н.Удвалыг дэмжиж 100 хувь санал өгнө гэвэй хэмээсэн тухай сонины мэдээ гарсныг олж үзэв.
Манай ууган улс төрийн хүчин болох МАН-аас энэ жил улсын хэмжээний хамгийн бяртай хүний нэгийг сонгон дэвшүүлсэн нь энэ намын улс төрийн бяр тэнхээ сульдан унасны илэрхийлэл байлаа. Уул нь “Буга намнаач манайд байна” гэлээ гэгчээр “хаана сэхээтэн байна, МАН-д. Хаана мэргэжлийн туршлагатай, удирдах боловсон хүчний арми байна, МАН-д” байсансан. Дараагийн сонгуульд МАН-ыхан морь сойх юм уу, хаашаа юм бэ, гэмээр.
Тэднийхэн нэр дэвшүүлэх нууц хэлэлцүүлгийн үеэр “Далай багшийг гуйвал нэр дэвшихийг зөвшөөрөх болов уу”, “Тэр чинь гадаадын хүн болохгүй. Харин Х Богд дээр байх”, “Х богд хараахан төрөөгүй байгаа болохоор дэмий байх аа. Сонгогчид уулзалт дээр нэр дэвшигчээ харуулаадах гэвэл хэцүүднэ”, “Манай хэдийн залуу авгай нараас саяхан амаржсан удаа байна уу”, “Хурал хаяж дарамталж байгаад хөзөрдөөд хожсон нь ялагчаар тодрох заалт чихвэл яасан юм бэ”, “Тэр дэмий, хэдэн сайн поокерчин байх нь байсан. Улсын мөнгөөр Сөүлд казинодож сэгсрүүлээд яасныг мартаа юу” гэхчлэнгийн яриа болсон гэж цуураад байна, үнэн худлыг бүү мэд.
Их л сонин, наадам юм аа гэхэд, морио барих гэтэл дунд нь бөх гүйж яваа ч юм шиг, бөхөө барилдуулах гэтэл ам угтуулын дунд ганц нэг морь ч зогсож байх шиг ер бусын сонгуулийн кампани өрнөөд дуусч байна, бурхан өршөөг. Болдог болоод л болж байгаа биз.
Гэхдээ МАН намын доторхи намлаг хэсэг нь энэ шийдвэрээс ичээд байгаа бололтой. Аваргын сонгуулийн ажилд монгол улсын төрийн эрхийг хамгийн олон жил барьсан энэ намын нэг ч ерөнхий сайд, ерөнхийлөгч үл үзэгдэх бөлгөө. Намын дарга байсан нэг ч лидер эс харагдах бөлгөө. Ганцхан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан Ш.Гунгаадорж гуай л цухас харагдлаа. Тэрээр аваргыг “монголын тусгаар тогтнолын төлөө найман жил тэмцсэн” хэмээн сайшаасан байх боловч сүүлийн хэдэн жил монголын тусгаар тогтнолд ямар аюул учраад, аварга тэрийг хэрхэн хаасныг хэлсэнгүй орхиж.
Сонгуулийн тактикийг эхнээс нь ажиглахад Аварга Бат-Эрдэнэ гуай болохоор өөрийнхээ цэвэрхэн гараар дамжуулан ариун явдалтан болгон харуулах, харин Элбэгдоржийн уран илтгэгчийн ур чадварыг нь дагуулан тонгорч “Их ярьдаг хүн болохоор яриан дотроос нь ямар нэг худлаа юм олдох байх. Тэрүүн дээр нь дөрөөлөн унагана” гэж тооцсон болтой байна. Монгол бөхчүүд болон бөхдөө хайртай, наадамдаа дуртай монголчууд түүнийг уухайлан дэмжснээр ихээхэн амжилт олно гэж үзсэн байна.
Аваргын сонгосон “цэвэр гар” гэдэг бол оргүй зүйл ч бас биш. 1950-иад оны сүүлчээр орон даяар өрнөж эхэлсэн Соёлын довтолгооны хүрээнд ялангуяа хөдөөний хүүхдүүдийг гарыг нь угаалгаж сургах, сайрийг нь арилгах кампани өрнөсөн юм. Энэ үеэр гараа байнга угаадаг болсон, сайрийг арилгасан хүүхдийг “Цэвэр гартан” хэмээн алдаршуулдаг, хүндэт самбарт зургийг нь гаргаж урам хайрладаг байсан бөлгөө. Мань хүний сэтгэлд тэр үеийн л нэг сайхан дурсамж хадаатай байдаг болтой юм. Сайхан дурсамж сайхаан. Даанч монголчууд гараа угааж хэвшээд олон жил өнгөрч дээ.
Түүнчлэн монголын үндэсний бөхчүүд ч бас тэр аяараа аваргын өлмийд бохирч суудаггүй гэдэг харагдаад эхэлж байна. Монгол бөхийн баруун зүүний хоёр магнай, хоёр МӨНХ зэрэгцээд суучихсан Элбэгээ л дэмжилгүй яахав дээ, чухмаа чухам гэлцэн сууж байх ч бага хэрэг аж. Нэр цолтой олон бөх “энэ завшаанаар” гэгчээр АН-д элссэн нь үндэсний спорт улс төр хоёрыг хэтэрхий хольж хутгаж байгаад дургүйцлээ илэрхийлсний тодорхой илрэл болов уу?
Харин Элбэгдоржийн уран илтгэгчийн чадвар нь сул тал биш юм гэхэд бодитой үнэн. Ер нь аливаа хувьсгалыг хийхийн тулд зорилгоо олон түмэнд ойлгуулж, тэднийг итгүүлэн дагуулах учиртай. Хувьсгалчдийн энэ уламжлал монголын ардчилсан хувьсгалын удирдагч нарыг ч тойроогүй. Ямартаа хувьсгал гэж нэг зураг зурчихаад тэрийгээ заагаад эрхий хуруугаа гозойлгоод амаа жимийгээд явалтай биш, ярихаас өөр замгүй. Тэр монголчуудыг ардчилсан хувьсгалд, авилгатай хийх дайнд итгүүлж, хөтөлж чадсан, тэгээгүй гэлтэй ч биш.
Сонирхуулж хэлэхэд МАН-ынхан сүүлийн жилүүдэд өөрсдийнхээ талаар ярихаас ихээхэн жийрхдэг болоод байгаа. Нэг удаагийн намын дарга нь “Хэлэхгүй хийнэ” гэж давхиад улс амьтан айлгаж ичээхдээ тулсан удаатай.
Ер нь бол, хэн хүний амьдралд өөрийн эрхгүй худлаа болчихсон юм бишгүй л байдаг. Дунд сургуульд байхдаа нэг охинд захиа өгөөд мартсан мэтээс эхлээд. Тиймэрхүү жагсаалт ч бас гаргаад “Элбэгдорж хэлчихээд хийгээгүй зүйлс оршвой” маягийн юм сурталчилж байгаа болтой юм.
Гачлантай нь нөгөө талаас Элбэгдорж нь өмнөх сонгуулийн хөтөлбөр ба түүнийхээ дагуу хийснээ л яриад яваагаас биш Аваргыг тэгсэн ингэсэн гэж хар цагаан дуугарахгүй байгаа нь өрсөлдөгчийнхээ тактикийг учир утга багатай болгож байх шиг. Нэг нь ажил ярьсан, нөгөө нь хүн муулсан хоёр дүр харагдаад байх шиг байна.
Эцэст тэмдэглэхэд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын сонгуулийн уриа үнэхээр товч бөгөөд ойлгомжтой. Ийм ойлгомжтой улс төрийг бид мэдэх билүү, үгүй бил үү? Түүний зорилго өөрөө ерөнхийлөгч болох ч биш, өнөөгийн ерөнхийлөгчийг болиулах ч биш, ердөө л “өмнөх ерөнхийлөгчийг суллах” ажгуу.
Янз бүрийн судалгаа гарч л байна. Гэхдээ судалгаа бол судалгаа. Жинхэнэ үнэн сонгуулийн өдөр л тодорно. Та хэнээр төрөө жолоодуулмаар байна, тэр хүн жолоогоо барина. Гэхдээ та очиж саналаа өгсөн тохиолдолд шүү.
Хэрвээ чи дэмжсэн хүнийхээ төлөө саналаа очиж өгөхгүй бол эсрэг санал өгсөнтэй дүйнэ. Чиний дэмждэг үзэл санаа ялагдвал чи л өөрөө буруутай, саналаа өгөөгүй бол.
Учир нь чамаас өөр бодолтой хүний санал тэнд хүчин төгөлдөр болно. Чиний дэмжээгүй хүн ялалт байгуулна, хэрвээ чи саналаа өгөхгүй бол.
Нэгэнт л ялалт байгуулбал тэр хүн чамаас эхлээд хүссэн хүсээгүй бүх монгол хүний ерөнхийлөгч байх болно. Ийм л байна даа.

qXieXeOmx
Зочин
kkk
зочин
Зарим нэг хүнд зориулав!!!
Зочин
Хан
Зочин
луун шивээст
уншигч
mgl
Зочин
Зочин
Гэрэл
Гэрэл
50 garsan hund
kkk
Зочин
Зочин
doldoi
unen
Зочин
Зочин
Монгол хүү
Зочин
Зочин
bat
zochin
soko
Nomin
мөнхөө
zochin
bodol
zaluu
chaddag chaddag yumaal hiij bn doo...
Amraa
eri
Зочин
shooter
Зочин
L
Bataa
Зочин
mgl
Зочин
ssss
ssss
Зочин
Зочин
Зочин
bilgee
bilgee
bilgee
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
дэмжигч хүүхнүүд ккк
кккккк
Зочин
би
Зочин
ABCD-korea-gaas
мөнхөө
Khoorkhii
Batkhuu
зочин
Зочин
......
Зочин
dandar
Зочин
Зочин
Yay
Зочин
Дэндэв
зочин
liberty
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ядам
Зочин
Зочин
Зочин
Зочин
çî÷èí
Зочин
Зочин
Үзэгч
man--iin avilgachidaa oilgohgui bgaa bol dahiad un
ha ha ha yostoi goy bichjee
ha ha ha yostoi goy bichjee
Зочин
Зочин
Зочин
Dr
Зочин
Mgl hun
bbayaraa23
Зочин
zochin
Зочин
Зочин
usa
Cever gej yu helj bgag hench oilgono
emma
Зочин
Зочин
Зочин
1