Хэрвээ танайх, тухайлан чи машингүй байгаа бол сонгодог утгаараа “явгарсан айл, хөл залгах унаагүй этгээд” санагдаад хэцүү байгаа юм. Дээр нь бүх нийтээрээ такси үйлчилгээ эрхэлдэг явдал нь ч энэ хандлагыг өөгшүүлж “ машин авсан байхад ядаж таксинд яваад амь зууна” гэсэн итгэл өгдөг. Монголчуудын машинжих хорхой нь өрнөдийнхнээс ч идэвхтэй бөгөөд шургуу, бас гүн ухааны үндэслэлтэй гэдэг нь ойлгогдож байгаа биз.
Зарим газар хууль нь амьдралтайгаа нийцэж байхад нөгөө талд амьдрал нь хуультайгаа зохицдог хэмээмой.
#улстөр
#нийтлэл
Зөвхөн бензиний үнэ өсөөд ч байгаа юм биш. Мал их өслөө. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо чамгүй өсч байгаад олзуурхсан манай хүүхнүүд “гэрээ засчихсан тул төрөө засна” гэж үзжээ.
#улстөр
#нийтлэл
С.Зоригийн хэргийг илрүүлж байна гэж нэг хэсэг нь улс төр хийнэ. Нөгөөдүүл нь “Зоригийн хэрэг илрээгүй болохыг илрүүлж” нэр алдрын хожоо гаргана. Одоо ч үргэлжилсээр. Дараагийн ээлжинд хэн маань С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хутгалдан “шар махтайгаа хатах”-ыг төсөөлшгүй. Бас хэн гээч поп “С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрээгүй болохыг нотолж” алдаршихийг тааварлашгүй.
Монгол улс сүйрлийн ирмэгт байна...яаж гэнэ үү? Яасан нь ямар хамаатай юм бэ, сүйрлийн ирмэгт байгаа нь л чухал болохоос.
Ийнхүү Монгол улс нэг ч эзэнгүй болж тусгаар тогтнох гэсэн биш харин ч хоёр эзэнтэй болчихсэн юм. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Бээжингээс салах гэсэн биш хамаг юмаа оросуудаар мэдүүлдэг болчихлоо хэмээн халагласан нь ч оргүй биш