-ари фельетон-

Монгол улс сүйрлийн ирмэгт байна...яаж гэнэ үү? Яасан нь ямар хамаатай юм бэ, сүйрлийн ирмэгт байгаа нь л чухал болохоос.

Жишээлэхэд, монгол хүнүхээд дууслаа... дундаж наслалт нэмэгдсэн нь энд ямар хамаатай юм бэ... Тэгсэнч гэсэн үхэхээ болихгүй л байна шдээ...Энэ улс сөнөж байна аа , сөнөж байна.

Гол горхи ширгээд дууслаа...Тэр сэргэж байгаа усны ундрага энд ямар хамаатай юм бэ?...Ширгэсэн байсан нь худлаа юу?

Монголд хүн чанартай хүн нэг ч байхгүй боллоо. Энэ сүйрэл биш юу юм бэ? Чи өөрөө муу хүн юм уугэнэ үү? “Монголд сайн нэг ч байхгүй болох”, “би өөрөө сайн муу байх” хоёрт ямар хамаарал байна аа...Та нар ингээд л шударга эх оронч хүний үгийг тоодоггүй байхгүй юү? Хориглох хэрэгтэй.

Монгол орон ирээдүйгүй боллоо...Олон хэл устай боловсролтой шинэ үе бий болсон нь энд ямар хамаа байгаа юм бэ? Гол нь ирээдүйгүй боллоо гээд байхад урдаас өөр юм яриад байх юм.

Хар даа...Хүүхдүүд газ үнэрлэж байна...хаана гэж үү? Тэгж бичсэн байна. Хориглох хэрэгтэй. Хүүхдүүдийг үү? Үгүй ээ ингэж гуйвуулах хэрэггүй. Газыг хэлж байна. Монголд ямар ч газ оруулахыг хориглох хэрэгтэй.Тэрнийхээ оронд, байгаа бүх баллонуудад хүчилтөрөгч шахаад багачуудадүнэрлүүлэн эрүүлжүүлэх цаг нэгэнт болжээ. 

Дөрвөн хүүхдийн нэг нь хар тамхи татаж байна гэнэ. Бас л уншлаа. Хар тамхийг хориглоод оронд нь улаан тамхи түгээх хэрэгтэй байна. Басдээрх дөрвөн хүүхдийн гурав нь хар тамхи татахгүй юу хийгээд байсныг ч судлан тогтоогоод шалтгааныг нь олж хориглууштай.

Хүүхдүүд гадуур их тэнэж, хэрэг зөрчилд орж байгааг таслах зогсоохын тулд тэр “гадуур” гээчийг алга болгох хэрэгцээ гараад ирж байна.

Шөнийн(+18) морийг хүүхдээр унуулан уралдуулсан явдал гарч зохих шийтгэлээ хүлээлээ. Цаашидорой, үдшийн цагаар насанд хүрээгүй хүнээр элдэв бусын юм унуулсан явдал гарахаассэргийлүүштэй. Ялангуяа Хууль зүйн яамны Эротикийн зөвлөл.

Ерөөсөө болбол, хүүхдээрболбол морь унуулж шөнө уралддаг явдлыгбүрмөсөн зогсоохын тулдболбол морь уралдаж байхад шөнө болдог зарчимгүй үзэгдлийг болбол хориглох саналтай байна.

Хүүхдүүд цахилгаан тогоонд түлэгдсэнтохиолдол олон байна. Тэр цахилгаан тогоогхориглохбагадна. Хүүхэд түлэгдэх явдлыг бүрмөсөн зогсоохын тулд тогоог халаагаад байгаа цахилгааныг хориглох ёстой. Ингэвэл хүйтэн тогоондоо хүүхдээ суулгасан ч аюулгүй байх болно. Ер нь ч тэдгээр тогоонуудаар хүүхдийн ор хийх хэрэгтэй. Хориглох л хэрэгтэй.

Хүүхдүүд сургуульдаа явж байгаад осолд өртөх тохиолдол их байгаа юм. Үүнийг таслан зогсоохын тулд сургуулийг хориглох уу, эсвэл сургуульдаа явахыг хориглох уу гэдгийг ч хэлэлцэн тогтоох нэгэнт болжээ.

Бас манайд мөнгө завших явдал байна. Иймээс мөнгийг хориглох хэрэгтэй байгаа. Завших мөнгө байхгүй бол завшигч хаанаас гарах билээ.

Монгол хүүхнүүд хятадтай суусан хэрэг гарсан гэнэ. Хятадтай зогсох юмуу, хэвтэж болох байтал тэдэнтэй сууж байгаа болчимгүй явдлыг хориглох хэрэгтэй байна.

Хятадууд бэлгийн замын өвчнийг бэлгийн замаар тарааж болох байтал биднийг доромжилж байгаа аятай таавчигаар дамжуулан тарааж байгаа мэдээлэл харагдлаа. Үүнийг яаравчлан хориглох хэрэгтэй. Энэ асуудлаар нэгдүгээрт, бэлгийн замын өвчин тараасан, хоёрдугаарт улсын нууцад нэвтэрсэн зүйлчлэлээр эрүү үүсгэн шалгах ёстой.

Үнэндээ бол монгол орон хятадын эрлийз хурлийзаар дүүрсээн. Цэвэр монгол хүн нэгч үлдээгүй... Юу гэнэ ээ? Миний цэвэр монгол байх энд ямар хамаатай юм бэ?Гол нь монгол орон 100 хувь хятад болчоод байхад. Энийг хориглох хэрэгтэй.

Монгол орны хилийн дотор хятадууд байгаа явдлыг хориглох хэрэгтэй. Гэхдээ алдаа дутагдлын үндсийг л таслахгүй бол үзүүрийг нь тасдаад нэмэргүй. Хятадууд хаанаас гарч ирээд байна гэхээр манай хилийн цаанаас орж ирээд байна. Иймээс хятадуудыг хилийн цаана байхыг хориглох хэрэгтэй байгаа юм...Хориглож байж л аврагдана...